Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх тухай Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолын дагуу “Оюутолгой” төслөөс Монгол Улсын иргэдэд ажлын байр бий болгоход зориулж, гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ хүрээнд бэлтгэж буй эхний ээлжийн 975 хүн 12, МСҮТ-д 11 мэргэжлээр суралцаж байна.
Дараагийн 2300 квот дээр 21 мэргэжлээр 7130 хүн бүртгүүлжээ. Тэдний олонх нь уул уурхайн машин механизмын оператор, засварчин, уурхай ашиглалт болон барилгын мэргэжил сонгожээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 2340 иргэнийг 44, МСҮТ-д 18 мэргэжлээр сургахаар томилсон байна.
Суралцагчдад “Оюутолгой”-гоос тэтгэлэг олгохоос гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, нэг хүнд сард хоолны мөнгө гэж 172040 төгрөг олгодог гэнэ. 24-өөс дээш настай залуусыг 8-12 сарын хугацаатай тусгай хөтөлбөрөөр сургаж, зам, уул уурхайн салбарт ажиллуулахаар орон нутагт илгээх аж.
2011 оны сүүлчийн хагас жилд сургах иргэдийг аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст ирэх таваас зургадугаар сард бүртгэнэ.
Х.ЭРХЭМ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: