ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Нийгэм

Анхны ардчилсан сонгуулийн өдрийг тэмдэглэв

2010-07-23 10:21

Одоогоос яг 20 жилийн өмнө олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль Монгол Улсад болж байв. Монголчууд анх удаа нам, төрийнхөө үйл ажиллагааг эсэргүүцэж, Улс төрийн товчоогоо огцрохыг шаардаж, шинэ нам, хөдөлгөөн олноор байгуулагдаж байв.

Анхны сөрөг хүчин нь Монголын ардчилсан нам болж, 1990 оны хоёрдугаар сарын 17-нд УДШ-ээс батламжаа авсан юм. 1990 оны долдугаар сарын 22-нд Ардын Их Хурлын депутат сонгох сонгуульд МАХН, МоАН, МҮДН, МСДН, МНН, МЧХН 430 тойрогт, 2413 нэр дэвшигчээ өрсөлдүүлжээ. Анхны ардчилсан сонгуульд оролцсон намууд 1990 оны тавдугаар сарын 20-25-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан аж.

Тэр АИХ-аас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Монголын анхны ардчилсан Үндсэн хуулийг тунхаглаж, АИХ-аас байгуулсан Байнгын ажиллагаатай Парламент буюу 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хийжээ.

Олон нам оролцсон анхны чөлөөт сонгуулийн 20 жилийн ойг өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Баярын хурлын үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “Олон нам оролцсон анхны чөлөөт ардчилсан сонгууль бол Монгол Улс дэлхийн чихнээ ардчилсан орон гэдгээ тунхагласан баярын өдөр байсан юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Г.Энх

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
"Арслан тайжаар" замаа заалгаж урлагийн хүн болсон..
Чөлөөт цаг»
Наоми Кэмпбеллийн хурим Бурнуудын ордонд болж магадгүй..
Нийгэм»
Хоолны дэглэмийг дэлхийн соёлын өвд бүртгэх үү..
Чөлөөт цаг»
АВИДЫН ШАНГАД
Нийгэм»
Манайхан “Загасан нүд 2010”-ын хоёр төрөлд тэргүүллээ..
Чөлөөт цаг»
Анхны хувийн пуужин хэзээ ХӨӨРӨХ ВЭ..
Улс төр»
Энэ өдөр-Лучиано Паваротти 72 насандаа хорвоог орхив..
Дэлхий ертөнц»
Идэж болдог металл
Нийгэм»
ХАКҮХО ургацаа хураана
Нийгэм»
Цэвэр агаар зарж байна
Чөлөөт цаг»
НИСДЭГ БААВГАЙ, СУРГУУЛЬТАЙ ГАЛУУ, ЯПОН АЛИАЛАГЧ МОНГОЛЧУУ..
Нийгэм»
Битбоксчин РЭЙ ЛОНДОНД тоглоно
Чөлөөт цаг»
Paparazzi Туяа
Нийгэм»
СЭЛЭНГИЙН “НОГООН ӨДРҮҮД” эхэллээ..
Нийгэм»
Сая долларын үс
Нийгэм»
Асрагч орангутан
Улс төр»
Тэтгэвэрт гарснаа мөнгө тарааж тэмдэглэжээ..
Дэлхий ертөнц»
Хятадад автомашины худалдаа асар хурдацтай өсөж байна..
Developed by Singleton LLC