|
2010 оны 07-р сарын 19 |
|
Ж.Тэгшжаргал Цэдэнбалжир гуайн цалин бууж, зах гарчээ. Төрийн алба хашдаг болохоор овоо хэдэн төгрөгийн цалин авчихдаг. Талх, будаа, гурил, мах, амттан, шинэ тоос сорогч, өөртөө хувцас, охиндоо өмд, цамц, шинэ аяга таваг… гэсээр цалингийнх нь нэлээд хувь нь үрэгдэж, түүний халаасанд 700 төгрөг үлдлээ. Гончигоос 330 төгрөгийнхөө өрийг авчихвал шинэхэн моторт дугуй аваад уначихна даа хэмээн бодон их хотын гудмаар алхална. Энэ бол 1986 он байлаа. Дээрх үйл явдал одоогоос даруй 20 гаруй жилийн өмнө болсон аж. Тухайн үед Цэдэнбалжир өвөө 1000 төгрөгийн цалинтай байж. Залуу байсан болоод ч тэр үү, түүнийгээ үрж дуусгах гэж үйлээ үздэг байсан тухайгаа бидэнд хуучилж байлаа. Хотод дэлгүүр хоршоо гэхээр зүйл цөөн байсан болохоор арга ч үгүй биз. Тухайн үед шинэхэн мотоцикль 6000 төгрөгөөр авчихаж байсан бол өдгөө дээрх мөнгө кг үхрийн махны үнэд ч хүрэхгүй болсон байна хэмээн тэрбээр толгой сэгсэрч байлаа. Тэгвэл одоо 1000 төгрөгтэй хүн юу хийж болох вэ гэдгийг үзэхээр хэтэвчиндээ мянгатын цэнхэр дэвсгэрт хийгээд аялалд гарлаа. |
|
|
2010 оны 07-р сарын 19 |
|
Ж.Тэгшжаргал …Би таксинд суух бүртээ “Жолоочтой монголоор яриад төлөх ёстой мөнгөө төлөх үү, эсвэл монголоор огт ярьдаггүй дүр үзүүлэн санаа амар яваад хэд дахин илүү үнэ төлөөд буух уу?” гэдэг асуултыг өөртөө тавьдаг болсон билээ… Жана Фаверо, Норвегийн иргэн |
|
|
2010 оны 07-р сарын 19 |
Ж.Тэгшжаргал
2050 он. Дэлхийн улс орнууд нэгэн сонирхолтой тоглоом тоглохоор шийджээ. Тоглоомын дүрэм нь их энгийн. Улс орнууд экспорт, импортоо бүрэн зогсоож, өөрсдийнхөө бүтээсэн зүйлсээр бүтэн жил амьдрах. Энэ шийдвэрийг зарим нь зөвшөөрч, зарим нь татгалзан хүлээж авсан ч дүрэм зөрчих эрх хаалттай. Хэрвээ ийм нөхцөл байдал бий болбол монголчууд бид хэрхэх бол. Магадгүй биднээр “тэжээлгэдэг” тэд бас яах бол? |
|
|