Өнөөдөр сонин
2014/08/27

Нийгэм

« Буцах

СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ЗАГВАР ФЕРМ БАЙГУУЛАВ

2010-10-11 12:30

 Төв аймгийн Борнуур сум сүүний чиглэлийн 20 үнээний загвар фермтэй боллоо. ХААИСийн харьяа Биологийн нөөцийн менеж ментийн сургуулийнхан өнгөрөгч долоо хоногт дээрх фер мийг байгуул ж, Улсын мал эмнэлэг, үржлийн газраас хар тарлан үүлдрийн таван үнээ авчээ. Фермийн дэргэд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг цех ашиглалтад оруулан, цөцгий, тараг, зайрмаг үйлдвэрлээд эхэлжээ.

Тухайлбал, өдөрт дунджаар 2000 ширхэг зайрмаг үйлдвэрлэн борлуулдаг гэнэ. “Мал аж ахуй, үржүүлэг, биотехнологи, бүтээгдэхүүн судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын онолын мэдлэгийг бататгах, үйлдвэрлэлд ойртуулж, танилцуулах зорилготой.

Тэднийг үйлдвэрлэлийн арга ажиллагаатай танилцуулан, сүүн бүтээгдэхүүнийхээ цехийг түүхий эдээр хангах боломж бүрдлээ” гэж сургуулийн захирал, доктор Т.Балдан ярилаа. Загвар фермийн нээлтэд ХААИС-ийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус оролцсон юм.

Энэ нь Хөдөө аж ахуйн их сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэл хосолсон их сургууль болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг аж.


Х.БУЛГАН

« Буцах

Нүүр - Улс төр - Бизнес - Уул уурхай - Байгаль орчин - Нийгэм - Хууль, эрх зүй - Техник технологи - Чөлөөт цаг - Спорт - Дэлхий ертөнц