Өнөөдөр сонин
2014/07/23

Хууль, эрх зүй

« Буцах

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖЛААС МӨНГӨ ХУМСАЛЖ БАЙНА

2012-04-26 11:10

Хотын захын хороололд зам тээврийн осол гарч, хүн гэмтсэн тухай дуудлагаар ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай албаныхан очиж, үзлэг хийж байв. Тухайн замд тэмдэг, тэмдэглэгээ огт байхгүй, замын хажуугийн гэрлийн шонг үл хөдлөх цэг болгон ашиглаж байсан тэд “Өө, уг нь энд гарцын шугам байсан юм байна, арилчихаж” хэмээн уулга алдлаа. Нээрэн л тэнд явган хүний гарцын шугамын цагаан зураас баларсан байж. Энэ бол замын цагдаагийнхан хэрэг бүртгэгч, шинжээч нарт өдөр бүр тохиолдож байдаг “зовлон”. Нөгөө талаар Улаанбаатар хотын төдийгүй хөдөө орон нутгийн автозамд тавьсан замын тэмдэг, тэмдэглэгээ чанаргүй, стандартад тэр бүр нийцэхгүй байгаагийн баталгаа. Жолооч нар “Замын хажуугийн модон дунд замын тэмдэг тавьчихаад, зөрчил гаргалаа гээд цагдаа нар торгоно” гэж ярьдаг. Энд цагдаа нарын буруу гэж юу байх вэ. Замын тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийдэггүй, түүнд нь хяналт тавьдаггүй хариуцсан байгууллагын алдаа.

Гадаадын орнуудын замын тэмдэг, тэмдэглэгээ нь хараа муутай хүн хаанаас ч олж ха рахаар тод, балчир хүүхдүүдэд ч ойлгохоор байдаг. Харин манай тэмдэг, тэмдэглэгээнүүд нь хүний нүдэнд өртөхөөргүй байгаа. Үүнийг би чихийн тулд таксины хэд хэдэн жолоочтой уул заж, замын хажуугийн тэмдэг, замын голоор тавьсан тэмдэглэгээ харагддаг эсэхийг лавласан юм. Бүгд л “Замын хажуугийн тэмдгийг хардаг хүн байдаг юм уу. Огт харагддаггүй шүү дээ. Ялангуяа мод нахиалсан цагт тэмдэг огт үзэгддэггүй. Уг нь хэдэн жилийн өмнө гэрлийн шонд замын тэмдэг суурилуулсан байхад анзаарагддаг байсан. Одоо бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. Замын тэмдэглэгээний тухайд ярих ч юм биш.

Өнгөрсөн намар хотын төвийн хэд хэдэн замд шар өнгөөр тэмдэглэгээ хийсэн байсан. Хэдхэн сарын дараа тонгойж л үзэхгүй бол харагдахгүй болчихсон” гэж ярьж байгаа юм. Нийслэлийн зарим замд замын эгнээ тусгаарлагч гэрэл ойлгогч суурилуулсан нь эсрэг урсгалд орохоос урьдчилан сэргийлэх давуу талтай байна. Үүнийг хотын төвийн замаас гадна орон нутгийн замд суурилуулбал, жолооч нар нойрмоглож, эсрэг урсгалд орж, осол гаргахаас урьдчилан сэргийлэх давуу тал тай гэж жолооч нар үзэж буй. Үнэхээр ч тийм байдаг бололтой. АНУ-ын Автотээврийн газ раас хийсэн судалгаагаар замын эгнээ тусгаарлагчийг хийснээр ослыг 30-46 хувиар бууруул сан аж. Харин БНСУ-д үүнийг ашиглаж зам тээврийн ослыг 20 хүртэл хувиар бууруулж чаджээ. Тэгэхээр хувийн компанийн хийсэн энэ ажлыг бас дэмжихэд буруудахгүй бололтой. Замд ийм нэмэлт төхөөрөмж суурилуулахын зэрэгцээ тэмдэг, тэмдэглэгээгээ чанартай, хүнд ойлгогдохоор, нүдэнд харагдахуйц хиймээр байгаа юм.Манайхны замдаа тавьсан одоо ашиглаж буй замын тэмдэг, тэмдэглэгээг жил бүр засаж, сайжруулдаг ч үнэндээ чанаргүй, шаардлага хангадаггүй гэдэгтэй олон жолооч санал нэгдэх биз. Хотын төв хэсгийн хэдхэн зам дагуу явахад тэмдэг, тэмдэглэгээ байсан суурь нь үлдсэн, тэмдэг нь унасан, толгой нь уруугаа харсан гээд олон зөрчил харагдсан.

Баруун дөрвөн замд “Гранд плаза” төвийн баруун хойд талд явган хүний гарцын тэмдэг уруугаа харж, дүүжлэгдсээр нэлээд олон хоносны эцэст хэн нэгэн төмөр утсаар хүлж тогтоосон байв. “Бишрэлт” худалдааны төвийн замын хойд талд явган хүний гарцын тэмдэг уначихсаныг жолооч нар дайраад л өнгөрч байсныг авч, хуучин тулгуурынх нь хажууд тавьсан байв. Гэвч яв ган хүмүүс гишгээд өнгөрч байна. Сүүлдээ хуучин тулгуурыг нь ч замын хажуугаас сугалж орхижээ.

Уг нь манай улсад “Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгсл үү дийг хэрэглэх дүрэм MNS 4596:2007” гэсэн стандарт байдаг юм байна. Түүнд “Замын тэмдэг, гэрлэн дохиог байрлуулахдаа тэдгээрээс өгч байгаа мэдээлэл нь зөвхөн тухайн хөдөл гөөнд оролцогчдод чиглэгдсэн байх нөхцөлийг хангана. Мөн тэдгээр нь замын ногоон байгууламж, гэрэлтүүлгийн шон, сур талчилгааны самбар гэх мэт зүйлсээр халхлаг даагүй, хоногийн аль ч үед сайн үзэг дэхүйц бай хаас гадна ашиглах болон үйл чилгээ хийхэд тохиромжтой байхаар суу рилагдсан, санам сарг үйгээр гэмтэл учрахаас сэргийлэгдсэн байна” гэж заажээ. Гэтэл өнөөдөр замд тавь сан тэмдэг машин техник мөргөх байтугай хүч тэйхэн салхинд ч ханзарч унах нь энүүхэнд.

Уг нь замын тэмдгийн техникийн ерөнхий шаардлага болох MNS 4597:2003 стандартад төв зам буюу 2-3 эгнээтэй замд суурилуулах мэдээлэх тэмдгийн хэмжээ 700 мм (70 см) өргөнтэй байх ёстой гэж заажээ. Хэд хэдэн замын явган хүний гарцын тэмдэгийг хэмжиж үзэхэд стандартад нийцэж байгаа нь нэгээхэн ч байгаагүй бөгөөд хэмжсэн тэмдгүүд бүгд 59-60 см байв. Анхааруулах тэмдэг ч ялгаагүй. 900 мм өргөнтэй байх ёстой нь 700 мм байх жишээтэй.

Замын тэмдгийн өндөр нь бас тодорхой стандарттай. Стандартад дурдсанаар суурин газ рын доторх буюу хотын доторх замд зорчих хэсгийн хөвөөнөөс 0.5-2 м зайд, 2-4 метрийн өнд өр хөл дээр тэмдгийг суурилуулах ёстой аж. Гэ тэл заасан өндөрт хүрэхгүй байгаа тохиол дол ч байна. Суурь нь тодорхой диаметртэй байхын зэрэгцээ, зэврэхгүй материалаар хийх талаар ч стандартад заасан байх юм. Харамсалтай нь замын тэмдэг тэмдэглэгээ хийдэг компанийнхан үүнийг биелүүлдэггүй байх нь. Наад захын жишээ гэхэд Гэсэр сүмийн уулзварт байгаа тэмд гийн суурь зэвэрчихсэн байгааг хажуугаар нь өнгөрсөн жолооч нар анзаарч буй биз.

Замын ханзарч унасан тэмдэг хэн авсан нь тодорхойгүй алга болох нь энүүхэнд. Замын тэмдгийг “хусчихаад” хашаандаа машин оруулахг үйн тулд тэмдэг тавих, тогооны таг, буузны жигнүүр хийсэн айл ч цөөнгүй таарч байв. Орон нутгийн замын унасан тэмдгийг авч дөрвөлжлөн  хайчлаад хонины хотоо малтах малтуур хий чихсэн байхтай ч тааралдаж байлаа.

Хэвтээ, босоо тэмдэглэлийг тодорхой стандартын будгаар хар, цагаан, шар өнгөөр хийх ёстой. Харин нийслэлийн төдийгүй орон нутгийн замд хийсэн тэмдэглэлүүд машин тоормослоход л арилдаг. Замын тэмдэглэл арилахад бас манайд оруулж ирж буй машины дугуйнууд ч сөрөг нөлөө үзүүлж байдаг. Учир нь Монголд оруулж ирж, худалдаалж буй дугуйнуудын ихэнх нь өмнө нь ашиглаж байсан, шинээр хээ татсан байдаг гэж мэргэжлийн зарим хүн хэлдэг. Тийм дугуйн тоормосны мөр замын тэмдэглэгээ дээгүүр хараар будаж, арилгаж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу хийхгүй, хэмжээг нь багасгах нь мэдээж үүнийг хийж буй компанийнханд ашигтай. Учир нь тэд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлж, тэр нь жил хүрэхгүй хугацаанд алга болж, эвдэрч, хугарч унахад хойтон жил нь дахиад л Замын сангаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалж, мөн л стандартад нийцэхгүй тэмдэг, тэмдэглэгээ хийнэ.

Замын тэмдэгийн байх ёстой хэмжээнээс 10-20 см-ийг нь авснаар тэмдэг тэмдэглэгээ хийгч байгууллагынханд багагүй ашиг унаж байгаа юм. Бидний авсан мэдээллээр 2010 онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гудамж замын хөдөлгөөн зохион байгуулах тэмдэгт зориулж 40.1 сая төгрөг төсөвлөж, 860 ширхэг тэмдэг хийж суурилуулжээ. Нийслэлийн хэмжээнд жил бүр л замын тэмдгийн үзлэг тооллого хийдэг бөгөөд жилд дунджаар 1500-1800 ширхгийг шинээр болон нөхөн суурилуулах шаардлага гардаг юм байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ хийлгэх захиалгыг ЗЦГ-аас өгдөг. Үүний дагуу тухайн жилд батлагдсан хөрөнгийн хэмжээнд тааруулан хийдэг гэнэ. Уг нь нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр захиалж байгаа замын тэмдгийг стандартынх нь дагуу хийчихвэл жолооч нарт ч, Замын сангийнханд ч хэрэгтэй баймаар. Гэтэл захиалгадаа хяналт тавих үүрэгтэй замын цагдаагийнхан ч түүнийгээ хянадагг үй нь татвар төлөгчдийн мөнгөөр гараа угаах боломжийг тавьж өгч байгаа гэхэд нэг их буруудахгүй биз. Замын хэвтээ тэмдэглэлийн хувьд ч байдал ялгаагүй байна. 2010 онд 385 сая төгрөг төсөвлөж, нийслэлийн 52 гудамжны замд нийт 17700 ам.метр талбайд хийжээ. Өнгөрсөн онд хэвтээ тэмдэглэлд 290 сая төгрөг төсөвлөж, хийсэн тэмдэглэл ч ихэнх нь арилсан гэхэд  хилсдэхгүй.

Г.ЦОЛМОН

« Буцах

Нүүр - Улс төр - Бизнес - Уул уурхай - Байгаль орчин - Нийгэм - Хууль, эрх зүй - Техник технологи - Чөлөөт цаг - Спорт - Дэлхий ертөнц