ШҮД САЙТАЙ ХҮНИЙ БӨӨР ЭРҮҮЛ БАЙДАГ

2011-12-10 16:07:00

“Цагаан Тан” уламжлалт монгол эмнэлгийн их эмч Д.Ганхуяг бөөрний өвчлөлийн талаар зөвлөж байна.

  Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг. Бөөр нь биеийн доод хэсэг хийн оронд орших боловч бадгана махбодьтой эрхтэн учир ихэвчлэн хий бадгана хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү байдаг. Бэртэл гэмтэл, доргилтоос шалтгаалж, цус шарын халуунаар бөөр өвчилж болно. Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шиг шим дуслын тунгалгийг хурааж, дамжуулах гол үүрэгтэй эрхтэн. Үүнээс гадна бие махбодийн усны шингэнийг зохицуулдаг. Бөөр нь бусад эрхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай.

Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдаглын үед бөөр өвчилнө. Бөөр олон шалтгааны улмаас өвддөг. Хүйтэн, чийгтэй нойтон газар байнга ажиллах, хордлого, харшил болон цус шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг. Дээрх шалтгаанаас бөөрний илч, тамир доройтно. Үүнээс үүдэж шээс ялгаруулалт алдагдан, шээсний хэмжээ багасах, эсвэл ихсэх өөрчлөлт гарна. Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон шээж, өдөр бага шээнэ.

Шээс ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж, шар усны үүсэлт ихсэн, хаван үүснэ. Хаван нь дотроо цайвар, суваг, усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа цусны тамир муудан, төлжилт доройтон, өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах, өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна. Бөөрний өвчлөлийг бөөрний хий, бөөрний архаг, бөөрний халуун, бөөрний ус алдах өвчин гэж ангилдаг.

Шээсээ ажаарай

Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө. Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин, бөөрний суналтын үед илэрдэг. Шээсний гаралт өөрчлөгдөнө. Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн, үр тогтохгүй болдог. Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий. Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу бөөр өвдөх, бөгсөн биеийн доод мөч хүйт оргих, чих шуугиж, тамир алдах, толгой эргэх шинж илэрдэг. Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана.

Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах, сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах, толгой өвдөх, ундаасах, халуурах, бие хавагнах, даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ. Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээний дөрвөн зарчим баримталдаг. Төлжүүлэх, хүйтэн хийг арилгах, халууныг, нянг дарах зарчмаар эмчилнэ. Төлжүүлэх, шимжүүлэх эмчилгээнд сожид, цагаан тан, сэмбэрүү зэрэг ходоодны галын илчийг сайжруулах, биеийн дархлаа нэмэгдүүлэх, бие төлжүүлж, бүлээтгэх тан өгнө.

Хүйтэн хийг арилгахад сүгмэл7, сүгмэл10, гоюу7 зэрэг бүлээн найрлагатай тан өгнө.Бөөрний халууныг арилгахад ар үр10, ар үр 18, бряга13 зэрэг сэрүүн, шээс хөөх, хаван хариулах үйлчилгээтэй сэма3, сема4 тан өгнө. Нян хавсарсан үед саричун, сэрждэн чун 28 зэрэг нянгийн эсрэг тан өгөхөөс гадна бөөрний цэгэн бариа хийх төөнүүр, зүү эмчилгээ үр дүнтэй байдаг.

Зогсож байгаад даруулга зүүвэл хэрэггүй

Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй, ажил амьдрал, хоолны дэглэмээ зөв зохицуулж, биеэ эрүүл байлгах нь чухал. Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална. Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй. Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж, 10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог. Тэр үед бөөрний даруулгаа хийгээд, дараа нь босох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж, бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.

Бөөр ба элэг

Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг. Бөөр ба бамбай булчирхай Бамбай булчирхайгаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг, бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодьтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадганатай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж, хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

Г. БАТЦЭЦЭГ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Жагаа 180.235.163.2 2012 оны 10 сарын 17 19:54 Хариулах
энэ сэдэв маш их таалагдлаа анагаах ухааны мэдлэггүй бид уншаад л ойлгож байна. би 5-н сарын өмнө төрсөн маш таргалсан. саяхан уламжлалтын эмчид судсаа бариулахад бөөрний хий хавангаас болоод турахгүй байна гэсэн. энэ тухай илүү мэдээлэлтэй болмоор байна. мэдлэгтэй хүн байвал илүү мэдээлэл явуулж туслаач zhk_mon@yahoo.com гэсэн хаяг руу илгээгээрэй баярлалаа.
BATHUU 27.123.213.5 2012 оны 08 сарын 30 20:05 Хариулах
TA BUHEND AMJILT HUSIE
ЭНХЦЭЦЭГ 202.179.20*** 2012 оны 07 сарын 20 12:24 Хариулах
ЭНЭ ЭМНЭЛЭГИЙН БАЙРШИЛ ХААНА ЮМ БОЛ ЭСВЭЛ ХОЛБОГДОХ УТАС ЮМ УУ
Уншигч 124.158.66.5 2011 оны 12 сарын 10 17:54 Хариулах
Бөөр сайтай хүний шүд сайн байх магадлалтай байж болох ч шүд сайтай хүн бүрийн бөөр сайн байх албагүй шүү дээ. Аль 32 шүд нь бүрэн хүн бөөрний дутагдалаар нас барж байгааг хэлж барахав дээ. Жишээ нь шүд муутай хүний ходоод муу болох эрсдэлтэй, харин ходоод муу бол шүд муутай байх албагүй биз дээ?
Зочин 160.252.69.15 2011 оны 12 сарын 11 22:04 Хариулах
yes

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »