САЙД АСАН Ё.ОТГОНБАЯР, Н.ХҮРЭЛБААТАР НАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО

2013-06-06 08:54:18

 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор цагдаагийн байгууллага эдийн засгийн далд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажил хийж байгаа юм. Үүний хүрээнд мөнгө угаасан байж болзошгүй хэд хэдэн ноцтой хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээл лийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 

 

 

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ГЭМ БУРУУТАЙ НЬ НОТЛОГДВОЛ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ

Иргэн О.Эрдэнэсолонго гэх хүний нэрийн дансаар “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгж л ийн банкаар 2009-2013 онд 13.9 тэр бум төг рөг, онц их хэмжээний буюу 300 сая ор чим ам.дол лар байршуулан угаасан байж бол зошгүй үйлд лийг цагдаагийн ажилтнууд хол богдох бай гууллагын мэдээллийн дагуу шалгаж эхэл жээ. Өдгөө УМБГ-ын Эдийн зас гийн гэмт хэрэг мөр дөх хэлтэст уг хэргийг шал гаж буй бөгөөд зо хион бай гуулалттай гаар бүлэглэн их хэмжээ ний мөнгө угаасан гэсэн үндэслэ лээр эрүүгийн хэрэг үүс гээд байгаа гэнэ. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бу саар хөрөн гөжсөн үйл дэл шалгалтын явцад тог тоог доод буй аж. Уг хэрэгт холбоотой нэлээд хэ дэн хүнийг цаг дан хорьж, эд хөрөнгийг нь бит үүмжлээд бай гаа аж.  Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн үйлдэл шалгалтын явцад тогтоогдоод буй аж. Уг хэрэгт холбоотой нэлээд хэдэн хүнийг цагдан хорьж, эд хөрөнгийг нь битүүмжлээд байгаа гэнэ. Тэдний дунд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдийн эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгох заалт Эрүүгийн хуульд бий. Тиймээс уг хэрэгт холбогдоод буй хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжилсэн аж. Мөрдөн байцаалтын явцад Интерполоос гадна Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага ФАТФ-тай хамтран ажиллаж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророор дамжуулж, УИХ-д тавих юм байна.

Н.ХҮРЭЛБААТАРЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг УМБГ-аас Интерполоор дамжуулан эрэн сурвалжилж байна. Түүнийг мөнгө угаасан, авлига авсан хэрэгт холбогдуулан тус газарт шалгаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд БНСУ-д хуралд оролцох нэрээр хилээр гараад орж ирээгүй юм. Түүний хэрэгт холбоотойгоор хүү Энхбат болон иргэн Б нарыг цагдан хорьж шалгаж буй аж. Н.Хүрэлбаатарын хүү Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас 2011 оны хавар сейфэнд хадгалсан 600 орчим сая төгр өгтэй тэнцэх хэмжээний юань алдагдсан хэрэг гарч байсан юм. Тухайн үед манай сонин энэ талаар мэдээлж байсан ч хууль хяналтын байгууллага үргэлжл үүлэн шалгалгүй өнгөр өөс өн билээ. Тухайн үед Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгаж байсан бөгөөд хулгай хийсэн этгээдүүд “Наад эмэгтэй чинь энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэсэн мессеж Н.Хүрэлбаатарын хүүгийн гар утас руу илгээж, улмаар төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаяснаа мэдээлж байсан билээ. Хууль хяналтын байгууллагынхан мессеж илгээсэн дугаарыг хөөн шалгахад утасны эзэмшигч иргэн “Нэг залуу миний утсыг гуйж мессеж бичээд 5000 төгрөг өгсөн. Тэр хүн “Ахынх нь утас цэнэггүй болчихлоо” хэмээсэн” гэж тайлбарласан байгаа юм. Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс алдагдсан их хэмжээний мөнгө нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаах гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй үндэслэл байгаа учраас өдгөө дахин шалгаж буй гэнэ.

ИНЕГ-ын АЖИЛТАН ТЕНДЕР БУДИЛУУЛЖ МӨНГӨ УГААЖЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын менежер Д.Эрдэнэбат нь “Электрон систем” компанийн захирал М.Батболд гэх хүнтэй бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа аж. Дээрх хүмүүс 2012 оны хоёроос аравдугаар сарын хооронд ИНЕГ-ын Зорчигч бүртгэлийн сүлжээний операторын сонгох шалгаруулах төслийн хөр өнг өөс удаа дараа 783.2 сая төгрөг завшсан хэрэгт холбогджээ. Тэд Хонконгод бүртгэлтэй “Treasude cosmo limited”, “Media summit limited” компанийн дансаар уг мөнгөө дамжуулан авч угаасан, эд хөрөнгө завшсан байж болзошгүй гэнэ.

Д.ЦОГТБААТАРЫГ СУРАГГҮЙ БОЛСОН ГАДААДЫН ИРЭНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хорьсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт шалгаж буй талаар УМБГ-аас өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан товч мэдээлэл өглөө. Түүнийг Монгол Улсад ирээд сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжилж буй хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж буй юм байна.

“Саусгоби сэндс”-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Гадаадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компанитай холбоотой дуулиан удахгүй эцэс болох бололтой. АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягтай холбоотой хэргээс эхлэн шалгуулж байгаа тус компанийн захирал болох АНУ-ын иргэн Жастин Капла, эл компанийн санхүүгийн ерөнхий менежер, Филиппин улсын иргэн Кристобал Годавид Хилатион, В.Кажуком ЖР нарыг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ. Тэд 2007-2011 онд онц их хэмжээний татвараас зайлсхийсэн, “Моннис”, “Зэлмэ”, “Замын битум” зэрэг компанийн дансаар дамжуулан сэжигтэй гүйлгээг удаа дараа хийсэн нь шалгалтаар тогтоогдоод байгаа юм. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Ө.Бавуу, Б.Үүрийнтуяа 202.179.10.62 2013 оны 06 сарын 11 17:37 Хариулах
УИХ-ын гишүүдийг таасан хүмүүсийг 40 хүртэл сая төгрөгөөр шагнана гэж Зиндаа сониныхон зарласан юмсан. Энэ асуудал одоо юу болсон бэ гэдгийг мэдмээр байна.
Болдхуягийн Баатар Сэлэнгэ 202.179.10.62 2013 оны 06 сарын 11 17:33 Хариулах
Отгонбаяр сайд, түүний гэргийн тухай асуудал олны анхаарлын төвд байгаа тул шинэ сэргэг мэдээгээр хангаж баал сайн байна. 300 сая доллар уу, 300 сая төгрөг үү. гэдэг асуудал маш их сонорхолтой байна
Zuv medee 211.210.83*** 2013 оны 06 сарын 07 11:45 Хариулах
Zuv medee gej MAN d baidag umuu. Gazriin naimaachin Luivarchinguudaar duursen nam shuudee.MANgaruudiin idsen munguur ih zuil buteej boloh bsan
irgen 112.72.12.83 2013 оны 06 сарын 07 11:09 Хариулах
zugeeree, ingej novshnuud honjildoo holoo jiiltsegee , shiitgeed ogoo
боол 49.0.136.226 2013 оны 06 сарын 07 08:13 Хариулах
АН МАН-тай тооцоо хийж эхлэв. АН-ын новшнуудтай ямар нам тооцоо хийх юм болдоо
Elbeg 173.22.198.29 2013 оны 06 сарын 07 07:57 Хариулах
bi huvi huniih ni huvid Elbegdorjid durgui. gehdee odoo MAN iin erunhiilegch garaad irvel iimerhuu hereg ilerhee bolino. AN iig demjinee.
Тендер 202.179.15.97 2013 оны 06 сарын 07 07:13 Хариулах
“Электрон систем” компани дандаа ИНЕГ-ын тендерт ялаад байдгийг одоо л ойлголоо. Захирал Батболд нь Чингис хаан нисэх буудалд инженер шүү дээ. Өөртөө зориулж тендер зарлаад л аваад л ялаад л
humuus 27.123.214.2 2013 оны 06 сарын 06 22:51 Хариулах
Elbegeeg shoolson hun sainaa uzehgui ee
Зочин 202.126.89*** 2013 оны 06 сарын 06 22:28 Хариулах
Эхлээд хэрэгт холбогдлоо гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарладаг ёс хэзээнээс тогтвоо. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй гэсэн Үндсэн хуулийн зарчим яаваа. Ийм зарчмаар явбал та бидний хэн нь ч өртөж болно шүү. Зөвхөн шударга, хууль ёст төрийн зарчмыг хүсч байна.
ок 124.158.107.2 2013 оны 06 сарын 06 16:27 Хариулах
гэхдээ л үнэн
ок 124.158.107.2 2013 оны 06 сарын 06 16:27 Хариулах
учлаарай эхлээд анхааруулгаа өгя байгаарай
ок 124.158.107.2 2013 оны 06 сарын 06 16:26 Хариулах
намхан 3 болих хэрэгтэй монголын эрчүүд та 3 шиг тайрдас биш сүрлэг жавхаатай олон улсын индэрийн цаанаас харагддаг хүн л байх хэрэгтэй
ок 124.158.107.2 2013 оны 06 сарын 06 16:26 Хариулах
бие биенийхээ бөгсийг ухаад баярцогт мэтийн адилхан хүмүүсээ бүгдийг нь адилхан яллаач аавын үрсийг алагчилдаг, ээжээрээ, хэдэн хүүхдээрээ шоудагч элбэг,Энхбаяр ер-гч ам нээвэл бүгд унанаа зайлуул цагийн сайханд бүгд л даргаа гээд долоох шахсан муу хүмүүс юм даа юун хэвлэх хөгийн юмаар ялалдаг айгаад гаргаж чадахгүй байгаа биз дээ
ок 124.158.107.2 2013 оны 06 сарын 06 16:25 Хариулах
МАН-ын хэдэн мангарууд элбэгээ шиг байж чадахгүй шогтуулж чадуулж байнаа хөөрхий аваргаа дэмжнээ ардын дундаа баатар болсон хүн шүү дээ үүл баатар шиг худлаа ярьж хүний сэтгэл санааг хулхидан элбэгээгээс баатрын цол горилсон баатар бишээ элбэг гарах гэж үхлдээ л дээ
ЮҮНДЭН 202.131.22*** 2013 оны 06 сарын 06 15:24 Хариулах
ХҮРЭЛБААТАРЫН 30, ОТГОНБАЯРЫН14 ДЭНЗЭНИЙ 17 тэр бум гээд тэр бум тэр бумаар яриад л МОНГОЛЧУУД ОВОО ДОО АХИУХАН МӨНГӨ БАРЬЖ ТООЛЖ ҮЗЭЖ БАЙНА ДАА. МАНЬ МЭТ Нь 1 КМ нь 700 төгрөг гээд АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУРААЖ БАЙНА ДАА ХУЙЛАРУУЛЖ БАЙНА ДАА ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ Л ДЭЭ
gg 103.11.192*** 2013 оны 06 сарын 06 13:07 Хариулах
хогийн новшууд сайд хийж байсан гэхээр хэлэх үг олдохгүй юм дөө татвар төлөхөө больцгооё хүмүүсээ
gg 103.11.192*** 2013 оны 06 сарын 06 13:07 Хариулах
хогийн новшууд сайд хийж байсан гэхээр хэлэх үг олдохгүй юм дөө татвар төлөхөө больцгооё хүмүүсээ
heeee 202.131.22*** 2013 оны 06 сарын 06 12:53 Хариулах
odoo baagii avargiin dansnaas mungu garch irehed neeh gaihah hereggui dee
далдар 202.131.24*** 2013 оны 06 сарын 06 12:34 Хариулах
бурханы дүр эсгэцгээсэн бугнууд юмаа.энэ улсыг ийм болгосон энэ цөөхөн хулгайч нар бүгд үхээсэй
НАМААС НЬ АСУУЯ 202.180.22*** 2013 оны 06 сарын 06 12:28 Хариулах
ДАНДАА МАН -ЫН ТОМИЛГООГООР ДАРГА БОЛСОН ХҮМҮҮС ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭХЭЭР ЗҮГЭЭР НЭГ ГИШҮҮНЭЭС НЬ ГАДНА НАМААС НЬ АСУУЖ АЛБАН ЁСНЫ ХАРИУ АВСАН НЬ ДЭЭР БИЗ ЭЭ... БҮҮР НАМЫН ДАРГА БАЙСАН ХҮН НЬ ХҮРТЭЛ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ / ЦАГТАА 100 САЯ НАМ АВСАН ГЭЭД БИЧИГ ӨГСӨН ГЭДЭГ БАЙХАА/
НАМААС НЬ АСУУЯ 202.180.22*** 2013 оны 06 сарын 06 12:28 Хариулах
ДАНДАА МАН -ЫН ТОМИЛГООГООР ДАРГА БОЛСОН ХҮМҮҮС ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭХЭЭР ЗҮГЭЭР НЭГ ГИШҮҮНЭЭС НЬ ГАДНА НАМААС НЬ АСУУЖ АЛБАН ЁСНЫ ХАРИУ АВСАН НЬ ДЭЭР БИЗ ЭЭ... БҮҮР НАМЫН ДАРГА БАЙСАН ХҮН НЬ ХҮРТЭЛ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ / ЦАГТАА 100 САЯ НАМ АВСАН ГЭЭД БИЧИГ ӨГСӨН ГЭДЭГ БАЙХАА/
НАМААС НЬ АСУУЯ 202.180.22*** 2013 оны 06 сарын 06 12:28 Хариулах
ДАНДАА МАН -ЫН ТОМИЛГООГООР ДАРГА БОЛСОН ХҮМҮҮС ХЭРЭГТ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ ТЭГЭХЭЭР ЗҮГЭЭР НЭГ ГИШҮҮНЭЭС НЬ ГАДНА НАМААС НЬ АСУУЖ АЛБАН ЁСНЫ ХАРИУ АВСАН НЬ ДЭЭР БИЗ ЭЭ... БҮҮР НАМЫН ДАРГА БАЙСАН ХҮН НЬ ХҮРТЭЛ ХОЛБОГДООД БАЙГАА БИЗ ДЭЭ / ЦАГТАА 100 САЯ НАМ АВСАН ГЭЭД БИЧИГ ӨГСӨН ГЭДЭГ БАЙХАА/
аа 202.9.47.132 2013 оны 06 сарын 06 12:12 Хариулах
голдуу Мангарууд байхын хэрэг алга, сүүлийн 10 жил улсын мөнгийг эд нар их идсэн дээ. Энхбаяр ах идээд байгаарай гээд уриалаад байсан даа
zochin 202.21.120*** 2013 оны 06 сарын 06 11:48 Хариулах
songuuliin show bish u
татвар төлөгч 202.131.23*** 2013 оны 06 сарын 06 11:33 Хариулах
Сайд дарга боллоо л бол улсын хөрөнгө идэж ууцгаадаг ил гарч байгаа нь энэ далд хичнээн ч юм байгаан.Татвараа цагт нь төлдөг жирийн ААН-үүдийг ямар айхтар шалгадаг гээч гэтэл эрх мэдэлтнүүдийн компаниуд татвараа ч төлдөггүй,тэднийг шалгадаг ч үгүй,арай биш ээ
tagnuulch bayaraaa kk 103.11.193*** 2013 оны 06 сарын 06 11:25 Хариулах
thh
болохгүй биздээ 133.11.238.57 2013 оны 06 сарын 06 10:14 Хариулах
Тагнуулынхан хэрэгээ ингэж ил хэлэлцэж болж байгаа юм уу?
202.179.*** 202.179.11.42 2013 оны 06 сарын 06 16:49 Хариулах
энэ отгонбаяр шудрага царайлаад элбэгээг шоолоод байсан ийм болоодл солиороод байсан байна даа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »