Чихрийн шижнийг анагаах мэргэжлийн баг бүрдүүлл ээ

 Монголын чихрийн шижингийн холбооноос энэ өвчнийг олон улсын түвшинд оношилж, эмчлэх чихрийн шижинтэй тэмцэх мэргэжлийн баг байгуулжээ. Тус багийнхан Япон улсын Киото хотод болсон Олон улсын чихрийн шижингийн холбооны IX их хуралд 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, эмч мэргэжилтнүүдийн боловсролын түвшин, олон улсын оношлогоо, эмчилгээний удирдамжийг хэрэгжүүлсэн эсэх зэрэг шалгуурыг давж магадлан итгэмжлэгдсэний гэрчилгээ авсан байна.

Манайд чихрийн шижин өвчний хүндрэл, тархалт, өвчтөний хооллолт, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр Итали, Чех, ОХУ, Япон улсад эрдмийн зэрэг хамгаалсан 21 хүн байдаг аж. Тэдгээр эрдэмтэн тус мэргэжлийн багт багтсан бөгөөд цаашид энэ өвчнийг гадаадад бус, эх орондоо эмчилдэг болох талаар анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Уг ажлынхаа эхлэл болгож энэ сарын 15, 16-нд “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзлэг шинжилгээ хийх ажээ.

Монголын чихрийн шижингийн холбооны тэргүүн Х.Алтайсайхан “Ард иргэдээ энэ өвчнөөс салгах боломж байгаа боловч тоног төхөөрөмж, эмнэлгийн асуудал шийдэгдээгүй. Тийм учраас бид хамгийн түрүүнд мэргэжлийн багаа ажиллуулах эмнэлэг байгуулах зорилт тавьж байна. Энэ тал дээр Засгийн газар төдийгүй бусад албан байгууллага, хувь хүмүүс дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна” гэв.



Ч.Мөнхзул

tarbaga 31.174.86.181 2012 оны 12 сарын 14 00:15 Хариулах
minii kuh mahig id
enkhee 122.201.18*** 2012 оны 12 сарын 12 17:47 Хариулах
mungum guur emneleg haana baidag be
bold 202.179.20*** 2012 оны 12 сарын 12 16:17 Хариулах
Mungun guur emneleg ni haana baidag ve
Доржхүү 124.158.10*** 2012 оны 12 сарын 12 15:42 Хариулах
би энэ өвчнөөр өвдөөд олон жил болж байна 1 эмнэлэгийн булчирхайн тасгийн хамт олондоо баярлаж явдаг шүү тэдний тасгийг өргөжүүлмээр байна
энхжаргал 202.70.46.200 2012 оны 12 сарын 12 12:08 Хариулах
чихрийн шижин өвчний талаар арга хэмжээ авч мэргэжлийн багийн эмч нартай болж байгаад эмчлүүлэгч бид маш баяртай байна ялангуяа сайнбилэг эмчдээ их баярлаж талархаж явдаг мэргэжлийн багийн бүх эмч нартаа ажлын амжилт хүсье

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/