Монголд үйлдвэрлэв

2012-11-19 12:00:00

Монголд үйл ажиллагаа явуулж буй 66500 компани бий. Тэдний бүтээгдэхүүнээс сорчлон цөөхнийг нь та бүхэндээ хүргэж байна. Зах зээлд хэдийнэ танигдсан, шинэ содон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг дор онцлохыг хичээлээ.

“GOLDEN GOBI” ШОКОЛАД

“Есөн-Од фүүд интернэшнл” ХХК нь Монгол Улсын MNS (CAC) стандартын дагуу “Golden Gobi” нэрийн таван төрлийн шоколад, долоон төрлийн набор үйлдвэрлэж байна.

 

 

“ЯНМАЛ” ОЙМС

БНСУ-д ажиллаж байгаад ирсэн залуус эх орондоо “Янмал” оймсны үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр өдөрт 2000-2500 хос оймс үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна.

 

 

 “СУПЕР ГАН ХААЛГА”

М.Баатарсүрэн, С.Түвдэнням нар БНСУ-д хаалганы үйлдвэрт ажиллаж байгаад эх орондоо ирж, “хятад бүргэд”-ийг халах төмөр хаалга үйлдвэрлэж эхэлжээ. “Супер ган хаалга” үйлдвэр төмөр, мод, шил болон автомат дохиолол ашиглан өдөрт 10 орчим хаалга үйлдвэрлэж байна.

ДАРХАНЫ НЭХИЙ ДЭЭЛ

Нийтдээ 25 төрлийн 120 загварын “Дархан нэхий” үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнийг до тоодын зах зээлд, долоон төрлийн 108 загварын бүтээгдэхүүнийг ОХУ-ын Сибирийн зах зээлд гаргадаг. Жилд 200 мянган арьс нэхийд анхан шатны боловс руулалт хийж 15 мянган нэхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

 

“МОН-ИТ БУЛИГААР”-ЫН ГУТАЛ

Тус компани “Made in Mongolia” гэсэн шошготой, цэвэр арьсаар хийсэн хагас сая орчим хос гутлыг Европын зах зээлд нийлүүлж байна. Үүнээс гадна Куба, Итали руу гутлын түрий хийж, экспортолдог аж.

 

ТӨМӨР ЗАМЫН БЕТОН ДЭРНИЙ ЖИЙРГЭВЧ РЕЗИН

Чанарын шаардлага хангахгүй байсан төмөр замын дэр модыг бетон болгоход нь холбон бэхлэх зориулалтаар “Резин эдлэл” ХХК энэхүү жийргэвч резинийг үйлдвэрлэжээ. Удаан эдэлгээ, уян чанартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан уг бүтээгдэхүүнийг жилд 100 мянган ширхгээр үйлдвэрлэдэг бөгөөд шаардлагатай бол түүнээс гурав дахин их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх боломжтой гэнэ.

НАРНЫ ЦЭНЭГ ХУРИМТЛУУЛАХ ДЭЛГЭЦ

“Санко Соолар Монголиа” ХХК жилд 77 мянган ширхэг 130 ваттын нарны зай үйлдвэрлэдэг бөгөөд Япон, ОХУ руу экспортолж эхэлжээ. Энэ нь олон улсын TUV Rheinland Japan стандартыг хангасан бүтээгдэхүүн аж.

 

БАЙРШИЛ ТОДОРХОЙЛОХ “МОВИАТОР” СИСТЕМ

“Глобал Дайрекшн” ХХК-ийн үйлдвэрлэсэн “Мовиатор” систем нь Монгол орны нутаг дэвсгэр дэх засаг захиргааны нэгж, авто замын сүлжээний талаарх мэдээллийг багтаасан бөгөөд түүнийг ашиглан мэдээллийн санд хайлт, тэмдэглэгээ хийх, зам тооцоолох, дуут болон дүрст зааварчилгаа өгөх боломжтой гэнэ.

 

 

УВСЫН “БИО” ЧАЦАРГАНА

Манай орны бай галийн зэрлэг болон таримал чацарганы 80 хувь Увс нуурын ай сав газарт ургадаг. Увсын чацаргана жимсийг боловс руулан ямар нэгэн нэ мэлт бодис хэрэглэлгүй үйлдвэрлэдэг, 100 хувь байгалийн гаралтай бү - тээг дэхүүн юм.

“МОНОС”-ЫН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

“Монос косметик” ХХК-ийн үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн нь манай орны хуурай, эрс тэс цаг уур болон монгол хүний арьсны онцлогт тохирсон байдаг бөгөөд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Тус компани нь 52 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон, Герман, Хятад, Тайвань, Непал, ОХУ зэрэг орон руу экспортолж байна.

“ГОЁО” ХХК-ИЙН НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН

“Гоёо” ХХК нь жилдээ 500 тонн ноос, ноолуур боловсруулж, 350 мянган сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Итали, Герман, Орос, Австрали, Швейцарь зэрэг арав гаруй орны 200 дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. Европ, Хойд Америк, Азийн 40 гаруй компанитай хамтран ажилладгаас гадна Москва, Алма-Аты хотод өөрийн нэрийн дэлгүүртэй.

 

“ЖАСТ АГРО”-ГИЙН ЛААЗАЛСАН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН

“Жаст Агро” ХХК нь Монголын зах зээлд үйлд вэрийн аргаар бэлтгэж байгаа мах, махан бүтээгдэх үүний 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, нийт 190 гаруй төрлийн бүтээгдэхүүн экспортолж байна.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
chilkhaasuren o. 202.21.106.66 2012 оны 12 сарын 20 12:17 Хариулах
ZUITEI BAINA. ODOO IMPORT ORLOKH BUTEEGDEKHUUN YILDBERLEECH. TUR ZASAG 30 % KHURTEL URAMSHIL TOGTOOKH SHIIDVER GARGUULIYA. URAMSHIL GEJ 2012.12.20
chilkhaasuren.O 202.21.106*** 2012 оны 12 сарын 03 15:55 Хариулах
Edgeer buteegdekhuuniig uildverlej bui companiudad une deer ni 30 khurtel khuviin uramshliig turuus olgonoor baina. Iim khuuli sanaachilna uu? Turiin tusheed ee! 2012.12.03.
MGL 123.224.24*** 2012 оны 11 сарын 29 14:32 Хариулах
saihan medeelel bn.
ll 203.91.119*** 2012 оны 11 сарын 23 17:42 Хариулах
chatsargana goe shuu
Mongol 183.81.171*** 2012 оны 11 сарын 22 13:09 Хариулах
Ter gutliig Mongold zardaggui yum uu. Zardag bol haanaas avch boloh ve
good 122.201.28.4 2012 оны 11 сарын 20 16:58 Хариулах
bolj bna goyo gyn byteegdexyyn zaragdaj bgaad tend olon xynyy xych xodolmor shingesen
tt 122.201.28.4 2012 оны 11 сарын 20 15:54 Хариулах
Хааяа ч гэсэн ийм сайхан мэдээ сонсох гоё юм аа.гол нь эднийгээ дарамтлаад байлгүй аль болох дэмжээд явбал ирээдүйн монголын эдийн засагийг авч явах хүмүүс юм шүү дээ.
mng 72.161.96.176 2012 оны 11 сарын 20 06:08 Хариулах
sanko solar Mongolia gedeg uildver Mongoldoo iluu erchimtei uil ajillagaa yavuulbal baigald eeltei narnii erchim hucheer baishin suuzaa halaadag mash devshilttei saihan hereg shuu
русская 37.220.180*** 2012 оны 11 сарын 19 22:58 Хариулах
Монголы молодцы. давай поднимем свою родину на ноги
Одоо 85.4.241.25 2012 оны 11 сарын 19 19:49 Хариулах
САЙХАН Л ЮМ БАЙНА.
zochin 109.74.55.7 2012 оны 11 сарын 19 16:22 Хариулах
Saihan medee baina. Ulam ihiig buteegeerei
zochin 94.223.14.85 2012 оны 11 сарын 19 15:50 Хариулах
Tegeed ene yumnuudyg haana zardag jum ve?
tsedenbaljir 202.70.45.138 2012 оны 11 сарын 19 14:51 Хариулах
saikhan bna iim l zuilnng ulam ikh surtalchilj baigaarai udakhgyi Mongoliin ashigt maltmal delkhiin brend bolnoo
anarkhist 99.142.51.173 2012 оны 11 сарын 19 12:48 Хариулах
Xaaya ch gesen nud bayasgaj, chixend chimegtei medee duulgaj buid chine talarxaj baina! Bid nar oorsdoo yu xiij chadaj buigaa xarxad SAIXAN BAINA !
Solongosoos 161.122.12*** 2012 оны 11 сарын 19 12:13 Хариулах
Solongosiin E-mart gedeg suljee ih delguurt Goyo-iin tsamtsnuudiig zarj baihiig haraad baharhah setgel torson shuu.Mongol uls yum uildverlej exportloj baij l hogjino shuu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »