ДА ВИНЧИ “МОНА ЛИЗА”-Д НУУЦАА ШИВНЭСЭН ҮҮ

2010-12-15 10:08:39

Америкийн зохиолч Дэн Брауны “Да Винчийн код” ном гарснаар хүн төрөлхтөн алдарт “Мона Лиза” бүтээлд дахин анхаарал хандуулж эхэлсэн. Эл бүтээлийн нууцыг тайлахаар олон судлаач толгойгоо гашилгасан. Тэгвэл Италийн Соёл урлагийн үндэсний хороо Леонардо да Винчийн нууц “Мона Лиза”-гийн нүдэнд оршиж байна хэмээн мэдээлжээ.

Бүтээлд мөнхөрсөн эмэгтэйн нүдэнд учир битүүлэг дүрсүүд байгааг тэд толины тусгалын тусламжтай илрүүлсэн байна. Энгийн нүдээр хараад таних боломжгүй тул шинжээчид тусгай төхөөрөмж ашиглаж, “Мона Лиза”-гийн баруун талын нүдэнд LV гэсэн үсэг, эсвэл 72 гэх тоо харагдаж буйг илрүүлжээ. Харин зүүн талын нүдэнд нь CE, В үсгийн аль нэгийг дүрсэлсэн гэнэ. “Энэ бүтээл 500 гаруй жилийн настай учраас зарим нууцлал нь арилсан байх магадлалтай.

Гэхдээ орчин үеийн техник технологийн хүчээр да Винчийн нууцыг тайлах боломжтой” хэмээн тус хорооны ерөнхийлөгч Сильванно Винсент хэлжээ. Леонардо да Винчи энэ бүтээлдээ өөрийгөө эмэгтэй төрхтэй дүрсэлсэн хэмээн тэрбээр таамаглаж байгаа аж.

 

Леонардо да Винчи энэ бүтээлийнхээ нууцыг тайлж унших түлхүүрийг тэмдэглэн үлдээсэн нь саяхан олдсон. Тэрбээр нууцыг тайлах түлхүүр үгийг толины тусгалд уншихаар бичжээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/