Та “Өнөөдөр” сонины сайтаар зочилж үзэв үү? Хараахан амжаагүй бол цаг алдалгүй www.mongolnews.mn сайтаар зочлохыг санал болгож байна. Шинэчлэгдсэн загвар, өндөр хурд, секунд бүрт нэмэгдэх шинэ мэдээллүүд таныг угтах болно.
Мэдээллийн технологийн салбарт шинэ эрин үе эхэлж, хүмүүс гар утсаараа интэрнэтэд холбогдож, хүссэн сувгаа үзэж, төрөл бүрийн мэдээллийг авах болсон. “Өнөөдөр” сонин ч гэсэн мэдээллээ цахим хэлбэрээр хүргэсээр олон жил болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл уг сайтын шинэчлэгдсэн хувилбар өчигдөр албан ёсоор нээгдлээ. Нээлтээ хийсэн өглөөний 10.55 цагт биднийг уулзахад тус сайтаар хэдийнэ 1573 хүн зочилсон байлаа.
Сайтын шинэчлэгдсэн хувилбарын талаар мэдээлэл авахаар “Өнөөдөр” сонины Онлайн албаны дарга Б.Мөнхбаттай уулзлаа.
-Дөнгөж өглөөний 11.00 цаг болж байхад цөөнгүй хүн зочилсон байна шүү. Сайтын шинэчлэгдсэн хувилбар өмнөхөөсөө ямар давуу талтай вэ?
- Манай сайт өмнө нь “Өнөөдөр” сонинд орсон мэдээллүүдийг гол болгон уншигчдад хүргэдэг байсан. Тэгвэл одоо шуурхай мэдээллийн сайт болж буйгаараа онцлогтой. Манай сайтад зочилсноор маш өргөн хүрээний шуурхай, цогц мэдээллийг нэг дороос авах боломжтой. Цогц мэдээ гэдэг нь тухайн сэдэвтэй холбогдолтой бүхий л текст, зураг, дүрс бичлэгийг нэг дороос харах боломжтой. Жишээлбэл: Талхны үнэ нэмсэн тухай мэдээний дор зурган болон дүрс бичлэгийн мэдээ байх жишээтэй. “Тоүота” маркийн автомашин худалдаж авах хүсэлтэй хүн манай зарын хэсэгт ороод хайлт хийвэл зарж байгаа машинаас гадна автомашины тухай болон Тоүота компанийн тухай манай сайтад орсон бүх мэдээ нэг дор гарахаар тохиргоо хийсэн.
www.mongolnews.mn-д зочилсноор Та Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг “Балдорж” шагналд шалгарсан болон “Өнөөдөр” сонины шилдэг нийтлэлтэй танилцах боломжтой юм.
Мөн нэмж хэлэхэд, Mobile Version буюу гар утасны хувилбар хийж байгаа. Уг үйлчилгээ нь Монголдоо анхдагч бөгөөд гар утасны хэрэглээ өндөр болж байгаа энэ үед бид уншигчдадаа зориулан гар утасны хамгийн энгийн, гаргацтай хувилбарыг хийгээд дуусаж байна. Хүмүүсийн цаг зав хомс болсон болохоор сонин болгоныг шүүж харах гэлгүйгээр манай сайтаас шилдэг нийтлэлүүдийг унших боломжтой.
-Фото, видео болон текст хэлбэрээр мэдээлэл авах боломж бүрдүүлжээ. Тэгэхээр хурд нэмсэн гэсэн үг үү?
- Хүмүүс мэдээллийг янз янзаар л авахыг хүсдэг. Бид энэ хэрэгцээнд нь тулгуурлаж, дээрх хэлбэрүүдийг санал болгож байгаа бөгөөд хурдаа 2-3 дахин нэмэгдүүлсэн учир нэг зэрэг хэчнээн ч хүн хандалт хийх боломжтой.
-Өдөрт хэчнээн мэдээ, мэдээлэл шинээр ордог вэ?
- 20 гаруй видео, мөн тооны фото мэдээлэл, 100 гаруй текстэн мэдээллээр өдөр бүр шинэчлэгддэг. Тухайн өдөр болсон бүхий л мэдээллийг манай сайтаас авах боломжтой. Дан ганц мэдээ, мэдээлэл гэлтгүй ажлын, тендерийн, мессэж гэх мэт бүх төрлийн зар сурталчилгаатай танилцаж болно. Мөн хүсвэл дуртай газраасаа гар утсаа, эсвэл төлбөрийн картаа ашиглан баннер болон үгэн зар байршуулж болно.
- Шуурхай мэдээллийн сайт учир мэдээллийг олон эх сурвалжаас авах хэрэгтэй болно. Уншигчид мэдээлэл өгөхийг хүсвэл яах вэ?
- Иргэд 330793 дугаарт хандаж мэдээлэл өгч болно. Харин иргэдийн өгсөн мэдээллийг баталгаажуулж, тодруулж тавих нь бидний үүрэг. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийг шуурхай түгээх талаар хамтран ажиллах боломжтой.
-Мэдээллийн технологийн хөгжил цаг үеэсээ ч түрүүлж явна гэж мэргэжилтнүүд дүгнэх болсон. Тэгэхээр та бүхэн ч бас цаг үргэлж шинэчлэгдэх хэрэгтэй болно. Цаашид шинээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Мэдээж бид олон зорилт тавьсан байгаа. Жишээ нь, удахгүй “Mongol News” группээс эрхлэн гаргадаг “Өнөөдөр”, “Таван цагариг” “UB Post” сониныг гар утсаа ашиглан унших боломжтой болно. Энэ бүхэн дээр манай сайтыг хийсэн “Синглтон” компанийн хамт олонтой хамтран ажиллана. Тийм учраас мэдээллийн технологийн зах зээлд шинээр гарч буй программчлал, технологийг цаг алдалгүй нэвтрүүлэх боломжтой.
Ер нь манай хэтийн зорилго зөвхөн өдөр тутмын мэдээллийн бус, бүх төрлийн мэдээллийн цогц сайтын түвшинд хүрч ажиллах явдал юм.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
Xолбоотой мэдээ »
Шилдэг нийтлэл »
-
-
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ
Ж.Тэгшжаргал
-
Хиймэл зүлэг, хуурмаг цэцгийн хот
Б.Энхмарт
-
Наймаалж
Д.Жаргалсайхан
-
ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ
Х.Оюунсүрэн
-
Хүлэмжийн хийн экспорт ба ЕВРОГООР ЦАЛИНЖИХ ГАРЦ
Ц.Цэвээнхэрлэн
Хамгийн их »
| Developed by |
|

Уншигчдын сэтгэгдэл