Цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэх 2012 оны төсвийг хэлэлцэхэд бэлэн боллоо

2011-10-03 09:09:11

Ирэх он сонгуулийн жил учраас хамтарсан Засгийн газар амласнаа биелүүлэх хатуу даалгавартай. 2012 оны төсвийн төслийг өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын даргад өргөн барьсныхаа дараа “Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн, нөөц боломжоо шахуу дайчилсан төсөл болсон” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв. Ирэх онд цалин, тэтгэврийг нийтдээ 53 хувиар нэмэгдүүлж, иргэдэд хүлээлт бий болгоод байгаа “Хүний хөгжил” сангийн үлдэгдэл нэг сая төгрөгийг боломжит бүхий л хэлбэрээр олгоно гэдгээ гүйцэтгэх засаглалын тэрг үүн мэдэгдлээ.

2012 оны эцэс гэхэд нэг хүнд ногдох ДНБ 6.3 сая төгрөг буюу 5362 долларт хүрэх нь. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 36 хувь, нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.5 хувь байхаар төсөлд тусгажээ. Дашрамд дурдахад, 2011 онд төсвийн тэнцвэрж үүлсэн орлого 2.5 орчим их наяд төгрөгөөр батлагдаж байв. Тэгвэл 2012 онд төсвийн нийт орлого энэ жилийнхээс бараг гурав дахин нэмэгдэхээр байгаа бол төсвийн алдагдал 2011 оныхоос 2.4 дахин буурахаар тооцжээ. Сонгуулийн жилийн улсын төсв өөс хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь өмнөх жилийнхээс 2.4 дахин нэмэгдэх үзүүлэлт аж. Энэ нь урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалтын их ажлыг 2012 онд Засгийн газраас хөхиүлэн дэмжинэ гэсэн үг.

“Хүний хөгжил” сангийн нэг сая төгрөгийг өгч дуусгана

Төсвийн төслийг боловсруулахдаа дараах дөрвөн зүйлд Засгийн газар гол анхаарлаа хандуулжээ.

* Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт тэгш хүртээх,

* Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх,

*Төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөж үүлэх, бүтээн байгуулалтыг дэмжих,

*Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ. Үр дүнд нь дараах боломжууд бүрдэхийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийт 53 хувиар нэмснээр 2008 оны төвшнөөс хоёр дахин өснө. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 600 мянган төгрөгт хүрнэ. Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтална. Төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр (80000 төгрөгөөр), дараагийн ээлжинд ижил хувиар (23 хувиар) нэмэгдүүлэхээр тооцжээ. Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны төвшин өөс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ. Тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ.

Эхний шатанд бүх хүний тэтгэврийг ижил мөнгөн дүнгээр, дараагийн шатанд тэтгэврийн хэмжээг харгалзан ялгаатай нэмэгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны төвшинөөс хоёр дахин өсгөнө. Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлб өрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд С.Батболд амлалаа. “Хүний хөгжил” сангийн үлдэгдэл нэг сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334.2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334.2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83.6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван мянган иргэнд таван тэрбум, орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.

Ингэснээр ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авч дуусна гэж байна. Тэгвэл дээрх заалтад хамрагдаагүй иргэд яах вэ? Нэг сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм байна. Ирэх жил “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр олноор бий болгоход Засгийн газар онцгой анхаарал хандуулна гэж Ерөнхий сайд ярилаа.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
iljig 221.11.61.115 2011 оны 10 сарын 06 01:26 Хариулах
ene neg hunii uuduus egtshen ch harj chaddaggui novshiin id sen uusan, zalilan hiisniig mongoliig yaj huvaaj idej baigaag harj medseer baij songodog mongolchuud bid ter tusmaa suh baatariinhan yag saihan amidarch haragdaach. bid nutgarhaj jalga dovnii uzel gargaad l baival hezeed ch saihan amidrahgui . songuuliig zuvhun bie daagch naraas ner devshuulj yavuulahad barag aldahgui. bidniig sunuuj baigaa zuil bol avilgal.namchirhal.nutgarhah, doligonoj tal zasah. huviin ambits huuh yavdal bolno.
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 05 15:27 Хариулах
боожгой С.Батболд
urgeljlel 202.170.80.17 2011 оны 10 сарын 05 12:49 Хариулах
yalgaj salgaad yzeerei. TZ iin baga zeregteiguud ni ihevchlen zaluuchuud baidag. Avsan tsalin ni banknaas oron suutsniii zeel avahad orlogo hyrehgui gedeg. Ingeed l tyreesees tyrees, uruus ur luuu yavj ba. Turiin alban haagch gej uuruuruu baharhdag ch 250 tsaasnii tsalin avaad ideh hool umsug huvtsas, oroh orongiin asuudal doroos hatgaad suulgahgui baihiin zovlong ta medehyyyy? TZ gedeg ug ni erembe zindaagaaraa neleen deegyyrt ordog gej boddog. Getel TY iin jiriin neg bagshaas barag 2 dahin baga tsalin avdgiig ta medehyyy? ene meteer helvel ih l yum ba. Ta tungaaj neg yzeed turiin bodlogodoo tysgaarai... Uhaand chin uhaan bolog...
ERUNHII SAIDAD HELEH UG 202.170.80.17 2011 оны 10 сарын 05 12:40 Хариулах
Tsalin nemne gej baigaa ni saihan l sonsogdoj baina. Gehdee huleelgej hyleelgej songuuliiin umnuhun nemj baigaa ni daraagiin songuuliin PR bolgochih yumdaaaa. Bas neg yum baina. Turiin alban haagchid geed niitleg heleed baihiin. Ene dotor hamgiin baga tsalintai ni TZ /turiin zahirgaanii/ alban haagchid baina shyyy. ERHEM SAIDAAA. TZ-5 /engiin mergejilten/ gehed 53 huvi nemeed nemeed ara gej 370-380 bolj baigaag tootsoolj uzsenyyy? Bagsh nar, emch nar ch yahav jagsaj tsuglaj baigaaal TZ bidnees hamaagui deer tsalintai bolchihdog umajlaltai. Getel TZ bid nar chin TURIIN ALBANII HUULINDAA yamar negen jagsaal tsuglaand orj bolohgui enee teree geed erhee hasuulchihsan. /SAIDAA TA HUULIA NEG HARAARAI/ Nemeed nemeed oligtoi ahihgui baigaa TZ guud chin amidrahiin erhend nuguu heel hahuul geech ruu chin orchih geed ba. Yadaj iim baga tsalintai bolhoor Bankniaas oron suutsnii zeeel ch avch amjihgui yum. Tegj l ih yalgaatai nemeh geed baigaan bol TZ, TY, TU geh meteer dotor ni neg
Зочин 202.170.85.9 2011 оны 10 сарын 05 09:30 Хариулах
1995 onoos umnu tetgevert garsan humuus ijil meregjil ajiltai baij baigaad garsan humuuseesee barag 1 dahin baga tetgever avch baigaag zasch zalruulah uu said aa
333333 202.179.20*** 2011 оны 10 сарын 04 17:45 Хариулах
ЕБС- ийн багш нарын нэмэгдэл урамшууллыг цалинд нь шууд тооцож олгох шийдвэр гаргах хэрэгтэй байна. Сургууль өөрөө мэдэж "ажлын үр" гэсэн халхавчаар олгодог нь тойрон хүрээлэгчиддээ 100% өгч, бусдыг ялгаварлан гадуурхаж хасдаг хачин жишиг ерөнхий боловсролын сургуульд нэгэнт тогтсоныг устгах ёстой. Багш нараа энэ үнэн биз дээ. саналаа бичицгээ. Бас их дээд сургуулиуд төсвийн байгууллагын цалингийн нэмэгдлийг гүйцэж даахаа болисон тул дөнгөж 15 % нэмж ам хаахаар бэлтгэцгээж байна. үүнээс өмнө цалин нэмэхэд бас л 15 % нэмсэн болж аргалцгаасан. Ийм маягаар их дээд сургуулийн багш нарын цалин хорогдсоор ямар байдал үүсэх нь ойлгомжгүй боллоо. Их дээд сургуулиудаа төр төсөвтөө авхагүй бол багш нар цалингүй болохнээ. ийм бодит байдлыг төр засаг мэдэж байна уу?
Зочин 180.235.17*** 2011 оны 10 сарын 04 19:07 Хариулах
багш нар босох юм байна л даа.
Санаатай ийм юм хийгээд байдаг юмуу? 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 17:19 Хариулах
Батболдоо чи чадахгүй байж 484.7 тэрбум төгрөгний алдагдалтай төсвөөр яаж ялах юм бээ. Чи тэнэг байхаа.
Дахин 4 жилийн төлөө 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 16:20 Хариулах
юу ч хамаагүй амлаад халуун дулаан суудалдаа суу.
Юун бага нэмдэг юм. 5300 хувь ч байсан ядаг юм бээ!!!!!! 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 14:52 Хариулах
за чи шууд л 530 хувиар нэмнэ л гээд хэлчихээч дээ. Ялахад чинь амар ш дээ. Таслал хаана нь ч байсан ялаагүй инфляци ш дээ.
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 14:47 Хариулах
боожгой С.Батболд
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 14:15 Хариулах
чи сүмийж гипноздоод ч нэмэргүй. Удахгүй чи ч гэсэн бөгс долоогчийн тухай гоншигнож эхэлнэ. Удахгүй.
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 13:10 Хариулах
чи дахин гарч ирж чадахгүй. Чадахгүй л гэсэн бол чадахгүй за юу!!!!!
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 12:52 Хариулах
Батболдоо шаагаад бай, шаагаад бай!!!
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 12:51 Хариулах
боожгой С.Батболд, покер С.Баяр
uls 202.179.7.6 2011 оны 10 сарын 03 20:42 Хариулах
tetgewer tetgemj ih baga urd hoid l geh ym end chini bas hvnd hungun ajliin nuhtsuld ajildag bsan ulsaa ylgaj salgaj vzmeer ymdaa vildwert hvnd ajil hiij bsan bidnii hulsuur l tatwar talin tetgewer zergiig nemj bgaa shvvdee ene ulsaa bas hvndelj haritsuulj vzej bmaarsandaa urd garsan hoid garsniig ni ylgaj nemdeg ym bj tegwel hvnd hungun vildwereer ni ylgaach
Зочин 119.40.100.99 2011 оны 10 сарын 03 18:24 Хариулах
Цалин тэтгэвэр нэмэхдээ ингэж сонгуулийн шоу байдлаар хийдгээ болих хэрэгтэй. Сүр бадруулаад нэмдэг дагаад инфляци чинь өсөөд хэцүү болоод байна. Халамжийн бодлого гэж хэлэхэд хэцүү сонгуулийн авилгалаа зогсоо. Үгүй бол энэ улс бүр дампуурч гүйцлээ. Юу ч хийгээгүй байж л баахан мөнгө авах сонирхолтой хүмүүсээр дүүрчихлээ
Зочин 180.235.16*** 2011 оны 10 сарын 04 12:51 Хариулах
сүүлийн 6 сар ажил хийж магадгүй гээд байсан яг л даа энэ СБатболд.
emch 202.131.23*** 2011 оны 10 сарын 03 16:26 Хариулах
tosviin gazar ajillaj bj heden hun tsalin avj bj l ene uls oron chini orshin togtnoj bgaa bishuu tosviin heden ajiltan ajilchingui bolno gejuu deerh setgegdel bichsen hun oilgodogui yumuu eniig
санал 124.158.74*** 2011 оны 10 сарын 03 15:27 Хариулах
улсад ажиллаж байсан жил нь ижил,хийж байсан ажил, алба нь ижил мөртөлөө мөнгөний ханшны зөрүүгээс болж хоёр өөр тэтгэвэр авч байна.энэ нь тэтгэвэр тогтоодог аргачлал нь боловсронгуй биш байгаатай холбоотой.үүнээс болж өмнө тэтгэврээ тогтоолгосон нь хохирч хойно тогтоолгосон нь хожиж байна.
Зочин 180.235.17*** 2011 оны 10 сарын 03 13:44 Хариулах
жаахан ч гэсэн мэдрэлтэй юм ярь л даа.
Mongol 202.126.91.58 2011 оны 10 сарын 03 12:00 Хариулах
Ene hed heden hubiar ch nemsen Tsalin tetgeber Tetgemj yag dailhan hebeerei bna yagaad gebel inpiliats osoh uchiraas
хэн вэ чи 202.170.69*** 2011 оны 10 сарын 03 11:51 Хариулах
Цалин гэдэг чинь хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр гэдэг чинь урьд нь төлсөн даатгалын мөнгө шүү дээ. Тийм учраас цалин тэтгэвэр нэмэх нь зөвөө харин хурдан л нэммээр байна. Бат чи яасан тэнэг юм вэ. чи зүгээр хүний хөгжлийн бэлэн мөнгө аваад сурчихсан залхуу нэгэн байна тээ. чи харалдаа монголын сор болсон мэдлэгтэй хүн болгон цалингаа голоод харийн орныг зөрж яваад дууслаа ш дээ
mongol 202.170.69*** 2011 оны 10 сарын 03 11:37 Хариулах
hymyysee tsalin nemeh ni zob bolobch hamgiin gol ni yumnii yniig huurugduhgyi bh ni chuhal yum uu. Deer ni ter tsalingiin zyryyg arilgah chuhalaa neg alban tushaald ajilladag hynyysiin tsalin ni hoorondoo asar zuruutei bna sh dee. baga tsalin abdag hymyys ni urnuus urnii huurund l amidarch bna sh dee. tegeed turiin alband ajilladag gedeg nernees tsaashgyi l amidarch bna sh dee
otgontuya 202.179.10*** 2011 оны 10 сарын 03 11:32 Хариулах
surgaltiin tolbortoo say togrogoo ogmoor ba a bolhuu
Зочин 119.40.100.99 2011 оны 10 сарын 03 18:50 Хариулах
Сайн мэргэжилтэн болоход мөнгө төлж л байж сурах байх шүү Дандаа нэхээд байх хэрэггүй
Зочин 202.179.16*** 2011 оны 10 сарын 03 09:31 Хариулах
Dahiad l uls teriin shou hiij ehellee. Yildver bariachee . Nyyrs, nept bolovsruulah yildver bariachee. Barilgiin materialiin bolon zes yilverleh yildver en tergyynd barimaar baina.Benzinee eersdee dotooddoo yildverleed ulmaar gadagshaa eksportod gargadag bolmoor baina. Elektponikiin yildverlel hegjyylmeer baina. Tyynees hii tsalin nemeed baigaagaas Mongolchuud ulam yaduurch baina shyy dee. Bidend ordon hereggyi ajillah yildver heregtei baina. Zalhuuchuudad zygeer egch baigaa halamjiin mengeeree yildver bariad ajillaj baigaa ,ajillah sonirholtoi hymyysee demjeechee. Halamjiin menge Mongolchuudiig seneej baina
Zochinii esreg bnaa 202.170.69*** 2011 оны 10 сарын 03 12:08 Хариулах
za yahab baahan yildver bariad lbarchihlaa gej bodii baahan yum barchihaad teriigee tsaashid bainga ajiluulaj chadah ch yun uu ugyui yum uu tegsnees ajil hiij byteej bgaa hymyysiihee tsalin hulsiig ni nemeed shan mongol zaluuchuudaa mongoldoo ajiluulsan deer ch dee hu
Бат 216.36.86.112 2011 оны 10 сарын 03 09:23 Хариулах
Ингэж хамаагүй цалин, тэтгэвэрийг нэмж болохгүй шүү дээ. Үүнийг чинь дагаад хамаг юмны үнэ өсдөг. Сонгуульд ялахын тулд юмны үнийг хөөрөгдөж, түүнд нь төсвөөс мөнгө авдаггүй хүмүүс л хохирдог. Төсвөөс мөнгө авдаг хүний тоо 500 000, харин төсвөөс нэг ч төгрөг авдаггүй хүний тоо 2 сая байгаа...Ингэж улс орны баялгийг шудрага бус байдлаар хувиарлаж болохгүй....

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »