Эмч нарын цалинг 3-5 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэв

2013-09-25 10:10:00

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс өчигдөр эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт тус холбооныхон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Улаанбаатар” сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгээр орж эмч ажилтнуудтай уулзжээ. Тус салбарт ажиллаж байгаа залуу эмч сард дунджаар 465 мянга, олон жил ажилласан эмч 550 мянган төгрөгийн цалин авдаг байна.

Эмч нар цалин хөлсөө бүтэн авдаггүй, ажиллах нөхцөл хангалтгүй байсан зэрэг нийтлэг зөрчил энэ үеэр илэрчээ. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг эмч нартаа хортой хүнд нөхцөлд ажилласны нэмэгдэл болох үндсэн цалингийн 10 хувийг нэмж олгох ёстой ч 10.000 төгрөг өгч байж. “Улаанбаатар” сувиллын байрны ойр орчимд хүнд даацын машин явахад барилгад чичиргээ үүсдэг нь ажлын байрны аюулгүй ажиллагаанд нөлөөлж байгаа аж. Иймд МҮЭХ-ны ерөнхийлөгч эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, эмч нар дор хаяж сардаа нэг сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байх ёстой гэв. Энэ талаар МҮЭХ-ноос Эрүүл мэндийн яаманд мэдэгдэл хүргүүлжээ.


 Т.Сайнбуян


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
зочин 202.170.68*** 2014 оны 01 сарын 27 16:49 Хариулах
Дэмжиж бна. Эмчийн цалинг ядаж 1,5 болгох ёстой.
Zochin 182.160.4.49 2013 оны 09 сарын 25 11:28 Хариулах
Soyltoi ulsad hunii amiig emchid daatgasan bol batalgaatai tsaling n ogood daraa n hunii amiig daatgah n hamaagui uchir holbogdoltoi baidag. Mongold ih baga emch nar uurhaichnaas dor tsalin avna gedeg bur huuchinii deed bolovsrol mergejiliig dorduulag eruul mendiin sistemiig unagaah haranhui komunistuudiin bodlogiig zogsooj eruul golidroldoo oroh yostoi.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/