Өнөөдөр сонин

Чөлөөт Цаг

“Морин хуур” наадам энэ жилээс шилдэг дуучны шагнал олгодог боллоо.

2010-02-09 18:44

 Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулсан оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах  “Морин хуур-2009” наадмыг 23 дахь жилдээ зохион байгууллаа.  Шалгаруулалт мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу гэсэн гурван номанициар болов. Наадмын салхийг хагалж, өнгөрсөн жилийн “Морин хуур” наадмын тэргүүн байрыг хүртсэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг “Даяар амгалан” дуугаар хурсан олны сонорыг мялаав. Мэргэжлийн дууны номинацад тэргүүн байрыг  хөгжмийн зохиолч  Т.Сэр-Одын “Бөхөн шарын нуруу”, дэд байрт  Ш.Өлзийбаярын “Нүүдэлчдийн нутаг”, гуравдугаар байрт  Б.Чойбаатарын “Хан буурал ээж”, нийтийн дууны төрөлд  Д.Түвшинсайханы “Энгэн туульс”, Г.Түвшинтөрийн “Нүүдэлчин”, Ц.Пүрэвхүүгийн “Нөмрөг хаан уулс”,  харин эстрад дууны төрөлд хөгжмийн зохиолч  Ц.Баттөрийн “Миний монгол”, хоёрдугаар байрт  Ц.Гантөрийн “Буруу эргэлт” киноны дуу, гуравдугаар байрт МУСГЗ  Л.Балхжавын “Нарнаар ирсэн хүү минь” дуунууд шалгарлаа. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Түүнчлэн МХЗХ-ны тэргүүн дээд шагналаар  МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, Ц.Түвшинтөгс нарыг шагнав. Мөн Нийтийн дуучдын нэгдсэн холбооны саналаар шилдэг дуучны шагналыг  МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөнд олгосон нь нүдээ олсон шагнал болсон гэж болно. Дараа жил энэ шагнал маань цомтой болно гэдгийг холбооны тэргүүн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ хэлэв.

 

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Нийтлэл»
“БАЯН” ТӨРИЙН БАРААН ШИЙДЭЛ“
Developed by Singleton LLC