“Монгол хүүхдийн оюуны чадварыг бага наснаас нь хөгжүүлж, баталгаажуулах, оюун ухааныг дээдлэн эрхэмлэж, дэмжин хөхүлэх үзэл санааг дэлгэрүүлэх” зорилготой “Сэтгэх чадварын улсын VIII олимпиадын эцсийн даваа тавдугаар сарын 1-2-нд Баянхонгор аймаггт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарч, VII-VIII ба IX-XI ангийн ангилалд түрүүлсэн 60 сурагч, хүүхдийн сэтгэх чадвар хөгжүүлэх бүтээлтэй 30 багш оролцлоо.
VII-VIII анги: Хөвсгөл аймгийн Б.Санчираа алт, Төв аймгийн Б.Төрмөнх, Булган аймгийн Б.Ананд мөнгө, Сүхбаатар аймгийн Б.Пүрэвжаргал, З.Хишигдалай, Баянхонгор аймгийн Х.Бибаатар хүрэл медаль
IX-XI анги: Говь-Алтай аймгийн Д.Даваасамбуу алт, Улаанбаатар хотын СХД-ийн М.Ерэнбаатар, Дорноговь аймгийн сурагч О.Цоо мөнгө, Завхан аймгийн А.Галбадрах, Хөвсгөл аймгийн Б.Эрхэмбаяр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн М.Алтанбагана нар хүрэл медаль хүртэв.
Багш нар хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлэх талаар хийсэн судалгаа, шинэ санаа, тохижуулсан кабинет, хэвлүүлсэн ном материал, бүтээлч ажил зэрэг өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн багш Н.Тогоохүү “IQ кабинет, телевизийн нэвтрүүлэг” бүтээлээрээ алт, мөн аймгийн багш Д.Цэцэгмаа “Чүү-Ча-Май-Буу-Дал” монголын уламжлалт хөлөгт тоглоом, түүний бүх хувилбаруудыг боловсруулсан ажлаараа мөнгө, Нийслэлийн Баянгол дүүргийн багш Ч.Болорсайхан “Сэтгэх чадвар өндөртэй сурагчдад хийсэн судалгаа, сэтгэхүй хөгжүүлэх номууд” ажлаараа хүрэл медаль тус тус хүртлээ. Хүүхдийн сэтгэх чадварыг тусгайлсан хичээлээр амжилттай хөгжүүлж байгаа Говь-Алтай аймгийн багш Г.Янжин Сингапур, Тайланд, Малайз улсад найм хоног аялах эрхийн бичгээр шагнагдав.
-
МCS групп олон улсын эмнэлэг байгуулна
-
Ц.Намхайдорж: Монголд судалгаа үнэн зөв гарна гэдэгт итгэхэд хэцүү..
-
“Эх орон 36” өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэнэ
-
ЗУСЛАНГУУД ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ АВАХАД БЭЛЭН БОЛЛОО
-
ЭХ ОРНЫ ХҮҮГ БЭЛТГЭХ ХИЛИЙН 0131 ДҮГЭЭР АНГИ
1
-
ИЕНИЙ ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ
-
Газрын асуудлаарх гурван журмыг иргэдээр хэлэлцүүлэв..
-
Туул голын голдирлыг эвдсэнээс загас олноор үхжээ ..
2
-
А.Гантулга: GEE юмхнаар юм хийдэг, Цэцэ голыг нь олж “мааждаг”..
-
Жолооч нараас торгуульд бэлэн мөнгө авахгүй
-
Гүүрээр гарахад аюулгүй болжээ
-
ТУРКИЙН ЭЛЧИН САЙД ЦУСАА ХАНДИВЛАВ
-
Монголдоо морил
4
-
Нэр дэвшигчид ижил гараанаас гарч чадах уу
1
-
Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкийг хамтарч байгуулчихаад одоо хоёр төсөвтэй боллоо гэж шүүмж..
-
Цэргийн салбарт хамтарч ажиллахыг польшууд хүслээ..

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.
Таны cэтгэгдэл: