Хамгийн үнэтэй гоёл чимэглэл

Алмазан зүүлт-таван сая доллар

Хүүхнүүдийн найз гэгддэг алмаз эрчүүдийн хувьд мөнгөний дайсан. Хямдхан, жижиг алмазан шигтгээтэй гоёл чимэглэл цөөнгүй байдаг ч өвөрмөц өнгө, хэлбэртэй алмаз эрдэнэс дэлхийн хамгийн үнэтэй чулуунд тооцогддог. Уг 75 каратын лийрэн хэлбэртэй зүүлт гэхэд л таван сая долларын үнэтэй.

Хөх алмаз-7.98 сая доллар

Хамгийн моодны эрдэнэс бол хөх алмаз. Үнийг нь сонсоод л уулга алдам ховор эрдэнэсээр гоёсон уг чимэглэл Хонг-Конг дахь Сотбисын дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй бөгжөөр шалгарчээ. 6.04 каратын хөх алмазтай уг бөгж 7.98 сая долларын үнэтэй.

Зассан цэнхэр алмазан бөгж - 6.26 сая доллар

Байгалийн цэнхэр алмаз хамгийн ховор нь. Тиймээс ч зууван хэлбэрийн уг эрдэнэсийн карат бүр нь 1.7 сая долларт хүрч байгаа аж.

Зүрхэн хэлбэрийн бадмаарагтай зүүлт - 14 сая доллар

40.63 каратын зүрхэн хэлбэртэй бадмаараг, нийтдээ 155 карат алмаз шигтгэсэн уг зүүлт Британийн гоёл чимэглэл цуглуулагчийнх аж. Титэм болон хувирчихдаг шидтэй уг зүүлтийг Шведийн лаборатори ховор чимэглэлд тооцжээ.

Харри Уинстоны унждаг ээмэг-8.5 сая доллар

Гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч Харри Уинстон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хэдэн сая доллар халаасалж амждаг. Тиймээс ч түүний бүтээсэн уг гоёл хамгийн үнэтэй ээмэг хэмээн цоллуулаад байгаа.

Сүр жавхлант алмаз, гайхамшигт маргад-гурван сая доллар

Колумбын хамгийн гоёмсог маргад шигтгэж, 16 каратын алмаз эрдэнэс суулгасан уг зүүлтийг нэгэн гоёл чимэглэл цуглуулагч гурван сая гаруй доллараар худалдан авч байжээ.

Лийр хэлбэрийн зүүлт - 2.5 сая доллар

41.4 карат уг зүүлтний үнэ цэнэ эрдэнэсээсээ илүү загвартаа байдаг.

Маргад бөгж - 2.14 сая доллар

Цаг, гоёл чимэглэл үйлдвэрлэгч “Chopard”-ийн бүтээл уг бөгж 33.02 каратын маргад шигтгээтэй.

Шар алмазан шигтгээтэй бөгж-1.35 сая доллар

25.27 каратын шигтгээтэй уг сүйн бөгж “Tiffany”-гийн шинэ каталогт багтжээ.

НЯМГАРИГ сэтгүүл

boloroo 202.131.24*** 2013 оны 05 сарын 07 13:30 Хариулах
ene zuragnuusd ni garkuuu bnshdeeee
моүле бох 202.9.47.129 2012 оны 05 сарын 08 16:27 Хариулах
хамгийн үнэтэй гоёл чимэглэл
tselmeg 202.179.10*** 2012 оны 03 сарын 26 18:23 Хариулах
yamar ch goe ym be dee vneheer iim ym zvvhed saihan bh bhdaa helehch vg algaa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/