БҮРЭНХААНЫ ОРДЫН ЛИЦЕНЗИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН БАТЖ.БАТБАЯР ДАРАМТАЛЖ АВСАН ТҮҮХ

2010-02-23 10:30

     Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнхааны фосфоритын ордод тодорхой тооны лицензийг УИХ-ын гишүүн, “молекул” хэмээх Батж.Батбаяр эрх мэдлээ ашиглан хүүдээ авч өгсөн талаарх шинэ баримт бидэнд олдлоо. Түүгээр ч зогсохгүй төрийн өмчөөр хайгуул хийсэн газарт хайгуулын лиценз авч, улмаар зургаахан сарын дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өөрчлүүлсэн байх юм. Энэ асуудлыг АТГ-аас шалгасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсанаар өдгөө хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорын газрын архивт хадгалагдаж байгаа юм.



     Эрхэм гишүүн тухайн үед АМГТХЭГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарыг дарамталж “Салбарын дэд сайд, Байгаль орчны яамныхан, газрын дарга тань зөвшөөрчихөөд байхад яагаад удаад байгаа юм бэ. Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хурдан шийдэж, олгож өг” хэмээн омогдож байжээ.



     УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Батхишигийн нэр дээр байх “Талстмаргад” компани Бүрэнхааны фосфоритын орд буюу цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын орчимд фосфорын хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй. Улмаар “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллага болон орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тус төрийн бус байгууллагаас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд стратегийн ач холбогдол бүхий Бүрэнхааны фосфоритын орд газрын лицензийн асуудлыг хянан, шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл тус байнгын хорооны дарга Батж.Батбаяр хууль журам зөрчин “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаагийн гарын үсэгтэй албан тоотыг нуун дарагдуулсаар өдийг хүртэл гүрийсээр байгаа билээ.
     Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын лиценз авч болох хэдий ч “Талстмаргад” компани Монголын онгон дагшин байгаль, цэнгэг усны эх булагт халдахыг санаархсан, авсан тусгай зөвшөөрөл нь хууль, журмыг зөрчсөн, дээрх үйлдлүүдийг компанийн эзэн Б.Батхишигийн аав Батж. Батбаяр УИХ-ын гишүүн, Байнгын хорооны даргын албан тушаал, эрх мэдлээ ашиглан өмгөөлөн, хамгаалж байгаад хэргийн учир байгаа юм.
     Зөвшөөрлийг Батж.Батбаяр УИХ-ын гишүүний нэр, сүрээ ашиглан төрийн жинхэнэ алба хаагчдыг дарамталж байж авчээ. Тэрбээр тухайн үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болдтой уулзаж тохиролцон, тусгай зөвшөөрөл авах замаа зассан бололтой.
      Батж.Батбаяр “Бүрэнхааны фосфоритын ордыг авч ашиглахаар хятадууд хөөцөлдөөд байна. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэдэг дээ. Хятадуудад өгч байхаар монголчууд ашигласан нь дээр шүү дээ. Манай хүүгийн нэр дээр байдаг “Талстмаргад” компанид Бүрэнхааны фосфоритын ордын тусгай зөвшөөрлийг олгочих” гэж байсан нь хавтаст хэрэгт тэмдэглэгдэж.
     Энэ тухай түүний хүү, “Талстмаргад” компанийн захирал Б.Батхишиг АТГын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болд ахтай аав уулзаад Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордын 12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн тусгай зөвшөөрлийг авахаар болсон” гэж мэдүүлжээ.
     Батж.Батбаяр Л.Болдоос гадна Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд болон Байгаль орчны яамны албаны хүмүүстэй мөн л ярьж тохиролцсоноор тусгай зөвшөөрлийг “Талстмаргад” компанийн нэр дээр авахаар болсон байна. Яриа хэлцэл нь ийнхүү санаснаар бүтэж байсан хэдий ч АМГТХЭГ-ынхан түүнд тусгай зөвшөөрлийг нь олгохгүй уджээ. Тиймээс эрхэм гишүүн тухайн үед АМГТХЭГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарыг дарамталж “Салбарын дэд сайд, Байгаль орчны яамныхан, газрын дарга тань зөвшөөрчихөөд байхад яагаад удаад байгаа юм бэ. Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хурдан шийдэж, олгож өг” хэмээн омогдож байжээ. Энэ тухай тэр үед ГУУКА-ны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарын өгсөн тайлбар дээр өгүүлсэн хавтаст хэрэгт тодхон байна. Ийнхүү тохиролцоо, дарамтыг хослуулан зүтгэсэн Батж.Батбаяр хүүгийнхээ “Талстмаргад” компанийн нэр дээр хайгуулын 12633- 12638 хүртэлх дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны наймдугаар сарын 14-нд авч чаджээ.

СТРАТЕГИЙН ОРДТОЙ ДАВХАЦСАН БАЙСНЫГ ДАВХЦАЛГҮЙ БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН НЬ
      Хөвсгөл аймгийн Бүрэнхааны орд газрыг 1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоожээ. Улмаар 2007 оны хоёрдугаар сарын 6-нд 27 тоот тогтоолоор стратегийн ач холбогдолтой орд газарт багтаасан байна. Үүнтэй холбоотойгоор АМГТХЭГ-ынхан Батж.Батбаярт Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хууль зөрчин олгосон нь тодорхой болж байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн гуравт “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно”, дөрөвт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, зургаад “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заасан заалтуудыг тус тус зөрчжээ.
     “Талстмаргад” компанийнхан болон УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 14-нд хууль зөрчин авсан хайгуулын тусгай зөвшөөрлөө зургаахан сарын дараа буюу 2008 оны хоёрдугаар сард ашиглалтынх болгон өөрчлүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ асуудлыг шалгаад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзэн, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан байна.
     Бас нэг ноцтой баримт бол Хөвсгөлийн төр, захиргааны байгууллага Бүрэнхааны фосфоритын ордыг орон нутгийн тусгай хэрэгцээт газарт оруулсан байснаа гэнэтхэн чөлөөлчихөж. Эрхэм гишүүн үүнд нөлөөлсөн гэж шууд дүгнэж болохгүй ч энд хэн нэгний ашиг сонирхол үйлчилжээ гэсэн таамаг төрж байгаа юм.
     Мөн “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж дээрх хуульд заасныг зөрчин Батж. Батбаяр гишүүний дарамт шахалтаар сонгон шалгаруулалт явуулалгүй олгосон гэх мэдүүлэг ч байдаг юм билээ.
     Түүнчлэн “Стратегийн орд газартай давхацсан байна” гэсэн хяналтын хуудсыг 2008 оны тавдугаар сарын 30-нд сольж “12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн талбай нь стратегийн орд газартай давхцалгүй” болгон өөрчлүүлсэн байх юм. Энэ хууль бус үйлдлийг АМГТХЭГын мэргэжилтэн Э.Заяабат, Г.Өнөрсайхан, Б.Ялалт нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
     Ийнхүү хууль зөрчин авсан тусгай зөвшөөрлөө Батж. Батбаяр гишүүн 2007 оны арваннэгдүгээр сард “Голомт” банкинд 235 мянган долларын барьцаанд хүртэл тавьж байжээ.
      Эрхэм гишүүн Батж. Батбаяр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан, лиценз олголтод хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг нуун дарагдуулж, өө сэвгүй хүн болж харагдах гэж жүжиглээд байгаагийн нэг гол шалтгаан энэ баримтаас ил болж байна бус уу.

Г.РАВЖАА

 

"Талстмаргад”- ын авсан тусгай зөвшөөрлийн байршил


 

Buda 2010 оны 03 сарын 23 04:10 Хариулах
Batj.Batbayar uuruu ene niitleliig unshaad ineej suugaa bh daa. ta nar bichij l bai, unshij l bai, teglee geed yaj ch chadahgui gej..arai ch dee mongolchuud min, yadaj daraagiin songuuliar ene hulgaich shig huiten zaraitiig bitgii songooroi doo. uur hiij chadah yum engiin ard tumen bn gej uu...:(
555 2010 оны 03 сарын 17 14:18 Хариулах
iim l durakuud turd shurgasan baigaa yum.harah tsarainii nudend huiten hulgaichiig ard tumen yu bodoj songoson yum bol doo.
Зочин 2010 оны 03 сарын 05 18:02 Хариулах
Ene LIZENZ ee xeden togrogoor zarax um bol ?
hatnaa 2010 оны 03 сарын 01 12:50 Хариулах
dan luivar gesen, ooroo hiisen yum baidag geseen gehdee gishuun bolood luivar l hiideg bolson gesen. turuus idsen yum ni baas bolood omdoorni duurchee paaa la la, uner ch gej baigaa daa
paul 2010 оны 03 сарын 01 12:47 Хариулах
avgain dontoi shar semjilsen uhej baisn ovgon, boon mafi, ene ch baganuur uurhai, ter ch golomt baink.huuchin avgaitaigaa xim tseverlegee deeremddeg baisan yum humuus medne dee. odoo neg aimar shunaltai dogolon chavgantstai amidardag geen muu yanhan oboo
paul 2010 оны 02 сарын 25 17:27 Хариулах
Ард түмэн, улс орны эрх ашигаас урвагчид удахгүй зайлуулагдана.
хууль адил тэгш үйлчлэх ёстой 2010 оны 02 сарын 25 09:27 Хариулах
хэрэв жирийн иргэн Дорж ч юм уу эсвэл Батаа нь ийм үйлдэл хийсэн бол аль хэдийнээ шоронгийн хадаас болж молекул батбаяр гэгч нь индэр дээрээс түүнийг хужаагийн гар хөл мэтээр цоллон монголд байх аргагүй болгоно. гэтэл өөрөө хийсэн болохоор хужаагаар айлган хууль завхруулахад яах ч үгүй, хэн ч юу ч хэлж чадахгүй байна.
Ha ha 2010 оны 02 сарын 24 20:05 Хариулах
Ardchilsan uls torch umdendee baahaar Ardchilsan Eronhiilegchiin shuuh prokuror baasiig ni archij ogoh bailgui dee.Tui chert.Z Enhbold Gonchigdorjiin toruulsen bas neg oliogui luivarchin
Зочин 2010 оны 02 сарын 24 17:03 Хариулах
Molekul ene licence-ggs bolood umdunduu baachihaj.
Ardchilsan uls torch 2010 оны 02 сарын 24 15:12 Хариулах
Molekul yaj zogsoj baigaa yum be.
www.stop.mn 2010 оны 02 сарын 24 11:34 Хариулах
www.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mnwww.stop.mn
Зочин 2010 оны 02 сарын 23 15:04 Хариулах
Ene er ini ih baliar nohor sh dee. Er ni ih hurliin gishuud dundaas hun huuraagui, luivardaagui hulgaichiig olohod hetsuu. Z. Enkhbold gej neg Ovorhangain buh ed horongiig omchijl, urduur hoiguur ni haalt tavij, ooriinhoo ashig sonirhliig havchuuldag neg hun baina. Yostoi jinhene luivarchin. Edniig shorond hiiged, eruugiinhniig ih hurald tavihad harin arai eruuljih baih shuu, ih hural!
Dalchiisan 2010 оны 02 сарын 23 13:04 Хариулах
Ene metiin ulsiin huuli durem zorchson alban tushaalaa urvuulsan ashiglasan nohduudiig heden jil shorond hiigeed hashraagaad ogcooh. Ed horongiig ni ulsiin omch bolgo. Tegvel niilj luivar hiigeed bgaa humuust surgamjtai.
Z Enhbold 2010 оны 02 сарын 23 11:38 Хариулах
Bi Batbayart Ahui uilchligee,gutliin uildveriig beleglej gargaj ireegui!
prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC