НАЙДВАР ТЭЭСЭН НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ

2013-05-27 08:56:23

Барилга барьдаг инженер хүртэл гэр хороололд амьдарч, өөрийн га раар сүндэрлүүлсэн орон сууцандаа орох цагийг мөрөөдөж явна. Бусад нь тэгэхээр орон сууцанд орох ирээдүй ойрхон гэж итгэх арга алга. Галладаг зуухаа халдаг паараар сольж, халуун ус хананаасаа авах хэрэгцээ Монголын ард түмний 76 хувьд нь бий. Арилжааны банкууд тэр хэрэгцээг нь жилийн 16-21.6 хувийн хүүтэй зээлээр боомилж ирсэн. Гэтэл Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй зээлээ зургаа хүргэж бууруулчихаад жил ч бололгүй эргүүлээд найм болгож, даажигнав. Шилний цаанаас чихэр долоосон иргэд өдгөө найман хувийн хүүтэй зээлээ хэзээ олгохыг тэсэн ядан хүлээж байна. Арилжааны банкны зээлийн дэргэд найм гэдэг бол 50 хувийн бага хүү. Тиймээс иргэд зээлийн хүүг зургаа хэвээр нь үлдээ гэж шаардаагүй. Барилгаа хурдан бариад, зээлээ түргэн өгөөч гэж л Засгийн газраас хүсэж байгаа. 2012 оны байдлаар манай ул сын нийт хүн амын 23.8, Улаанбаатар хо тын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байв. Тэр үлдсэн хэсэг бусадтайгаа адил байранд аж төрөх цаг хэзээ бол.

БАЙРТАЙ БОЛОХ ГЭЖ 845 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

Өнгөрсөн жил манай улсад 11 мянган айлын орон сууц ашиглалтад орсон бол 2013-2014 онд 34 мянган айл нэмж байранд орох нь. Зарим хороолол барих газарт улсын төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээ тавихаар болсон тул энэ тоо 40 мянга болж нэмэгдэх бололцоотой гэнэ. 2012 оны байдлаар монголчууд 845 орчим тэрбум төгрөгийн зээлийг орон сууцанд орохын тулд авчээ. 2004-2007 онд хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийн хү рээнд Улаанбаатар хотын гэр хороол лын 1822 иргэнд 1.2 сая ам.долларын зээлийг банк болон банк бус сан хүүгийн байгууллагуудаар дамжуу лан олгосон юм. Орон сууцыг иргэд урт хугацааны зээлээр авах санхүүжилтийн тогтолцоо Мон голд ийн тавигдсан. Үүний дараагаар “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөр хэрэгжүүлэн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 92/153 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тө рийн албан хаагчдад орон сууц ны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу төрийн албан хаагчдад жилийн найман хувийн хүүтэй, орон сууцны урт хугацааны зээл олгосон. Энэ хүрээнд 2010-2011 онд төрийн 4353 албан хаагч нийт 147.7 тэрбум төг рөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Дараа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баталсан “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохи цуулах журам”-ын дагуу 1635 зээл дэгчид 71.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ХЭН НЭГЭНД ЗОРИУЛАХГҮЙ

Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд жилийн найман (нэмэх, хасах) хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг Засгийн газар батлаад 44 хонож байна. Энэ журамд “Шинээр баригдаж, бүрэн ашиглалтад орсон, 80 ам метрээс дээшгүй талбайтай орон сууц, эсвэл одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авах хүсэлт гаргаж, тухайн орон сууцны нийт үнийн дүнгийн 10- 30 хувийг урьдчилан төлсөн иргэдэд жилийн найман (нэмэх, хасах) хувийн хүүтэй зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай олгоно” гэж тусгасан. Зургаан хувийн хүүтэй зээлийг зөвхөн Төрийн банкаар дамжуулан олгож байсан бол найман хувийн хүүтэй энэ зээлийг арилжааны бүх бан каар өгнө. Мөн өмнө нь бага, дунд орлоготой иргэд, төрийн албан хаагчдад хэмээн Засгийн газар орон сууцны зээлээ нийгмийн аль нэг бүлэгт зориулдаг байсан бол өдгөө олгох найман хувийн хүүтэй зээл ийм хаяггүй. Банкны шалгуурт тэнцсэн хэн ч авах эрхтэй. Бас нэг ялгаа нь энэ зээлийг бүрэн ашиглалтад орсон орон сууц авахад зориулж өгнө. Зээлдэгч зээлийн гэрээгээ байгуулмагц байрандаа нүүж орох боломжтой тийм байр олсныхоо дараа банкинд хандах хатуу болзол тавьж байгаа. Тэр нь хуучин байр байж болно гэж уян хатан хандсан нь энэ удаагийн зээлийн бас нэг онцлог. Тэгэхээр иргэд баригдсан байрны эрэлд бөөн бөөнөөрөө мордох болох нь.

ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ГАРГАЖ ЭХЭЛЖЭЭ

Барилгаа дуусгахад санхүүжилт нь хү- рэлцэхгүй байгаа 34 мянгаад айлын орон сууц байгаа аж. Тэдгээрийг ашиглалтад түргэн оруулах зориулалтаар Монголбанк энэ сарын 13-нд банкуудад долоон хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийг 18 сарын хугацаатай байршуулжээ. Үүнийг банкууд зөвхөн орон сууц шинээр барих, барьж дуусгахад зориулж, гурван сарын дотор олгох гэрээтэй. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хөдөө сумын төвд орон сууц барих, барьж буй барилгачдад олгох зээлийн хүү жилийн 5.5 хувь болж буурах аж. Хэрвээ арилжааны банкууд Төвбанктай байгуулсан энэ гэрээгээ зөрчвөл ашиглаагүй эх үүсвэрийн үлдэгдэлд Монголбанкны овернаит, репо санхүүжилтийн хүүгийн хувь (13.5 хувь)-иар байршсан хугацаанд хүү тооцож, ашиглаагүй үлдсэн мөнгийг хүүтэй нь эргүүлэн татах хатуу болзолтой. Орон сууцны үнийг өсгөхгүйн тулд барилгын гол материалуудын үнийг нэмүүлэхгүй барих нь чухал. Тиймээс БХБЯ, Монголбанк хамтарч, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр баталсан. Барилгын материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд уг хөтөлбөрийн хүрээнд 370 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсноос 100-гаад тэрбум төгрөгийг 5.5 хувийн хүүтэй өгчээ. Харин цемент, арматур импортлогчдод 70.7 тэрбум төгрөгийг долоон хувийн хүүтэй олгохоор арилжааны банкинд байршуулсан байна. Импортлогчид зээлээ аваад эхэлжээ. Хотын зах, гэр хороололд орон сууц барих газарт дэд бүтэц тавихад зориулан Засгийн газар 204 тэрбум төгрөг гаргажээ. Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтэц тавьсан газарт барилгачид шууд барилгаа барина. Тэр орон сууцыг барих зардалд дэд бүтцийн үнэ орохгүй тул иргэдэд байраа хямд зарах боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцжээ. Өнөөдөр барилгын компаниудын 90 хувь нь арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч, түүгээрээ орон сууц барьж байна. Үүнээс гадна барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад дэндүү олон шат дамжлагатай, хугацаа их ордог. Урин дулаан цаг ирчихээд байхад барилгаа эхлэх гэхээр зөвшөөрөл нь гараагүйгээс цаг алддаг, тэр хооронд банкны зээлийн хүү өссөөр байдаг. Энэ нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн. Өнөөдрийг хүртэл Улаан баатарт жилдээ 10 мянга хүрэхгүй айлын орон сууц ашиглалтад орж буй нь үүний нотолгоо. Тиймээс Барилга, хот байгуулалтын яам барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхийн тулд цуглуулдаг гарын үсгийн тоог цөөлж, хугацааг бууруулж эхэлсэн гэнэ.

ЗЭЭЛИЙН ЖУРМЫГ УДАХГҮЙ БАТАЛНА

7-9 хувийн хүүтэй моргейжийн зээлийн журмыг Барилга, хот байгуулалтын болон Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк хамт ран боловсруулж байна. Тухайн жилийн инфляцаас хамаарч, зээлийн хүүг долоо болгож бууруулах уу, найм хэвээр нь байлгах уу, эс бөгөөс ес болгож нэмэх үү гэдгийг шийднэ. Тэгэхээр инфляц бага байх тусам иргэд бага хүүтэй зээлээр орон сууцтай болно. Үүнээс гадна урьдчилгаанд байрны үнийн дүнгийн хэдэн хувийг төлснөөс хамаарч, зээлийг хэдэн хувийн хүүтэй олгохыг шийдэх зохицуулалтыг уг журамд тусгаж байгаа аж. Жишээлбэл, Бат 10 хувийн урьдчилгаа төлбөл найман хувийн хүүтэй зээл олгоно. Харин 20 хувийн урьдчилгаа төлсөн Болд үлдсэн мөнгөө банкнаас 7.9 хувийн хүүтэй зээлж, байранд орно гэх мэтээр. Гэхдээ энэ бол яг ийм хэмжээний урьдчилгаа төлбөл тийм хүүтэй зээл олгоно гэсэн үг биш, зээлийн журам батлагдаагүй байгаа гэдгийг сануулъя. Мөн зээлдэгчээс ямар нэг нэмэлт барьцаа шаардахгүй. Зөвхөн зээлээр авах байрыг нь барьцаа болгох юм байна. Одоогоор энэ хөтөлбөрт зориулсан 800 тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн байгаа аж. Гэхдээ үүнийг юу юугүй нэг дор шууд гаргаж, иргэдэд олгохгүй. Эхлээд байр олноор барих, ашиглалтад хурдан оруулахад анхаарна. Иргэдэд олгох зээлийн хэмжээг ашиглалтад орж буй, зах зээл дээр бэлэн байгаа байрны тоотой уялдуулан гаргах аж. Энэ жил 19-25 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй. Тэгэхээр тэр тооны айлд л зээл олгоход хүрэлцэх хэмжээний эх үүсвэр гаргах нь. Тэгэхгүй бол байрны үнэ зохиомлоор нэмэгдэх эрсдэлтэй гэж дээрх байгууллагынхан үзэж, журамд энэ талаар бүрэн тусгахаар нухацтай хандаж байгаа гэнэ. Ирэх зургадугаар сарын 1 гэхэд уг журмыг бэлэн болгохоор төлөвлөжээ. Дараа нь Монголбанк арилжааны банкуудтай хийх гэрээний загвар боловсруулна. Гэхдээ үүнд нэг их хугацаа орохгүй бололтой. Харин Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй зээл авч, байранд орох гээд материалаа бүрдүүлэн, урьдчилгаа төлсөн иргэдийн зээлийн хүүг найм болгож нэмэн, зээл өгөхөөр шийдвэрлэсэн байна. Дээрх журам бэлэн болмогц тэдгээр хүнийг хамгийн түрүүнд зээлд хамруулах аж.

Х.БОЛОРМАА


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Асуулт 112.72.12.17 2013 оны 06 сарын 15 22:41 Хариулах
Хэрэв байрандааа ороод 3 сар болж байгаа бол яах вэ зээл нь батлагдаад гарцан гарсан зээл маань багасаж энэ 8% ийн зээлд хамрагдах боломжтой болов уу мэдэх хүн байвал тайлбар өгч туслана уу
бол 124.158.74.2 2013 оны 05 сарын 27 11:07 Хариулах
бол байрны үнийн хөөс дорхноо замхрана бид ч гэсэн бүгд утаагүй, эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Энэ бүгдийн дараа байрны зээлийн санхүүжилтийг ярих хэрэгтэй.Засгийн газраас эхний ээлжинд барилга барьж буй барилгын компаниудад 8 % зээл олгож, байр бэлэн болсны дараа иргэдэд ипотекийн зээл олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд оруулах.
Улс 124.158.74.2 2013 оны 05 сарын 27 11:07 Хариулах
Улс өөрөө захиалаад бүтээн байгулалтанд оролцооё гэж байгаа компаниудаар м2-ийг нь 1 саяаар зарахаар бариулж эхлэх, Казахстанд хямд өртөгтэй орон сууцны хороолол барих төслийг амжилттай хэрэгжүүлсэн Чехийн компаниар ам метр талбайн үнийг 550 ам.доллараас хэтрүүлэхгүй бариулах гээд үнэхээр сэтгэл зүтгэл гаргаад хийх юм
Үүнийг 103.9.90.130 2013 оны 05 сарын 27 11:06 Хариулах
Үүнийг барихын тулд иргэдтэй хатуу нөхцөлт гэрээ байгуулж амласан хугацаанд барилгыг чанартай барих дээр холбогдох яам болон улсаас хатуу хяналт тавихаар тооцож байна. Дээр нь гэр хорооллын дахин төлөвлөлтөнд орсон хэсгүүд дээр дэд бүтцийг нь улсын зардлаар шийдэж орон сууцны хороллуудыг барих
100 мянган айлын 103.9.90.130 2013 оны 05 сарын 27 11:05 Хариулах
100 мянган айлын орон сууцны хохирогчдийн асуудлыг шийдээгүй байж Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуль угтсан бас нэг уран хошгируулалтаа эхэлээ. хамгийн нэгдүгээрт хийх ажил бол байрны үнийн хөөсийг арилгах хэрэгтэй. Үнийн хөөсрөлийг буулгах маш олон аргыг хэрэгжүүлэх боломжтой. Нэгдүгээрт хотын төвийн хуучин барилгуудыг буулгаж оронд нь 9-16 давхар чанартай хямд барилга барих.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »