МОНГОЛД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА

2013-05-17 10:17:00

Өөгөрсөн зууны сүүлчээр дэлхийд моодноос гарсан УЦС-ыг манай төр, засаг одоо биширч, томоохон гол болгоноо хааж боох төлөвлөгөө боловсруулж, ажил болгон өрнүүлэхээр зүтгэж эхлэв. Цаашлаад Хөвсгөлийн Хатгал, Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дамнуулан бага оврын 10 гаруй усан цахилгаан станцыг ярзайтал босгох төлөвлөгөө боловсруулаад байна. Угтаа бол Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг нь Хөвсгөл, Сэлэнгийн сав газрын экологийн аюулгүй байдалтай шууд холбоотой.

Бид цуврал нийтлэлдээ энэ асуудлыг хөндсөөр байгаа билээ. “Өнөөдөр” сонин “МN-судалгааны төв”-өөрөө дамжуулан тавдугаар сарын 10-наас эхлэн уншигчдынхаа дунд санал асуулга зарласан. Тавдугаар сарын 16- ны 16.00 цагийн байдлаар санал асуулгад нийт 726 хүн оролцоод байна. Оролцогчдын 223 нь www. mongolnews.mn сайтаар зочилж саналаа өгсний 167 нь буюу 75 орчим хувь нь Монголд УЦС барих нь буруу хэмээн үзжээ.

Мөн МNмэдээллийн лавлах 1619-д нийт 523 хүн холбогдож саналаа өгснөөс 365 хүн буюу 67.8 хувь нь Монголд УЦС барих нь буруу, 158 хүн буюу 32.2 хувь нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Манай санал асуулга тавдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ. Усан цахилгаан станц нь Монгол орны гол нууруудын экосистемийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүй лүүдийг хамгаалахтай холбоотой асуудал тул Та энэхүү санал асуулгад идэвхтэй оролцоорой.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Oros 212.0.79.87 2013 оны 05 сарын 17 21:38 Хариулах
Sayahanaas orosuud tiim medee iheer tsatsaad baigaa.Ed nar bol tom tom l setgene.
OJ 86.7.23.173 2013 оны 05 сарын 17 21:02 Хариулах
BARIH HEREGGUI EE TSAIHSIRYN USAN STANTS AJILLAGAAGUI BAIJ L BAINA. UVULDUU GOLYN US HULDDUG
E 203.194.113.3 2013 оны 05 сарын 17 17:57 Хариулах
Muuu Orosiin urvagchidaa ta nar UTsS moodnoos garsan gj haanas sonssiin Mongolig hugjuulehgui bh, Delhiiges tusgaarlah Orosiin bodlogiin gar hul bson novshnuud mini ta nartai negiiige uzne shu!!!
23 122.201.18.21 2013 оны 05 сарын 17 12:12 Хариулах
manai tomor zam,erchim xuch geed li xamag tomooxon tosliin tuxaid ene 25-r telebiz ,onoodor sonin ni dandaa esreg bair suuritai dan orosiin bodlogiig surtalchilax yum.....
23 122.201.18*** 2013 оны 05 сарын 17 12:10 Хариулах
ene 25 -r telebiz bolon Onoodor sonind dandaa orosiin tagnuul turshuul ashiglagdagch nar baix yum.ix usreed li oros surguuli togsson noxduud ix baidag bolxooroo "oros" naiztai xun bolox geed ex orniixoo esreg sanaatai bolon uxamsarguigeer ashiglagdaj bna.
amgaa 202.180.21*** 2013 оны 05 сарын 17 11:30 Хариулах
mongol shig huiten tsag agaartai gazar usan tsahilgaan stants hereggui,yamarch ashiggui
h 182.160.26*** 2013 оны 05 сарын 17 11:25 Хариулах
Mongol ulsiig erchim hucheeree orsiin kolonchilloos gargahguin toloo orsuud buh muu muuhai argaar temtsej baigaa Mongolchuud niiteeree temtsej orsoos neg ch watt tog ba neg ch litr benzin avahgui chadvartai bolvol orsiig erguuleed boolchiloh tsag irnee. Ternees l orsuud uhtlee aidag yum!
zochin 12.23.120.97 2013 оны 05 сарын 17 10:33 Хариулах
Estoi teneguud dee

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/