Өнөөдөр сонин

Спорт

Монгол “брэнд” сүмогоос “явлаа”

2010-02-05 18:24

Энэ долоо хоногийн дуулиан их аварга Асашёорюүгээр эхэлж, түүний зодог тайлснаар өндөрлөлөө. Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэн, Эзэн хааны цомыг 25 дахиа  гардан авсан Асашёорюүг ийм хурдан шийтгэнэ гэж хэний ч санаанд ороогүй нь лавтай. Тэр тусмаа арлын орныг доргиосон их аварга зодог тайлах шийдвэр гаргасанд монголчууд одоо хэр нь итгэж чадахгүй сууна. Тэрбээр дахиад зургаахан түрүүлэхэд сүмогийн дээд амжилт тогтоох байв.
Ингэхэд чухам юу болоод өнгөрөв өө. Өнгөрсөн сарын нэгэн үдэш Асашёорюү зоогийн газарт ороод нэлээд халамцаж. Хоол ундаа идэж дуусаад гараад ирсэн аваргыг мэдээж хүн амьтан шавжээ. Менежер нь аваргыг машинд нь суулгах гэж олон хүний дундуур чихэлдэж байх үед Асашёорюүгийн танил нэгэн япон согтуу явж таарсан юм байна. Олны дунд их аваргатай танилаа харуулж гайхуулъя гэж бодсон уу, мань эр “Хөөе, ёкозүна сайн уу” гээд мөрийг нь алгадан, толгойд нь хүрээд авсан гэнэ. Тэргүүндээ хүргэхийг цээрлэдэг монгол зангаараа аварга дургүйцэн, согтуу толгойтой үг сөргөжээ. Гудамжинд хүмүүсийн дунд хэрэлдээд зогсоод байлтай биш. Машиндаа оруулан, арын суудалд нөгөө хоёр бяцхан маргалдаад салсан байна. Энэ үед согтуу толгойн тархинд мөнгө олох санаа төрсөн ч байж болох. Эс бөгөөс түүнийг аваргын “дайснууд” ашигласан байж болох юм. Ямар ч гэсэн мань эр цагдаагийн газарт очиж, Асашёорюүд зодуулсан гэж бүртгүүлчихээд гэртээ харьсан байна. Тэр мэдээг цагдаагийн ажилтан шар сонинд худалдсан уу, мань эр өөрөө зарсан уу гэдэг тодорхойгүй. Ямартай ч Асашёорюүг өөлөх сайхан боломжийг дайснууд нь үнэхээр чадмаг ашиглаж чадлаа. Тэд Боловсролын яам, Сүмогийн холбоо болон бүхий л хэвлэл мэдээлэлд шахалт үзүүлэн, их аваргыг сүмогоос зайлуулах санаархалдаа хүрч чадсан. Уг нь Цагдаагийн газраас энэ хэрэг дээр эрүү ч үүсгээгүй бөгөөд хохирогч ч гомдол гаргаагүй, гэмтээгүй гэнэ.
Гэтэл Сүмогийн холбоо хоёрдугаар сарын 4-нд болсон холбооны хурлаас өмнө Асашёорюүг хөөх шийдвэр гаргачихаад байжээ. Зарим ояката дөрвөн тэмцээнд орох эрхийг нь хасъя гэсэн санал гаргасан ч ерөнхийлөгч Мусашигава үхэр шиг зүтгэсээр байж. Тэгээд Асашёорюүг багштай нь дуудан, мөрөөрөө зодог тайлахгүй бол хөөгдөнө шүү гэдгийг сануулсан байна. Хэрвээ сүмогоос хөөгдвөл  зодог тайлах ёслолын тухай ярих боломжгүй, тэтгэврийн мөнгөө ч авах эрхгүй болдог байна. Тэртэй тэргүй дахин сүмо барилдаж чадахгүй болсноо ойлгосон Асашёорюү зодог тайллаа хэмээн зарлаж, Сүмогийн холбоо түүнийг нь хүлээн авлаа гэж мэдэгдэв.
Их аваргыг зодог тайлъя гэж ам ангаймагц тулааны урлагийн холбоод овоо хараандаа аваад байгаа гэнэ. Японы “К-1” холбоо Асашёорюүг хэзээ л бол хэзээ тоглуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн бол прореслингийнхэн Акэбонотой хамт тэмцээнд оролцуулахаар хөөцөлдөж байгаа аж. “Хоёр ёкозүна” нэртэй хослол гаргаж чадваас үзэгчдийг шууруулах нь ойлгомжтой. Зарим мэргэжилтний үзэж байгаагаар Асашёорюүд “К-1” тоглолт бүрд сая доллар  ч амлаж магадгүй байгаа юм. Хэдийгээр Асашёорюү сүмогийн дэвжээнээс буухаа мэдэгдсэн ч түүний эрэлт хэрэгцээ Японд харин ч нэмэгдсээр байгаа бололтой.
Өчигдөр Асашёорюүгийн ах Д.Сэржбүдээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр “Асашёорюүгийн ялгуусан амжилтанд дургүйцдэг хэсэг бүлэг хүмүүс, шар хэвлэлийнхэнтэй нийлэн зохион байгуулалттай дайрч довтолсоор түүнийг зодог тайлахад хүргэлээ. Гэвч аварга Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааны төлөө хийж байсан ажлаа үргэлжлүүлэх болно” гэж ярьсан. Монгол хүн бүр харамсан халаглаж байхад, гэрийнхэн нь ямар шоконд орсон нь ойлгомжтой. 29 настай, ид бяр хүч нь жагсаж яваа их аваргаа эх нутаг нь хүлээж сууна.
Дэлхий дахинд танигдсан нэгэн монгол “брэнд” ийнхүү сүмогийн дэвжээнээс хөндийрлөө. Асашёорюү зодог тайлсан талаар дэлхийн том агентлагууд эхнийхээ нүүрэнд бичицгээж байна. Холливудын одод Японд ирэхээрээ түүнтэй уулздаг, гарын үсгийг нь авдаг байлаа. Арлын оронд амьдардаг монголчуудад түүний нэр нөлөө ямар их түшиг болдог байсан гэж санана. Өөрсдөө барилдаж буй мэт омогшин, харь улсад ажиллаж амьдрах эрч хүчээ Асашёорюүгаас авдаг байлаа тэд. Монголчуудын бахархал болж, башё болгонд цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг их аваргаа бид хайрлан хүндэлсээр байх болно.
 “Өглөөний хөх луу”-даа өнийн жаргалыг хүсэн ерөөе.
 

Tam 2010 оны 02 сарын 07 19:49 Хариулах
YADUU MONGOLD ALT MONGO ALDAR NERNIIHEE HUCHIND YU CH HIISEN BOLOH YUM BAINA GEJ BODSONOO JAPAND ADIL GEJ ENDUURSEN NI SAGSUU TUUNII ALDAA BOLJEE.
Hujirt 2010 оны 02 сарын 07 19:38 Хариулах
Huuhnuudiig nohruudiinh ni hajuud huruugaaraa zaaj avchraad ureendee oruulj balbadag hun dee.
Sod 2010 оны 02 сарын 07 18:40 Хариулах
end setgegdel bichij baigaa humuus bcihseniigee erguulj neg unshmaar um. unshihad niit mongolchuudiin talaar ewgui setgegdel turuhuur um bcihih um. etsiin bulegt Ih avargiig zodog tailj baigaad haramsaad baigaa umuu eswel bayarlaad tawlaad baigaa umuu? ene sonind bcihihdee Davgadorj gedeg huniig hiisen buteesen, olson amjilt buteeliin talaas harj bichsen bhad setgegdel bichij bgaa humuus zuwhun huwi huniih ni amdraliig suhuh maygaar setgegdel bichih um.bidnii hamgiin muuhai zan bnaa.hunii huwiin amdral bidend hamaa hc bhgui. ene hun Mongol gesen neriig olon jil undur hugjiltei ih gurnii undesnii sportod bainga terguund ni bailgaj chadsanii huwd bid nar ter hund mehiin hundetgel uzuuleh estoi. medeej ene bol zuwhun mongol hunii huwd shuu dee. harin esreg setgegdel bcihdeg mongol nertei hariinhnaas yalgarahgui humuust hamaarahgui shu.
Mongonii bool baij bolohgui 2010 оны 02 сарын 07 11:19 Хариулах
Dagvadorj Mongold ireed ehneriinhee egchiig ochij zodoj mashiniih ni tsonhiig hagalj baisan.Baarnii emegtei uilchlegchiig zugeer l yagaad muuhai haraad baigaa yum geed shaltgaangui tsohij unagaad deerees ni mongo tsatsaj yav gej helj baisan.Oligtoi hun uureesee doroig tuun shig deerelhedeggui
Erhemee 2010 оны 02 сарын 06 22:41 Хариулах
er ni bol ih haramslaaa.hurts barildaantai,uzehed uramtai buh hun.gevch nuguu talaas ene ih mungu, ner hund, amjilt ni uuriig ni evdeed muuhai muuhai zan harakter gargadag bolsnoos l uudeltei.bi neg zuil sonssonoosoo hoish ih durgui hurdeg bolson yum.mongold ireed shunu barand bujiglej bsan huuhnee toohgui bolohoor ni gert ni ochood nuhriig ni tsohiod huchindsen gej sonsson yum.tegeed 100 myangan dollar ugch bj chimee shuugiangui salsan gesen. er ni ih ongiroo agsan gej sonsson.mongold ireed ch neeh ene zan ni zasrahgui bhaadaa gej aij bn
dajgui bichjee 2010 оны 02 сарын 06 22:26 Хариулах
uhaj oilgoh l heregtei
mgl huu 2010 оны 02 сарын 06 20:54 Хариулах
uneheer owilgogui ongiroo geed bga ym bol mongoloor duuren l yu ch chadahgui ym bj sawsganasan garuud bshdee. ene hun chin hedii ongiroo ch gsn eh ornoo gsn setgeltei jinhene er hun. ene bol ugaasaa japanchuudiin archaagui bodlogo. ted nar bol manai awargiin derged yu ch chadahgui turaaluud shde
Зочин 2010 оны 02 сарын 06 20:38 Хариулах
asa ah aa, mongold monh-ochir geed bodvol hulgaich biz neg buduun baagii gaigui uzdeg muzdeg geed bdiin shuu
Ovilgogui 2010 оны 02 сарын 06 19:51 Хариулах
Ovilgogui,ongiroo sagsuu ni ch unen gedgiig bugd medej baigaa l daa.
mng 2010 оны 02 сарын 06 19:42 Хариулах
Ovligogui gevel Yponii hevlel medeeleliinhen denduu ovligogui bnaa. Eh oron ard tumnee gesen hun yahaaraa ovligogui boldog ym be.
hehe 2010 оны 02 сарын 06 17:48 Хариулах
hollywood iin oduud asashoryu g bish sumo(undesnii soyol) iin avarga bolohoor ne hundelj huleej avch uulzdag yum. ulger domog shig l yum bichih yum bolivol taarna. humuust hudlaa medeelel hurgeed.
Munge 2010 оны 02 сарын 06 16:37 Хариулах
Tuuniig Naran humuusiin ugsen munge evdej ongiroo sagsuu bolgoson.Mani hun Japand hun zodson ni unen ch bai ugui ch bai Mongoldoo ireh bolgondoo hen negniig zoddog ni gem bish zan ni unen shuu dee
erka 2010 оны 02 сарын 06 12:01 Хариулах
Саруул Гэрэлт Ирээдүй төв Таны аз жаргалтай амьдралын баталгаа-Соёлтой хүний заавал очих газарт Та ч гэсэн байх эрхтэй,,,, Харин та одоо ганцаарчилсан зөвөлгөө авмаар байгаа бол 50057015 утасруу залгаж цаг авч болно. Монгол хүмүүсийн ихэнх нь сэтгэл санааны хямрал болон сэтгэл санааны хямралаас үүдэлтэй асуудалтай үед лам,мэрэгч,төлөгч гэх мэтийн улсад ханддаг.Улмаар эдгээр мэрэгч төлөгч нар нь тухай үед таны сэтгэлийг засах төдий үг хэлснээр та сэтгэл санаагаа хуураад өнгөрдөг ба харин таны асуудал шийдэгдээгүй байсан хэвээр байдаг. Хүмүүс ихэвчлэн хэрэв сэтгэл зүйчээс тусламж авах юм бол өөрийгөө галзуу солиотой гэж бодох эсвэл бусад хүмүүсийн хэл амнаас айж сэтгэл зүйчид хандаж чаддаггүй. Энэ бол буруу юм сэтгэл зүйчид хандана гэдэг бол харин урьдчилан сэргийлж байгаатай ялгаагүй юм.
hathor 2010 оны 02 сарын 06 10:08 Хариулах
ямар барилдаж дийлээгүйдээ гарсан биш, японууд өөрсдөө ичмээр юм хийлээ, Ийм инээдтэй юм хийснийг нь дэлхий даяар зарлацгаа, Ухаантай хүн болгон японуудыг шоолох болно, Дандаа хожоод байхаар нь ийм аргаар зайлууллаа гэж зарлацгаая,
Ushna 2010 оны 02 сарын 06 10:03 Хариулах
Turaad ulam goy saihan bolj oor argaar mongo olool amidrahgui yu. erh cholootei bollooshd.
hathor 2010 оны 02 сарын 06 09:59 Хариулах
АВАРГА ХОЖИГДСОНДОО ГАРААГҮЙ, ЯПОНУУД ТҮҮНИЙ ХОЙШДЫН АМЖИЛТААС АЙСАН ХУЛЧГАРУУД АРЧААГҮЙ АРГААР ЗАЙЛУУЛСАНДАА ИЧДЭГГҮЙ, ЧАДДАГИЙН БОЛ ЯПОН БӨХ УНАГААЛ ДАА ЧАДАХГҮЙШД ХАХАХА
Зочин 2010 оны 02 сарын 06 09:42 Хариулах
Ih ongiroo hun shuu dee.Harin ch gaigui ongorch
Зочин 2010 оны 02 сарын 06 09:28 Хариулах
saihan biclee.uur ju gehev dee.Tuiliin haramsaltai jum.
SAGASAN SHINE BAYAN 2010 оны 02 сарын 06 08:26 Хариулах
YAPONCHUUDIIN MONGOND SAGAAD ERGEJ TEDNIIGEE BALBAH BOLSON SAGSUU GAHAI. MONGIIG NI SHUUHDEJ ERGUULJ AVAAD ANH IRSEN BAIDLAAR NI MONGOL RUU NI BUTSAAH HEREGTEI.
o9i 2010 оны 02 сарын 06 02:53 Хариулах
ungurchihsen hunii tuhai yarij baigaa yum shig yamar muuhai yum be!
зочин 2010 оны 02 сарын 05 23:14 Хариулах
Мөнх Тэнгэрийн хүчин доор,Их Суу Залийн ивээлээр Хөх Монгол орноо мандуулах үйлсийг нь аварга Дагвадоржид соёрхон айлд аа. Биширсү,дагасу.
stitch 2010 оны 02 сарын 05 20:22 Хариулах
harin tiimee hoorhiis
Teneg Bold 2010 оны 02 сарын 05 18:30 Хариулах
huuchin medeenuudee ooriinhoo bodoltoi niiluuleed dahiad bichchij, shine yum yu ch alga.
japan 2010 оны 02 сарын 06 14:29 Хариулах
Usiin ni uuval yosiig ni daga gej mgl-iin maani saihan zuir ug bii!!! Davgaa uuruu sumogiin ih avarga gedeg tom ner hundee sain uharmarlaj chadaaguigees iim yum bolloo.haramsaltai.
prev next

Манай буланд »

Чөлөөт Цаг»
Сүүлийн 10 жилийн хамгийн муу жүжигчнээр Эдди Мерфи, Парис..
Нийтлэл»
Ардчилсан нам талцах уу, шинэчлэгдэх үү..
Улс төр»
С.Батболд, Н.Алтанхуяг нараар оролдох сонирхол ба хамтарса..
Улс төр»
ЖАГСААЛ, ЦУГЛААНЫ ҮЕЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БЭЛЭН БАЙДАЛ..
Фото мэдээ»
“Оскар” –ын эзэд тодорлоо
Фото мэдээ»
Софи Марсу, Кристофер Ламберт нар Монголд ирлээ..
Чөлөөт Цаг»
Жэссика Биэл: Үзэгчид хэзээ ч миний үнэн төрхийг хараагүй..
Ярилцлага»
Г.Баярсайхан: Гүний ус, Хөвсгөл далайгаа стратегийн ордод ..
Нийтлэл»
Монгол толгой ба бутархай мөнгөний гарз..
Улс төр»
С.В.Паушок ОХУ-ын “Газпром”-ыг ч бас залилжээ..
Нийгэм»
“Улаанбаатар” гэхээр нүдэнд юу бууна вэ?..
Нийгэм»
Эмнэлэг хөл тавих зайгүй, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭН БАРЬЦ АЛДАЖ БАЙ..
Нийтлэл»
Тоотой түүхэн барилгуудад мөхөх аюул нүүрлэв үү..
Нийтлэл»
Монголыг басаж болохгүй цаг иржээ..
Нийтлэл»
Гурван хуушуурын үнэтэй Монголын үрс гудамжинд золбиров..
Улс төр»
“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ ..
Бизнес»
Интернэт суваг ашиглан мэдээлэл түгээх нь үр дүн ихтэй..
Улс төр»
Орон сууцны барилгын 50 хувь нь хямд үнэтэй байхаар шийдвэ..
Developed by Singleton LLC