ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Нийгэм

Д.МАНДАХ: Үгсэн хуйвалдаж зохиомлоор үнэ өсгөсөн хоёр компанийг илрүүлсэн

2010-07-30 09:44

Компаниуд үгсэн тохирол цож бараа бүтээгдэхүү ний үнийг хөөрөгдөж зо хиомлоор өсгөх тохиолдол олон гардаг. Үүнийг зах зээлд хамгийн их хохирол учруулдаг картел буюу үгсэн хуйвалдах хэрэг гэж нэрлэдэг юм байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн тө лөө газраас энэ талаар ХБНГУтай хамт ран туршлага солил цох зорилгоор хоёр өдрийн сур галт зохион байгуула хаар болжээ. Европын холбооны ул саас Монголд анх удаа өрсөлдөөний байгууллагын төлөөлөгч ирж байгаа юм. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас тодрууллаа.

-Үгсэн хуйвалдах хэргийн илрүүлэлт манайд ямар байдаг вэ?

-Үгсэн хуйвалдах нь маш хортой зүйл. Хэрэглэгчийг сонголтгүй болгодог. Монголд 2-3 тохиолдол гарч байсан. Тухайлбал, нефть импортлогч компаниуд нэг өдөр, нэг цаг, минутад үнээ зэрэг нэмсэн. Мөн аудитын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үгсэн хуйвалдсан хэргийг илрүүлж байсан.

Албан байгууллагууд заавал аудит хийлгэх ёстой байдаг. Гэтэл аудитын 42 аж ахуйн нэгж нэгэн зэрэг нэг үнээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өмнө нь аудитын компаниуд цагийн 50 мянган төгрөгийн ажлын хөлсний үнэлгээтэй байсан бол тэд 408 мянган төгрөг болгосон байсан л даа. Дээрх зөрчил гаргасан компани, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн. Тэгээд ч үгсэн хуйвалдах хэрэг илрэхдээ хэцүү. Бидний мэдээгүй маш олон хохирол нийгэмд гарч байна.

-Хэрэглэгчдийг хуурсан компаниудыг 250- хан мянган төгрөгөөр торгодог юм уу. Саяхан Өр сөлдөөний хуулийг шинэч лэн найруулсан гэсэн. Ямар заалт шинээр нэмэгдсэн бэ?

-Бид Өрсөлдөөний хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван жил гаруй ярьсны эцэст өнгөрсөн зургадугаар сард УИХаар шинэчлэн батлууллаа. Шинэ хуулиар хариуцлагын тогтолцоо өөрчлөгдөж тухайн компани, аж ахуйн нэгж эрхлэгч ний гэмд хор хохирол учруулсныг нь илр үүлбэл жилийн орлогынх нь зургаан хувиар торгох заалт оруулсан. -

Германд үгсэн хуйвалдах хэргийн илрүүлэлт ямархуу байдаг юм бол. Манайх хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Германы өрсөлдөөний байгууллагууд тухайн компани дахин зах зээлд харшлах зүйл хийвэл өндөр хариуцлага хүлээлгэдэг юм байна лээ. Тухайлбал, тэд 100 хүртэлх сая евро эсвэл тухайн компанийн жилийн орлогынх нь 10 хувиар торгодог жишигтэй. Тус улсад илрүүлсэн хамгийн том хэрэг нь цемент үйлдвэрлэгчид.

Уг үгсэн хуйвалдах ажиллагаанд 30 гаруй компани оролцсоноос голлох зургаан компанийг нь 700 сая еврогоор торгосон гэсэн. Харин үгсэн хуй валдсан компани хэргээ өөрөө илчилбэл торгуулиас 100 хувь хөнгөлдөг юм байна.

С.Батзаяа

SHUANALIIN TULAMNUUD 2010 оны 07 сарын 30 16:35 Хариулах
PETROVISIIB SHUNALT CHAVGANTS OYUNGEREL,SHUNAL SHUNHLAI BATHVV,SODMONGOLIIN SOLIO,UVCHTEI NI TODORHOIGVI ANANDBAZAR GESEN 3 LUIVARCHIN VGSEN HUIVALDAJ VNE NEMSEN.HARIN MAGNAI TREID VVNIIG NI TASLAN ZOGSOOSON GAYATAI.
Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC