Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 төгрөг болов

2011-04-07 11:42:00

 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргав. Энэ талаар НХХ-ийн сайд Т.Гандигаас тодрууллаа.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эдийн засагт сөргөөр нөлөөлнө, тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн төсөвт хүндрэл учирна гэж зарим хүн ярьж байсан. Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх боломжтой гэж байсан ч 30 хувиар нэмлээ.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон зорьсон хэргээ бүтээж, нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140.400 төгрөг болгон 30 хувиар нэмлээ. Үндэсний статистикийн газар, Олон улсын хөдөлмөрийн биржийн мэргэшсэн судлаачдын багтай хамтран хөдөлмөрийн бүтээмж, амьжиргааны төвшний өөрчлөл тийн асуудлаар судалгаа хийж, Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн, дээрх зөвшилцөлд хүрлээ. Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар нэмэгдсэнээр нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, цалинд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь тогтоогдсон.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа цомхотголд оруулах магадлал өндөр. Мөн үндсэн цалин нь 140 мянгаас их аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдын цалинд ямар нэг өөрчлөлт орох болов уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эхний үед олон байгууллагад хүндрэл учирч болзошгүй. Гэхдээ ажилчдыг цомхотгохгүй, ажлын байр шинээр бий болгоход хойрго хандахгүй байхыг нийт ажил олгогч байгууллагад уриалмаар байна. Энэ шийдвэр 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хэрэгжилтэд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавих болно.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо зөвхөн үүгээр ажлаа дуусгахгүй, ирэх оны нэгдүгээр улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх бололцоог хайна. Мөн салбарын тарифын өөрчлөлт буюу ажлын бүтээмж, цалин өндөртэй уул уурхай, эрчим хүчний гэх мэт салбарын ажилтнуудын авч болох цалингийн хэмжээнд судалгаа хийж, хөдөлмөрийн хөлсийг байж болох хэмжээнд хүргэхийг зорино. Өөрөөр хэлбэл, салбар бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөлттэйгээр тусгана гэсэн үг. 2007 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэрхэн нэмэгдэж ирсэнийг графикаас харна уу.

Б.МАРТ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
bagi 202.131.23*** 2011 оны 06 сарын 03 10:11 Хариулах
bi neg toriin bus baguullagad ajildag tsalingiin dood hemjeeg avdag. oyutan getel 4 sariin naani tsaling 108000 togrogoor bodoj olgoson ene n zov u ene huuli 5 saraas heregjih ym u
Хм 182.160.59.51 2011 оны 05 сарын 21 17:41 Хариулах
хувийн компаниуд угаасаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг байнга нэмдэг хэрнээ ажилчдынхаа цалинг нэмдэггүйшд. Тийм болохоор улсаас ингэж цалингийн доод хэмжээг нэмэх нь маш зөв. Тэгэхгүй бол компаниуд ажилчдынхаа цалинг огт нэмэхгүй
9 124.158.76.2 2011 оны 04 сарын 08 09:33 Хариулах
тэгвэл төрийн албан хаагчид яах вэ. ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бусад цалин тэтгэвэр тэтгэмжүүд хамааралтайгаар нэмэгдэх үү???
Зочин 202.131.22*** 2011 оны 04 сарын 08 07:53 Хариулах
өө заза алдын байна жишээ нь би одоо 3-4 ажилчнаа халж байж үлдсэн хүмүүсийнхээ цалинг нэмэхнээ. ингээд 4 хүн ажилгүй болдын байжээ.
Тэтгэвэр 122.254.12*** 2011 оны 04 сарын 07 14:50 Хариулах
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өөрчлөгдөх үү
zochin 203.194.11*** 2011 оны 04 сарын 07 14:22 Хариулах
baga geltgui bolj l baina hubiin komfaniud tsalingaa nemj chadbal amdral arai l oor baih
Анар 203.91.118*** 2011 оны 04 сарын 11 10:34 Хариулах
Төрийн үйлчилгааний албан тушаалтнуудын цалинд өөрчлөлөт орох уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »