ЦАГ ХУГАЦААНЫ УРСГАЛ

2013-01-05 10:45:27

Цаг чаг чаг. Агшин ч алдал гүй урагшилна. Яг л урсгал ус шиг. Тасралт гүй мяралзан урсах голын ус бүх нийг хаман одох тэр л аг шинд бид алдаа оноо, амжилт бүтээ лээр дүүрэн нэгэн оныг үдэж, ур гаж төлжихийн, урагшилж дэв жи хийн төлөө тэмүүлсэн шинэ оноо өлгийдөн авлаа. Ус хэдий зөө лөн ч ёроолдоо байх чулууг мө лийлгөн өнгөлөх нь зогсолт гүй үргэлжлэх урсгалынх нь хүч.

Хүмүүн бид цаг хугацааны урсгал дунд голын чулуу адил элэг дэж мөлийдөг. Элэгдэхдээ ухаарал, ууч сэтгэлийг өөртөө илүү шин гээнэ. Омголон залуу на сан даа гар ис гэм хурц ирмэг тэй чу луу байснаа идэр насандаа тал нь элэгдэж мөлий сөн байх ажээ.

Бид хэзээ нэг өдөр өтөл буурай болно. Хүн насны эцэстээ хайр халамж, халуун дулаан сэт гэлийг хамгаас илүү үгүйлдэг гэ нэм. Гэтэл бид ахмадууддаа тэр бүр сайхан үгс тэр бүр хэлж чаддаг бил үү. Үрчлээтэй нүүр нь нэгэн цагт үзэсгэлэн гоогоороо бусдыг бишрүүлж явсан, ус гүйж, хаван суусан нүд нь цагтаа тормол зон ирмэж, бусдыг дуудаж л байсан, таяг тулж, жижиг биеэ дааж ядах хөл нь идэр залуудаа тэгш сайхнаараа гайхуулж байсан нь лав тай. Харин бид энэ бүхнийг сэт гэл дээ ургуулж, нүдээрээ төсөөлөн харж зүрхэлдэггүй. Нэгэн цагийн залуу нарс өвгөн болтлоо ургаж, цэцэглэхдээ үндэс нь салаалж, хэрийн салхинд ховхрохооргүй болсон байдаг. Харин бид өөрсдөө мөнхөд залуу байх юм шиг бодож явдаг. Цаг чаг чаг. Урагшилсаар л.

Бид өнөөдөр эрч хүчтэй, гоо сайхан, омголон бардам явавч цаг хугацаа бүхнийг элээдэг. Яг л ца гийн шалгуурт үнэн тодордог шиг. Залуу нас. Буруу зүйл хийснээ анзаардаггүй, анзаарсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй тийм л нас. “Тэр үед тэнэг байж дээ, тэгэх минь яалаа даа” гэж харам сах ч буцааж болдоггүй нь цаг ху гацааны тохуурхал. Өтөл хүн бүр ухаантай байж чаддагүй ч ууч сэтгэлтэй байдаг нь магад гүй сэтгэлийн омголонг элээх цаг хуга цааны урсгалын шид гэл тэй. Яг л элэг дэж мөлийсөн чу луу шиг.

Хүн дор бүрдээ хэзээ ч давтагдашг үй тусгаар улс. Амьдралдаа хэзээ ч харамсахгүйн тулд өө рийнхөөрөө л байх хэ рэг тэй. Таны гараар бүтсэн эд баялаг, эрдэм мэдлэг, авьяас чад вар зөвхөн өөрийнх чинь. Цаг хугацааны урс гал бидний хүсэх, эс хүсэхээс шалт гаалахгүй гээр олон зүйлийг нот лон харуул даг. Өрөөл бусадтай муудалцаж, өс хонзон өвөрл өж, өөрийгөө зо воох хэрэг гүйг, өнгөрсөн алдаан даа харамсаж, уруу дорой явах хэрэггүйг, хүссэн дээ хүрэл гүй хөхийх хэрэг гүйг, өрөөл бус дыг зусардан дагаж, өөрийн үнэ цэ нээ алдах хэрэггүйг ухааруул даг. Бусдад туслаад хожим хариу нэхэх хэрэггүйг, бор дарсанд тол гойгоо мэдүүлж, бусдын дэ мэнд найдаж, боломж чадлаа ал дах хэрэггүйг сануулдаг. Хэвш сэн сэтгэлгээгээнээс тат галзан, өөрийгөө задалж, өнөөд рөөр сэт гэх хэрэгтэйг, элдэв бэрхшээлд сөгдөж суулгүй сөрж, давах хэрэг тэйг, шуналд суурилсан хэ рэгцээгээ хянах, хүн чанар гэх эр хэм чанараа хадгалж явах хэрэгтэйг хэлж өгдөг.

Хэдийгээр цаг хугацаа бид ний гоо үзэмж, авьяас чадлыг нэг л мэдэ хэд элээж, голын чулуу мэт мөлийл гөх тэр үед алив зүйлд уужуу ухаан, ууч сэт гэлээр хан дах өтөл бол сон байна. Хуримтлуулсан туршлага, ухааны цараа нь хэзээ ч элэгдэж мохохгүй. Хаанаас нь ч харсан өөлөх аргагүй өөхөн чу луу мэт. Цагийг эзэгнэн төрс ний гавьяа нь энэ бус уу.

О.БАТ-УНДРАХ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
RED ARMY 88.8.116.78 2013 оны 01 сарын 06 11:53 Хариулах
FILOSOFCH NIETZSCHE UNSHILDAA...DARAA NI CHADVAL KARL MARKSIIG DUUSGACHIH,ZE
Tumee 202.179.13*** 2013 оны 01 сарын 05 22:28 Хариулах
...Элэгдэхдээ ухаарал, ууч сэтгэлийг өөртөө илүү шин гээнэ...uneheer unen ug... bayarlalaa ih saihan niitlel yum

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »