Б.БЯМБАБАЯР: НАВСАРХАЙ ХЭДЭН НООТНООС ӨӨР ХӨРӨНГӨГҮЙ НӨХДИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЖИЛЛАХААС ТАТГАЛЗААГҮЙ

2010-09-23 17:43:23

 

Монгол туургатан хөгжмийн зохиолчдын наадам ирэх сард Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох гэж буй. Энэ талаар тодруулахаар Хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяртай ярилцлаа.

 

-Монгол туургатан хөгжмийн зохиолчид хэдийнээс нэгдэн наадам зохион байгуулдаг болсон юм бэ?

-Монгол туургатан хөгжмийн зохиолчдын “Тэнгэрийн дуудлага” симфони, шинэ хөгжмийн хоёр дугаар наадмыг Улаанбаатар хот ноо ирэх сарын 25-29- нд зохион байгуулна.

Энэ наадам монгол үндэстний хөгжмийн бүтээл ямар шатанд хөгжиж байгааг харуулж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой. Наадамд Буриад, Хали маг, Тува, Өвөрмонголын хөгж мийн зохиолчид оролцох хүсэл тээ ирүүлсэн. Өнгөрсөн жил “Тэнгэрийн дуудлага” наадам анх Халимагийн Ерөнхийлөгчийн санаа чилгаар, ивээл дор нь зохион байгуулагдсан юм.

-Гаднын хөгжмийн зохиолчид найрал хөгжим чидтэйгээ ирэх үү?

-Хөгжмийн зохиолчид нь удирдаачдын хамт ирнэ. Манай Филармонийн хөгжимчид бүх зохиолыг нь тоглож, сонсгох юм. ОХУ, БНХАУ-ын Хөгжмийн зохиолчдын холбоо нь төрийн харьяалалд байдаг учраас ямар нэгэн асуудалгүй ирж оролцох байх аа.

-Наадмаа яагаад Ерөнхийл өгчийн ивээлд зохион байгуулах болов?

-Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгууллаа гээд өчигдөр бичигдсэн зохиол өнөөдөр сайн болно гэж байхгүй. Гэхдээ олон улсын хэмжээний наадмыг Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулснаар нэр хүнд, ач холбогдол нь нэмэгдэнэ шүү дээ. Гаднын уран бүтээлчид ч гэсэн төр засаг нь хөгжим, урлагаа хүндэтгэдэг гэсэн ойлголттой болно. Тиймээс бид наадмынхаа удирдамжийг Ерөнхийлөгчийн там гын газарт танилцуулж, Ерөнхийл өгчид бараалхан зөв шөөрөл авсан юм.

-Энэ удаагийн хурлаар Мон гол туургатан хөгжмийн зохиолчдын холбоо байгуулж, тэргүүнээр нь таныг сонгоно гэл үү?

-Хоёр дахь симпозиумын үеэр намайг тэргүүнээр нь сонгоно.

-Тэгэхээр тухайн болж буй улсынхаа хөгжмийн зохиолчийг өөрчлөн сонгодог юм уу?

-Энэ удаагийн хуралдаанаар бүтэц, зохион байгуулалтын асууд лыг нэг мөр болгон шийдвэрлэнэ. Жил бүр зохион байгуулах шаардлагатай эсэхийг ярилцах юм. Ямар ч гэсэн монгол туургатан улсуудад ээлж лэн зохион байгуулагдах нь гарцаагүй.

-Наадам дөрөв хоног үр гэлж лэх юм байна. Ямар ямар үйл ажиллагаа болох талаар дэлгэрэнгүй танилцуулбал ...

-Ерөнхийлөгчийн ивээлд болж буй олон улсын наадам учраас эзэн Чингис хааны хө- шөөнд цэцэг өргөж, нээлтээ ДБЭТ-т хийнэ. Нээлтийн тоглолтод Монголын үе үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс гаднын зочдод сонсгоно. Төгсгөлд нь шилдэг бүтээлүүдээс тоглолт хийнэ

-Манай залуу хөгжмийн зохиолчид том хэлбэрийн бүтээл туурвих нь багассан юм шиг санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хөгжмийн зохиолчдын хол боо төрийн байгууллага байсан үед ирээдүй хойч үеэ бэлтгэх, шинэ бүтээл туурвих ажил бодлогын хүрээнд хэрэгждэг байсан. Тө рийн бус байгууллага болсноос хойш энэ асуудал үгүй болсон шүү дээ. Гэхдээ арай ч залгамж үе маань тасарчихаагүй байна. АНУ болон ОХУ-д ирээдүйтэй залуу гурван хөгжмийн зохиолч суралцаж байгаа. Түүнчлэн СУИС-д хөгжмийн зохиолчдыг бэлт гэж байгаагаас өнгөрсөн жилийн төгсөгчид нь нэлээд ам жилттай ажиллах төлөвтэй байна. Тухайлбал, Ц.Эрдэнэбат, ҮДБЭЧын Ариунаа нарыг нэрлэж болох юм.

-Хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэ бат сүүлийн хоёр жил “Морин хуур” наадмын шилдгээр шалгарсан байх аа?

-Тийм, миний гарын шавь. СУИС-ийг Нацагдорж багшийн удирдлагад төгссөн.

-Хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг мэргэжлийн ур лагийн байгууллагуудад тоглохдоо тэдэнд тодорхой хэмжээний урамшуулал олгодог уу?

-“Алтан намар” хөгжмийн наад мын шилдэг бүтээлийг 50 сая хүртэлх төгрөгөөр төрийн санд худалдан авах Ерөнхийлөгчийн зарлиг байдаг ч бүрэн хэрэгждэгг үй. Тэр урамшууллыг 5-10 хүнд хүртээх хүсэл байдаг ч сүүлдээ 30 гаруй сая төгрөг л олгогдох болсон яриа байгаа. Гэтэл ийм хэмжээний мөнгөөр дуурийн нэг бүтээл ч бичих боломжг үй. Үнэндээ төрийн бус бай гууллага болсноосоо хойш манайх траншейнд “орсон” гэхэд хилсдэхгүй.

Алдар цолтой бүх зохиолчоо тэргүүнээр нь сонгож ажиллуулсан ч байрны түрээсийн төлбөрийг дийлэхгүй, өрөнд ортлоо хэцүүдсэн. Зах зээлд шилжсэн 1990-ээд онд зохиол бичээд худалдах тухай бодоод ч хэрэггүй байсан л даа. “Морин хуур” наадам муу боллоо гэж хүмүүс шүүмжилж эхэлсэн. Ингээд 2007 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ээлжит хурал болж, намайг ерөнхийлөгчөөр сонгосон.

Би угаас ар гэр гэж санаа зовдоггүй учраас өөртэйгээ ижил, навсархай хэдэн ноотноос өөр хөрөнгөгүй нөхдийнхөө эрх ашгийн төлөө ажиллахаас татгалзаагүй. Өмнөх эхнэрээсээ “Чи савхиа хий, би дуугаа хийе” гээд салчихсан юм. Харин одоо нэг үеэ бодоход ажил цэгцэрч байна. Төрийн ажлыг төрийн бус байгууллагаар гэрээгээр хийлгүүлэх заалт хуульд байдаг. Энэ жилээс уг заалт биеллээ олж “Алтан намар”, “Морин хуур” наадмын зардлын 45 хувийг улсаас, 55 хувийг Хөгжмийн зохиолчдын холбооноос гаргаж зохион байгуулахаар боллоо.

Манай холбоо эдгээр наадмыг зохион байгуулдаг. Түүнээс өөр ажил зохион байгуулж, ашиг олох ч арга байхгүй. Өмнө нь наадмаа зохион байгуулахын тулд танил, найз нөхдөө л гуйдаг байлаа. Эхний хоёр жил ажил сайн байсан ч сүүлдээ найзууд маань “Алтан намар”, “Морин хуур” наадам ойртохоор утсаа авахгүй болж байгаа юм. Үргэлж гуйхаар хэцүү байдаг байх л даа.

-Танай холбоо төсвөө хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүний татвар гэж жилд 12.000 төгрөг авдаг юм. Үүгээр төсөв бүрдүүлэх амаргүй л дээ. Манай хөгжмийн зохиолчдын нэг хэсэг нь хөдөө орон нутагт байдаг. Зарим нь эдгээр наадамд оролцдоггүй. Наадмынхаа өмнө гишүүний татварынхаа багахан хэсгийг авч чаддаг.

-“Алтан намар” наадмын шилдэг бүтээлүүдийг төрийн сандаа авсан хэдий ч театр, чуулгад тоглогдож байгаа нь харагдахгүй юм. -Түүнийг бид мэдэхгүй. Нэгэнт хэдэн жилийн гэрээ хийгээд улс авсан л бол тоглуулах эсэх нь бидэнд хамаарахгүй болж байгаа юм. -Наадмын нэрийг яагаад намартай холбогдуулан өгсөн юм бэ?

-Намар үр тариа боловсорч, хурааж, ургацын баяр хийдэг. Хөгжмийн зохиолчид ч гэсэн нэг жилийн уран бүтээлийнхээ ургацын дээжээ энэ наадамдаа өргөдөг гэдэг утгаар энэ нэрийг сонгосон. Дашрамд дуулгахад энэ жил “Алтан намар” наадмыг ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байгаа. Тэгэхээр тариаланчдын бага хуралтай наадмын хаалтын тоглолт давхцах байх.

-Хөгжмийн зохиолчид өнөөд рийн байдлаар амьд ралаа хэрхэн залгуулж байна вэ?

-Ёстой мэдэхгүй.

-Тэгвэл та хэрхэн амьдарч байна вэ?

-Манайхан үнэхээр ядуу хүмүүс шүү дээ. Захиалгын ганц, хоёр дуугаараа л амьдарч байгаа байх. Би наймдугаар анги төгсөөд аавынхаа өврөөс гарч Багшийн сургуульд ирэхдээ ахынхаа өвөрт орсон. Өдийг хүртэл ахынхаа өврөөс гараагүй л явна. Сайн ах дүү нарын хүчинд ариун цэврийн цаас, идэх хоолондоо санаа зовж үзээгүй ээ. Би амьдралын зовлон мэдэхгүй. Зовж шаналдаг зүйл гэвэл хөгжим л байна.

-Аль ч улсад хөгжмийн бүтээ лүүд зохиолчоороо овоглож, түүнийг алдаршуулж байдаг. Харин манайд бол хөгжмийн зохиолчоосоо илүү тэй дуучид нь алдарших юм аа?

-Бодлого нь тийм байгаа учраас аргагүй. Дуучдыг муу хэлэх шаардлагагүй. Манай хол боо зохиолчдын эвлэлтэй хамтран удирдах зөвлөл байгуулж, оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Ажил ахицтай байгаа. Тэгэхээр болно, бүтнэ гээд л зүтгэж явна. Хөгжмийн зохиолчдынхоо эрхийг хамгаалж, оюуны өмчийг нь үнэлүүлсний дараа тэдэнд зориулж ордон бариулна. Ирээдүйн шилдэг зохиол бүтээл тэндээс л ундардаг байг л дээ.

-Сүүлийн үед уран сайхны кино их гарч байгаа. Киноны хөгжим хийвэл ашигтай биш үү?

-Киноны хөгжмийг ашигтай гэж би л мэдэхгүй юм байна. Би олон жил архи уусан, ааш муутай, агсам хүн. Кино бол багийн уран бүтээл. Ааш муутайгаасаа болоод багийн ажилд нэгдэх чадвар надад байдаггүй. Тиймээс би киноны хөгжим хийдэггүй. Харин ганц жүжгийн хөгжим хийсэн нь “Гэгээн Муза” наадмаас шагнал хүртчихсэн шүү. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Сарны цагаан цус” жүжгийн хөгжмийг санамсаргүй тохио лоор бичсэн юм. “Жүжгийн хяналт нь хоёр гуравхан хоногийн дараа болох гэж байна, манай хөгжмийн зохиолчийн хөгжим жүжигт маань тохирдоггүй” гээд найруулагч Найдандорж над тай уулзсанаар энэ жүжгийн хөгжмийг хийсэн.

-Танд хамгийн их орлого оруулсан бүтээл гэвэл ...

-1992 онд “Орхон түшээ мө рөн” дуугаар “Морин хуур” наа дамд түрүүлэхэд 15.000 төгр өгөөр шагнаж байсан санагдана.

-Та өнгөрсөн жил хийсэн тоглол тынхоо тасалбарыг 50.000 төгрөгөөр үнэлсэн. Тийм үнээр тоглолт үзэх хүн Мон голд олон байна уу?

-Сайн зохион байгуулбал үзэлг үй яах вэ. Миний тоглолт тийм ч сайн зохион байгуулалттай болоогүй, би ичдэг юм. Монголын хамгийн том театрт, зочдод коктейль тараагаад, элит маягаар зохион байгуулсан ч тайз, гэрэл гээд олон зүйл нь гологдсон. Би Халимагт Монгол туургатан хөгжмийн зохиолчдын наадамд оролцоод, тоглолтынхоо өмнөх өдөр л ирсэн юм. Тэгээд тоглолтын бэлтгэл ажил, сур гуулилалтын үеэр байгаагүй л дээ.

 

Ж.СОЛОНГО


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
IPAD 64GB WiFI+3G 202.179.20*** 2010 оны 09 сарын 23 18:37 Хариулах
IPAD 64GB WiFI+3G hudaldana. original case dagaldana 88011441

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/