СУВИЛАГЧДАА СУВИЛЬЯ

2011-06-24 13:58:03

Сувилагч гэж хэн бэ? Өвчтөнийг асарч сувилах, эм, тариаг эмчийн заасан цагт хийх үүрэг хүлээсэн эмнэлгийн дунд мэргэжилтэн бол сувилагч. Өвчтөний хажууд байж, асарч тойлох, хүнд өвчтэй хүн байвал өтгөн, шингэнийг нь зөөхөөс эхлээд эмчилгээ үйлчилгээний ачааны хүндийг үүрдэг сувилагч дэлхийн хам гийн хэрэгцээтэй 100 мэр гэж лийн жагсаалтын хоёрдугаарт оржээ. Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгааны дүн энэ. Монголд бол анхааралд төдийлэн өртдөггүй, өртвөл муу хэлүүлчих гээд байдаг сувилагч дэлхийд мэргэжлийн хэрэг цээний зиндаагаараа ийм дээгүүр эрэмбэлэгддэг юм байна.

Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэ жил болохыг энэ жагсаалт илтгэнэ. Харин Монголд тийм биш ээ. Манай сувилагчид ачаалал ихтэй ажилладаг ч цалин багатай.

Зарим нь ур чадвараараа гологдоно. Харилцааны доголдолтой гэх муу нэр тэдний байнгын чимэг зүүлт. Эмчийн бичсэн тариаг цагт нь хийгээд явдаг муйхар техникийн ажилтан. Сувилагч ямагт эмчийн дор байх ёстой гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс ардчилсан монголчууд салаагүй. Эмч, мэргэжилтнүүд нь хүртэл шүү. Ийм учраас сувилагчийн мэргэжлийн үнэлэмж Монголд доогуур.

Сувилагчийн хүүхэд гэвэл яд рангуй амьдрал төсөөлөгдөнө. “Тариа хийлгэхийн тулд хүүхдээ сувилагч болгосон” гэж ярих эцэг, эхчүүд ч бий. Тэгэхээр сувилагч мэргэжлийг тариа хийх төдийхнөөр л төсөөлж иржээ, бид. Сувилагчдын амьдрал хүнд байгаа учир нийгэмд ийм ойлголт, хандлага тогтсон байж ч болох. Өндөр хөгжилтэй орнуудад сувилагч найман цаг ажилладаг.

Харин манайд шаардлага гарвал 16, 24 цагаар ч ажиллуулна. Тэгсэн хэрнээ найман цагийн цалин өгнө. Ээлжээс буугаад гэртээ амарч байгаа сувилагч гал сөнөөгч шиг гар утсаа унтраах эрхгүй. Өдөр, шөнийн аль ч цагт яаралтай дуудлага ирж мэднэ.

Хүн хүч дутагдсан цагт өнөөх сувилагч хаа холоос ажилдаа яваад л очно. Гэр хорооллын харанхуй гудамжаар айж эмээн явснаа ярьж тайлагнаад байдаг гүй. “Түргэн авсан” сувилагч дараагийн цалин хүртэл хоногийн хоолондоо хүргэхээр төлөвлө- сөн талхныхаа мөнгөөр таксидахаас аргагүй. Харин эмчийг эмнэлгийн, эсвэл өвчтөний ар гэрийнхэн машинаар гэрээс нь авна.

Монголд ийм байдаг бол Японд тэс өөр. Тэнд шөнийн ээлжнээс буусан, яаралтай дуудагдсан сувилагчийг эмнэлгийн машин хүргэж өгнө, гэрээс нь авна. Монголын сувилагчид голдуу жижигхэн биетэй, туранхай, ядрангуй царайтай байх юм. Эмнэлгийн хонгилоор шаламгайлан алхах сувилагчийг огтын танихгүй хүн ч гадаад байдал, алхаа гишгээг нь хараад сувилагч гэдгийг төвөггүй мэднэ.

Тэдний ар гэрийн амьдрал бас л ээдрээтэй байх нь түгээмэл. Ихэнх сувилагч гэр хороололд, өрх толгойлон амьдардаг. Архи уудаг, амьдралдаа нэрмээс болохоос цаашгүй нөхөртэй нь ч бий. Манайд сувилагчдын нийгмийн асуудалд анхаарсан тоймтой судалгаа байхгүй ч нийгмийн ерөнхий хандлага ийм байгааг хүн бүр хэлээд өгнө.

Улсын эмнэлгүүдийн шинэ сувилагчийн сарын дундаж цалин 190.000 төгрөг. Ийм мөнгийг амьдралдаа яаж хүргэх тухай бодохоос мэргэжил дээшлүүлэх талаар санахын ч хэрэггүй. Сувилагчдад орон сууцны зээлд хамрагдах боломж олдохгүй.

Эмнэлэгт ирсэн ийм боломжийг эмч нар нь зиндаархан эдэлнэ. Орон сууцны зээлд хамрагдъя гэсэн ч өрхийн орлого нь банкны шалгуурт хүрэхгүй гачлантай. Өвчтэй хүнтэй ойлгол цож, өтгөн, шингэнийг нь зөөх, хоолыг нь халбагадаж өгөх зэрэг хамгийн хүнд хэцүү ажлыг сувилагчид нугална. Нас барсан хүний шарилыг моорог руу тэд л хүргэнэ. Ийм үед өмсдөг хувцас манайханд байхгүй. Гадаадад бол тусгай өмсгөл өгдөг аж. Манайхан өвлийн хүйтэнд цагаан халаадтайгаа л гүйлдэнэ.

Төрөл бүрийн вирусийн халдварт сувилагчид олноор өртдөг гэсэн судалгаа байна. Ажлаа хийж байгаад өвдсөн юм гээд эмчилгээнд нь төрөөс хөнгөлөлт үзүүлдэггүй. Манайхан бас их эрт нас бараад байна гэж I эмнэлгийн туршлагатай сувилагч ярьсан.

Хамгийн чухал бөгөөд даруухан мэргэжилтнүүдээ төр золионд гаргаж байна. Тэд эмнэлгийн хамгийн муу муухай ажлыг хийдэг атлаа багш нар шиг цалингаа нэмүүлье гэж тэмцдэггүй, хэл ам хийдэггүй. Дуугүйхэн ажиллаад, амьдралаа болгоод л явдаг. Үүнийг төр засаг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яагаад сувилагчдаа сувилахгүй байна вэ. Сүүлийн үед сувилагчид нэлээд насжсан. Залуу боловсон хүчин хангалтгүй байна. “Судас хэд хатгаад олохгүй, ур чадваргүй сувилагчид эмнэлгээр нэг боллоо” гэж бухимдах хүн олон байна. Энэ үнэн.

Сувилагч мэргэжилтнийг төрийн болон хувийн хэвшлийн 10-аад сургуульд бэлтгэж байгааг бодоход боловсон хүчний хангамжийн тухайд санаа зовмооргүй. Гэтэл шинэ төгсөгчид нь мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй. Ачаалал ихтэй, нэр муутай, цалин багатай учир хүний төлөө гэсэн тэр сайхан мэргэжлийг бараан захын лангуугаар арилжиж байна. Сувилагч эмчийн хэлсэн, заасныг үг дуугүй гүйцэтгэх ёс той гэсэн сэтгэл гээ эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүү дийн толгойноос салах шинжгүй. Харин өндөр хөгжилтэй орнуудад өөр. “Сувилахуйн шинжлэх ухаан хөгжиж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад магистр, доктор, профессор цолтой сувилагч ажиллаж, их сургуулиудад багшилж байна. Сувилагч эмчтэй нэг баг болж, нэг зиндаанд ажилладаг болсон. Манай сургуульд Унгарын багш ирсэн юм. Тэр хүн Унгарт хагалгааны сувилагч өвчтөнд нойрсуулах гуурс тавьдаг гэж ярьсан.

Харин манайд бол нойрсуулагч эмч гуурс тавьдаг. АНУ-д нарийссан судас тэлэгчийг сувилагч л тавьчихна. Монголд эмч тавих жишээтэй. Манайх сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай. Суви лагч бол техникийн ажилтан биш, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүн.

Өвчтөнийг сувилагч хянах ёстой атал манайд эмч хянадаг болгосон. Гэтэл гадаадын орнуудад сувилагч тариагаа ч хийнэ, өвчтөнөө ч хянана. Тиймээс төрийн бодлогын хүрээнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сувилагчдын ур чадварыг дээшлүүлэх ёстой” гэж ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, доктор, профессор Д.Цэрэндагва ярив.

Гадаадад сувилагч мэргэжил дээшлүүлээд, өсөөд явдаг. Манайхан тийм биш. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэгцээндээ уялдуулан эмч, сувилагчдыг багаар нь мэргэжил дээшлүүлдэг. Харин манайд зөвхөн эмч нараа л гадаадад сургаад байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл сувилагчдыг сургах ёстой юм. Тэд өвчтөнд гардан үйлчилгээ үзүүлдэг учраас хамгийн сайн мэргэшсэн байх учиртай гэж гаднын орнуудад үздэг юм байна.

Гаднын орнуудад сувилгааны ортой тасаг нээгээд эхэлжээ. Тэд зөвхөн су вилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Сувилагч үзнэ, оношлоно, эмчилнэ. Тэр байтугай сувилагчдын хувийн эмнэлэг байгуулаад эхэлжээ. Монголд өндөр мэргэжлийн сувилагч хувийн эмнэлэг байгуулбал үйлчлүүлэх хүн олдох болов уу. Өнөөдөртөө үгүй. Хэдэн жилийн дараа магадгүй л юм. Бид сувилагчдыг гарын дор зарсаар суутал сувилахуйн мэргэжил дэлхийд ийм өндөр төвшинд хүрч, нэр хүндийг олжээ. Нэг их эмчид оногдох сувилагчийн тоо дэлхийн жишгээр гурав байдаг гэнэ. Тэгвэл манайд нэг нэгийн харьцаатай.

Нэг эмч арваад хүн үзнэ. Сувилагч мөн тооны хүнд сувилахуйн тусламж үзүүлнэ. Гэхдээ манайхан цагийн эмийг өвчтөнд өөрт нь даалгаад, тасагт өртөөлөн тариагаа хийсээр л ажлын цаг нь дуусдаг. Цагийн тариаг цагт нь хийнэ гэж бараг байхгүй.

Эмчийн зааснаас нэг цагийн өмнө болон хойно тариа хийх нь хэвийн үзэгдэл. Үүнд өвчтөн дургүйцэх ч сувилагч зүгээр суугаагүй, цаг наргүй л гүйсэн. Ингээд сувилагч, үйлчлүүлэгчийн хооронд зөрчил гарна. Сувилагчид муухай ааштай гэдэг яриа ч үүнээс үүдэлтэй байх.

Ажлын ачааллаас болоод тэд сувилахуйн тусламжийг ор тас хаяжээ. Сувилагчдын цалин хангамжийг нэмэгдүүлж, ачааллыг нь багасгах цаг болсныг үүгээр сануулаад байгаа юм. Сувилахуйн салбарт гарсан дэлхийн чиг хандлагыг боловс рол олгогч байгууллагууд ойлгоод эхэлжээ.

“Монголд магистрын зэрэгтэй 20 гаруй сувилагч ажиллаж байна. Анхны таван сувилагч доктор хамгаалахаар сурч байна. Доктор сувилагч дарга хийнэ гэсэн үг биш. Сувилахуйн тусламж үйлчилгээг л чанартай үзүүлнэ. Монголын дээд боловсролын салбарт сувилагч баттай байр сууриа эзэлсэн. Тэдний боловсрол, мэргэжлийн ур чадварыг дагаж сувилагчийн ажлыг үнэлэх үнэлэмж алга. Сувилагч, эмч хоёр боловсролын төвшнөөрөө яг адилхан. Адилхан англи хэлтэй.

Эмч бакалавр цолтой төгсөөд, магистр, докторын зэрэг хамгаална. Сувилагч яг адил эрдмийн зэрэг, цол хамгаална. Монголд сувилагч докторын зэрэг хамгаална гэхээр хүмүүс гайхдаг” гэж Д.Цэрэндагва захирал ярив. Эмч, сувилагчийг заагласан ялгаа жижиг зүйл дээр ч харагдана. Ашигладаг үгүйг нь мэдэхгүй ч эмч нар мундаг үзүүлэлттэй компьютертэй.

Сувилагчдад нэг ч компьютер байхгүй. Компьютерийг цэцэрлэгийн хүүхэд хүртэл ашиглаж байгаа нийтийн хэрэгцээ болсон зүйл. Сувилагчдад ч бусдын адил компьютер ашиглах хэрэгцээ байгаа. Ийм энгийн, даруухан ажилчдадаа төр засаг яагаад анхаарал тавихгүй байна вэ.

Гудамжинд жагсаж, хэл ам хийвэл эрх ашгаа хамгаалуулдаг. Мөрөөрөө ажлаа хийгээд явбал ор тас хаячихдаг ялгавартай төр засаг байж болохгүй шүү дээ.

 

 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
zoloo 103.23.51.8 2014 оны 05 сарын 24 18:09 Хариулах
ene mash unen. uchir ni bi ooroo bakalavriin zeregtei suvilagch hun. suvilahuin shinjleh uhaan gedeg asar tom. Mongolin suvilahui mod hogjij bidnii amidral saihan bolno gedegt itgedeg. bi mergeljileeree bahardag
Duya1970@gmail 202.179.10.78 2014 оны 03 сарын 06 16:33 Хариулах
bayrllaa.egch ni tanai nutgiin sybilagch bna.jinhen vnen gej amidral gej ene baihdaa..... oor zondoo sonirholtoi ym bicheerei dvvdei (y)
Bujiimaa@yahoo.com 78.42.132.115 2013 оны 09 сарын 06 17:58 Хариулах
Subilagchiin mergejil bol mash saihan bas mash ih setgel shaardsan mash hund bas mash baharhmaar neg ugeer helbel tengeriin elch gej helmeer mergejil dee. Bi mergejil negt nohdiinhoo toloo ooriigoo u hiij chadah bol gej mash ih bodoj sudlahiig hicheedeg.
tugsuu 202.179.11*** 2013 оны 07 сарын 05 12:52 Хариулах
zvw zvitei asuudal bichsen enkhmaadaa bayrlalaa.bvh mergejil negt nuhudduu amjilt hvsie
bulga 182.160.63*** 2013 оны 04 сарын 15 17:09 Хариулах
unen shuu
ttseegii72 124.158.10*** 2013 оны 04 сарын 05 01:42 Хариулах
vnen
ttseegii72@yahoo.com 124.158.10*** 2013 оны 04 сарын 05 01:41 Хариулах
vnen vnen
ganaa_tele 202.5.205.75 2013 оны 03 сарын 29 11:21 Хариулах
unen asuudal hundsun niitlel boljee. Enhmaa tand olon olon suvilagchdiin umnuus bayarlalaa gej chin setgeleesee helie. Olon saihan asuudal hunsun niitlel bicheerei
tumurtsetseg 182.160.13*** 2013 оны 02 сарын 18 16:10 Хариулах
22 jil tasraltgui ajillasn subilagch orlogoo nemegduuleh sanaatai terguuleh zereg hamgaalah gesen tulburiin asuudlaas bolood chadahgui bna.uchir ni 1 l uduu tulbur tulne tuuniigee tsalingiin nemegdleer olood l abna gej heldeg unuedee bol baga tsalintai subilagchidad 1 udaagiin 50-60.000 tugrug amidrald hund tusaj bna shu dee
tserdenetsetseg 182.160.13*** 2013 оны 02 сарын 18 15:59 Хариулах
iim medeelel bdagiig odoo l medlee yamar unen uguullemjtei uguulel be uuniig darga nar uzej bgaa bolob uu subilagchiig unendee subilah heregtei bna da
Naya 203.91.117.4 2013 оны 02 сарын 11 21:33 Хариулах
Yag zuv sanal bn gehkde olon jil ajillasan suvilagchid ahklahk zergig shud ugchihkmur yum
zochin 133.82.251*** 2012 оны 12 сарын 06 13:10 Хариулах
Ene asuudal vnexeer odoo ch gesen mongoliin suwilaxuin bolowsroliin salbart tylgamdaj bga xamgiin tom asyydliin neg gej bodjiina .Minii xvwid Japand cuwilaxuin bolowsroliin chigleeer mastert cyrch bgaa bgaa.Mash ix yalgaag olj xarjiina.Togsoj ochood chadax bvxnee xiixiig xvch bna daa Suwilaxyun bolowsroliin calbart
saraa 122.201.18*** 2012 оны 12 сарын 02 13:21 Хариулах
taalagdlaa, bi suvilahuin bakalavriin angid suraltsdag 4r kursiin oyutan. uneniig l bichsen bn,gehdee deer emnelgiin dund mergejilten bol suvilagch gj bichsen bn, ene ni buruu oilgol yum shuu, deed dund mergejil gj bhgui, harin deed dund bolovsrol gj yarival onovchtoi bh shuu, Enhmaa setguulchdee bayarlalaa
erka 124.158.94.42 2012 оны 10 сарын 24 18:50 Хариулах
Tsolmon said ni suvilagch nariin talaar oilgoltgui bdag ym baij yaj ichihgui biee magtaad yvj bdag bnaaaa deed udirdlaga mash muu bga ni oilgomjtoi suvilagch nariin asuudal yrigdahgui shiidegdehgui bga ni ed nar l ANHAAR
eegii 124.158.94.42 2012 оны 10 сарын 24 18:45 Хариулах
ene bol yaraltai shiideh asuudal mun baina. ene suvilahuig udirdaj bui emch nar uursdiinsanalaar zaigaa tabih bolson shuu. enemergejleer erdmiin zereg hamgaalaad baihad DUND MERGEJILTEN gej helj bgaa humuus ylangua alban tushaaltanguud tolgoigoo ajluulaachee. uuriiguu hen gedgee haruulj bna sh de
suvilagch 202.72.247*** 2012 оны 10 сарын 19 20:11 Хариулах
mash zow asuudliig hondoj tawisan bn suwilach nart tulgamdaj bui buh asuudal iim bgaa mongoliiin suwilahuin shinjleh uhaaniig hogjuuleh tsag ni bolsoon top zasag anhaarch uzeh heregtei
undraa 202.126.89*** 2012 оны 09 сарын 18 12:45 Хариулах
hi ta zov yum bichjee tand amjilt husie
odno 202.170.94*** 2012 оны 09 сарын 07 10:26 Хариулах
hi Enhmaa tand barlalaa
yuio- 202.179.10*** 2012 оны 08 сарын 05 00:15 Хариулах
459\0y\ 5y
эмч 202.55.182*** 2012 оны 03 сарын 19 11:50 Хариулах
Маш зөв асуудлыг хөндөж бичсэн байна. Эмнэлгийн үйл ажиллагааны бараг 70-80%-ийг сувилагч явуулдаг гэхэд хилэсдэхгүй шүү
Dashbalbar 124.158.11*** 2012 оны 03 сарын 10 13:32 Хариулах
Suvilagch ovchtond oir baij bvh zviliig gardan hiij vrgelj ovchtonii derged baidagaaraa ontslog shvv ted chadna tedend bolmjiig ogoh heregtei bolovsrold nianhaarah bolson tsalin mongond ni chin anhaarah heregtei
эгнй 202.72.245.73 2012 оны 01 сарын 23 09:45 Хариулах
зөв сэдэв хөндөж бичсэн байна. энэ асуудал бол үнэн.Үүнийг гадна орнуудтай адил хэмжээнд хүргэхийн тулд сургалт сурталчилгааг их хэмжээгээр явуулж нийгэмийг өөрчлөх явдал. ингэхийн тулд эмч нарыг өөрчлөх явдал. Сувилагчийн цагийн ачаалалыг бууруулах хэрэгтэй. Цалин мөн адил өндөр байх ёстой.
од 202.179.7.74 2011 оны 07 сарын 23 22:54 Хариулах
маш зөв асуудал хөндөн бичжээ. сувилагч эмчийн туслах хэвээр л байна. бидний ажил ачаалал ихтэй. цалин хөлс бага, иймээс энэ мэргэжлийг эзэмших, цаашид ажиллах хүн ховордсоор л байх болно. амьдрал дээр сувилагч эмчээс чадвартай байх ёстой. учир нь бүх зүйлийг гардан хийж гүйцэтгэдэг
од 111.188.64*** 2011 оны 06 сарын 28 15:34 Хариулах
Энэ маш зөв зүйтэй сэдэв бна.Сувилагч бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан мэргэжил шүү.
мэдээч 202.131.25*** 2011 оны 06 сарын 27 10:44 Хариулах
сувилагч гэдэг мэргэжил маш нарын нэр хүндтэй асар их тусламжыг хүнд өгдөг гэтэл манай улсад тэр хүмүүс шиг үнэлэмжгүй ажил хийдэг хүн байхгүй яг л сувилагч хүний амьдрал гэхээр ядуу зүдүү тарчигхан амьдрал байж байдаг. хэрэв эмнэлэгүү нэгч сувилагч байхгүй байвал яах бол цалин мөнгө нь хөдөлмөрийн хөлсний доод түвшинд энэ сувилагч нар залуу насны эрч хүчээр л ажилдаг
G.Bazaraa 182.208.4.161 2011 оны 06 сарын 27 10:41 Хариулах
hi.ix zov sedeveer xondoj bichsen bna.Maai tor zasag syvilagchdaa anxaarch mergejil deeshluulex ,zalin punluug nemex ,yr chadvarii ni unelex.ajiliin achaalaiig bagasgax emchiin adil erx ,uureg onogdyylax zag ni bolson.Solongost bas amerik systemiig dyyraisan.achalal bagatai ajiliin achaala toozson kompiyuterjij programmchilagdsan ajil xxed noxzol zever zalin ondor xunii erx choloo unelemjiig deed zergeer xangaj ogson.Bidnii mglchyyd xunee unelex yavzad bnga dytyy yadyy bx yum.Ystgamaar yum oorchilmoor yum.Cyvilagchiin aldar mandtygai.
zochin 122.254.12*** 2011 оны 06 сарын 27 10:13 Хариулах
uvduud zovood irehed suvalagch l hajuud dem boldog shde mash zuv sedev ba. emchees angid avch uzeh heregtei. tand sain saihniig husie.
bayr 123.200.73.40 2011 оны 06 сарын 26 18:42 Хариулах
uneheer bgaa bdliig unen zuv sohjee gehdee emch nar bainga dooroo zartstai baihaasaa salahgui geh bhdaa
Зочин 208.54.38.233 2011 оны 06 сарын 26 05:33 Хариулах
zuv sedev gargaj irsen baina suvilagchiin hudulmuriin hulsiig tsagaar ni tootsoj olgodog argad shiljih heregtei shuudee eruul mendiin salbart unendee shinchlel uguilegdeed bainaa...said ni uls toriin alban tushaaltan geed er ni yu hiihee ch medehgui hun l taviad baih yum..zasag toriin tolgoid baga ch bol yum meddeg humuusee l gargaj baimaar baina...
amerimongol@yahoo.com 65.49.68.165 2011 оны 06 сарын 25 20:20 Хариулах
USA irgedtei taniltsah gerelhed zyychilna http://amerimongol.netau.net amerimongol@yahoo.com
hi 180.149.97.1 2011 оны 06 сарын 25 07:37 Хариулах
minii huu USA d surdag minii eej yamar saihan mergejilteim be eejeeree baharhaj bna gesen shuu. mongold uneheer hund shantarmaar huudee ochmoor l bhiin tend tsalin ondor hun shig amidrahsan daa
jig.me 82.245.142*** 2011 оны 06 сарын 25 03:40 Хариулах
gadaadiin orond bol sybilagch hamgiin ikhe zalintai bas meregjilten emch naraas dytahgyi bair syyritai baih yum,yyniig ardchilsan hemeeh mongol odoonoos dees ni tatah chag ni boljee.tegeed ch sybilagiin ajil hynd toozoo ikhetei hyntei eyeldeg bolobson ajillah geed hezyy chag barih arga dyi geed nileed ajiliin achaalalttai alba men!!!manaih ene talaar hedhen sybilagch naraa dees ni tatah heregtei boljee.ene matierial ikhe sain bolson bna.
n 89.101.1.123 2011 оны 06 сарын 25 01:01 Хариулах
yag vnen shvv tor zasag bodoh heregtei bolob uu
Оюуны ундраагийн Тэжээсэн бярууны зовлон төрийг луйварчидын бяруунуудаас цэвэрлэе Оюуны ундраа Тэжэ 202.61.97.81 2011 оны 06 сарын 24 22:00 Хариулах
Оюуны ундраагийн Тэжээсэн бярууны зовлон төрийг луйварчидын бяруунуудаас цэвэрлэе Оюуны ундраа Тэжээсэн бяруугаа ерөнхий прокурорын сэнтийд суулгахаар СОтгонбаяр анкетыг нь барин СБаяр НБагабанди хоёр дээр орж байсан гэнэ Тэжээсэн бяруу тэрэг эвдэлээ гэсэнд Оюуны ундраагийн СОтгонбаярт Оюуны ундраагийн Тэжээсэн бяруу ерөнхий прокурор МАлтанхуяг СӨХӨРЧ БУРУУГАА Х ЛЭЭСЭН Оюуны ундраагийн СОтгонбаяр би хэлмэгдчихлээ гэж матрын нулимс унагажээ төрийн албыг луйварчидын тэжээмэл бяруунуудаас цэвэрлэе
hi 203.91.118.54 2011 оны 06 сарын 24 19:43 Хариулах
www.onlinezar.mn -Zaraa unegui oruul! Unegui uz.. Buh turliin zar surtalchilgaa, medee, medeelel! Ta web sitetei u? Herev webtei bolj haraahan amjaagui esvel shinechlelt hiilgeh bol bidend handaaria! Bid mergejliin undur tuvshind 5-10 jil ajillasan ajiliin turshlagatai ba tanii web site-iig ungu uzemj, designii uyan hatan shiidelteigeeree ij buren dynamic buyu udirdlagiin systemtei tsogts shiidleer hiilgehiig ta buhend sanal bolgoj baina! Holboo barina uu! Utas: 99794230 Yahoo id: munguu3000 web: www.webcompanyonline.net
boogii 202.179.27*** 2011 оны 06 сарын 24 17:10 Хариулах
Модны 2-т шинэ байранд захилга авч байна ЭНЭ ОНЫ 4-Р УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРОХ НАМ ТАЙВАН ОРЧИНТОЙ НАМУУН ДЭНЖ ХОТХОН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ.Бидний таньз санал болгож буй давуу тал нь ТА БАЙРНЫХАА ТӨЛБӨРИЙГ 1 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮҮГҮЙГЭЭР ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ. Мөн банкны зээлд хамрагдаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас холбогдож авна уу УТАС: 9990-4071 , 91818383 ҮНЭ: 1м2 нь 1120,000 төг
Зочин 92.104.76.227 2011 оны 06 сарын 24 16:57 Хариулах
suvilagchiin tuhai saihan bichjee, unendee l emchid ch uvchtund ch zagnuulj, uuriiguu hed huvahaa medehgui yavdag hun bol suvilagch.yadhad ch butelgui yum, estoi emch domch gehees iluu suvilagch bol yadarsan amidral, ajliin achaallaasaa bolood ajilaa ch sain hiij chadadgui baih gej boddog.
яя 202.170.65.50 2011 оны 06 сарын 24 15:54 Хариулах
Нэг дор хамаатан садан ах дүүсээрээ амьдрах боломж байна. Өвөлдөө маш дулаахан, давхарлаж мансард болгох боломжтой 8*7 харьцаатай модоор барьж тоосгоор өнгөлсөн 3 өрөө өвлийн сууц , 10*6 харьцаатай модоор барьж тоосгоор өнгөлсөн 3 өрөө өвлийн сууц , 1 машины граж , Сансар каблийн телевизийн антен төхөөрөмжтэй 50 орчим суваг үзэх боломжтой, Гэртээ утастай , хашаа цэвэрхэн, нэг байшинд нь амьдраад нөгөө байшингаа түрээслүүлэх боломжтой, Банкны зээлээр авч болно. Худаг буудал сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг дэлгүүртээ ойр байрлалтай цэвэрхэн хашаатай. Өөрсдөө амьдрах зориулалтаар барьсан учраас байшингийн материал маш сайн. Байрлал Ханын материал утас 99022509 Үнэ 26 сая
khulan 202.126.91*** 2011 оны 06 сарын 24 15:44 Хариулах
suvilahuin shinjleh uhaaniig suvilagch uuruu l hugjuulj chadna chadvargui bishee chadvartai uuniig ni humuus ter bolgon oilgodoggui
zaya 124.158.91*** 2011 оны 06 сарын 24 15:05 Хариулах
ene mash unen. uchir ni bi ooroo bakalavriin zeregtei suvilagch hun. suvilahuin shinjleh uhaan gedeg asar tom. Mongolin suvilahui mod hogjij bidnii amidral saihan bolno gedegt itgedeg.
bayar 202.179.20*** 2011 оны 06 сарын 24 15:22 Хариулах
Ynen shuu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »