ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ
Өнөөдөр сонин

Чөлөөт цаг

"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл

2010-07-30 11:10

Дэлхий даяар 1,003 сүлжээ дэл­гүүр­­тэй, жил бүр 400 сая каталог гаргаж, үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг шоугаа толилуулан, тэрбум тэрбумын орлого олдог “Victoria’s Secret”-ийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.  Мэдээж энэ компанийг сахиусан тэнгэрүүдгүйгээр, харин сахиусан тэнгэрүүдийг нь “Victoria’s Secret”-гүйгээр төсөөлөх аргагүй. Эрчүүдийн хайр, харцыг булаасан Тайра Банкс, Адриана Лима, Жизель Бундхен, Хайди Клам нарын өдий зэрэгт хүрсэн нь ч энэ л компанийн ач гэдгийг тэд үгүйсгэхгүй биз. Харин энэ алдартай компанийн тухай та юу мэдэх вэ? Таны мэдэхгүй таван зүйлийг бид сонирхуулъя.

1. “Victoria’s Secret”-ийг ҮҮсгэн байгуулагЧ нь амиа хорложээ

 Рой Рэймонд гэгч эр “Victoria’s Secret”-ийг үүсгэн байгуулсан гэдэг. Тэрбээр дотуур хувцас худалдан авахаас ичдэг нэгэн байсан нь хожмоо дэлхий дахинаа алдраа дуурсгах компанийг үндэслэхэд нөлөөлнө хэмээн хэн санах билээ. Тэрбээр 1977 онд Стэнфордын худалдааны төвд дэлгүүрээ нээжээ.

Үүнээс хойш хэд хэдэн дэлгүүр нээж, сурталчилгааны хуудас гаргасан байдаг. Ингээд 1982 онд компаниа “Limited” группт зарсан байна.  1993 онд “Limited” группынхэн “Victoria’s Secret”-ийг үндэсний хэмжээний том компани болгон шинэчилж байх үед үүсгэн байгуулагч Рэймонд нь шинээр эхэлсэн бизнес нь дампуурсны улмаас “Алтан хаалга” гүүрнээс үсэрч амиа хорлосон гэдэг.

2. Рэймонд компаниа хөнгөмсөг хатны нэрээр нэрлэжээ

  Викториа гэж хэн бэ? Рэймонд компаниа XIX зуунд амьдарч байсан хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ. Зугаа цэнгэл хөөсөн Викториа хатан хаан нөхрөө өнгөрснөөс хойш дөчин жил ганцаар амьдарсан ч энэ хугацаанд цөөнгүй эртэй нэр холбогдсон байдаг.  Хатан хааны гайхалтай галбирын нууц нь корсет, галбиржуулагч хувцас байсан гэдэг. Тиймээс л Рэймонд компаны “Викториагийн нууц” хэмээн нэрлэсэн гэдэг.

3. “Victoria’s Secret”-ийн алдартнуудыг сахиусан тэнгэрээр авахаас татгалздаг  

“Victoria’s Secret”-ийн марке­тингийн албаны дарга Эд Харзек саяхан “Форбес”  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Сар бүр манайх хэдэн арван алдартнаас сахиусан тэнгэр болох хүсэлт хүлээн авдаг. Гэвч бидний баримталдаг зарчим бол нэрд гараагүй залуу бүсгүйчүүдийг ажилд авч, олонд таниулах” хэмээжээ.

4. Тэд сахиусан тэнгэрҮҮдээ эрЧҮҮдээр биш бҮсгҮйЧҮҮдээр сонгуулдаг  

Үнэн хэрэгтээ тэд эрчүүдийн харцыг булаах бүсгүй биш, хүүхнүүдийн таалалд нийцсэн эмэгтэйг сахиусан тэнгэрээрээ сонгохыг эрхэмлэдэг. Тиймээс бүсгүйчүүдээс санал авдаг аж. Нээрээ л Тайра Банкс, Хайди Клам, Адриана Лима гээд тэдний сахиусан тэнгэрүүд эрчүүдийн төдийгүй, бүсгүйчүүдийн ч хайрыг булаадаг.

5. Тэдэнд хандсан өргөдөл гомдол тасардаггҮй  

Уг компанийн дотуур хувцасны шоу дэлгэцээр гардаг болоод долоон жилийн нүүр үзжээ. Гэхдээ үзэгчдийн хүсэн хүлээдэг уг шоуг эсэргүүцэгчид ч бас цөөнгүй. Хагас нүцгэн бүсгүйчүүдийг зурагтаар гаргаж, хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжилд сөргөөр нөлөөллөө хэмээн гомдол мэдүүлэгчид ч тасардаггүй аж.

Ням гариг сэтгүүл

Шилдэг нийтлэл »

Хамгийн их »

prev next

Манай буланд »

Чөлөөт цаг»
Нүд будалтын зурхай
Чөлөөт цаг»
Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв..
Чөлөөт цаг»
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД..
Чөлөөт цаг»
Ихрийн ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
“АВАТАР”-ЫН ТУХАЙ ЯРИА ДУУСААГҮЙ..
Нийгэм»
“Достана”-г монголоор “НАМРЫН СИНДРОМ” гэдэг үү..
Шинжлэх ухаан технологи»
Хуучин машины гүйлтийг буцаасан байдаг уу..
Чөлөөт цаг»
Путиний шинэ машин
Чөлөөт цаг»
Клубийн гишүүн
Чөлөөт цаг»
Сэтгэлийнхээ гүн рүү хийх аялал буюу Трип Хоп..
Чөлөөт цаг»
Үхрийн ордныхны ерөнхий шинж
Шинжлэх ухаан технологи»
3D газрын зураг бүтээжээ
Чөлөөт цаг»
Линдсей Лохан урлагийн ертөнцөд эргэн ирнэ гэв..
Чөлөөт цаг»
Монголчуудын хамгийн их зочилдог хуудсуудыг Yahoo тэргүүлэ..
Чөлөөт цаг»
П.Пикассо “рекорд” тогтоов
Чөлөөт цаг»
Хайди Клумын даашинз шилдгээр тодорлоо..
Чөлөөт цаг»
Хонины ордныхны ерөнхий шинж
Чөлөөт цаг»
Одоо би яах вэ
Developed by Singleton LLC