Өнөөдөр сонин

Улс төр

С.ТӨМӨР-ОЧИР ДАРГА АА, 100 мянган ногоон, хар, цагаан Land машинууд чинь САЙН УУ?

2010-02-08 14:30

Ё.Отгонбаяр сайдын зөвлөх, нэгэн үе УИХ-ын дарга байсан С.Төмөр-Очирын өнгө алаглуулан, өдөр судар зөрүүлэн унадаг хар, цагаан хоёр Land-105 машин талын нүүдэлчдийн уламжлалт соёл болох уртын дууны үнэтэй. Уртын дуу мэт шуранхайлж, бас хурдалж, сэтгэл сэргэтэл “хаазалдаг” гэнэ лээ. Буурал хэмээх С.Төмөр-Очир Монголын төрд олон жил зүтгэсэн, зарим утгаараа зүүгдсэн. Аль ч засгийн үед ширээ сандалгүй хоцрох нь үгүй энэ эрхэм төрөөс төрсөн “наймаачдын” нэг. Түүний хамгийн амжилттай хийсэн наймаануудын нэг нь С.Төмөр-Очирт 100 мянган ам.доллар, хар цагаан хоёр ч Land-105 машин авчирсан талаар БСШУЯ-ны мэргэжилтнүүд шуугиж сонсогдсон. Боловсрол, соёлын салбарын наймаагаар амьдардаг, их, дээд сургуулиудын хувьчлал зэргээр хөлжин, дунд сургуулийн газрын бизнесээр бэлээ арвижуулдаг түшээд тус яаманд олон бий. Тэдний энэхүү орон нутгийн чанартай бизнес өргөжин, уламжлалт соёлын өв хэмээн тодорхойлогддог үнэт зүйлсээ урд хөршийнхөнд “арилждаг” болсоор удлаа. БНХАУ-ын соёлын бодлого хариуцсан эрхмүүд ойрын хугацаанд биет бус соёлын 10 том төрлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх 111 төслийг хянан батлаад байна. Тэднийг ийнхүү шоргоолж шиг бужигнаж байх зуур манай БСШУЯ-ныхан гараа эвхээд, хөлөө ачаад зүгээр сууж байх нь хангалттай гэнэ. Мэдсэн ч мэдээгүй, сонссон ч сонсоогүй царайлах нь “наймааны” нэг хэлбэр гэж тодотгож болно.


Тухайлбал, уулсын цуурай, усны шуугиан, элсний нүүдэл, ингэн тэмээний нулимс мэт сэтгэл бөмбөрүүлдэг хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд өмнөд хөршийнхөн 2005 онд ханцуй шамлан орсон байх юм. Хөөмий буюу хоолойн цоорыг Хятадаар овоглохын тулд олон арга хэмжээ зохиожээ. Үүнд нь манай боловсрол, соёл хариуцсан түшмэдүүд оролцсоор ирсэн нь анхаарал татаж байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө Хөх хотод Монгол, Хятад, Орос, Япон зэрэг орны хариуцлагатай албаны эрхмүүд оролцсон Хөөмийн олон улсын семинар зохион байгуулжээ. Семинарын үеэр “Монгол үндэстний хөөмийг хамтран хамгаалах санаачилга” гээч албан бичигт мутрын үсгээ үлдээсэн байна. Төв Азид нутагтай өвөрмөц нэгэн үндэстэн болох монголчуудын соёлын их өв болох хөөмийг Хятадаар овоглоход манай албаны түшмэдүүд энэ мэтээр хувь нэмрээ оруулж явсан бололтой юм. Энэ нь цаашдаа эргэлтийн бизнес маягаар эвтэйхэн орлого авчрах арга замыг нээдэг аж. Нэгэнт хөөмийг өөрийн болгосон хятадууд Монголын нутагт, уугуул монгол үндэстнүүдийн дунд судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөж, багагүй мөнгө хаядаг байна. Иймэрхүү байдлаар соёлын луйвар, урлагийн наймаа өөрийн гэсэн сүлжээг үүсгэн, байнгын орлогын эх үүсвэр болдог бөгөөд энэ нь тухайн асуудлыг хариуцаж суудаг БСШУЯ-ныхны хувьд хаялга болж халаасыг нь түнтийлгэдэг жишиг тогтжээ. Монголын нутагт хайгуул хийж, ширхэг чулуу, атга элсийг маань шинжлэх зорилгоор хил давуулан аваад гарахад хяналт шалгалтын ямар босго давдгийг бид эрх биш мэдэх болсон. Тэгвэл яг иймэрхүү аргачлал соёл, урлагийн салбарт эдүгээ моод болж, Хятадын мэргэжилтнүүд ардын аман зохиол,

уртын дуу, хөөмийн хосгүй аялгуу зэргийг хөдөөх малчны дуулснаар хуурцагт буулган, хулгайлж одох нь олширчээ. Хуудуутай хулгайн замаар хэдэн сайхан уртын дуу маань нулимс цахилуулан одож, хүнийх болсон байх юм. Эл хулгайн сүлжээг бий болгоход оролцон, замыг нь засах байдлаар аж амьдралаа дээшлүүлдэг хүн БСШУЯ-нд цөөнгүй. Тэдний нэг нь Ё.Отгонбаяр сайдын зөвлөх С.Төмөр-Очир гэх. Уртын дуу буянаа өгч, буурал зөвлөхийг унаажуулсан бололтой. Хурдан морины дэл шанх даган уянгалж, хул сан ташуу рын чимээнээр шуранхайлдаг уртын дуу хятад аав, монгол ээжтэй өргөмөл нэгэн болж өрөөлийн хормой бараадсаныг бид мэднэ. Нэгэнт ЮНЕСКО-д уртын дууг хувааж бүртгүүлсний хэрэг юү билээ, хоёр улсын албаны эрхмүүд хамтран ажлын хэсэг байгуулжээ. Хятад болон Монголоор овоглон дэлхийд зарлагдсан уртын дууг хамтран хамгаалах, зааварлах комисс гэж Өвөрмонголын хэвлэлүүдэд энэхүү ажлын хэсгийг нэрлэх юм билээ. Тус ажлын хэсэг гурван ч удаа хуралдан, “Хятад Монгол хоёр орон уртын дууны хээрийн шинжилгээг хамтран өрнүүлэх хөтөлбөр” гээчийг боловсруулжээ. Гар бариад бугуй атгана гэгч болсон юм байх. Уртын дууг “цээж, бөгсөөр” нь таллан авсан хятадууд урын сандаа нөөц баялагтай болохыг эрмэлзэх нь зүйн хэрэг. Тэдний шидсэн бугуйлд манайхан өөрсдөө ойчоод өгөлгүй яахав. Анхнаасаа ч иймэрхүү зорилгоор уртын дуугаа урд хөршийнхөнд “арилжсан” байж болох. Дээрх хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгаар хэсүүчлэн нүүдэлчин түмний мартагдаж буй болон олон нийтийн өмнө дуулагдаагүй ховор дуунуудыг тэмдэглэн авах ажиллагаа эхэлсэн аж. Уртын дуугаа сэргээн санаж, өв болгон уламжлан авах энэхүү ажиллагаанд зориулан, мөнөөх хөтөлбөрийн хүрээнд Монголын талд 100 мянган ам.доллар, хар, цагаан Land-105 машинуудыг Хятадын талаас бэлэглэсэн юм байх. Хятадууд ажлаа ягштал хийж, 48 уртын дуутай нутаг буцсан мэдээ байгаа юм. Улмаар өнгөрөгч оны зун Өвөрмонголын тал нутгийн соёлын VI баярт 50 уртын дуучин, 100 морин хуурч оролцсон том тайлан тавьжээ. Гэтэл Монголын тал арай өөрөөр ажилласан аж. 100 мянган ногоон ч “будаа”, уртын дуугаа судлах, цуглуулах ажил ч “будаа” болж, харин УБЕ 26- 86, УБЕ 29-59 дугаартай хар, цагаан Land-105 машинууд С.Төмөр-Очир зөвлөхийн гоёо болон үлдсэн байна. С.ТөмөрОчир зөвлөх жолооч солих дургүй, уг нандин үзмэр мэт жийпүүдээ өөр хүнд унуулдаггүй бөгөөд БСШУЯ ийнхүү хоёр сайхан сэтэртэй “адуутай” болсон түүхтэй. Сэтэртэй адууг нь сэтэртэй зөвлөх л унадаг гэнэ лээ. Уртын дуу, хөөмийгөө сэтэрлэж чадаагүй байж унаа тэргээ сэтэрлээд байхдаа ч яахав. С.Төмөр-Очир Арьс ширний боловсруулах үйлдвэрийг ШУТИС-ийн салбар болгох нэрээр оюуны салбарын хувьчлалын өмнө өөртөө ойртуулж, өвөртөө дөхүүлж байгаа талаар яамныхан чих халууцуулж сонсогдсон. Энэ мэтээр соёл, урлагийн ченжүүд төрийн байгууллагуудыг ашиглан түрийвчээ түнтийлгэдэг болсоор удлаа. Тэд хэрхэн хүнийрхүү ажиллаж байгааг нотлон уртын дуу урд хөршийн тариан талбайд эгшиглэж, уламжлалт хөөмий Бээжингийн тэнгэр дор жуулчдыг хуйлруулж байна. Монгол дээл Хятадынх болох цагт дахиад л нүүдэлчин түмний хувцас, гоёлыг судлах ажлын хэсэг байгуулж, дахиад С.Төмөр-Очир зөвлөх унаажих юм биш байгаа. Хятадууд монгол оёдолчдын урласан дээлээр гангарч, монгол түшээдийн найр тавьсан дуугаар гоёж, монгол гавьяатаас сурсан хөөмийн эгшигт хөөрцөглөх нь соёлын дэвшил үү. Хятад монголжоод байна уу, Монгол хятаджаад байна уу, ойлгохыг болив. Уртын дууны үнэтэй машинд тухлан Эминемийг сонсон, “Энх мэндийн баяр”-ыг сэрүүн зүүдлэх гоё болов уу? Дэлхийд гайхуулдаг уртын дуу маань дээлтэй Монголыг санан санан уянгалах агшинд, хөрстөд гайхуулдаг хөөмийн аялгуу минь хөх Монголыг дурсан хангинах эгшинд харьд одсон тэднийхээ хойноос халуун сүүгээ өргөхөөс өөр яанам билээ.
 

Зочин 2010 оны 04 сарын 09 21:22 Хариулах
Монголоо гэсэн сэтгэлтэй, цохилох зүрхтэй ахан дүүсээ! жил бүрийн хаврын солиорол эхэлчихлээ. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг турхирч Монгол төрийг минь хутган үймүүлж ард түмэн биднийг хагаралдуулж үймээн самуун дэгдээж, нийгмийн “тархигүй” болгохыг эрмэлзэж байна! Жагсаал цуглаан зохион байгуулахад дэмжиж байгаа харийн этгээдүүдэд газар шороог минь амалжээ. Монгол улсын төлөө гэж ардчилалын нэр барьж худал яригчдын үгэнд бүү итгэцгээ! Ардчилал гэдэг үгийг хэнд ч захирагдахгүйгээр дураараа дургиж, цадиггүй аашлах гэх гажиг ойлголтоор үзэж байгаагын жишээ энэ болж байна. Ардчилал гэдгийг зөв хэрэглэвэл үнэт зүйл болно, буруу ойлгож гажуудуулбал төр улс аюул руугаа гулсана. Ардчилал гэж ард түмэндээ улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахүун, эдийн засгийн тохируулганд захирагдах замаар төр, эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулахыг хэлж байгаа юм. Нийгмийг сайхан болгоно гэдэг нь үнэн хэрэгтээ мангаруудаар эрүүл, ухаантай хүмүүст дарамт үзүүлэхэд биш харин эрүүлжүүлж ухаанжуулах ажлыг хэ
tumed 2010 оны 02 сарын 18 21:26 Хариулах
otgonbayar gej 1 melhiin huvid soronzon avgaig, halj oros mafitai sulbeldej, mongol gesen bolgoniig huviin yum shig naimaalj baih n undsen ajil n yum baih daa.
Туяа 2010 оны 02 сарын 17 13:07 Хариулах
шал дургүй хүрчихлээ
сонио 2010 оны 02 сарын 17 13:05 Хариулах
Тэнэг өвгөн миннь хурдан үхээч.
нараа 2010 оны 02 сарын 17 13:03 Хариулах
энэ тэнэг цагаан толгойг хурдан далд оруулахгүй бол Монголын гэсэн бүх үнэт зүйл хужаа нараар овоглогдоно шүү.
Уншигч 2010 оны 02 сарын 11 10:23 Хариулах
Энэ чинь уншигч бидэнд биш АТГ зориулсан мэдээ юм шиг байна ш дээ.
Энэ үнэн үү? 2010 оны 02 сарын 08 16:06 Хариулах
Ийм ноцтой мэдээ нийтлэгдчээд байхад анхаарах ёстой байгууллагууд юу хийгээд байнаа.
Р.Эмүжин

Улс төрийн мэдээллийн албаны тоймч

prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC