ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Нийгэм

Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж чадсан

2010-07-29 18:18

"Монгол костюмс" төвийн загвар өмсөгчид үндэснийхээ хувцсыг  сурталчлахаар Европын олон орныг зорьсон. Гаднынхны сонирхлыг юугаараа тэгтэл татдаг юм бэ?

-Монголчууд ёс заншил, түүх соёлоороо  дэлхийд гайхагддаг. Өнгөрсөн жил “Монгол туургатны их наадам”-д оролцож, арваннэгдүгээр сард Герман улсын Мюхен, Берлин хотоор зочилж, үндэснийхээ хувцасны загварыг үзүүлж сонирхуулсан. Гаднынхан  загвар, оёдол, эсгүүрийг нь харчихаад “Монгол хувцас ямар гайхамшигтай юм бэ. Ийм тансаг, өвөрмөц хувцас байдаг юм уу. Түүх, домог уу эсвэл зүүд үү” гэж гайхацгаадаг. Гайхшралыг нь төрүүлсэн тэр мөчид бид үндэснийхээ хувцсаар үнэхээр бахархаж билээ. Монголын үндэсний хувцас үе үеийн түүхийг тодорхой харуулж чаддаг. Тэр дундаа манай төвийн хувцасны загвар өөрийн гэсэн онцлог, өгүүлэмжтэй. Дизайнер Хулангийн зохион бүтээсэн  “Гоо марал” загварыг үзээд үзэгчид уулга алдаж, биширсэн шүү. Бид аж амьдрал, амьдарч байгаа орчин, цаг улиралтайгаа дасан зохицсон хамгийн өвөрмөц шийдэлтэй хувцастай ард түмэн. Монголын загварын ертөнцөд үндэсний хувцсаа өдөр тутмынхтай хослуулах хэрэглээ дутагддаг. Үндэсний хувцсаа олон талаар нь хөгжүүлж чадвал төгс бүтээл болно.

-Загварын ертөнц таны сэтгэлийг юугаараа татчихав?

-Загварын ертөнц миний хүүхэд насны хүсэл, мөрөөдөл. Эвсэг хамт олон, ямар ч үед нэгдэж чаддаг гайхалтай орчин нь татсан.  Дуртай зүйлийнхээ төлөө зүтгэн, урам зориг, эрч хүч авах шиг жаргал  хаа ч байдаггүй. Намайг загвар өмсөгч болгосон хүн бол мисс Ч. Содтуяа. Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд өөрийгөө нээж чадсандаа би сэтгэл хангалуун явдаг. 

-Монголжингоо дээд сургуулийн дизайнерийн ангид суралцдаг гэл үү. Загвар зохион бүтээгч байхын жаргал зовлон нь юу юм бэ?

-Загварын ертөнц хэцүү ч хүний сэтгэлийг татаж чаддаг гайхамшигтай. Би хүслээ биелүүлэхийн тулд уйгагүй хичээж зүтгэсэн. Дизайнерын мэргэжил оюуны цар хүрээг шалгасан амаргүй ажил. Тийм болохоор орчин нь мэдрэмжтэй, авьяастай, хурдан сэтгэдэг байхыг үргэлж шаарддаг. Өөрийнх нь зохиож, урласан бүтээлийг өөр хүн өмсөөд явж байхыг харах л энэ мэргэжлийн хамгийн сайхан нь  юм. Сайхныг нь мэдрэх тусам ихийг бүтээх сэтгэл өөрийн эрхгүй ундардаг даа.  

-Өөрийнхөө зохиосон загварыг толилуулж байв уу?

“Хаврын гоёл” наадамд өөрийнхөө бүтээлээр оролцсон. Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг найзтайгаа ярилцаж байгаад хийхээр шийдсэн юм. Урласан бүтээл маань наадмын гоёлыг эвдэж чадсанд баяртай байгаа. 

-Биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг олны хүртээл болгосон чинь сонирхолтой санагдаж байна… 

-Эмэгтэй хүн чамин хэрэглээнд дуртай шүү дээ. 1960-1970-аад оны үеийн биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн хэрэглээ нь үнэхээр тансаг байсан юм билээ. Хэдийгээр нийгэмд ад үзэгдэж, олонд муухай санагддаг ч  тэд өөрсдөө гоо сайхан, гоёлын төгс шийдэл болж чадсан. Үүнийг эртнээс төлөвлөж, олны хүртээл болгохоор хичээсэн, бас зүтгэсэн. Зүтгээд санасандаа хүрч чадлаа. 

-Сараа дотоод ертөнцдөө ямар хүн бэ. Өнгиймөөр санагдаад байна…

-Би сонин, этгээд зүйл сонирхдог. Байнга эрэл хайгуул хийж, ямар нэгэн зүйлээс санаа авч, ургуулан, төсөөлж бодох дуртай. Нэг хэвийн амьдрал надад дэндүү уйтгартай санагддаг. Заримдаа өөрийгөө жүжигчин болсон бол гэж төсөөлдөг. Зан чанарын хувьд нээлттэй. Хүнтэй ярилцаж байхдаа санаа бодлоо цөөн үгээр ойлгуулж чаддаг. 

-Эмэгтэй хүн ухаантай, сайхан байхын аль нь дээр вэ?

-Ухаан хүнийг чимдэг. Хичнээн  царай зүс сайтай байлаа ч ухаанаар дутмаг байвал сайхан гэж хэлэхгүй. Хүн эрүүл саруул, ухаалаг байгаа үедээ  жаргалтай, хамгийн төгс гоо сайхан  харагддаг.  

-Эмэгтэй хүнийг донж, намба, харцын аль нь чимдэг вэ?

-Эмэгтэй хүнийг харц нь чимдэг. Хүн харцаараа хүнийг удирдаж чаддаг байх хэрэгтэй. Донж, намба, бардам  ихэмсэг зан өөрт нь зохицсон байвал эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаг. “Нүд бол сэтгэлийг харах толь”  гэдэг дээ. 

-Найз залуутай юу. Ажил, мэргэжлийг чинь дуртай дэмждэг үү?

-Найз залуутай. Загварыг минь үзчихээд “Өө, болж байна шүү. Энэ чинь сонирхол татлаа” гэж урам хайрладаг. Шүүмжлэх үедээ шүүмжилж, дэмжих үедээ дэмжиж, баярлах үед минь хамт баярладаг. Сэтгэлийг минь засахаар худлаа ярьж байгаагүй.  Эмэгтэй хүнийг хүндэлж харьцдаг зан нь надад таалагддаг. Энэ  чанар нь манай гэр бүлийнхний итгэлийг дааж чадсан. 

-Амьдралаа хэзээ төвхнүүлэх гэж байна вэ?

-Хоёр биенээ ойлгоод, санаа нийлэх нь амьдралын утга учир. Сэтгэл зовоох, айж эмээх, дутагдаж гачигдах зүйлгүй бол сайхан амьдарч чадна шүү дээ. 

-Хамгийн сайхан урмын үгийг хэнээс сонсдог вэ?

-Ахаасаа. Надад “Хүн юу ч мэдэхгүй байна гэдэг хамгийн хэцүү. Оюуныхаа цар хүрээг тэлж чадвал чи хамгийн шилдэг нь болж чадна” гэж хэлдэг. Ахынхаа урам хайрлаж хэлсэн энэ үгийг  байнга санаж явдаг. 

-Сэтгэлд чинь жаргал ямраар төсөөлөгддөг вэ?

-Хүн өөрийнхөө амьд явааг өдөр бүр мэдэрнэ гэдэг жаргал. Хамгийн хайртай, дотнын хүмүүсээрээ хүрээлүүлж, бусдаас дутахгүй амьдрахыг аз жаргал гэж ойлгодог.  

-Хүний гадаад үзэмж, эсвэл дотоод ертөнцийн алинд нь гоо сайхан байдаг юм бэ?

Гоо сайхан дотоод ертөнцөд байдаг. Дотоод ертөнцийн сайхан нь гадаад үзэмжээр илэрдэг болов уу. Сэтгэлийнхээ гоо сайхнаар өөрийгөө тэтгэж, өөдрөг  амьдардаг хүн хамгийн ухаантай. 

-Сэргэлэн, даруухан, ухаантай за­луу­гийн алинтай нь түрүүлж яриа өдөх вэ?

-Миний сонирхлыг сэргэлэн залуу нь  татна. Ийм залуугаас ямар ч зан араншин гарч болно шүү дээ.    

-Яг одоо сэтгэлдээ төрж байгаа гурван хүслээ хэлээч… 

-Эхлээд эрүүл энх, дараа нь илүү ихийг сурч мэдэх, эцэст нь гэр бүлээрээ аз жаргалтай байхыг хүсэж байна. 

-Ихэнх цагаа загварын тайзан дээр өнгөрөөдөг бүсгүйд чөлөөт цаг гардаг болов уу?

-Ховор доо. Хичээгээд  хичээгээд амжихгүй үе олон. Одоо л өөртөө зав гаргая гэтэл орой болсон байдаг. Гэхдээ би энэ бүхнээс хэзээ ч  шантарч байгаагүй ээ.  Завгүй байх тусмаа их зүйл амжуулахыг хүсдэг. 

-Дутагдал байдаг уу?

-Цаг барьж суръя гэж боддог ч үнэхээр чаддаггүй юм. Энэ дутагдлаа засна аа.  -

Өөрийг тань хүнд муулчихаад, маргааш нь нөхөрлөхөөр ирж байгаа хүнтэй найз байж чадах уу?

-Нөхөрлөнө. Дараа нь намайг бусдад яагаад муулах болсон шалтгааныг олж мэднэ. Хэн нэгэнд таалагдаагүй дутагдлаа бусдаас бус өөрөөсөө түрүүлж хайна даа 

-Найзууддаа гомдож байсан удаа…

-Гомдож, уучилж байсаан. Гомдлоо гээд дотроо бодоод явдаггүй. Хэн нэгнээс өөрийнхөө тухай таагүй үг сонсвол тэр хүнтэй нээлттэй ярилцах дуртай. Би ээжийнхээ  илэн далангүй ярилцдаг  занг дуурайсан гэж боддог. Хүн магтлаа гээд баярладаггүй, мууллаа гэж юм санаад байдаггүй .

-Наадмаар яаж баярладаг вэ?

-Өвөө минь морь уядаг байсан болохоор хурдан морины уралдаан үзэх дуртай. Тэр тусмаа соёолонгийн тоосонд хийморио сэргээх юмсан гэж хүсдэг. Сүүлийн жилүүдэд ажлын ачааллаас болоод үзэж амжаагүй . 

-Монголдоо амьдрах дуртай юу. Залуус гадагшаа гарч амьдрах сонирхолтой байдаг?

-Хөгжил дорой ч эх орондоо эзэн нь болж амьдрах юунаас ч илүү үнэтэй. Ус, агаар, өсч, дассан орчин минь надад таалагддаг. Харийн орны өндөр хөгжил  Монголоос минь илүү сайхан санагдаагүй ээ.

Ярилцсан Г.Батцэцэг

 

 

Нийслэл охин 2010 оны 07 сарын 31 22:07 Хариулах
Арай ч дээ одоо тэгээд янхануудыг хөхүүлэн дэмжээд байгаа юмуу. Нийгмийн хог шаарууд яахаараа тансаг хувцас өмсөх ёстой юм. Янхан өмссөн монгол дээлний торгоны өнгө нь хүртэл гандах байлгүй дээ.
хаха 2010 оны 08 сарын 01 18:05 Хариулах
гүйцэд ойлго доо хөдөөний хотын хүүхээн
уншигч 2010 оны 07 сарын 31 09:01 Хариулах
Гарчиг буруу байна.. Биеэ үнэлэгч биш харин өөрийгөө үнэлж, хүндэтгэдэг хүмүүст гэсэн бол зөв байх мэт... Ярилцлага өгөгчид амжилт хүсье.
irgenbm 2010 оны 07 сарын 30 16:20 Хариулах
tiimel mongol huvzas hvnii sonirhol tataad magtuulaad baIDAG YM BOL ,YAGAAD DELKHIIN ZAH ZEELD GARGAJ BOLDOGGVI YM.....TOM TOM YM YRIHAAS HETGEHGVI YMDAA..
9517-4824 2010 оны 07 сарын 30 15:38 Хариулах
Вакуум цонх хаалганд ялаа шумуулын угааж цэвэрлэж болдог цэвэр узэмжтэй тор хийж уйлчилж байна. Орос Тех ХХК 9517-4824
Зочин 2010 оны 07 сарын 30 14:26 Хариулах
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Яахав юм хийж л байгаа бүсгүй байна. Одоо траншейны хүмүүсийн тансаг хэрэглээг бүтээгээсэй.
Зочин 2010 оны 07 сарын 30 13:45 Хариулах
yostoi neere neg zavaan buduuleg avgai bain
ZULAA 2010 оны 07 сарын 30 10:11 Хариулах
YOSTOI TENEG HUUHEN BAINADAA. OCHIJ OCHIJ BIYE UNELEGCHIIN HUWTSAS. ZAGWARIINHAN TOLGOI MUUTAI GEDEG UNEN YUM BNA.
Зочин 2010 оны 07 сарын 30 09:11 Хариулах
yarianii soyol alga, hooson tolgoi
naraa 2010 оны 07 сарын 30 03:32 Хариулах
biye unelegchiin tansag heregleeg zohioson ch geh shig yugaa yariaad bgaa yum be hund oilgogdohoor todorhoi yum yariaachee
ene huuhen 2010 оны 07 сарын 29 21:39 Хариулах
yu yasan ynhanii huvtsas ve uuruu bie unlegch ymuu
uu yariad bgaa um be 2010 оны 07 сарын 29 20:28 Хариулах
?
EEE 2010 оны 07 сарын 29 23:18 Хариулах
Bayr xurgie. zadgai setgedeg uxaantai ooriin gesen bodoltoi jinxene mongoloo gesen setgeltei busgui bna. chi xol ybnaa amjilt xusie. xun yu yrina buu too. muu ataarxagchid tegej l baig. bodsonoo buteej xussenee guitseegeeree busgui mini. daxin amjilt xusie.
Зочин 2010 оны 07 сарын 30 09:27 Хариулах
Zadgai setgelgee gej tenegtehiig heldeggui bha
sanal 2010 оны 07 сарын 30 10:28 Хариулах
Biye unelegchdiin tansag hereglee gej yag yug heldeg yum bol. Bi bieye unelegch geheer boginohon yubkatai, toron trikotoi humuus l sanaand ordog. Evropin kurtizanka, esvel yaponi geisha mayagiin humuusiin tuhai yariad baigaam bolov uu. Mongold tiim humuus baidag yumuu. Baidag bol yu gej nerledeg yum boloo
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC