ЦАГААН МӨӨГ БА УРГАДАГ МАХ

 Манайхан эрт үеэс мөөгийг эмчилгээний болон хүнсний зориулалтаар ашиглаж ирсэн. Мөөг нь нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс бодис агуулсан, эмчилгээний өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн билээ. Мөн махнаас дутахгүй уурагтай. Тодорхой хэлбэл, жингийнх нь 20 орчим хувийг уураг эзэлдэг. Тиймээс зарим хүн ургамлын гаралтай мах гэх нь бий. Гэхдээ мөөг бол ургамал биш. Ургамал, амьтны аль алиных нь шинж чанарыг агуулсан тусдаа нэгэн аймаг юм.

Манай оронд 400 гаруй төрлийн мөөг байгаа талаар судлаачид тэмдэглэжээ. Үүнээс хүнсний мөөг 25 орчим хувийг нь эзэлдэг. Шим тэжээл, амт чанар, ашиг тусаараа хамгийн сайнд тооцогддог нь талын цагаан мөөг юм. Энэ мөөг зөвхөн Төв Азид л ургадаг. МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Ш.Наранмандахтай хамтран цагаан мөөгний талаарх мэдээллийг бэлтгэлээ. Тэрбээр цагаан мөөгний агууламжийг судлан эрдмийн зэрэг хамгаалжээ.

Цагаан мөөг нь шим тэжээлийн чанар, хүнд үзүүлэх ашиг тусаараа хамгийн өндөр ач холбогдолтой. Учир нь хүний биед амархан шингэдэг альбуминаар нэн бая лаг. Энэ төрлийн уураг жингийнх нь 16 орчим ху вийг эзэлдэг байна. Цагаан мөөгийг уламжлалт анагаах ухаанд нялхсын халуун, савны халуун, дотор халуун бууруулах, элэгний өвчнийг эмчлэх зэрэгт хэрэглэдэг. Мөн гялгар булчингийн агшилтыг сайжруулж, тамир тэнхээ оруулдаг учраас амаржсан болон хагалгаа хийлгэсэн хүн хэрэглэхэд нэн сайн. Түүнчлэн үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилж, дархлааг дэмждэг. Орчин үед цагаан мөөг артерийн цусны даралт бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг эрдэмтэд нээн илрүүлсэн. Цагаан мөөг герценин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцооны хэвийн ажиллагааг дэмждэг гэнэ. Мөн савханцрын эсрэг антибиотик агуулдаг байна.

Талын цагаан мөөг нь Хөвсгөл, Баянхонгор, Төв аймгийн нутагт ургадаг талаар номонд тэмдэглэсэн нь бий. Гэвч одоо Хөвсгөл, Баянхонгор аймагт л бага хэмжээгээр ургаж байна. Нийслэлийн ойролцоох Төв аймгийн нутагт мэр сэрхэн л үзэгддэг болжээ. Ингэж ховордсон нь байгаль экологийн өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Хүнсний зориулалтаар мөөг түүхдээ үндсээр нь сугалах, нялх байхад нь ихээр тасдан авах зэрэг нь ийн ховордоход нөлөөлжээ. 1980-аад оны үед тал хээрт цагааран харагддаг байсан энэ “амьтан” 1990- ээд оноос эрс багасаж, өдгөө бараг нүдний гэм болоод байна. Хэдийгээр 1997 онд Монголын “Улаан ном”-нд бүртгэж, цагаан мөөг ургадаг зарим газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулсан ч устах аюул нүүрлээд байгаа юм.

ЦАГААН МӨӨГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ

Цагаан мөөгийг далбига буюу шампиньон, хясаа зэрэг өөр ургамалтай андуурах нь бий. Шампиньон мөөг нь жижиг байх үедээ цагаан мөөгнөөс төдийлэн ялгагддаггүй. Харин томроод ирэхээр дотор талынх нь салбан тас хар болдог гэнэ. Тиймээс манайхан хар мөөг гэж ч нэрлэдэг. Энэ төрлийн мөөг манайд элбэг ургадаг. Харин хясаан мөөг ишээрээ л цагаанаас ялгардаг ажээ. Цагаан мөөгний иш нь малгайныхаа төвөөс гарч ирсэн байдаг бол хясаан мөөгнийх захаас нь цухуйу байдаг аж. Гэхдээ хясаан мөөгийг зүсчихсэн үед цагаанаас ялгах боломжгүй. Яагаад гэвэл ишнээсээ бусдаар цагаан мөөгтэй ижилхэн. Амт чанар, ашиг тусын тухайд шампиньон, хясаан мөөг аль аль нь цагаан мөөгийг гүйцдэггүй хэмээн Ш.Наранмандах зөвлөв. Мөөг бол нэг төрлийн мах. Маш их уураг агуулдаг учир хоёрхон хоногийн дотор муудаад, өтчих нь бий. Тиймээс монголчууд мөөгийг нарийн зүсээд утсанд хэлхэн хатааж хэрэглэдэг. Хэрэв бүтнээр нь хатаавал голдоо өтчихдөг. Гэтэл сүүлийн үед мөөгийг кг-аар нь жинлэн хаа сайгүй зарах боллоо. Хоёрхон хоногийн дотор муудчихдаг мөөг хоёр, гурван сараар дэлгүүрийн лангуун дээр өнжих болов. Энэ нь муутгахгүйн тулд элдэв химийн бодис цацчихсан мөөг ихээр орж ирж буйг илтгэж байна.

ЭРЭЛТЭЭ ХАНГАЖ ЧАДААГҮЙГЭЭС ҮЙЛДВЭРЛЭЛ НЬ ЗОГСЖЭЭ

Манайд гарын таван хуруунд багтахаар цөөхөн газар шампиньон, хясаан мөөг тариалдаг. Саяхан тэр цөөн үйлдвэрийн нэг нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Учир нь харилцагч байгууллагуудынхаа эрэлтийг хангаж чадахгүй байсан тул түншүүд нь гадаадаас мөөг оруулж ирэх болсон байна. Зах зээлд эрэлт их байгаа ч хүчин чадал нь хүрэхгүйн улмаас ийм байдалд хүрчээ.

ЦАГААН МӨӨГ ТАРИХ БОЛОМЖТОЙ

Эрэлт ихтэй, олон төрлийн ашиг тустай мөөгийг хүмүүс яагаад тариалдаггүй вэ. Учир нь мөөгийг тусгай орчинд ургуулдаг тул мэргэжлийн арчилгаа шаарддаг. Мөөг ургуулахад тусгай байр, лаборатори, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Доктор Ш.Наранмандах сургуулийнхаа лабораторид эмчилгээний үр ашигтай мөөг тарих туршилт хийсэн нь амжилттай болжээ. Тэрбээр одоогоор шийтаке, линчи хэмээх хоёр төрлийн мөөг хэрхэн ургуулах аргыг олчихоод байгаа юм. “Бид цагаан мөөгнөөс цэвэр өсгөврийг нь гарган авч ямар орчинд ургах боломжтойг тогтоосон. Харин малгайлуулж тарьж хараахан чадаагүй байгаа. Судалгаагаа үргэлжлүүлье гэхээр цагаан мөөг олдохгүй байна. Гэхдээ ургах орчныг нь олж тогтоосон болохоор тарих боломжтой” хэмээн Ш.Наранмандах багш ярилаа. Гэхдээ үйлдвэрлэлийн зориулалтаар тарьж ургуулахад бэрхшээл бий. Учир нь мөөгийг ургуулахад үйлдвэрийн тусгай байр шаардлагатай. Лаборатори, мэргэжлийн боловсон хүчин байгаа ч байрны асуудлаас болж тэрбээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа аж. Биеийн дархлаа сайжруулж, эрүүлжүүлж, хорыг гадагшлуулдаг учир цагаан мөөгийг их хэмжээгээр тариалж, хэрэглээг нэмэгдүүлбэл тэр хэмжээгээр хүмүүсийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх юм. 2050 он гэхэд дэлхийн хүн амын уургийн хэрэгцээний гуравны нэгийг мөөгөөр хангана хэмээсэн судлаачдын тооцоо байдаг аж.

Д.ДАЙРИЙЖАВ

nangud@yahoocom 203.194.11*** 2014 оны 05 сарын 05 23:30 Хариулах
Батзоригоо утасаа үлдээчихгүй яасын вээ мөөгний бизнес сонирхоод бна коммент харвал холбогдоорой 99012081
баагий 202.131.22*** 2014 оны 03 сарын 18 18:47 Хариулах
ар монголын цагаан мөөг
батзориг 202.131.22*** 2014 оны 03 сарын 18 18:46 Хариулах
99400219
батзориг 202.131.22*** 2014 оны 03 сарын 18 18:46 Хариулах
Мөөгний бизнес хамтарч хийх хүн байна уу
батзориг 202.131.22*** 2014 оны 03 сарын 18 18:45 Хариулах
Цагаан мөөгийг олдохгүй гэж зөндөө байгаа шүүдээ
Нараа 103.26.194*** 2013 оны 12 сарын 11 22:01 Хариулах
эмийн мөөгийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй бичээд өгөөч
zochin 182.160.5.50 2013 оны 10 сарын 08 13:57 Хариулах
tsagaan muug jiremsen bhdaaa uuhaar zulbah ayultai gdg n unen u?
adiya9948 202.21.106*** 2013 оны 09 сарын 25 09:23 Хариулах
сайн байна уу? мөөг тарих хоббитой болоод байна. хамтарч болох уу?
zochin 202.179.2.234 2013 оны 02 сарын 04 15:49 Хариулах
tariach yrgyylaach uujiin gazgar shoroonld yrgasan muug idmeer bna shdee
puujee 98.212.35.11 2013 оны 01 сарын 31 15:17 Хариулах
deerh zochin zov yarij bn orosiin huuchin tsergiin baaz yaagaas ashiglaj blohgui gej
182.160.*** 182.160.41*** 2013 оны 02 сарын 01 23:10 Хариулах
юу гэж балайраад байгаа юум бэ. юуны чинь судалж байна, ургуулах аргаа олж байна гэж. Манайд аль дээр л тэр аргаа олоод ургуулж байгаа ш дээ. зах зээлгүй л байгаа болохоос. хятадаас хар мянгаар нь оруулж ирээд байна шүү дээ. эрдэмтэн ч гэх шиг
kukulkan 175.211.10*** 2013 оны 01 сарын 31 11:24 Хариулах
yamar sonin yum be solongost bol bichig useg medehgui emee nar tarial zah deeree zaraal baidagshd
zochin 37.220.130.61 2013 оны 01 сарын 30 16:33 Хариулах
heregtseetei yumand bayachuud ny tusalj horongo gargadag boloosoi. Bidend zoriulaltiin uildberiin bair ny baibal bolomj ih baina shuu
Zochin 202.126.89*** 2013 оны 01 сарын 30 16:28 Хариулах
Huuchnii Orosiin cergiin baaziig gadaadad ashiglasan bn le

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/