Өнөөдөр сонин
2014/07/25

Техник технологи

« Буцах

ШИНГЭН ОБОЙ

2013-04-03 14:16

 Ханын цаасны төрлүүдээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь цаасан обой. Ханын өө сэвтэй хэсэгт наахад хуйларч, хээ нийлүүлэхэд бэрхшээлтэй байдаг ч хүмүүсийн олонх нь цаасан обойг сонгож байна. Тэгвэл ханын цаасны бүх давуу талыг өөртөө шингээж, дутагдлыг зассан шингэн обой хэрэглээнд нэвтрээд удаж буйг дуулгая. Байгалийн гаралтай хөвөн буюу нийлэг мяндас, сайн чанарын будагч, цавууны хуурай холимог нэгдэн шингэн ханын цаасыг бүтээдэг.

Бэлтгэх арга нь ч энгийн. Холимгийг саванд хийгээд дээрээс нь зохих харьцаагаар ус нэмнэ. Наах гэж тэвдэх шаардлагагүй. Ханаа будаж байгаа мэт энгийн аргаар “обойгоо наачихна”. Мөн цаасан обой бохирдсон тохиолдолд хуулж наах эсвэл бүхлээр нь шинэчлэх шаардлага тулгардаг бол шингэн обойг дахин найруулаад тухайн хэсэгт түрхэх боломжтой. Шингэн обой цахилгаанждаггүй бүрхүүлтэй учраас тоос татдаггүй. Цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхээс гадна дулааны алдагдалгүй, дуу чимээ тусгаарлана.

Ийм ханын цаасан дээр лак түрхсэнээр чийгэнд тэсвэртэй болдог. Шингэн обойг ОХУ болон Европт өргөнөөр хэрэглэх болжээ


 Ж.СОЛОНГО

« Буцах

Нүүр - Улс төр - Бизнес - Уул уурхай - Байгаль орчин - Нийгэм - Хууль, эрх зүй - Техник технологи - Чөлөөт цаг - Спорт - Дэлхий ертөнц