МОНГОЛЫН ТАЙЗНАА 54 ЖИЛ “УНДАРСАН” “БАХЧИСАРАЙН ОРГИЛОЛТ БУЛАГ”

2010-11-19 10:51:38

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 54 жил тоглогдож буй хамгийн “өндөр” настай бүжгэн жүжгүүдийн нэг Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” ням гаригийн үдэш тоглогдохоор болжээ. Дөрвөн бүлэгт бүжгэн жүжгийн цомнолыг Н.Волков бичиж, алдарт балетмейстэр А.В.Хабаева дэглэсэн аж.

1934 онд Ленинградын С.М.Кировын нэрэмжит Дуурь бүжгийн театрт анхны тоглолтоо хийж байсан “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжигт энэ удаа Г.Цолмон, О.Ганцоож, Х.Мөнгөнх өлөг, Г.Батчимэг, Х.Ганбаатар нар гоцлох юм. Бахчисарайн ордны сэрүүн лавринд “Хөөрхийлөлт” Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд хаан Гирей гунигтайгаар сөгдөн сууж буйгаар бүжгэн жүжиг эхэлдэг.

Залуу бүсгүй Мариягийн төрсөн өдрийн үдэшлэгээс эхэлсэн хайр дурлалын ээдрээт түүх, өс хонзон, адал явдлыг эл балетад өгүүлэх юм.


Ж.СЭЛЭНГЭ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/