Ам.долларын ханш чангарчээ

2013-08-15 16:40:00

 Голлох валютуудтай харьцах ам.долларын ханш өчигдөр чангарлаа. АНУ-ын Худалдааны яамнаас жижиглэн худалдаа нь долдугаар сард өссөн дүнтэй гарсныг мэдээлсэн нь үүнд нөлөөлсөн байна. Харин евротой харьцах иенийн ханш 0.1 хувиар сулран сүүлийн есөн долоо хоногийнхоо доод түвшинд хүрсэн байна. АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд ийн гарсаар байгаатай холбоотойгоор Холбооны нөөцийн сангаас бонд худалдан авч буй хэмжээгээ ирэх сараас бууруулж магадгүй тухай зарим шинжээч онцолжээ.

Нью-Йорк дахь “Westpac Banking Corp”-ын валютын ахлах стратегич Ричард Франулович “Америкийн эдийн засгийн үзүүлэлтүүд таамаглаж байснаас илүү гарч байна. Энэ нь Холбооны нөөцийн санг мөнгөний бодлоготой холбоотой шийдвэр гаргахад хүргэж магадгүй” хэмээн ярьжээ. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар тус сан сар бүр 85 тэрбум ам.долларын бонд худалдан авч байгаагаа 10-25 тэрбум ам.доллараар багасгах магадлалтай гэнэ.

Өчигдөр еврогийн эсрэг ам.долларын ханш 0.3 хувиар чангаран 1.3263 болов. Мөн иентэй харьцах уг валютын ханш 0.4 хувиар өсөн 98.3 боллоо


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/