Ванкуверт эхлэх өвлийн олимпод оролцохоор очсон Монголын баг тамирчид төрийн далбаагаа мандууллаа. Ванкуверийн цагаар 14.00, Монголын цагаар даваа гаригийн оройн 22.00 цагт төрийн далбаагаа өргөлөө. Тамирчдын тосгоны дарга Алан Кристмасон, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар харилцан баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйлс солилцсоны дараа Монголын алтан соёмбот далбаа өвлийн олимпийн тэнгэрт 12 дахь удаагаа мандаж, төрийн сүлд дуулал эгшиглэв. Ёслолд оролцсон тамирчин Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн, дасгалжуулагч Л.Дорж, Штабын нарийн бичгийн дарга П.Тунгалаг, Канад дахь Монгол Улсын өргөмжлөлт консул Т.Роббинс, Ванкуверт суугаа монголчуудын төлөөлөгчид оролцлоо. Монголын багтай хамт ӨАБНУ, Бельгийн баг мөн тугаа өргөсөн байна. Энэ дашрамд дурдахад Монголоос цанын төрлөөр Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар эрэгтэйчүүдийн 15 км, эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд тус тус уралдах бөгөөд дасгалжуулагчаар өмнө нь өвлийн олимпод гурван удаа тоосоо өрөгж явсан туршлагатай багш Л.Дорж очжээ.
Манай тамирчдын өмссөн олимпийн хувцас формыг (зураг дээрх) Хятад Канадын хамтарсан "Жордан" компани өгч ивээн тэтгэжээ. Энэ компани МҮОХ-ны албан ёсны түнш бөгөөд өмнө нь “Asian Indoor Games”, “East Asian Games”-д оролцсон монголын тамирчдыг хувцас хэрэгслээр хангаж байсан газар аж.
Xолбоотой мэдээ »
"Өнөөдөр" сонины шинэ дугаарт »
-
Өөрчлөлт хийлгэхийн төлөө Засгийн газрыг “шахна”
-
“1949 оны гэрээг энэ ондоо багтаан шинэчилнэ гэж тохирсон”
-
Дэлхийд ховорт тооцогдсон монгол марк
-
“Цэргийн бодол” дууны 32 жилийн ойг тэмдэглэнэ
-
Нийслэлчүүд шинэ унаатай болох нь
-
2000 гаруй малчин өрхийн хот харлажээ
-
Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэдэгсэн...
Хамгийн их »
- АСАШЁОРЮҮ дэмжигчдээсээ уучлалт гуйв
- Хакерууд Марадонаг довтлов
- Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо маргааш өглөө 11:55 цагт ирэх ажээ
- Монгол сүмоч нэгээр нэмэгдлээ
- Дэлхийн шилдэг боксчид Улаанбаатарт
- Жүдочид ганзага дүүрэн ирлээ
- "Таван цагариг"-ийн Р.Манлай түрүүллээ
- Олимпийн аварга тэшүүрээ тайллаа
- Хонконгийн олон улсын тэмцээнээс 13 медаль авлаа
- Азид байхгүй шатрын ордон шинэ спорт цогцолборын ойролцоо сүндэрлэнэ

Уншигчдын сэтгэгдэл