Өнөөдөр сонин
2014/09/02

Чөлөөт цаг

« Буцах

Эрдэнэсийн чулууны гайхамшиг

2010-12-13 16:44

Эрдэнийн чулуу эзнийхээ хувь заяаны нэг хэсгийг өөртөө тээдэг. Хэрэв та амьдралыг минь өөрчилнө хэмээн итгэдэг бол зүүгээрэй.
Алмааз:
Хамгийн үнэтэй, гялтгар үнэт эрдэнийн чулуу. Эрх мэдэлтэй болохыг хүссэн, амрагаа удирдахыг мөрөөддөг хүн  зүүхэд тохирно. Жижиг алмааз бүсгүйчүүдэд ариун байдлаа хадгалахад тустай, харин эрчүүдэд бэлгийн чалх, чадвартай болгодог.
Халцедон:
Гоо сайхан, дурлалын ариун дагина Афродита өөрийн хүчээ энэ чулуунд шингээсэн хэмээх домог бий. Бүсгүй хүн ийм ээмэг, бөгж зүүсэн үедээ эрчүүдийн сэтгэлийн татдаг. Мөн сарын тэмдэг ирсэн үед эмчилгээний зориулалтаар энэ чулууг ашигладаг.
Гартаам:
Өрсөлдөгчдөөсөө  эмээдэг бол зүүх хэрэгтэй. Зүүн гартаа зүүвэл хар, цагаан хэл амнаас хамгаалж, хууралт мэхлэлтийг илрүүлнэ. Бүтэлгүй дурлалаа мартахыг хүсэгчдэд хамгийн тустай. Гартаам гоёл, чимэглэл зүүж явбал аз жаргалтай амьдарч, урт насалдаг.
Аквамарин:
Дурлалт хосуудын чулуу. Гэр бүлийн аз жаргалыг хамгаалж, элбэг дэлбэг амьдрахад нь тусалж, сэтгэл санааны “шуургыг” намдаадаг. Далайн давалгаа шиг өнгөтэй энэ чулууг далайчдын  чулуу ч гэдэг. Тэнгист аялал хийхэд  аюулгүй байдлыг нь хамгаалдаг байна.
Сарны чулуу:
Дуугүй, даруу хүмүүст зориулагдсан. Сарны чулууны ачаар  бүрэг, ичимхий, зангаа засан, яриа хөөрөөтэй, цовоо болно. Хайр дурлал бүтэлгүйтвэл тус болно.
Анар:
Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.
Ягаан болор:
Энэ чулуу бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг.Эртний римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.
Гиацинт:
Үр тогтохоос сэргийлж, муу өвчнүүдээс эзнээ хамгаалдаг. Хөнгөмсөг зантай бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой гоёл.
Оюу:
Аз жаргалын оюу чулуу нь ариун, онгон охид, бүсгүйчүүдийг хамгаалдаг. Дундад ази, кавказын сүйт бүсгүйчүүдийн толгойн чимэглэлд энэ чулуу ордог.
Сувд:
Дурлалд азгүй хүмүүсийг бүтэлгүй амьдралын зовлонгоос хамгаалдаг. Сувдан гоёл чимэглэл нь баяр баясгалантай, өөдрөг бүсгүйчүүдэд аз жаргал авчирч, хайр дурлал бэлэглэдэг.
Мана:
Эзэндээ ээлтэй чулуу. Ханьдаа үнэнч байхад тусалж, хэрүүл маргаан,  хардалтаас эзнээ авардаг.
Бадмаараг:
Үнэт эрдэнэсийн хаан чулуу.Дур тачаалыг ундруулдаг. Энэ чулууг зүүсэн бүсгүй хайртай, дурласан залуугаасаа гэрлэх санал хүлээж авна. Сэтгэл догдлол ихтэй байгаа үедээ дурлалд дэндүү автахаас сэргийлээрэй.  


« Буцах

Нүүр - Улс төр - Бизнес - Уул уурхай - Байгаль орчин - Нийгэм - Хууль, эрх зүй - Техник технологи - Чөлөөт цаг - Спорт - Дэлхий ертөнц