Ерөнхий шалгалтын дүн хэзээ гарах нь товлогдлоо

2010-05-07 15:46:12

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалтгалтын суудлын хуваарийг  баталсан шар хуудсыг энэ сарын 22-оос сургуулиудаар нь тараах ба өмнөх оны төгсөгчид Улаанбаатарт шалгалт өгөх гэж байгаа бол “Сан” дээд сургууль дээрээс авах юм байна. Бүртгэлийн хуудсаа баталгаажуулахдаа иргэний үнэмлэх, нэг хувь цээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хамт авч очих ёстой гэнэ. Мөн ерөнхий шалгалтын дараа дүн оноог баталгаажуулсан “Батламж хуудас”-ыг шалгуулагчдад олгодог байсан бол энэ жилээс “Батламж карт” болгон шалгуулагчийн үзүүлсэн амжилтыг картны соронзон туузан хэсэгт оруулан өөрчилөхөөр болжээ. Ингэснээр шалгуулагчийн дүн онооны  нууцлалыг хангах, картыг дуурайлган хийхээс сэргийлэх, их дээд сургуульд онлайнаар бүртгүүлэх зэрэг олон давуу талтай болж байгаа юм байна. Ерөнхий шалгалтын дүнг албан ёсоор зургадугаар сарын 27-ны 09:00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулах ажээ.

Б.Энх-Уянга

 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Өлзийбаатар 203.160.55.2 2011 оны 06 сарын 23 10:43 Хариулах
Яг хэзээ гарах юм бэ. 6-н сарын 27-нд юм уу, 7-н сарын 1-нд юм уу.
заяа 180.235.16*** 2010 оны 06 сарын 27 09:58 Хариулах
дүн хэзээ гарах юм бээ гаргана гэсэн цагтаа гаргаачээ
ичинхорлоо 202.55.191.55 2010 оны 06 сарын 27 09:48 Хариулах
6сарын27ны 09:00 цагт дүн тавигдана гээд яагаад худлаа бичээд байгаа юм бэ яг хэзээ гарах вэ? шалгуулагчид хүлээж байгааг мэдэж бна уу хэтэрхий удаан хүнд сурталтай юм биш үү

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/