“ХОРВООТОЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ”-ТЭЙ ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД ТАНИЛЦАЖ БАЙНА

2011-04-09 11:06:04

Монголын хүүхэд багачуудын амтархан уншдаг “Хорвоотой та нилцсан түүх” ном дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгар сан билээ. Олон улсын хүүхдийн номын хол бооны ерөнхийлөгч Патрициа Алдана гарын үсэг бүхий уг батламжийг өчигдөр бол сон хүүхдийн номын баярын үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр ардын уран зохиолч Л.Түдэв гуайд гардуулан өглөө.

Одоогоос 40 жилийн өмнө зохиож байсан “Хорвоотой танилцсан түүх” ном дэлхийн 10 гаруй орны хүүхдүүдийн хүртээл болж, хамгийн сүүлд Америкт хэвлэгджээ. Харин дэлхийн хүүхдийн номын орчуулга, хөрвүүлгээр Х.Зандраабайдийн орчуулсан, ӨМӨЗО-ы зохиолч Лигдэнгийн “Зовлонт хүүгийн зоригт амьдрал” номын батламжийг мөн энэ үеэр гардуулсан. Ийнхүү ар, Өвөрмонголын зохиол дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгарсан нь Монголын хүүхдийн зохиол дэлхийн тавцанд гарсныг илэрхийлж байна хэмээн хүүхдийн зохиолчид дүгнэж байв.

Гэхдээ өнөөдөр манайд хүүхдийн номын залуу зохиолч 10 хуруунд багтахаар цөөхөн, хүүхдийн зохиолч нар номоо бичээд өөрсдөө борлуулж байгаа зэргээс үзэхэд төрийн бодлого, дэмжлэг шаардлагатай байгааг илэрхийлж байна хэмээн зохиолчид ярьж байна. Ардын уран зохиолч Л.Түдэв “Монголын хүүхдийн утга зохиолд дэлхийн хүүхдийн утга зохиолын байгууллага онцгой анхаарал тавьж, түүний дотроос миний номыг шалгаруулсанд чин сэтгэлээсээ талархаж байна. Хүүхдүүд маань өөрийгөө мэдээлэл, эрдмээр зэвсэглээрэй.

Номоор дамжуулан хамаг олзыг олдог. Ийнхүү толгойдоо суулгасан эрдэм мэдлэгийг хэн ч булааж авдаггүй юм шүү” гэв. Данийн хүүхдийн алдарт зохиолч Ханс Андерсоны төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн олон орон хүүхдийн номын баярыг тэмдэглэдэг. Монголын хүүхдүүд энэ баярыг найм дахь жилдээ тэмдэглэж байна.

“Хүүхэд эсэн мэнд амьдрах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран гаргасан I, II, III ангийн “Замын хөдөлгөөний цагаан толгой” ном, бага ангийн багш нарт зориулсан гарын авлага зэрэг нийт 1300 номыг 20 сургуульд хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гадаадын болон Монголын хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн жүжигчилсэн тоглолтын уралдаанд шалгарсан хүүхдүүдэд “Шилдэг дүр”- ийн өргөмжлөл гардуулав.

Р.Оюунцэцэг


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
temka 182.160.1.81 2014 оны 03 сарын 13 19:28 Хариулах
Anh taniltssaj baisan tuuheesee hamgiin sonirholtoig bich geed yu bichih ve? Zaluusaa tuslaach
icecreamflowers 182.160.1.81 2014 оны 03 сарын 13 19:24 Хариулах
Horvootoi taniltssan tuuh zohioson hunii baga nasnii talaar uu? Ugui yu hariulaad ogoch
zulaa 103.26.194.28 2014 оны 01 сарын 20 14:03 Хариулах
uran zohioliin hicheel deer unshaarai gesen ymar site aas unshij boloh ve
gvnj 180.149.78.20 2012 оны 09 сарын 29 12:29 Хариулах
Horvootoi tanilcsan tuuhiig haanaas avah ve?
tushig 202.180.21*** 2012 оны 09 сарын 27 10:22 Хариулах
mash goy
Зочин 203.160.55.91 2012 оны 01 сарын 12 09:19 Хариулах
ene [HORVOOTOI TANILTSSAN TUUHIIG HAANAAS UNSHIJ BOLOH VE HELLEED OGOOCH WEB IIN PLEASE PLEASE PLEASE
oyunbilegdavaajav 193.52.245.80 2011 оны 04 сарын 13 17:33 Хариулах
Baga nasaa dursah saihan dursamj bugdiig hadgalj baidag "horvootoi taniltssan tuuh"nom maani delhiin huuhdiin shildeg nomoor shalgarsand setgel ondor bna. Ardiin uran zohiolch L.Tudev guidaa bayrlaj, dahin dahin talarhal ilerhiilen horvoogiin hamgiin jargaltai urt udaan naslahiig husie.
Мөнхжаргал 203.160.55.44 2011 оны 04 сарын 11 18:57 Хариулах
Энэ номыг уншаад л хорвоотой танилцаж билээ.
baaska 202.131.24*** 2011 оны 04 сарын 10 12:09 Хариулах
tydeb shig aguu khun zuund hobor tohioldoho doo. uls ene khyniig tusgai khangamjind abah heregtei de. uls oronoo tyibeej mungu tugrugend uhaan bodoloo zarzuulan hagartalaa baujsan erunhiilegh hangamjind baih uamar heregtei uam be/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »