Өнөөдөр сонин

Нийгэм

Алтанхөхийд долоон баллын хүчтэй газар хөдөлснөөс мөс хагарч, хөрсөнд язралт үүсжээ

2010-03-09 13:07

Газар хөдлөлт хэмээх байгалийн аюулт үзэгдэл сүүлийн хэдэн сар дэлхийг айдаст автуулсаар байна. Манайд ч ялгаагүй байсхийгээд л газар хөдөлсөн тухай мэдээ ирсээр байгаа. Энэ сарын 6-ны өглөө 08.33 цагт Увс, Ховд, Баян- Өлгий аймгийг хамарсан хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь дээрх аймгийн зааг болох Алтанхөхий уулын зүүн хойд үзүүр гэнэ. Тэнд 10 метрийн гүнд 4.9 магнитут буюу долоон баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Дээрх газар хөдлөлт гурван аймгийн бараг бүх суманд мэдрэгдсэн гэх ч одоогоор ямар нэг хохирол учирсан талаарх мэдээ алга. Харин газар хөдлөлтийн улмаас голын мөс хагарч, газрын усархаг хөрсөнд язралт үүссэн байжээ.

Одон орон, геофизик судал гааны тө вийн эрдэм шинжил гээний ажилтан Д.Мөнхөө “Долоон балл гэдэг газар хөдлөлтийн их хүчтэй гэсэн ангилалд ордог. Энэ үед өлгөөстэй зүйлүүд хүчтэй савлаж, тавилга байрнаасаа хөдөлнө. Түүнчлэн газар хөдлөлтийн тооцоогүй баригдсан барилгууд нурж, чулуун байшингийн хананд цав гарч, голын эрэг нурдаг гэж үздэг. Азаар энэ удаад газар хөдлөлт хээр зэлүүд газарт боллоо. Бид одоогоор дээрх гурван аймгийн бүх сумдаас мэдээлэл авч, нэгтгэж байна” гэв. Газар хөдлөлт хэдий хугацаанд болж өнгөрөв гэдгийг тодруулахаар бид Ховд аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Буянтөртэй холбогдоход,

-Алтанхөхийн газар хөдл өлт 30-40 секунд орчим үргэлжилсэн. Аймгийн төвийн айлуудад нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Тэр өг лөө аймгийн төвийн таван давхрын барил гын гурван давхарт хананд өлгөөтэй зүйлүүд чичирхийлсэн. Гэтэл энэ чичирхийлэл тус нурууны доод хавьд байрладаг Буянт сумын иргэдэд сайн мэдрэгдээгүй гэсэн. Тэгэхээр энэ нь урагшаа чиглэлтэй газар хөдлөлт байсан бололтой гэж дүгнэж байгаа. Бас тухайн бүс орчмын сумд болох Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Дөргөнд нэлээд хүчтэй мэдрэгдэх учиртай байтал одоогоор ямар нэгэн мэдээ бидэнд ирээгүй байна. Газар хөдлөлтийн төв голомтод манай аймгаас мэргэжлийн баг очиж ажиллана. Тэр үед бүх зүйл тодорхой болно гэв.

Алтанхөхийн нуруу нь есөн баллын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд байнгын идэвхтэй голомт газар тул дахиад ийм газар хөдлөлт давтагдахыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Зочин 2010 оны 03 сарын 09 23:16 Хариулах
Какая сила в «красном богатыре»? В одном из африканских племен был обычай: мальчикам, достигшим восьми лет, подвешивали к пенису грузик. Сначала небольшой - до 50 граммов, постепенно увеличивали до пяти килограммов. В итоге «красный богатырь» вырастал до впечатляющих размеров. Тренировались с грузом и мастера древнекитайской практики секса. Они к своему достоинству привешивали раму, к раме добавляли груз и с ним приседали. Самый удачливым оказался житель Гонконга Мо Ка Ванг - в 1995 году смог поднять груз весом 113,5 кг более чем на метр.
Зочин 2010 оны 03 сарын 09 13:24 Хариулах
На западе Монголии произошло землетрясение магнитудой 5,0. По данным Геофизической службы Российской академии наук, толчок зарегистрирован в 00.33 по Гринвичу (03.33 по московскому времени), очаг залегал на глубине 15 км. Геологическая служба США уточняет, что эпицентр землетрясения располагался на расстоянии 100 км к северу от населенного пункта Ховд, в 1 тыс. 140 км к северо-востоку от Улан- Батора. Данных о последствиях землетрясения не поступало, передает ИТАР-ТАСС.
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC