ХЯТАД “БҮРГЭД”-ИЙГ ХАЛАХ МОНГОЛ ХААЛГА

2010-11-01 17:38:40

Хаалга л хүнийг нууцтай болгосон гэнэ билээ. МЭӨ 5000 оны үед анхны хаалга үүсэхээс өмнө хүмүүсийн хооронд нууц гэж байдаггүй, гэнэн, итгэмтгий байж. Гэвч онгорхой хаалга шиг орж, гарч байдаг задгай байдал ул болж, хүмүүс хаалганы цаана өөрсдийгөө нуучихдаг болж.

Хүнийг нууцтай болгосон хаалга мандтугай. Ажил, гэр ер нь хаана ч юм, бид олон янзын ертөнцийн хаалгыг тогших хэрэг гардаг. Ер нь хүмүүсийн харьцаа хаалганаас хаалганы хооронд л өрнөдөг. Агуйн амсрыг халхлах зориулалттай бул чулууг эс тооцвол хамгийн анхны боловсон хаалга МЭӨ 5000 онд Египет хавьд үүсчээ.

Тухайн үед хаалгаар нь шинжиж, өрх гэрийнх нь санхүүгийн байдлыг нь тааварладаг байсан бөгөөд оливийн модоор хийсэн хаалга хамгийн үнэтэйд тооцогддог байж.

Өдгөө монгол айлуудын хаалганы ихэнх нь урд зүгээс гарвалтай учир тэр хэрээр бид нууцаа алдаж байна гэх хар төрдөг юм. Дориун төмөр хаалга өөрсдөө хийчих үйлдвэргүй болохоор хоосон халаглаад өнгөрөхөөс өөр яахав гэж бодож байтал “нууцын түлхүүр” болох төмөр хаалгыг Монголд хийдэг болжээ гэсэн аятайхан мэдээ дуулдлаа. “Супер ган хаалга” компанийг зорьсон учир минь энэ.

ХАНГҮГ “НУУЦ”

Цамбагаравт байрлах “Супер ган хаалга” үйлдвэр тийм ч том биш юм билээ. Гэхдээ сэдсэн санаа, зорилго нь агуу том. М.Баатарсүрэн, С.Түвдэнням хоёр гурван жил БНСУ-ын хаалганы үйлдвэрт ажил лажээ. Тэр үед олон мянган хангүг айл монгол хүний гараар бүтсэн хаалгаар нуу цаа халхалсан байна.

Тэд Монголдоо ирэхдээ ажиллаж байсан үйлдвэрийнхээ технологи, техникийг судлан, эх орондоо хаалга үйлдвэрлэхээр зориглосон нь энэ. Өнгөрсөн жил туршилтын журмаар хаалга хийж байгаад энэ хавраас “Супер ган хаалга” үйлдвэрийг байгуулсан аж. “Солонгост олон төрлийн хаалга хийдэг байсан ч одоогоор өөрсдийнхөө болон мон голчуудынхаа боломжид тааруулан үйлд вэрлэлээ явуулж байна. Үйлдвэр маань хөл дээрээ босвол санаж, бодсон зүйл их бий” гэсээр тэд биднийг угтлаа.

ТӨМӨР “УЯРААХАД” ДӨРВӨН ЦАГ ХЭРЭГТЭЙ

Үйлдвэрийн ажилтан бололтой 4-5 хүн малгай, хувцасаараа “хуяглаад” төмөр аргадаж байна. Хаалганы гол түүхий эд болох 1.5-2 мм-ийн зузаан төмөр хураалгаастай байсан тэр газраас бидний аялал эхлэв. Энэхүү төмрөө Орос, Хятадаас оруулж ирдэг аж. Үйлдвэрлэлийн хамгийн эхний дамжлага бол өнөөх хавтгай төмөр дээр захиалгын дагуу хаалганы хэмжээг зурж, цахилгаан хайчаар эсгэнэ.

Хаалганы хүрээ болон, эх биеийг хэмжиж хайчилсны дараа тус бүрийг нь нугалж хэлбэр оруулдаг. Үүнийг нугалагч машинаар гүйцэтгэх ба энэ нь төмрийг илүү биетэй, даацтай болгодог аж. Хүрээнүүдийг хооронд нь нийлүүлж гагнаснаар хаалганы эх бие босоод ирлээ. Одоо цоожны нүхэнд нь тааруулж цоолборуудыг хийнэ.

Гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий хэлбэрээр цоолох ажлыг төмрийн өрмөөр гүйцэтгэнэ. Хаалганы эх биеийг хүрээтэй нь холбож, нугас, цоож, бариул зэргийг суурилуулснаар цехийн ажилчдын хийх ажил дуусна. Сонирхуулахад нэг хаалганд ойролцоогоор 40-50 кг төмөр ордог бөгөөд хятад “бүргэд”-ээс хэчнээн хүнд, бат бэх болсныг нь учир мэддэг уншигч та гадарласан нь лавтай.

Бид будах тасагт орлоо. Энд үйлчл үүлэгчийн захиалгын дагуу өнгө будгийг тааруулах “ёслолын ажиллагаа” болдог. Тэнд будгийн камер гэх төхөөрөмж байх бөгөөд энэ нь хаалга будах явцад гарах үнэр, илүүдэл будаг зэргийг сорно. Будгийг хатааж, бэлэн болгосноор үйлдвэрлэлийн дамжлага дууслаа. Одоо нууцыг нууцлах газарт нь суурилуулаад л боллоо. Нэг хаалга бүтэхэд  ойролцоогоор дөрөв орчим цаг болдог юм байна. Үүний дараа та сэтгэлээ онгойтол хаалгаа хааж болно.

ХЯТАД “БҮРГЭД”-ИЙГ ХАЛСУГАЙ

Эдний зорилго нь “хятад бүргэд”-ийг халах. Ингэхийн тулд монголчууддаа үйлдвэрлэлийнхээ нууцаас зааж өгч, нэг салбарт хамтран хүч үзэх бодолтой байгаагаа ч нуугаагүй. Тус үйлдвэр өдөрт дунджаар 10 хаалга хийж байгаа.

Хийсэн нь чанартай, эдэлгээтэй болохоор энэ тоо 100, 1000 болох цаг ойрхон биз. Захиалагчийн хүссэний дагуу мод, төмөр, шил ашиглаад ямар ч төрлийн хаалга хийх бололцоотой гэж “рекламдаж” байна лээ. Тэр нь ч үнэн гэдгийг батлах бүтээгдэхүүнүүдээ бидэнд үзүүлсэн.

Эднийх хаалгандаа нэг жилийн баталгаат хугацаа олгож, энэ хугацаанд эвдрэл гарвал засаж өгөх бөгөөд хаалганы дундаж нас нь таван жил байдаг аж.

“Одоо хондоо жижиг үйлдвэр учраас захиалга ирвэл үйлдвэрлэлээ хэзээ л бол хийдэг” гэж даруухан ярих М.Баатарсүрэн, С.Түвдэнням нарын хийсэн хаалгаар “Голомт” хотхоны бүх орц нууцлагдсанаас гадна “Энержи ресурс” тэргүүтэй геологийн томоохон компаниуд зөөхөд эдэлгээтэй гэж үзэн эдний хаалгыг сонгосон гэнэ.

“Супер ган хаалга” үйлдвэрийнхний га раас дижитал түлхүүртэй хаалга цөөн хэд гарсан гэнэ лээ. Энэ нь автомат хаалга бө гөөд эзэн нь 60 см-ийн дотор ойртоход өөрөө онгойдог аж. Ингэхийн тулд эзэн нь түлхүүрийн дохиололыг биедээ авч явах ёстой.

Гэхдээ энэ цоож нь хаалганаасаа үнэтэй тусдаг учраас манайхан тэр бүр хийлгэдэгг үй гэсэн. Хэрвээ захиалбал хий гээд өгөхөд хэзээд бэлхэн гэж байна лээ.

НЭГ ХААЛГА ХААГДАХАД, ХОЁР ХААЛГА ОНГОЙДОГ

Хамаг бүгдийг хамгаалж, нууцалж байдаг хаалгатай холбоотой элдэв түүх, домог бишгүй.

Дэлхийн хамгийн алдартай хаалга “Зүрхэн хаалганы дэргэдэх Есүс” зурагт бий гэдэг.

Ямар ч цоож, цуургагүй цулгуй хаалгыг тогшиж зогсоо Есүсийг дүрсэлсэн энэхүү зургийн утга санаа нь сүсэгтнүүд түүнд өөрийн зүрх сэтгэлийн хаалгыг нээж өгөх ёстой гэсэн утгыг илтгэх шиг.

Арын хаалга, аавын хаалга, амьдралын хаалга гэхчлэн хаалгыг бид олон янзын утгаар хүлээн авч, ойлгодог. Нэг хаалга хаагдахад хоёр хаалга онгойдог ч гэж цэцлэх нь бий.

Гэлээ ч энэ бүхнээс илүү нь монголчууд өөрсдийнхөө нууцыг хадгалж чадахаар болжээ. Гайхалтай биш гэж үү. Жил бүр хэчнээн мянган залуу ажил хайхаар дайлаар мордож, БНСУ-д очдог билээ. Хүний нутагт хамаг л хүчээ зориулаад ирэхдээ технологийг нь “хулгай”-лаад ирсэн бол ёстой болоо ш дээ.

Манай сонины “Made in Mongolia” булангийн хамгийн анхны зочин болсон “Монгол оймс” үйлдвэрийг ч мөн адил Солонгост ажиллаж байсан залуу Монголд нутагшуулсан байсныг уншигч та санаж байгаа байх. Манайхан ийм л сэргэлэн.

Гадагшаа ажиллахаар мордсон залуус чинь эхнээсээ ганзага хоосонгүй ирж байна. Төр засгийн бодлого тодорхойлогч та “жижиг дунд бизнесийг дэмжих жил” гэж хоосон лоозогнохын оронд эдэн шиг залууст юм хийх бололцоог нь л олгочих.

Бага зэрэг дэмжээд өг. Тэд өөрсдөө хийчихнэ.

Аз жаргал хаалга тогшиж байна.

 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
ХАХАХАХАХАХАХАХАХАХАХАХХ 182.160.38*** 2011 оны 10 сарын 27 17:09 Хариулах
ЭНЭ ХААЛГАНДАА ТЭГЭЭД ХУЖАА ЦООЖ ХИЙЧИХСЭН БЭЭЭШД, МОНГОЛ ЦООЖОО ЗҮҮЧИХВЭЛ СҮРТЭЙ ЮМ БИШҮҮҮ...
ashgui dee 98.20.69.161 2011 оны 01 сарын 17 08:27 Хариулах
ashgui dee.solongos,hjtad jg l iim majgaar hogjson shuu dee.Gadagshaa jbsnyyd ni gadnii tehnologiig abchraadl.Iimees bid iim humuusee ih sain demjih estoi jm shuu.Minii bodloor odoo hjtad oims omsdog hun l lab coorson baih.Hichneen saihan oimsnyyd baidag gej sananaa.Bi l lab zobhon teriig l omsdog.Zob doo zalyysaa.Shardlaga garbal ta nariigaa zorih bolnoo
GOMO 202.179.27.47 2010 оны 11 сарын 25 13:04 Хариулах
gomo zaluutai taniltsii utas 99113005
Монгол хүн 124.158.69.34 2010 оны 11 сарын 05 15:27 Хариулах
Монголчуу их ям хийх хэрэгтэй шүү!!!
Зочин 90.2.197.231 2010 оны 11 сарын 04 11:26 Хариулах
Mash saihan medee baina. Amjil huseye! Ingeed hiigeed baigaarai, mongolchuudaa. yum gej ter dorhnoo butchih bish. sanaj yavbal butne gedeg ene dee. Oodrog setgeltei, neg negniigee demjij, oorsdoo ch sanaachlagatai baistgaaya.
sanal 69.151.210*** 2010 оны 11 сарын 03 07:51 Хариулах
Darhani tumuriin uildver tumuriig ni hiij chadahgui baina uu. Manai modon haalga odoo 20 jil bolj baina.
Зочин 202.126.92.6 2010 оны 11 сарын 02 22:04 Хариулах
Машины дулаан хучлагаа хийлгээрэй. 9517-4824
Зочин 183.81.169.4 2010 оны 11 сарын 02 21:02 Хариулах
reklamiig unshaad baijee hoorhii
haagii 202.55.191.22 2010 оны 11 сарын 02 17:32 Хариулах
boloo sh dee amjilt bitgii tegeed davaraad unee nemeed bgaarai bolomjoor ni l zaraarai. bid saihan bolnoo mongolchuud bugdeeree saihan bolno
boloosh dee 203.194.11*** 2010 оны 11 сарын 02 15:31 Хариулах
gantchan jil barilgiin kompanuud oorinhoo logotoi haalga zahiialj hiilge geed ЗТХБЯам zahiramj gargachi aa
hulan 124.158.10*** 2010 оны 11 сарын 02 14:48 Хариулах
garchig ni ih taalagdlaa saihan ch um hijga humuus baina une ni hedtei bdag yum bol bas harin ter tomriig zaawal gadaadas avah heregt yum bolu endese avbal etssiin buteegdehuun boloh haalaganii une ch gsn arai hyamd tusah bishu? niitlel ih saihan boljee meo5000 jiliin ged l 2 udaa neg sanaagaa davtaj de kk
аянга 116.95.94.196 2010 оны 11 сарын 02 14:13 Хариулах
хятад,орос ер нь бүх дэлхийг муулна. тэгсэн мөртлөө төмөр нь хятад орос байдаг....
hey 203.241.22*** 2010 оны 11 сарын 02 13:43 Хариулах
Эднийх хаалгандаа нэг жилийн баталгаат хугацаа олгож, энэ хугацаанд эвдрэл гарвал засаж өгөх бөгөөд хаалганы дундаж нас нь таван жил байдаг аж. ene odoo yu ve? minii jeans 10 jil bolno shuu aygui bol.
Zaluu 180.149.65*** 2010 оны 11 сарын 02 11:15 Хариулах
Mongol huniihee yumiig demjii geheer tooldog heden hurehguin zovlon bnaaa. Manaihan haa bsan urdaas tatvar tolj orj irj bgaa baraanaas hed dahin unetei zardag sh dee. Zah zeeliin huuli une hyamd uilchilgee gaigui l zaragddag biz deee. Uildverlegchid unee bodoj bmaar yum.
unen 76.171.152*** 2010 оны 11 сарын 02 08:53 Хариулах
mongol xuniixee xiisen umiig mongolchuud oorsdoo l demjix estoi. xujaa baraand mongoo shylyylj baixaar oorsdodoo ogson ni xabigyi deer.
Зочин 92.104.254.85 2010 оны 11 сарын 01 22:27 Хариулах
Tend end ochij boolchlogdov gej gonshignoj baihaar ingeed surch medeed, ergej irj heregjuuleed baih ni zuvshdee. Tegehgui hudlaa mongoldoo belenchileed l, busdiigaa gadaadad ochij boolchlogdov gej hoshuu amaa biluudej suugaa humuusiig oilgodoggui. Hen mani metiig gadaadad darga daamlaar urihav dee. Harin heden ueree l boolchlogdoj suugaa phillipines, portugaliudiig bodvol manaihan chini sergelen ard tumen
Зочин 160.252.69.15 2010 оны 11 сарын 02 01:33 Хариулах
solior duraakaa, ooriigoo hichee
Зочин 92.104.254.85 2010 оны 11 сарын 02 04:44 Хариулах
Hicheegeed yavjiinaa chi l uuriiguu hicheesen deer yum shig bn. Shar hadand 14 honogiin emchilgee baidgiin gesiishd, stress taildag :P
5 jil uu?!?! 58.95.5.30 2010 оны 11 сарын 01 20:45 Хариулах
5 jiliin hugatsaatai gevel arai ch changa baina daa, 50 bailgui dee, ain
Hishigee 118.176.12*** 2010 оны 11 сарын 01 20:44 Хариулах
Amjilt xusie. Undesniixee uildveriig demjix tsag boljee mongolchuudaa.
dashaa 202.70.37.202 2010 оны 11 сарын 01 20:37 Хариулах
saixan yum aa yamarch baisan xvnii gazaraas ex orondoo xeregtei zvil awchirsan bn taralxaj bn
Hi 115.176.16*** 2010 оны 11 сарын 01 20:31 Хариулах
Amjilt husie.Tuuhii edni MONGOLoosoo oldotstoi uildverleld sain zutgeh heregteide.
монгол 182.160.30*** 2010 оны 11 сарын 01 20:28 Хариулах
Уухай. Монгол хүн Монголын баялаг гэдэг чинь энэ дээ. Улаанбаатарт байгаа бүх байрны бүх орцны бүх давхрын бүх айл "Бүргэд" хаалга хийлгэсэн гээд төсөөлдөө. Бид Хятадын зах зээлд ямар хөрөнгө оруулалт хийснээ төсөөлцгөө. БНХАУ мандтугай гэсэнтэй агаар нэг биш үү. Тэгвэл одоо Монгол улс мандтугай гэх цаг болжээ.
Зочин 202.131.23*** 2010 оны 11 сарын 01 18:54 Хариулах
holbogdoh utas ni 99028190
Зочин 193.205.20*** 2010 оны 11 сарын 01 18:39 Хариулах
hayag, utas n hed yum be
Зочин 202.131.23*** 2010 оны 11 сарын 01 18:38 Хариулах
99028190
zaluu 202.70.40.88 2010 оны 11 сарын 01 18:07 Хариулах
utas n hed bee bas une n hed baidiin boloo
Зочин 202.170.68.19 2010 оны 11 сарын 02 14:23 Хариулах
Сайн байна залуусаа, амжилт хүсье ! Шаардлага гарвал зөвхөн та нарыг зорих болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/