Өнөөдөр сонин

Улс төр

Ядуурал далласан 192 тэрбум буюу 70.000-ын шоу

2010-02-05 13:41

 “Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ” Хенри Бокль
“Хүмүүсийн жинхэнэ баялаг бол хөдөлмөрлөх чадвар” Эзоп


Энэ бол монголчууд баян улс уу, ядуу улс уу гэдэг асуултын хариулт. 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл манай улсад бүртгэгдсэн гэх тоо бий. Дэлхийд толгой цохих Оюутолгой, Тавантолгой ч үүнд багтана. Үүнтэй зэрэгцээд хоёр монгол хүний нэг нь нэн ядуу болохыг харуулсан судалгаа ч гарсан. Нээлттэй нийгэм форумын хийсэн Хэрэглэгчийн итгэлийн индексээс үзэхэд Улаанбаатар хотын оршин суугчдын 43.2 хувь нь “ядуу” ангилалд багтаж байна. Хөдөө орон нутагт энэ үзүүлэлт бүр ч өндөр байгаа нь ойлгомжтой.
Малчдыг дэмжих тусам малын хорогдол нэмэгдээд байгааг харсан ч хараагүй юм шиг суух уу? Халамж нэмэгдэх тусам хөдөлмөр эрхлэлт буураад байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлах уу? Бид яагаад ийм арчаагүй байдалд орчихов оо?
Японы нийт хүн амын 0.9, БНХАУ-ын иргэдийн 0.2 хүрэхгүй хувь нь нийгмийн халамжид хамрагдсан бол монголчууд бараг бүгдээрээ халамж авдаг болж таарлаа. Үүнийг УИХ-ын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвөөс мэдэгдсэн юм. 2004 онд нийгмийн халамжийн зардалд 23.1 тэрбум төгрөг зарцуулж байсан бол дөрвөн жилийн дотор энэ хэмжээ бараг 100 дахин нэмэгдэж, 218 тэрбум төгрөгт хүрчээ. 2007 онд алт, зэсийн үнэ тэнгэрт хадаж, энэ хэрээр төсвийн ашиг нэмэгдэж, эрх баригчид мөнгө тарааж эхэлснийг бид мэднэ. Үүний ачаар 2008 онд 1.6 сая хүн төрөөс тэтгэмж авсан гэх тоо ч бий. Энэ бүхнээс бидэнд юу үлдэв?
Инфляц 34 хувьд хүрч, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Дараахан нь зэсийн үнэ шалдаа буухад улсын төсөв алдагдалтай гарч, эдийн засаг уналтад орж, гадаад валютын нөөц огцом буурч, төгрөгийн ханш эрс суларсан. Товчхондоо, Монгол Улс эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртсөн орны ангилалд багтаад авсан. Барайсан эрх баригчид бадар барьж баахан явсан. Хандивлагчдын уулзалтаас босгосон 160 сая доллар, ОУВС-гаас авсан 224 сая долларын зээлийн хажуугаар хойд хөршөөс хөдөө аж ахуйн зориулалтаар 300 сая доллар, урд хөршөөс дэд бүтэц хөгжүүлэхэд чиглэсэн мөн хэмжээний хөрөнгийг зээлэхээр хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, өрнөөс өөр юу ч бидэнд үлдсэнгүй. Оюутолгойн урьдчилгаа төлбөрийн эхний хэсэг болох 100 сая доллар ч бидний өр.
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн монголчууд ярьдаг бус уу? Одоо энэ үг эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хүн бүрт амлаж, иргэдийн саналыг аван төрийн эрхэнд гардаг эрхмүүдийн нөмөрт дарагдан бүдгэрчээ. Мөнгө тараалаа гээд сайн юм ер болдоггүйг өнгөрсөн хямрал харуулсан боловч төр, засгийн эрх баригчдад энэ бүхэн падлийгүй. Инфляц өсөж, иргэд нь ядуурч, өвчин зовлон Монгол Улсыг нэрвэх нь тэдэнд хамаагүй. Малчдад тусламж үзүүлж хэдэн санал авч, иргэдэд мөнгө тарааж дахин сонгогдохоос өөр бодол тэдний толгойд даанч алга байгааг 70.000-ын шоу гэрчилнэ.
Хүүхэд, хөгшчүүл 70.000 төгрөгөө өнөөдрөөс авна хэмээн хүлээж сууна. Хөөрхий монголчууд энэ мөнгийг авахаар шил шилээ харан урт дараалал үүсгэжээ. 70.000 төгрөгөөрөө Цагаан сарын бэлтгэлээ базаана. Хямдыг нь бодоод хятад бараа авч, Эрээнд хөрөнгө оруулна. Бодит амьдрал ийм л байна.
Бид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас импортолдог. Тэгэхээр хүн бүрт тараах 70.000 төгрөг буюу нийт 192 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй хувь нь гадагшаа яваад өгөх нь ээ, хөөрхий. Аманд ч үгүй, хамарт ч үгүй мөнгийг хүн бүрт тараах шоу ямар үнэтэй вэ? Оюутолгойгоо барьцаанд тавин зээлсэн мөнгө Таны халаасанд 70.000 төгрөг болон орлоо, хямгадаж яваарай. 192 орчим тэрбум төгрөгөөр I төрөхөөс хамаагүй том төрөх газар 10-ыг барьж болох юм. Мөнөөх төсөв мөнгө нь шийдэгдэж өгдөггүй IV төрөх эмнэлгийг 19 тэрбум төгрөгт барина гэж байгаа шүү дээ. Дөрвөн ч нялх амьтныг хүрээд ирэхэд нь хүн болголгүй буцааж явуулчихаад эрх баригчид IV төрөх эмнэлгийг арван ч удаа барихын оронд 70.000 төгрөгөөр Таны гарыг цайлгах нь. Тиймээс ачааллаа дийлэхээ байсан эмч, сувилагч нарын бухимдуу царай, засвар хийлгүй олон жил болсон эмнэлгийн бохир заваан орчныг хараад гайхах зүйлгүй ээ.
70.000 төгрөг бидэнд юу авчрах вэ? Бэлэн мөнгөний сургаар Монголд хамгийн элбэг махны үнэ 10 хувиар өслөө. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ эргээд нэмэгдэж эхлэх хандлагатай болов. “Мөнгө тараах тухай асуудал нийгэмд инфляцын хүлээлт бий болгочихсон нь үнэн” хэмээн Сангийн сайд С.Баярцогт “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Нэг удаа 70.000 төгрөг халаасалсан биш өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүн байнга авч эхлэх нь ээ, монголчууд.  
Ингээд бодохоор 70.000 төгрөг иргэдээ нэг удаа хуурах чихрийн цаас юм. Өрмийг нь аваад хусмыг нь олон түмэндээ өгөх бодлогыг төр, засаг одооноос хэрэгжүүлж эхэлж байх шиг. Байгалийн баялгаар бол бид хаанахаас ч дутахгүй. Гэхдээ баялгаасаа болж баларсан орнуудын жишээ мундахгүй. Конго, Нигер, Зимбабве, Уганда, Венесуэль гээд тоочоод байж болно. Африктаа нефтийн хамгийн том экспортлогч болох Нигерийн нийт хүн амын 95 хувь нь маш ядуу, үлдсэн таван хувь нь маш сайн амьдарч байна. Тэгвэл Венесуэлийн эрх баригчид иргэдээ бухимдуулахгүйн тулд бэлэн мөнгө тараасаар ядууруулсан бус уу? Ийм зовлонг монголчууд дайрч биш, тойрч гараасай гэсэндээ хандивлагчид ярьж, хэлж, зөвлөсөөр ирсэн. Дэлхийн банк, ОУВС үүнийг бидэнд байнга анхааруулсаар өдийг хүрлээ.  224 сая долларын зээл олгохдоо ОУВС манай Засгийн газартай нийлж хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Төсвийг тогтворжуулж, нийгмийн халамжийг багасгах ёстой энэ хөтөлбөрийг дүгнэх ОУВС-гийн мэргэжилтнүүд өнөө, маргаашгүй ирж байна. Тэдэнд юу танилцуулах вэ? 
Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барьсан нь сайн хэрэг. Ашигт малтмалын орлогоо Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулж, зөвхөн онц ноцтой үед ашиглах нь дээрх хуулийн гол санаа. Эдийн засаг, санхүү, төсвийн бодит боломжоос хэтэрсэн мөнгө хүн бүрт амлаж, иргэдийн саналыг аван төрийн эрхэнд гардаг УИХ-ын гишүүдийн увайгүй үйлдлийг зогсооход чиглэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг бэлтгэсэн Засгийн газар 70.000 төгрөг тараана, дараа нь 1.5 саяа хүн бүрт өгнө, энэ бол бидний мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудал гээд явж байна.
Өө тийм, бас 62 төрлийн халамжийг 17 болгон бууруулснаа Засгийн газар хандивлагчдад гайхуулах нь лавтай. Одоогийн хуулиар 62 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үзүүлж байгааг халамжийн дөрвөн ч хуулиар зохицуулдаг юм гэнэ. Тэгвэл Засгийн газар нийгмийн халамжийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хоёр болгон нэгтгэж, халамжийн төрлийг 17 болгон цөөрүүлэх төсөл бэлдсэн. Харин хүн бүрт өгөх 70.000 төгрөг бол халамж биш, монгол хүн газрынхаа эзэн учраас баялгаасаа хувь хүртэж байгаа юм хэмээн манай Засгийн газар хандивлагчдын амыг таглах юм. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг л юм даа.
Өнгөрсөн онд нийгмийн халамжид зарцуулсан мөнгө өмнөх жилийнхээсээ 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол ажилгүйчүүдийн тоо даруй 28 хувиар өсчээ. ДНБ 1.6 хувиар хумигдаж, үйлдвэрлэл 3.3 хувиар буурсан байна. Энэ хэдхэн тооноос нийгмийн халамжийн бодит төрхийг харж болно. Бэлэн мөнгө тараах тусам иргэд залхуу, ядуу болж байгааг анзаарахгүй байна гэж үү?
 

урагшаа 2010 оны 03 сарын 04 18:23 Хариулах
үнэн зүйлсийг бичсэн байна энэ 70000г том бүтээн байгуулалт хийхэд л ашиглах ёстойшд
demjij bna 2010 оны 02 сарын 16 21:43 Хариулах
dajgui niitlel boljee, ene helbereer zaluuchuud bid temtseed bh heregtei!
erka 2010 оны 02 сарын 06 11:54 Хариулах
Саруул Гэрэлт Ирээдүй төв Таны аз жаргалтай амьдралын баталгаа-Соёлтой хүний заавал очих газарт Та ч гэсэн байх эрхтэй,,,, Харин та одоо ганцаарчилсан зөвөлгөө авмаар байгаа бол 50057015 утасруу залгаж цаг авч болно. Монгол хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааны хямрал болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй асуудалтай үед лам,мэрэгч,төлөгч гэх мэтийн улсад ханддаг.Улмаар эдгээр мэрэгч төлөгч нар нь тухай үед таны сэтгэлийг засах төдий үг хэлснээр та сэтгэл санаагаа хуураад өнгөрдөг ба харин таны асуудал шийдэгдээгүй байсан хэвээр байдаг. Хүмүүс ихэвчлэн хэрэв сэтгэл зүйчээс тусламж авах юм бол өөрийгөө галзуу солиотой гэж бодох эсвэл бусад хүмүүсийн хэл амнаас айж сэтгэл зүйчид хандаж чаддаггүй. Энэ бол буруу юм сэтгэл зүйчид хандана гэдэг бол харин урьдчилан сэргийлж байгаатай ялгаагүй юм.
sb 2010 оны 02 сарын 05 18:19 Хариулах
onoodor mgl hun ym hiie buteey geheer ymar ih daramt sahalt huul durem boldog bilee getel zahiin neg hujaa yu durtaigaa hiij bolood baidag ni sonin haana baina ter tor,cagdaa.mh gazar
sb 2010 оны 02 сарын 05 18:16 Хариулах
tiimel ym bol ene mgl d baigaa hujaanuudad ene 70000 ogohguigeer oorsdoo caaguuraa idecgee ldee 76 uhnuud mine onoodor cever hytad custai hun borjigon ovogtoi bolhoor yah bolj bainaa
sb 2010 оны 02 сарын 05 18:13 Хариулах
ene bugded bid oorsdoo buruutai songuuli ogohdoo ene bugdiig bodolcoogui bidnii buruu gehdee ard tumnee boddoggui 76 uhniin hiij buteej baigaa gaitai huuli durem enend shuud nolootei jisee>siveedees barigdsan 45 hun com mgl pasporttoi baijee getel tednii neg ni c mgl eer sainuu gej helj cadahgui baijee com mgl pasporttoi hujaanuud ene ni manai uls ymarhuug haruulaad baina
sb 2010 оны 02 сарын 05 18:04 Хариулах
ene 76 uhnaas bolj mongol uls mohohnee onoodor mongold hen bayan baina hytaduud ted mongoor bugdiig hiij baina adaglaad irgenii unemlehtei ter ni borjigon obogtoi nasand hureegui sahuu ehnertei ah duuseer comooroo 70000 giig avcgaaj baina tegehed ys yman deer unemleh avah mongogui mongol 70 aa avj cadaaguil baina
ingeed 2010 оны 02 сарын 05 17:24 Хариулах
ingeed yach ch chadahguinee bid. hichneen orilood bidniig sonohgui baina.
hun 2010 оны 02 сарын 05 16:49 Хариулах
uneheer sain bichsen baina shuu
Зочин 2010 оны 02 сарын 05 16:26 Хариулах
Гоё биччээв Чамайг дэмжиж байна
prev next

Манай буланд »

Нийтлэл»
АМАРЖИХ ГАЗАР БИШ, ХОЁР ДАВХАР ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР БАРИХ ГЭНЭ..
Нийтлэл»
ТУРЕТТИЙН СИНДРОМГҮЙ хавар цагийг хүснэм..
Нийгэм»
ӨЛСГӨЛӨН ГАРИГИЙН ХҮНС
Бизнес»
"Билл Гэйтс" дэлхийн тэргүүн баян байхаа болилоо..
Чөлөөт Цаг»
Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис..
Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Developed by Singleton LLC