ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХҮНСИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛЛАА

2011-03-10 14:00:00

Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисийн орчмоос үүсэлтэй хүнсний ногоо, эмчилгээний ургамал артишокийг Монголд нутагшуулж, хүнсэнд хэрэглэж эхлээд удаагүй байна. Артишокийг манай эрдэмтэд гэрийн заруул гэж монголчилжээ. Гэрийн заруул нь дунджаар 1.5 метр өндөр ургадаг.

Том далбагар навчтай, 4-10 ширхэг, боргоцойтой төстэй булцуу гарч цэцэглэдэг энэ ургамал монголчуудын хувьд шинэ хүнс. Харин дэлхийд хамгийн их судлагдсан ургамлын нэг. Үүнийг олон оронд өргөн хэрэглэдэг, эрүүл мэндийн онцгой ач тустай болохыг хэдийнэ тогтоожээ.

Артишокийг хүн төрөлхтөн 2000 жилийн өмнөөс эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсэнд хэрэглэж эхэлсэн байна. XV-XVI зууны үед Францад тахал хэлбэрээр гарсан халдварт шар өвчнөөс хүмүүсийг аварч байсан шидтэй ургамал аж. Энэ ургамлын эмчилгээний чанар эм, эмнэлзүйн салбарт нотлогдсон. Тиймээс хүн төрөлхтөнд бурхнаас өгсөн бэлэг хэмээн үздэг.

Артишокийн үрийг 2007 онд “Экологи хөгжил” төрийн бус байгууллагынхны санаачилгаар “АНУ-ын Калифорниос Азийн сангаар дамжуулан Монголд оруулж иржээ. Артишок Монголд” нэртэй төслийн хүрээнд эмчилгээний сортын үрийг сонгон авчирчээ. Монголдоо тарьж ургуулах, нутагшуулах ажлыг ургамал судлалын эрдэмтдийн баг амжилттай хэрэгжүүлснээр бидэнд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдлээ. Тарьж ургуулах ажлыг ХААИС-ийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн “Нарт” төвийн захирал Л.Даваагаар ахлуулсан баг хариуцжээ.

Тэд энэ ажлыг тав дахь жилдээ хийж, багагүй туршлага хуримтлуулжээ. Монголд тариалсан артишокийг Америкийнхтай харьцуулан судлахад зургаан бүхлээр илүү байсан гэнэ. Артишок ургамлыг ашиглан эм болон биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааг Төрийн шагналт М.Амбагаар ахлуулсан докторууд хариуцан ажиллаж байна. ӨДӨРТ НЭГ ШИЛ “ARTICHOKE” Харин хоол хүнстэй холбон ШУТИС-ийн Хүнс, инженер, биотехнологийн сургуулийн дэд захирал, доктор М.Пүрэвжавын хариуцсан багийнхан судалж байгаа юм билээ.

Тэдний судалгааны эхний үр дүн болох “Artichoke” эрүүл мэндийн ундаа худалдаанд гараад байна. Хүнд болон хортой нөхцөлд ажилладаг бел хордлогын хүнд, хөнгөн хэмжээнээс хамаарч хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь хордлогын үед цусан дахь хортой бодисыг шууд задалж, эд эрхтэнийг гэмтээхгүйгээр бие организмаас гаргадаг гэж зөвлөв. Үүнээс гадна тарган хүний хуримтлагдсан өөх тосыг багасгана. Гэдэс базалж өвдөх, гүйлгэх үед халааж ууна. Бөөрний үйл ажиллагааг дэмжиж хаван хөөхөд тусална. Артишокийг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч, өнгөлөг толигор болгоно гээд магтаад байвал давуу тал ихтэй.

Эрүүл мэндийн энэ ундааг эрүүл хүн өдөрт нэг шил буюу 280 гр уухад тохиромжтой. Эмгэг өөрчлөлт болон хордлогын хэмжээнээс хамаарч хэрэглээг нэмэгдүүлж болох бөгөөд сөрөг нөлөөгүй гэсэн. Энэхүү цоо шинэ хэрэглээг дагаад хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өвөрмөц хандлага, шинэ нэр томъёо гарсан нь зохицуулах үйлчилгээтэй хүнс. Энэ нь нэгэнт өвчилсөн хойно эмээр эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө өвөрмөц эмчилгээний үйлчлэлтэй хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжихийг хэлж байгаа юм. Ийн төдийлэн мэдэхгүй шинэ ургамалд эрдэмтэд анхаарал тавин тал талаас нь судалж байна.

ЭЛЭГНИЙ БҮХ ТӨРЛИЙН ЭМИЙН ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛДОГ

Артишок дэлхийн 2003 оны шилдэг хүнсээр шалгарсан. “Энэ ургамлаас хаях юм гэж байдаггүй. Хүнсэнд артишокийн иш, булцууг нь цэцэг гарахаас өмнө тайрч авна. Навчийг нь хандалж, үндсийг нь эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг” гэж тус байгууллагын тэргүүн Л.Батнасан сонирхуулав. Гэрийн заруулд Cynara Scolymus гэдэг бусад ургамалд маш ховор байдаг бодис их хэмжээгээр агуулагддаг. Үүгээр элэгний бүх төрлийн эмийг хийдэг аж. Артишокийг дангаар нь хэрэглэх хэцүү, гашуун амттай.

Тийм учир амтыг нь саармагжуулж хүнсэнд хэрэглэдэг юм байна. Гэхдээ ихэнх оронд гашуунаар нь амталдаг гэсэн. Тэр дундаа оросууд архины эсрэг эмчилгээний зорилгоор уудаг гэнэ лээ. Гэрийн заруул уураг, В1, В2, В3, В5, В6, Р, С, каротин, кальци, магни, цинк, төмөр, фосфат, органик хүчлүүд, кали, флавинойдууд, кафеилхиновын хүчлүүд, инулин хлоргены, танин, пектинүүд зэрэг нэгдлийг агуулдаг.

Артишокийг элэгний өвчин, бөөрний үйл ажиллагааг сайжруулах, цөс хөөх, өтгөн хаталт, судасны хананы хатуурлын эсрэг, чихрийн шижин, мэдрэлийн эд эсийн үйл ажиллагааг дэмжих, үрэвслийн эсрэг, даралт бууруулах, гэдэс дүүрэх, дотор, муухайрах үед хэрэглэж болно. Мөн бие организмын амин дэм ба эрдэс бодисын тэнцвэржилтийг сайжруулах, бүх төрлийн хордлогыг саармагжуулах үйлчилгээтэй.

Эрүүл хэр нь агаарын бохирдол, тамхи, архи, химийн бодист хордож байгаа болон хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн цусан дахь хортой бодисыг задалж, эд эрхтэнийг гэмтээлгүй бие организмаас гаргахад артишок тусална. Мөн биед гарч буй бүх төрлийн эмгэг өөрчлөлтийг арилгах зорилгоор энэ ургамлыг дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг ажээ.

ХАЛУУН ОРНООС ГАРАЛТАЙ Ч ХҮЙТЭНД ТЭСВЭРТЭЙ

Төмс хүнсний ногооны адил артишокийг хавар тавдугаар сард тариалдаг. Халуун орноос гаралтай ч хүйтэнд тэсвэртэй учир намар аравдугаар сард хурааж авдаг гэнэ. Манайхан хэрэгцээнийхээ хэмжээгээр тариалж байна. Удахгүй үрсэлгээ хийж, тавдугаар сард гадаах хөрсөнд суулгахад бэлэн болно. Америкаас ирсэн энэ ургамлыг Монголд нутагшуулаад таван жил боллоо.

Энэ жил “Артишок-5” төсөл хэрэгжиж байна. Төслийн багийнхан уул уурхай хөгжсөн, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт артишокийг тариалж эхэлжээ. “Энэ ургамлыг гэрийн нөхцөлд тариалах хүсэлтэй хүмүүст арга технологийг нь зааж өгөхөд татгалзах юмгүй” гэж төслийн удирдагч ярьж байсан.

Э.Энхмаа


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
nasanbat 112.72.11.103 2014 оны 03 сарын 21 13:07 Хариулах
Mini setgegdel taalamjtai bna ghde artishokig ilv delgerengvi tailbarlaj tarialah archlah talaas ni sudlaj tawij ogooch
112.72.1*** 112.72.11.116 2014 оны 03 сарын 25 17:02 Хариулах
Ган 119.40.98.138 2014 оны 03 сарын 20 14:09 Хариулах
Тарьж ургуулах талаар л судалмаар байх байна даа
suren 202.170.68*** 2014 оны 02 сарын 06 12:40 Хариулах
zuwulguu haanaas abch boloh we.holwoo barij bgad tarialj bgad sudalgaani ajil bolgoj boloh bolwuu.
sainaa 180.149.96.98 2014 оны 01 сарын 14 16:12 Хариулах
тарих цаашлаад яаж хэрэглэхийг нь сайн зааж өгөх хэрэгтэй байна. МҮОНТ-ээр цуврал нэвтрүүлэг маш их гарч байна энэ шиг тариалах хэрхэн хэрэглэх талаар цуврал нэвтрүүлэг гаргах хэрэгтэй манай монголчууд цөөхүүлэхнээ гэхдээ эрүүл байх хэрэгтэй хятадын хоол хүнсийг засаг төр хорьж заагалж чаддагүй юм бол би өөрсдөө хорьж зааглах хэрэгтэй
bota 203.91.117.4 2014 оны 01 сарын 06 22:57 Хариулах
artishokin buteegdehuuniig hanaas avch boloh ve
сок 203.91.118*** 2013 оны 09 сарын 04 14:46 Хариулах
соёолж төв дээр зардаг юм билээ.
tsetsgee_baya 103.11.195*** 2013 оны 06 сарын 08 22:21 Хариулах
hi.artishokiig harsjild uuj boloh uu.nvvren deerh hardhil arilah bolov uu.
kairosh_m@yahoo.com 203.91.117.4 2013 оны 04 сарын 25 12:44 Хариулах
үрслэгийн хэдэн сард суулгах вэ?
chimeg1957@yahoo.com 49.0.154.73 2013 оны 04 сарын 24 13:41 Хариулах
Артишокийн үрийг хаанаас авах вэ? Яаж тарих талаар зөвөлгөө авмаар байна.
112.72.1*** 112.72.11.67 2014 оны 01 сарын 13 21:42 Хариулах
duya 119.40.102*** 2013 оны 04 сарын 15 14:16 Хариулах
haanaas awch tarih we utas bna uu
202.21.1*** 202.21.114.11 2013 оны 04 сарын 17 13:01 Хариулах
mp_erdenetuya@yahoo com 202.179.7.122 2013 оны 03 сарын 29 11:22 Хариулах
hamtarch tarij urguulj boloh uu
zochin 49.0.148.12 2013 оны 03 сарын 17 13:58 Хариулах
yaj tarih we zaaj ogoch blh uu
gaihaj bna 202.126.89*** 2013 оны 03 сарын 16 16:50 Хариулах
Ene artishokiinhoo uriin yaj olhiin be. Haigaad haigaad oldsongui. Ard tumnii eruul mendiin toloo geed bgaa hernee uree yaj avhaa, yaj tarih geed heregtei yumaa helsengui. Hudlaa ashig haraad bgaan bish uu.patentaa aldahgui geed tertee tergui elegnii ovchin mongold gazar avaad bhad ene urgamlaa irged tariad heregleed surchuul heregtei bizdee.. Ingej biznesiin sedleer bitii haraach.
tuul 103.10.21.53 2012 оны 11 сарын 04 00:57 Хариулах
Hi
tuul 103.10.21.53 2012 оны 11 сарын 04 00:56 Хариулах
Unless adjusted bogus Archibald Uganda as yu
Boloroo 182.160.44*** 2012 оны 11 сарын 01 13:27 Хариулах
bayarlalaa, iim saihan urgamliig mongold oruulj ireed amjilttai sain urguulj ard tumendee mash tom beleg barij baigaa tosliin hamt olon bolon niit ene ajild oroltsson buh humuust talarhaj bainaa, haanaas avch uuh ve
Батлагч 180.235.16*** 2012 оны 10 сарын 29 19:13 Хариулах
Тэр Батнасан гэдэг хүн худлаа хэлээд хойшлуулаад өгдөггүй юм байна лээ. Үнэгүй өгнө гэснээ сүүлдээ клубийн гишүүн бол гэж байснаа тарих хугацаа дууссан ч гэх шиг новширдог АМЬТАН байна лээ. 6 сард тариалж болно гэж хойшлуулсаар байгаад дээрх үлгэр яриад байдаг хөгийн АМЬТАН байсан даа. Үнэхээр л төсөл хэрэгжүүлж байгаа юм бол утас хаягаа тодорхой бичээд зарах гээд байгаа юм бол үнээ бич л дээ
nergui 182.160.6.230 2012 оны 05 сарын 18 18:32 Хариулах
haanaas abch heregleh be
Зочин 183.81.169.2 2011 оны 03 сарын 31 14:32 Хариулах
худалч амьтад утасны дугараа нууж утсаа авахгүй зугттдаг новшнуд
180.235.*** 180.235.16*** 2012 оны 10 сарын 29 19:12 Хариулах
Тэр Батнасан гэдэг хүн худлаа хэлээд хойшлуулаад өгдөггүй юм байна лээ. Үнэгүй өгнө гэснээ сүүлдээ клубийн гишүүн бол гэж байснаа тарих хугацаа дууссан ч гэх шиг новширдог АМЬТАН байна лээ. 6 сард тариалж болно гэж хойшлуулсаар байгаад дээрх үлгэр яриад байдаг хөгийн АМЬТАН байсан даа. Үнэхээр л төсөл хэрэгжүүлж байгаа юм бол утас хаягаа тодорхой бичээд зарах гээд байгаа юм бол үнээ бич л дээ
Зочин 220.101.17*** 2011 оны 03 сарын 11 10:02 Хариулах
italy food d ih heregledeg um Pizza Pasta geed.darsan ni amt dajgui shuu.Bas italy Foccacia buyu sandwich d ih heregledeg ideed uzeerei
Зочин 85.65.215.189 2011 оны 03 сарын 10 15:49 Хариулах
ene bol sain nogoo. dongoj tseberlesenii daraa lemonii shvvs xiij xutgaad xolij tabixad udaan xadgalaj boldog.mon lemontoi,xolij butsalgaxad saixan amttai boldog um daa. ingeed salat xiij idej bolno.emchingeenii olon taliin ach xolbogdoltoi um.
Gayaa 202.179.11.98 2011 оны 03 сарын 10 15:48 Хариулах
Hentei holbogdoj tariah yu be Todorhoi utas bn uu
203.91.1*** 203.91.117.4 2014 оны 01 сарын 10 12:31 Хариулах
хэрэгтэй ургамал байна Монгочууд бүгдээрээ хэрэглэж эрүүл амьдрах хэрэгтэй байна
zochin 122.148.14*** 2011 оны 03 сарын 10 15:24 Хариулах
saikan l id shidtei urgamal bna da. Mongolchuud maani ymiig hiij chadaj l bgaad ni baharhaj bna da

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »