БАРУУН ХЯЗГААРТ ЯВУУЛСАН ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА

2012-06-25 16:00:00

XX зууны Монголын түүхэнд 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн зэрэг томоохон үйл явдал болж өнгөрсөн. Үүнээс түүхэн ач холбогдлын хувьд дутахааргүй үйл явдал бол Баруун хязгаарт өрнөсөн юм. Энэ нь өмнөх үйл явдлуудад дарагдан төдийлэн яригдалгүй эдүгээ хүрчээ. Тиймээс ч уг хэрэг явдалд тагнуулын байгууллагын үүрэг, оролцооны талаар тоймлон хүргэе.

Тус улсын баруун хязгаар нь Хята дын Шинжаан мужтай хил залгаа ор ших бөгөөд нөхцөл байдал хүнд болохын дээр хэсэг бүлгээрээ нэгдсэн чантуу, хуйхуу нарын үйл ажиллагаа дээр мийн шинжтэй болж, энэ нь сүүлдээ лалын шашинтныг авран хамгаалах нэрийдлээр бусад шашинтныг түрэмгийлэн дээрэмдэх нь өргөжиж, үүнд тус улсын харьяат казахуудаас идэвхтэй оролцож харилцаа холбоо тогтоон хил хязгаарыг хулгайгаар орж гарах нь ихсэж, ялангуяа казахын ноёдуу даас тэргүүлэн ард олныг элдвээр үймүүлэн хатгаж дагалдуулахыг ихээхэн оролдох болжээ. 1930 онд одоогийн Хамийн уйгур үндэстний цөөнхийн Кумулын хаант улсын Хан Максудыг нас барсны дараа тус жижиг улсын хагас автономит эрхийг бүрмөсөн хасаж, Хятадад нэгтгээд, Хятадын цагаачид тус нутагт чөлөөтэй нэвтрэн суурьших үүд хаалгыг задгайруулсан төдийгүй нутгийн суугуул оршин суугчдыг ч өсгөн нэмэг дүүлсэн албан татвараар дарамтлах болсонд Шинжааны дорнод хязгаарын Кумул уйгурууд дургүйцэж, 1931 оны дөрөвдүгээр сард бослого гарган 100 гаруй хятад иргэдийг алж, улмаар Кумулын захиргааг дайрав. Шинжааны олон үндэстэнд энэ “халдвар” тарав.

Хятадад ёс төдий захирагдаж, бие даасан эрхтэй байсан Шинжаанд тэгш эрхийг хангасан ардчилсан хувьсгалт тусгаар тогтносон улс байгуулахыг дэвшилт ардчилсан хэсэг нь зорих болсны зэрэгцээ тус мужийг Хятадын захиргаанд бүрэн оруулж, БНМАУыг баруун талаас нь довтлох түшиц газар болгохыг Гоминьданы Хятадын эрх баригчид хичээж Нинся ба Гансуй мужуудын хуйхуу цэргийн генерал Ма Чи, Ма Вошиян, Ма Хангуй нарт үүрэг болгожээ. Үүнээс үүдэн Монголын баруун хязгаарын нөхцөл байдал хүндэрч ер нь Монголын эрх баригчид баруун талаарх Хятадын цэргийн түрэмгийлэл, халдлагын эсрэг гол бамбай нь Шинжаан гэж үзсэн юм.

Тиймээс ч Гоминьданы Хятадын эсрэг тэмцэж буй Шинжааны үндэсний эрх чөлөө ний тэмцэл, хөдөлгөөнд Монгол тусалж байсан ба тэд ч МАХНын Төв Хороотой харилцаа тогтоож, тусламж хүсэж байжээ. Хүсэлтийг Намын Төв Хорооноос Коминтерны төлөөлөгчдөд мэдэгдэж, нэн түрүүнд ямар төрөл, хэмжээний тусламж шаард лагатайг суд луулахаар БНМАУын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байсан Л.Дэмбэрэлээр даргалуулан Б.Содов, Б.Уртнасан, О.Зонров, лам Данзан нарыг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэг явдал ийнхүү өрнөж байх үед Хятадын төв Засгийн газраас манай улсын баруун хил хязгаараар довтлон орох хүчиндээ Шинжааны ард олныг  ашиглах зорилгоор хуйхуу цэргийг ийш нь хөдөлгөсөн байна. Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-т ирсэн мэдээгээр Гоминь даны хятадууд нь тус улсад довтлох ажилдаа Монголоос гарсан хасагийн оргодлуудыг ашиглахын тулд дээрэмдсэн мал, эд хөрөнгийг нь тэдний олз болгох, Монголд орж хүн алах буюу баривчилж, дагуулж ирвэл тус гай шагнал олгохоор амлаж байжээ.

Шинжааны зэвсэгт дээрэмч дийн халдлага түрэм гийлэлд 1936-1937 онд хилийн цэргийн хүчээр томоохон цохилт өгснөөр баруун хязгаарт түр зуур ч гэсэн нөхцөл байдал тайван болж байсан хэдий ч 1939 оны сүүлч 1940 оноос Гоминьданы цэргийнхний дарлал, харгислалд дургүйцсэн казах, торгууд, урианхай, үзэмчин зэрэг үндэстэн ястан бослого, тэмцэл өрнүүлж тусгаар тогтнол, эрх чөлөөнийх өө төлөө зэвсэг барин тэмцэж байсныг нь гоминьданыхан цэргийн хүчээр дарж байв. Тэдэнд цохигдсон үндэстэн ястнуудын бүлэглэлүүд тэр дундаа казахын зэвсэгт босогчид Монголын хилийн ойролцоо хоргодон, улмаар хил нэвтрэн ирж нутаглахаас эхлээд дээрэм, тагнуул хийх нь ихсэх хандлагатай байлаа.

Гоминьданы Хятадын цэргийн байрлал, хүн хүч, зэвсэглэл, тэднээс казахын дээрэмчидтэй харилцаж буй байдал, Шинжаан дахь казах, чантуу, торгууд, урианхай зэрэг үндэстэн ястны санал, үзэл бодол Монголоос дүрвэн очигсдын байдал, тэднээс Гоминьданы цэргийнхэн, тусгай албад, казахын дээрэмчин бүлэглэлүүдтэй хэрхэн харилцаж байгаа тухай цаг үеэ олсон мэдээллийг Э.Гэрэлчулууны суурь шуулсан тагнуулчид олон жилийн турш, үнэн зөвөөр, чин сэтгэл, зүтгэл гарган ирүүлж байсан нь баруун хязгаарт буй болсон аюул заналыг арилган таслан зогсооход үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байсан түүхтэй.

Ховд аймаг дахь хилийн V дугаар отрядын Тагнуулын тасгаас Шинжааны чиглэлд Гоминьданы цэргийн байрлал, хөдөлгөөн, зэвсэглэл, казахын дээрэмчдийн үйл ажиллагаа, тус бүс нутагт өрнөсөн үндэстэн ястны эрх чөлөөний хөдөлгөөнийг судлах, мөн тэнд тагнуулчдыг суурьшуу лах зорилгоор Батб.Дүгэр, Батж.Дүгэр, Б.Бадам, С.Чой, Б.Бүрэн төгс, Б.Чулуундай, Ө.Сагадай, Б.Сахаан, И.Хамхааш нарын торгууд, казах ёс зан шил сайн мэддэг тагнуулчдыг удаа да раа хилийн чанадад ажиллуулж, тагнуулын чухал мэдээлэл олох, Монголоос урьд дүрвэн гарсан иргэдийн дунд ухуулга, ятгалга хийх, эх оронд нь буцаан ирүүлэх зэрэг ажлыг явуулж байсан нь тагнуулын байгууллагаас баримталсан тухайн үеийн бодлогын үр дүн байсан юм.

Энэхүү ажиллагааны дүнд Хавий, Ногояа нарын удирдсан хэсгүүд 2000-3000 казах иргэнийг нэгтгэн Гоминьданы цэргийн эсрэг босгож, тэдэнд хүчтэй цохилтуудыг өгч, Шинжааны Алтайн казах иргэдийн эрх чөлөөний тэмцэлтэй нэгтгэн нийлүүлж байв. Энэ үед баруун хил хязгаарын аюулгүй байдлыг хангахын тулд дайсагнасан бүлэглэлүүдийн ажиллагааг бүрэн таньж мэдэх, түр ч гэсэн тэдэнтэй эвлэрэн зохицохын тулд тэдний дунд тагнуулын ажлыг гүнзгий явуулах, зарим бүлгийн толгойлогчдын хүчийг ашиглан дайсны бүлэглэлийг устган сарниулах, Шинжаанд гарч эхэлсэн үндэстэн, ястны эрх чөлөөний хөдөлгөөн, бослоготой тэднийг нэгтгэх зорилгыг хэрэгжүүлэхэд таг нуулын ажлыг идэвхтэй явуулах үүргийг Ховдын Булганы тагнуулын болон хилийн отрядуудын тагнуулын тасгуудад хариуцуулсан байна.

Дээрх нөхцөл байдлын үед Шинжаан мужийн захирагч Шен Шицай ЗХУ-аас хөндийрөх чиг бодлогод шилжиж, тэнд ажиллаж байсан Зөвлөлтийн бүх зөв лөх, сургагч, мэр гэжилтэн, цэргийн ангийг 1943 оны эхээр буцаасан юм. Улмаар Чан Кайшитай харилцаагаа сэргээн Гоминьданы цэргийг Шинжаанд байрлуулсан юм. Иймд И.Сталин, Шен Шицайг эсэрг үүцэгч орон нутгийн бүхий л хүчин, түүний дотор Оспанд дэмжлэг үзүүлж эхлэв. Зөвлөлтийн тал Оспанд үзүүлэх тусламжийг Монгол Улсад хариуцуулан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.

Энэхүү ажиллагааг Монголын тагнуулын байгууллагаар дамжуулан явуулжээ. Оспантай холбоо тогтоох ажлыг Зөвлөлтийн Дотоод хэр гийн ардын комиссариат (ДХАК)-ын тагнуулын газрын дарга, хошууч генерал А.И.Ланг фанг, Хилийн цэргийн зөвл өх Ф.С.Попов, Цэргийн яамны зөвл өх Рубин, Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалёв, Зөвлөлтөөс Монголд суугаа бүрэн эрхт элчин төлөөлөгч Иванов нар шууд гардан удирдаж байснаас үзэхэд тэд уг асуудалд хэрхэн ач холбогдол өгч байгаа нь илэрхий байна.

Оспаны бүлэглэл 1943 онд Гоминьданы цэрэгт удаа дараалан цохигдон ялагдал хүлээн хүч нь сарнин суларч буу зэвсэг, хоол хүнс, хувцас хэрэгсэлгүй болж, Монголын хилийн орчим суурьших болсныг нь ашиглан түүнд дэмжлэг үзүүлэх, Гоминьданы цэрэгтэй байлдуулах, шинээр өрнөсөн Шинжааны үндэстэн, ястнуудын эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгтгэх зорилгыг тагнуулын байгууллага бодлого болгон хэрэгжүүлжээ. 1943 оноос эхлэн Монголын Засгийн газраас Оспаны цэрэг, дайчдад зэвсгийн тусламж үзүүлэн, тэднийг байлдах арга ухаанд сургахад ДЯЯ-ны ажилтнууд оролцож байв. Ховд, Баян- Өлгий аймгийн иргэдээс бүрэлдсэн партизаны отряд Оспаны бүлэгтэй 1945 онд хүч хавсран Шинжааны нутагт байлдааны ажиллагаа явуулж байв.

1943 оны аравдугаар сарын 5-нд ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхоржав Оспантай уулзаж винтов 27, маузер 10-ыг сум хэрэгслийн хамт бэлэглэв. Мөн 1944 оны хоёрдугаар сарын 28-нд Маршал Х.Чойбалсан, И.Оспан нарын уулзалтыг Ховд аймгийн Булган сумын Алаг толгойн застав дээр гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулах үед Зөвлөлтөөс Монголд суугаа Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Иванов, ДХАК-ын тагнуулын газрын дарга, хошууч генерал А.И.Лангфанг, 17 дугаар армийн командлагч бөгөөд Монголын Цэргийн яамны зөвлөх Рубин, Өвөр байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалёв, ДЯЯны сайд Б.Шагдаржав нарын хүмүүс И.Оспантай уулзан, түүний хүсэлтийн дагуу 395 винтов, пулемёт 36, автомат 45-ыг үлэмж хэмжээний галт хэрэгслийн хамт хүлээлгэн өгснөөс гадна И.Оспаны дэргэд түүнд туслах тусгай группийг Тантарбайгаар (нууц нэр нь) ахлуулан ажиллуулахаар шийдвэрлэв.

И.Оспан нь 1943-1945 онд Монголыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байв. Мөн тэрбээр 1945-1947 онд Дорнод Туркестан улсын Алтай мужийн захирагч, Дорнод Туркестан улс, Гоминьданы эвслийн Засгийн газарт яамгүй сайд зэрэг албан тушаалд тохоон томилогдож байлаа. Харин 1947 оноос Гоминьданы талтай хамтран ажиллаж урвах болсноор Монголын баруун хязгаараар зэвсэгт халдлага болон дээрэм хийх бол сонд түүнийг баривчлах, устгах гүйцэтгэх ажлын арга хэмжээг хэд хэдэн удаа зохиож байжээ.

Тухайн үед И.Оспаны энэхүү урвалтыг энгийн ард иргэд үзэн ядаж байсан баримт олон байдаг. Жишээлбэл, 1947 оны хоёрдугаар сарын 18-нд казахын нөлөө бүхий тайж Найзар Булган голд байрлаж байсан манай хилийн цэргийн ангид ирж "Оспан гэдэг урвагч бид бүгдийг дагуулан Хятадад захируулахыг зорьж хорт хар буруу замд оров.И.Оспаны энэ урвалтыг өөрийн яс, махнаас жигшиж, түүний эсрэг тэмцэх зорилт тавьж байна” хэмээсэн байдаг. 1940-өөд оны дунд үед тагнуулын байгууллагаас Шинжааны Хөх тохой, Чингэл хошуу, Алтай, Ховог сайрын нутагт буй Гоминьданы цэрэг, Оспаны бүлэг, казахын дээрэмчдийн байрлал, нутгийн иргэдийн суурьшил зэргийн тухай тодорхой зураглал үйлдсэн байна.

Уг зураглалын дагуу хаана, ямар зорилгоор тагнуулчдыг суурьшуулах, иргэдийн туслалцаа дэмжлэгийг яаж авах болон дайсагнасан бүлэглэл, Гоминьданы цэргийн ар тал, зам тээвэр, зарим анги салбарт нь хорлон сүйтгэх ажил зохион явуулах арга хэмжээний зорилго, чиглэлийг идэвхжүүлэхээр шийдвэрлэжээ. 1945 оны эцэс гэхэд Оспаны лагерьт 45000 шахам казах, торгууд, чантуу, урианхай иргэнээс бүрдсэн 8700 гаруй өрх айл нэгдсэн байжээ. Монголын тагнуулын байгууллага тэрхүү бүлэглэлийн дотор Мухаан, Чинкеш нарын итгэлтэй, үнэнч таг нуулчдыг суурьшуулж чаджээ.

1946 оны сүүлч үеэс И.Оспаны за рим бүлэглэлийн дотор суурьшин “Үрэмч”, “Үрэнгэ”, “Төмөр”, “Хумлага” нэрээр ажилласан тагнуулчдын мэдээлэлд тулгуурлан тэдний зарим бүлэглэлээс нэлээд иргэнийг салан тусгаарлуулах, задлан бутаргах, зарим толгойлогчдыг нь урвуулах, ардын сайн дурын хилчдэд туслах группийнхны хамтын хүчээр цохилт өгөх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн нь И.Оспаны хүчийг сулруулах, сарниулахад томоохон амжилтын эхлэл нь болсон юм. Үүний үр дүнд И.Оспаны мэ дэлд байсан 3-4 зэвсэгт бүлэглэл Дорнод Туркестаны цэргийн хэнтэй нэгдсэн байна.

Түүнээс гадна Э.Гэрэлчулуун 1946 оны 11-12 дугаар сард өөрийн туршлагатай тагнуулч Т.Амарзаяа, Б.Бадам, М.Түмбээ нарыг 10-15 хоногийн хугацаатай хилийн цаадах байдлыг судлах, суурин тагнуул “Цагаан гол”, “Сонор” нарт шинээр үүрэг даалгавар хүргүүлж, мэдээ олуулахаар явуулсны дүнд “Оспан, Цонж болон хилийн ойролцоо амьдарч буй иргэдээс 600 хүнийг цэрэгт татан авч зэр зэвсэг, хувцас, уналгаар ханган сургуулилт хийж байгаа тухай”, “Гоминьданы хуйхуу цэргээс 500 гаруй хүнтэй цэргийг ирүүлэн шинээр татагдсан цэргүүдтэй нийлүүлэн нэг хороо болгон хилийн ойролцоо байрлуулж эхэлсэн тухай” мэдээ авчирч байжээ.

Өгүүлэн буй үед казахын дээрэмчид Монголын нутагт нэвтрэн ирж олон иргэдийн амьдралыг түйвээн сүйтгэж, мал, эд хөрөнгийг нь дээрэмдэн авч гарснаас гадна ДЯЯ-ны тагнуулын ажилтан Кенжбек нарын хүний чих, уруул, хамрыг огтлох, нүдийг нь сохлох, зүрхэнд нь хутга зоох, цээжийг нь ярах зэргээр зэр лэгээр тамлан алсан казахын дээрэмчдээс хэн нь үйлдсэн болохыг олж тогтоох, устгах үүргийг тагнуулч Б.Сахаанд өгч байв. Энэ мэтчилэн Шинжаан дахь олон үндэстэн, ястнуудын эрх чөлөөний тэмцлийг дэмжин туслах, И.Оспан болон казахын дээрэмчдийн зэвсэгт халдлага, түрэмгийлэл, дээрмийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох талаар тагнуулын олон группийг хилийн чанадад ажиллуулж, тэдгээр үүрэг даалгавраа амжилттай биелүүлж байсныг дурдаж болох юм.

Тагнуулын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь улсын хилийн хамгаалалтыг чангатгах, бэхжүүлэх явдал байв. Уг арга хэмжээний хүрээнд ДЯЯ-ны сайдын 1947 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 550 дугаар тушаалаар зүүн хязгаарын 17, 20, 23, 24, 27, 31 отрядаас бүгд зургаан заставыг V, VI отрядын мэдэлд шилжүүлж, мөн 1948 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн сайдын 63 дугаар тушаалаар бусад отрядаас тус бүр 27-33 хүнтэй гурван заставыг VI отрядад шилжүүлж, нийт 226 офицер, цэргээр хүч нэмэгдүүлсэн байна. Ийнхүү баруун хязгаар нутагт амгалан тайван байдлыг тогтоохын тулд авч хэрэгжүүлсэн тагнуулчдын болон хилч дын хамтын тэмцэл ялалтаар төгсөж, тухайн бүс нутгийг аюулг үй байлгах зорилтоо бүрэн биелүүлсэн юм.

Доктор Д.АВИРМЭД


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
kz.bakit 124.158.11*** 2013 оны 07 сарын 01 18:19 Хариулах
yaahawde unende orosuud l mongolig zarah sanatai bsan shde ospan bol baatar undestee hamgaalan uldsen shde iregni dain gej yu hutsaad bga golog we yugin ch medehgui baij
lalriin hasag nohoi 203.91.119*** 2012 оны 06 сарын 25 17:37 Хариулах
2 nuurtei novsh baij dee, ene Ospan tegtel odoo Bayan-Olgiid hasguud ene hogiin novshiig undesnii baatar gej orgomjlood hoshoog n barij, neremjit surguuli bii bolgohoor ajillaj baidag. odiid bii bolgoson ch baij medne. yavaandaa iimerhuu 2 nuurtei hasguud olshirvol mongold irgenii dain garch medne shuu.
жүүги 202.21.106.1 2012 оны 06 сарын 25 16:35 Хариулах
Чойбалсн гэж орсуудаар нүдээ хийлгэж хөлөөрөө толгой хийсэн тэнэг нохой. энэ тэнгээс болж монголд хасгууд орж ирсэн. Энэ тэнэгээс болж монгол одоо хир хөл дээрээ босч чадахгүй бгаа хэрэг ш тэ. Оспан хажууд нь жинхэнэ баатар жолоодогч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »