Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү энэ удаагийхн башёгоос эхлэн сүмо бөхийн дэвжээг бүрмөсөн орхихоор шийдсэн билээ. Өөрөөр хэлбэл их аварга Асашёорюүгүй анхны башё эхлэх гэж байна. Харин энэ үед их аварга хаана юу хийж байх нь олны анхаарлын төвд байгаа юм. Ямар ч байсан их аварга маань Хару башё эхлэхээс гурав хоногийн өмнө буюу энэ сарын 11-нд Улаанбаатарт ирэхээр болжээ. Их аваргыг Японы хэвлэл мэдээллийнхэн дагаж ирэх мэдээ байна. Асашёорюү ирсэн даруйдаа хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах аж. Үүний дараа Чингисийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ мэндчилэх гэнэ. Их аваргыг гуравдугаар сарын башё эхлэхийн өмнө шилжин явах цомоо өгнө гэсэн мэдээ байгаа. Гэвч их аварга Асашёорюү башёгийн үеэр Японд байхгүй бололтой.
Xолбоотой мэдээ »
-
Асашёорюү аравдугаар сарын 3-нд зодог тайлна
-
Асашёорюү тулааны урлагт хүч үзэх нь
-
Асашёорюүгийн хохирогч нь якүза нартай холбоотой байжээ
-
Их аварга энэ сарын 18-нд Японыг зорино
-
Нийтлэл: Эцэс төгсгөлгүй хонзогнож явах ичгүүртэй биш үү, Д.БАТБАЯР ГИШҮҮН ЭЭ
-
АСАШЁОРЮҮ дэмжигчдээсээ уучлалт гуйв
-
Асашёорюү Харү башёгийн нээлтэд оролцоно
-
Асашёорюүгийн тусгай дугаар
-
Асашёорюүг зодог тайлуулсан сумогийн холбоонд монголчууд гомдолтой байна
-
Асашёорү Д.Дагвадоржид 120 сая иен өгчээ
-
Асашёорюүг Японы хэвлэлийнхэн мөрдсөөр
Шилдэг нийтлэл »
-
-
БИДНИЙ ХОГ ХААЧДАГ ВЭ
Ж.Тэгшжаргал
-
Хиймэл зүлэг, хуурмаг цэцгийн хот
Б.Энхмарт
-
Наймаалж
Д.Жаргалсайхан
-
ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ
Х.Оюунсүрэн
-
Хүлэмжийн хийн экспорт ба ЕВРОГООР ЦАЛИНЖИХ ГАРЦ
Ц.Цэвээнхэрлэн
Хамгийн их »
| Developed by |
|

Уншигчдын сэтгэгдэл