Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт

2010-05-11 14:45:13

80 орны төлөөлөгч оролцсон Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх олон улсын бага хурал Нидерландын Гаага хотноо өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх бага хурлыг тус улсын Нийгмийн асуудал, ажил эрхлэлтийн яам, ЮНИСЕФ болон Дэлхийн банкны дэргэдэх Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) хамтран зохион байгуулж байна. Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн байдлын тухай 2004-2008 оны хооронд хийсэн  судалгааныхаа шинэ тайланг ОУХБ бага хуралд танилцуулна. ОУХБ-ын мэдээгээр дэлхийд ажиллах хүчнээр ашиглаж байгаа хүүхдийн тоо 2004 онд 222 сая байсан бол 2008 онд 215 сая болж, гурван хувиар буурсан хэдий ч Африк тивд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Тус улсад 5-7 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь ажил хийдэг бол Ази-Номхон далайн бүс нутгийн найман хүүхэд тутмын нэг, Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын арван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг байна.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
Оюунаа 202.170.84.7 2011 оны 11 сарын 28 18:27 Хариулах
Нийгмийн энэ сөрөг үзэгдлийг устгахын төлөө хамтдаа
nick 202.5.196.170 2011 оны 10 сарын 20 14:21 Хариулах
хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хамтдаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/