Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг хэн эсэргүүцдэг вэ

2011-08-10 10:25:00

 Улсын төлөвлөгөөний комисс гэж 1990 он хүртэл байв. Улс, нийгмийн хөгжлийг тав таван жилээр төлөвлөж, системтэйгээр хөгжүүлдэг байсан гэдэг. Тухайн таван жилд гавьяа байгуулсан хэн гуайг төддүгээр таван жилийн гавшгайч гэдгийн учир нь энэ.

Зах зээлийн харилцаанд шилжмэгц төлөвлөгөөгөөр улс хөгждөггүй юм гэж хийрхсэн. Комиссыг татан буулгасны горыг мэдрэнгүүт Төлөвлөгөөний комиссын “загвараар” Үндэсний хөгжлийн газрыг П.Жасрайн гуайн Засгийн газрын үед байгуулсан.

Дарга нь сайдын эрх мэдэлтэй, газар нь яамны статустай байв. Нүүрлээд байсан хямралаас гарах төлөвлөгөөг ҮХГ боловсруулсны дүнд картын бараанд монголчууд олон жил оочирлоогүй гэж тэр үеийнхэн ярьдаг юм. Зах зээлийн харилцаатай улс төлөвл өлттэйгээр хөгждөгийг одоо ч зарим улстөрч, эдийн засагчид сануулж буй.

Намрын чуулганаар хөгжил, төлөвлөлтийн хуулийн төслийг 2012 оны төсвийн хуультай хамтад нь хэлэлцэж магадгүй гэж эх сурвалж хэлэв. Хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн санал өгчээ. Харин Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг эсэргүүцэгч цөөнгүй гэнэ.

Хэн хэн юм бэ гэсэн асуултын хариуд Сангийн С.Баярцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын нэр дуулдсан.

 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »