Бээжин дэх ЭСЯ-ны цайны газарт нэгэн иргэн цус харважээ

2010-04-28 09:01:10

Өчигдөр сайтуудаар Бээжин дэх Монголын ЭСЯ-ны цайны газарт нэгэн иргэн хахаж үхэв гэсэн мэдээлэл цацагдав. Тэнд юу болсныг баттай эх сурвалжаас тодруулахад,

-Өчигдөр өглөө Элчин сайдын яамны цайны газарт үйлчлүүлж байсан 63 настай иргэн Агийн бие гэнэт муудсан. Тэрбээр Бээжингийн Цэргийн эмнэлэгт эмчилгээ хийлгээд нутаг буцах гэж явсан юм билээ. Түүнийг гэнэт муудахад нь манай яамны ажилтнууд шуурхай арга хэмжээ авч Гадаадынханд үйлчилдэг Бээжингийн нэртэй эмнэлгийн нэг Ше-Хэ эмнэлэгт хүргэсэн боловч тэрбээр ухаан оролгүй нас барсан. Эмнэлгийнхэн түүний тархинд цус харвасан байна гэж оношилсон. Түүнээс биш цайны газарт хэн нэгэн хүн хахаж үхээгүй гэлээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Зочин 180.235.16*** 2010 оны 04 сарын 28 22:40 Хариулах
Elchin said Altangereliig butsaaj tatah heregtei

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »