Хүн малын халдварт өвчин

2010-06-28 17:52:49

Хүний халдварт өвчин:
         Эрүүл мэндийн яамнаас 06 дугаар сарын 24-ний өдрийн ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд “Гар, хөл, амны өвчлөл” нийслэл хотод-976, аймаг орон нутагт-1027 буюу нийт-2003 тохиолдол бүртгэгдэж, эмнэлэгт-8, өрхийн эмчийн хяналтанд-371 хүн байна. Өвчлөл нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дорнод аймгуудад өндөр үзүүлэлттэй байна.
Малын гоц халдварт өвчин:
       Дорнод аймгийн Халх гол, Матад, Баянтүмэн, Булган сумдын зарим нутагт малын гоц халдварт А-010 өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна.
        Хэнтий аймгийн Батноров, Норовлин суманд вакцинжуулалт дууссан, ажил үүрэг хэвийн явагдаж байна. Дорнод аймагт өвчний сэжигтэй нийт үхрийг устган булшилж дууссан. Голомтод ариутгах, халдваргүйжүүлэх зорилгоор аймгаас бензин, ариутгалын бодис, хээрийн штабт хоол хүнс, хүний эмч нарыг хүргүүлсэн байна.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »