МОНГОЛ ХҮН ЭЛГЭЭ ЭМЧЛҮҮЛЭХ МОНГОЛ ЭМНЭЛЭГГҮЙ БОЛОХ УУ

2011-03-10 09:20:40

SOS!  Монголд элэгний хорт хавдраар өвчл өгсдийн тоо сүүлийн 20 жил тасралтгүй нэмэгджээ. Жил тутам өссөөр байгаа энэ тоо эмч мэргэжилтнүүдийн төдийгүй монгол хүний сэтгэл эмзэглүүлсэн асуудал боллоо. Ээжийнхээ мөөмнөөс ч гарч амжаагүй ой хоёрхон сартай нялхсаас эхлээд өтгөс буурлууд хүртэл энэ өвчнөөр шаналж байна.

Байгууллага хамт олон, айл өрх, найз нөхөд гээд монгол хүн бүрийн ойр дотнынхон дундаас элэгний өвчлөлд өртөөгүй, В, С вирусийн халдваргүй хүнийг олоход хэцүү болж. Хамгийн аймшигтай нь Монгол Улс үндэстэн оршин тогтнохуйн үргэлжлэл болсон идэр насны залуусыг сорчлон түүх мэт энэ өвчин газар авчээ. Улс орон гэдэг газар нутаг, ард түмэн дээр тогтдог.

Тэр дундаа эрүүл чийрэг, идэр залуус эх орны үргэлжлэл болдог. Гэтэл манай улсын хэмжээнд бүртгэгдээд байгаа дээрх өвчнөөр өвчлөгсдийн 60 хувь нь 35-45 насныхан. Үүнд эрэгтэйчүүд 62.4, эмэгтэйчүүд 35.3 хувийг эзэлж, 100 мянган хүн амд 50.5 тохиолдол илэрсэн гэсэн судалгаа гарсан нь элэг гэх энэ эмзэг эрхтэн улс үндэстнийг маань чимээгүй мөхлийн ангал руу хэдийнэ чирж эхэлснийг харуулж байна.

Энэ бол ДЭМБ, манай эмнэлгийн эмч мэргэжилтн үүдийн гаргасан албан ёсны судалгаа, баримт. Гэтэл сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудалд төр, засаг өнөөдрийг хүртэл анхаарлаа яагаад хандуулахгүй байна вэ. Монгол хүн эрүүл, амьд явах эрхтэй.

Үүнийг Үндсэн хуулиараа Монгол Улс баталгаажуулан тунхагласан. Гэвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд монгол хүн энэ эрхээ эдлэхэд төр, засаг анхаарал хандуулж чадав уу? Нэхэл хатуутай энэ асуултыг монгол хүн бүхний өмнөөс эрх баригчдад тавьж, анхаарлыг нь хандуулах цаг болжээ. Элэгний өвчлөл, В,С вирусийн халдвар хүрээгээ тэлж, ид бүтээх хийх насандаа яваа залуус яагаад өртөх болов. Тэдний дийлэнх нь 1960-1980 оныхон. Эдүгээ 30-50 нас хүрч, үр хүүхэд, ач зээгээ тэвэрсэн энэ үеийнхэн элэгний асуудалтай болсон нь эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй өөрсдийнх нь буруугаас болсон гэж үү.

Манай улс 1990 оноос хойш В вирусийн вакциныг хийдэг болсон. Харин түүнээс өмнө буюу 1960-1980 оны үед В вирусийн дэгдэлт болсон юм байна. Учир нь тэр үед бохироос үүдсэн шар өвчин их тархаж, нэг удаагийн тариур байгаагүйгээс буцалгаж хэрэглэдэг байсан нь энэхүү вирусээр бүхэл бүтэн хэд хэдэн үеийнхнийг халдварлуулжээ. Хүн амын 60 гаруй хувь нь вирусийн халдвар авч, түүний 23 хувь нь архаг болсон гэж үздэг. Архаг халдвар авсан хүмүүс 15-20 жилийн дараа хавдраар өвчилж эхэлдэг.

Тэгэхээр энэ цаг хугацаа яг өдийд тохиож буй учраас Монголд одоо элэгний өвчлөл оргил үедээ ирэв. Гэтэл үүнд Монголын төр, засаг, салбарын яамд бэлтгэлтэй байсан уу? Монголчуудын хамгийн хөнөөлт дайсан болсон элэгний өвчнийг даран сөнөөх тактик төлөвлөгөө байна уу гэх мэт олон асуултыг Үндэсний аюулг үй байдлын тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон холбогдох дарга нараас асуумаар байна.

Элэгний ганц клиник төвөө "Интерферон"-оор солих уу Төрд данстай, төрөөс бодлогоор дэмждэг элэгний эмнэлэг Монголд хэд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв буюу “Хатанбаатар”-ын гэдгээрээ олон түмэнд танигдсан ганц л эмнэлэг байна. Өөр бусад элэгний хувийн эмнэлэг олон бий л дээ.

Гэхдээ УАУЭСКТ бол энэ чиглэлээр сүүлийн 20 гаруй жил дагнан үйл ажиллагаа явуулж, монгол хүний элэгний өвчнийг эрдэм шинжилгээний судалгааны төвшинд судалж, оношлогоо, эмчилгээг бүрэн цогцоор нь хийж, улсын хэмжээнд ажиллаж буй цорын ганц клиник төв.

Элэгний өвчнийг бие сэтгэлээрээ мэдэрч, эмчлүүлж сувилуулж, үзсэн хүмүүс энэ эмнэлгийг сайн мэднэ дээ. Мөнгө нэхэж, үнэ тогтоодоггүй, мөнгөтэй нэгний хувьд ганц аяга кофены үнээр хэвтүүлж эмчлээд, эдгээж сувилаад гаргадгийг. Зах зээлд шилжиж, аманд орсон үнээ хэлдэг болсон энэ үед 18500 төгрөгөөр 10 хоног эмчлүүлдэг гэвэл та юу хэлэх вэ. Магадгүй үүнийг нэг хоногийн төлбөр гэж бодож буй бол үгүй шүү, 10 хоногийнх. Жинхэнэ ард түмний, ядарсан жирийн иргэдэд үйлчилдэг “ардын” эмнэлэг учраас ЭМД, НД-ын дэвтэртэй хэн бүхэнд ингэж үйлчилдэг “байлаа”.

Байлаа гэсний учир бол мөнгөтэй хүмүүсийн магадгүй тоож ч үйлчлүүлдэггүй байж мэдэх, харин жирийн иргэдэд бол жинхэнэ аврал болдог энэ эмнэлгийн амийг таслахаар хэдийнэ бай хараандаа авчихаад байгаа нь ард түмний дуу хоолой болдог жирийн сэтгүүлч хэн бүхнийг үзгээ шүүрэхээс аргагүйд хүргэж байна. Үүний цаана эрх мэдэлтнүүдийн эдийн шунал гэхэд ч багадахаар ашиг сонирхол бий.

Хөрөнгө, мөнгө нь хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх болсон дарга нарт, шийдвэр гаргагчид энэ эмнэлгийн хувь заяаг үзэгнийхээ үзүүрээр шийдэхэд ядаж төвдөх юм байхгүй л дээ. Тэдэнд энэ эмнэлэг байсан ч, байгаагүй ч ялгаагүй биз. Тэд мөнгөтэй. Тийм болохоор элэгний өвчин, В, С вирусийг хамгийн сайн, хамгийн үнэтэй эм, тариагаар эмчилж чадна. Арга ядвал “шинэ” элэгтэй ч болж чадна. Харин жирийн иргэдэд элгээ солиулах нь байтугай, тэдний хэрэглэдэг ганц тариаг ч авах мөнгө байхгүй. Монголд моодонд орж, мань мэтэд нь мөрөөдөл болсон "интерферон" гэх тариа элэгний вирусийг устгадаг, эмчилдэг юм гэсэн.

Гэтэл ганц ширхэг нь 900 ам.доллар буюу сая гаруй төгрөгийн үнэтэй. Бүхэл бүтэн амьдралынхаа туршид хурааж хуримтлуулаад ч, нэг курсыг 10 гаруй сая төгрөгөөр авч хийлгэх хүн Монголд хэд билээ. Үр хүүхдээ өр ширэнд оруулж, үлдсэн амьдралаа банкны зээлийн барьцаанд тавьж, амьд үлдсэнээс үхлийг сонгосон нь арай амар ч байж мэднэ.

Монголд орж ирээд удаагүй энэ тариа нэр бүхий эрх мэдэлтний харийн сүлжээнийхэнтэй хамтран хийдэг бизнес гэсэн яриа ч байдаг. Тиймдээ л 20 жилийн турш монгол хүний бие физиологийн онцлогт тохируулан судалж, шинжилж гаргаж авсан эм, тангаас илүү эрэлт хэрэгцээтэй, бодлогоор хөхиүлэн дэмждэг байх ч гэсэн хардлага салбарынхан дунд бий. “Интерферон"-ийг хүний цуснаас гаргаж авдаг аж.

Бөөрний үйл ажиллагааг дарангуйлдаг, уур уцаартай болгодог, булчин, дархлааг сулруулдаг зэрэг гаж нөлөөтэй, зөвхөн 16-45 насныханд тарих ёстой гээд "Дэлхийн алтан стандарт"-д заасан заавар журамтай юм билээ. Маш хүчтэй дарангуйлал ихтэй энэ тариаг мөнгөтэй нь байтугай, ядарсан зарим нэг нь хамаг бүхнээ барьцаанд тавиад хэрэглэж байна.

Гэтэл Монгол Улсын эм, тарианы стандартад нийцэж, монгол хүний бие физиологийн онцлогт таарч тохирохыг шалгаж тогтоосон байгууллага байдаг юм болов уу. Өнөөдөр монгол эмч, монгол эмнэлэг элэгний өвчнийг эмчилж, В.С вирусийг устгаж чадаж байна.

Бүхэл бүтэн 20 жилийн турш монгол хүний элгийг судалж шинжилсэн эрдэм шинжилгээний судалгаа, хэдэн зууны түүхтэй өвөг дээдсийн уламжлалт анагаах ухааны арга барилыг орчин үеийнхтэй хослуулан сайжруулснаар гаргаж авсан монгол эм тангаараа манай эмч нар хэдэн мянган хүнийг эмчилж эдгээгээд байна. Уламжлалт монгол эмнэлгийн нарийн жороор бүтээгдсэн олон сайн эм бий. “Зэндмэнэ 139” гэдэг эмийг хэрэглэж үзсэн, үр дүнг нь биеэр мэдэрсэн хүн бүхэн мэднэ дээ.

Тус төвийнхний хэдэн жилийн судалгаа шинжилгээний үр дүнгээр бий болсон эм. Монгол хүний элэгний С вирусийг бүрэн устгаж чадаж байгаа нь лабораториор батлагдсан. Юун “интерферон". Түүнээс 150 дахин хямд, 30 мянган төгрөгөөр С вирусийг устгаж байхад хөхиүлэн дэмжих нь байтугай ”хаалгыг” нь барих тухай ярьж буй нь монголчуудын бие биенийгээ дэмждэггүй, тамын тогооны үлгэр мэт л юм даа. Монгол хүн монгол эмчээр, монгол эмээрээ эмчлүүлж, эдгэж болохгүй, гаднынхныг шүтэж амь насаа даатгах цаг үе ирсэн нь л энэ юм болов уу. Монголчуудын хоёр хүн тутмын нэг нь элэгний өөрчл өлттэй гэж гаднынхан ярьдаг.

Тиймдээ ч энэ өвчнөөр бизнес хийх, ашиг орлого олох гэсэн тэдний шунал, уул уурхайгаас илүү эрүүл мэндийн салбарт, эрх баригчдын хэтэвчинд шургалан орж ирчихээд байна. Шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд монголчуудын “элгийг”, монгол эмнэлгийг, гаднынхны мэдэлд шилжүүлж магадгүй гэсэн мэдээлэл сонсогдох болсон. Хэрэв үнэн бол нэг их удахгүй улсад ганц байдаг Элэгний клиник төв маань үгүй болох нь. Өнгөрс өн жил, намаржингаа л Зайсан дахь элэгний сувиллын газрыг нь булааж авах гэж үзсэн.

Харин одоо бүр газрыг нь, эмнэлэгтэй нь нийлүүлээд “хурааж” авах гэж байгаа бололтой. Тухайн үед газрыг нь авах гээд чадаагүй хүмүүс энэ эмнэлгийг хотын удирдлагуудаар хүч нэмэн ийнхүү нэгм өсөн үгүй хийх гэж байгаа юм биш биз. УАУЭСКТ Нийслэлийн Засаг даргын мэдэлд байдаг. Тийм болохоор энэ эмнэлгийн хувь заяаг хотын захиргааныхан мэднэ.

Гэрээг нь одоо хүртэл сунгадаггүй, байсхийгээд л шалгалт оруулан, эмнэлгийг татан буулгах хүртэл саналыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлд биечлэн танилцуулсан зэргээс үзэхэд үүний цаана нэлээд том хүний том ашиг сонирхол нуугдаж буй бололтой. Энэ он сонгуулийн өмнөх жил. Тийм ч учраас сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн албан тушаал хашиж буй хүмүүс албаны “хувь хишгээ” хүртэх гээд өнчин ишиг ч үлдээхгүй улсын өмч хөрөнгийг “бүртгэдэг”.

Албан тушаалаасаа буухын өмнө эрх мэдэлтнүүд өөр хоорондоо өмч хөрөнгө тасалж авдаг хувьчлал нэртэй хуйвалдаан бараг жишиг болчихоод байгаа. Түүний нэг хэсэг нь ч энэ байхыг үгүйсгэх аргагүй. Нийслэлд өнөөдөр улсын өмчийн, төрийн мэдлийн объект тоотой хэдхэн үлдсэн. Бараг бүгдийг шахуу хувьчилж, хулгайлж авцгаасан. Объект байтугай жорлон ч байгуулах газаргүй, бүгд эзэнтэй болсон. Үлдсэн цөөхөн гайгүй байршилтай газар нь УАУЭСКТ болсон байх. Газар яах вэ, дарга нар өнөөдөр атгаж буй тамга, эрх мэдлээрээ далайлгаад авч болно оо.

Харин эмнэлгийг нь, тэнд байнга эмчлүүлдэг, хараа хяналтанд байдаг олон мянган хүнийг яах вэ? Яаж мэдэх вэ, ямар нэг байдлаар ийм шийдвэрт хүрвэл дээдсийн хэрэглэдэг “интерферон”-оор биш, хямдхан ч гэсэн монгол эм тангийнхаа буянаар өвчин зовлонгоосоо салж буй монголчуудынхаа өршөөл гуйлтыг өнгө мөнгөнөөс худалдсан явдал болох биз ээ. ТӨрийн залгамж бодлого байдаг гэсэн, хаана байна Вэ? Энэ клиник төвийг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас бодлогоор дэмжин байгуулж байжээ.

“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” гэсэн нэртэй энэхүү 46 тоот тогтоолд дурдсанаар “Монголын уламжлалт анагаах ухаан нь монгол хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, нүүдэлчдийн ахуй нөхцөл, ёс заншилтай зохицсон, өөрийн өвөрмөц төрхтэй, бие даасан эрдэм мэдлэг, оюуны соёлын нандин өв мөн” хэмээн онцлоод “Монголын уламжлалт анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн болон урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга, эм, эмийн бэлдмэлийг оюуны өмчийн хамгаалалтад авч дэлхийн төвшинд сурталчлах ажлыг зохион байгуулна. Холбогдох төрийн байгууллагууд бүх талаар дэмжиж тусална” гэх мэтээр Үндсэн чиглэлдээ тусган заасан байх юм.

Төрөөс баримтлах энэ бодлого нь 2015 он хүртэл энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны тулгуур баримт бичиг болох учиртай. Магадгүй энэ нь монгол төрийн, тухайн үеийн төрийн түшээдийн 20-30 жилийн дараахийг, элэгний өвчин монгол хүний эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүйг судалж мэдсэн алсын хараатай бодлогынх нь нэг хэсэг байсан байх.

Гэвч өнөөдөр төрийн энэ бодлогыг санаж сэдэж, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээснээ зарим байгууллага, эрх мэдэлтнүүд мартжээ. Өнөөдөр монгол хүн бүрийг шахуу амьд явах, эсэхийг элэгний өвчин гэх эрлэгийн элч дэнсэлж буй. Үүнтэй тэмцэх эрхийг нь энэ эмнэлэгт үлдээж болохгүй гэж үү.

Энэ эмнэлгийн ач тусаар алтан аяганаас ус уух хувь заяагаа аварч үлдсэн хүмүүс ганц Улаанбаатарт биш, улс орны өнцөг булан бүрт бий. Тэдний төлөө алгын чинээ ашиг сонирхлоо нэг удаа ч болов хойш тавиад алс ирээдүйд ач буянаа үлдээх ухаан эрхэм дарга нарт бий гэдэгт итгэх л үлдэж байна.




Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
oogii 112.72.13.2 2014 оны 04 сарын 04 15:44 Хариулах
ene emnelegiin utasnii dugaariigl ugch tuslaach
zochin 202.70.43.66 2014 оны 01 сарын 22 11:47 Хариулах
ene emneleg haana baidiin be
12 202.179.20*** 2013 оны 11 сарын 10 17:29 Хариулах
zendmene 139 xaana bdag ym bee
zochin 91.3.39.31 2013 оны 03 сарын 17 22:32 Хариулах
xatanbaatariin emneleg baix estoi.gexdee elegnii virusiig buren ustgadag em xovor doo interferon ni taria emeer baidag gexdee virusiin esreg uilchildegdavxar em Hepsera.esbel tenofer telbivudin,gm emtei xavsarch xereglene ene em uudiig germanaas avch bolnoo gexdee emchiin bichgeer shuu
tuslaach 124.158.65*** 2013 оны 01 сарын 17 23:23 Хариулах
ali emnelegt palazm yamar vnetei hiidgiig helj tuslah hvn baina uu chuhal heregtei baina
kh.batbaatar 180.235.17*** 2011 оны 03 сарын 27 22:46 Хариулах
ard tvmenee ervvl saruul bolgii gesen jinhene emch hvneer ene salbariig udirduulmaar bna.odoo bgaa saiduudiig chutgur avaasai
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 21 18:26 Хариулах
Hatanbaatriig shalgah heregtei. Yamarch batalgaagui hor hool eseh ni medegdehgui yumaar Mongolchuudiig emchilj baina gej mungiig ni avaad tsaash ni haruulaad baidag baih under magadlaltai.
emch 61.222.171.82 2011 оны 03 сарын 19 23:19 Хариулах
iim hudlaa medeelleer busdiin tarhiig ugaahaa boliyooo! delhii dayaraa ter interferon bolon busad unetei gej helegddeg ter emnuudiin achaar ellegnii urevsel, havdriin uvchluluu buuruulaad baihad, yamarch barimt notolgoogui hunii ugeer ug hiigeed baih ni setguulch hunii ajil mon uu? ta nar bichih sedviinhee hureeg internet ene teree ashiglaad hailt hiideggui yumuu. zugeer l hov zuudug ailiin avgain ajil hiihee bolimaar yum. medehgui humuus bol asar hudal medeelel avah ni baina. uneheer haramsaltai baina.
mongol hun 217.12.83.26 2011 оны 03 сарын 15 16:56 Хариулах
ter mongol em hepatityn virus ustgadag yum bol yu geed duugui daraad suuj baigaa yum. Hudlaa medeedel baina shuu dee.
setguulchid 202.55.191.22 2011 оны 03 сарын 14 00:06 Хариулах
Zov asuudal hondson bna. Oyun-Erdene setguulchtei yaj holboo barih ve?
emegtei 90.136.165.18 2011 оны 03 сарын 13 08:02 Хариулах
Sain baina uu? Hepatitis A ,B iin vaktsin hiilguulekh heregtei humuusee.Mongold unetei uneguig medehgui baina.Yamartaa ch germand baigaa humuust helekhed orhiin emchteigee esvel emegteichuudiinhee emchtei yariad hiilguuleh heregtei.Ayalaliin ovchin (Reisekrankheit) gesen torold ordog bolokhoor ooroo tolno gej yavagddag.Herev manai ger buld iim ovchin baidag geh meteer uzvel daatgal ni toldog.Ternees 3 udaa hiigddeg tsogtsolbor vaktsin.Ehniikhiig hiisnii daraa 1 sariin hoino 2 dahiig ni,1jiliin daraa 3 dahiig ni hiideg yum bilee. -Hepatitis A bolon B tei humuus aajimdaa C bolon mutats dag gedeg.Yamartaa ch C giin esreg mongold vaktsin garaagui l yum bol delhiid odoogoor baikhgui baigaa.
sorry 61.222.171.82 2011 оны 03 сарын 19 23:22 Хариулах
Hepatitis A bolon B virus mutatslagdaad C boldog gedeg chin hudal oilgolt shuu, ter chin zugiinuus erveehii uusne gedegtei adil
he he 2.98.246.239 2011 оны 03 сарын 13 01:17 Хариулах
huh chin havdaraar uheg arhichguud dandaa l uugaad baidag novshnuud
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 12 13:18 Хариулах
Shavran duvshin shouchinguud Mongold deeshilj devjdeg tsag irj dee. Ulsiin emnelgiig huviin bolgoj avna.Humuusees munge avch under tulberteigeer huuran mehleed deer ni bas gazar heregtei.
Шал худлаа 98.115.172*** 2011 оны 03 сарын 12 10:39 Хариулах
Элэгний С вирусыг устгадаг гэх шиг дэмий юм бичиж байх юм тэр шидтэй эмийг нь устгаж байна гэсэн баталгааг вирус байтугай Бактер гэдгийгээ танихгүй тэр Хатанбаатар л өөрөө гаргасан биз үгүй юм бол хаанахын ямар вирус судлалын лабортор баталсан юм бэ
Шал худлаа 98.115.172*** 2011 оны 03 сарын 12 10:39 Хариулах
Элэгний С вирусыг устгадаг гэх шиг дэмий юм бичиж байх юм тэр шидтэй эмийг нь устгаж байна гэсэн баталгааг вирус байтугай Бактер гэдгийгээ танихгүй тэр Хатанбаатар л өөрөө гаргасан биз үгүй юм бол хаанахын ямар вирус судлалын лабортор баталсан юм бэ
Шал худлаа 98.115.172*** 2011 оны 03 сарын 12 10:39 Хариулах
Элэгний С вирусыг устгадаг гэх шиг дэмий юм бичиж байх юм тэр шидтэй эмийг нь устгаж байна гэсэн баталгааг вирус байтугай Бактер гэдгийгээ танихгүй тэр Хатанбаатар л өөрөө гаргасан биз үгүй юм бол хаанахын ямар вирус судлалын лабортор баталсан юм бэ
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 11 12:01 Хариулах
Mongold Ardiin em,Hunsnii nemelt buteegdehuunuuudiig zohitsuulsan juram gargahgui bol Hatanbaatar shig hunii zovlongoor munge huulegchid bayajij targalsaar baih bolno.
Зочин 220.101.17*** 2011 оны 03 сарын 11 11:50 Хариулах
Interferoniig gants udaaa hiigeed eleg zugeer boldog um bish ee humuus ee.7honogt neg udaa interferon tarij ogloo 2 oroi 3 udaa Copegus gej em uuj buten 1 jil iin emchilgee kurseer hiij baij C virus daragddag um. Gehdee yadarch bolohgui alchohol hereglej bolohgui hoolnii deglem sain barih estoi.Es tegeh avaas emchilgee ur dungui
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 10 20:58 Хариулах
Hatanbaatariin emneleg ulsiinh yum bol yagad tulbur avdag yum.Loosuutai.Emchilgee ni ch loosuutai.
zochin 109.74.55.7 2011 оны 03 сарын 10 18:56 Хариулах
Ene zurag deer bgaa ny emneleg bolj bna uu? Yamar iamaar balgas be? nuraaj orond shine emnelegtei bolmoor yum.
зочин 202.55.191.22 2011 оны 03 сарын 10 17:18 Хариулах
энэ эмнэлэг уул нь их сайн байсан юм одоо эмч нар нь маш харьцааны соёлгүй тэгээд мэдлэг чадвар муутай хүмүүс их болсон байна лээ бас шинжилгээ нь өндөр төлбөртэй байнй улсын эмнэлэг байж шинжилгээнээс яагаад төлбөр авч байгаа юм бэ хатанбаатар өөрөө хувьчилж авах гээд байгаа юм биш үү
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 10 13:49 Хариулах
Mongolchuudiin zovlongoor buruu gariin munge olj baigaa Hatanbaatar unegui gazar avch bas emnelgee ulsiin mungeer bariulah sanaatai.Durtai duh ve.Em emchilgeenuud ni delhiin ali ch orond zuvsheeregdeegui batalgaagui gedeg ni hamgiin ayultai.
НАЙЗАА ЭНЭ ЧИНЬ УЛСЫН ЭМНЭЛЭГ ШҮҮ 202.131.23*** 2011 оны 03 сарын 10 13:42 Хариулах
Хатанбаатарын эмнэлэг л гэж хүмүүс ярьдгаас биш энэ чинь улсын эмнэлэг шүү дээ. Хотын захиргааны мэдэлд байдаг гэж бичсэн байгаа биз дээ, малаа. Мөнхбаяр, Баатарзориг нарыг хамгаалах гэж байгаа ухаантай бол асуудлаа мэдэх хэрэгтэй. харин энэ 2 хүн чинь л хувьчилж авах гээд байгаа юм биш үү
Зочин 66.218.47.209 2011 оны 03 сарын 10 13:33 Хариулах
Hatanbaatriin emneleg Mongolchuudiin tulee bish harin tednii uvchin emgeg deer biznes hiideg mungenii tulee huviin emneleg. Huviin emnelgiinhee nereer hamgiin saihan gazriig avah gej zutgeh ni LUIVAR.
tusalna uu 202.131.23*** 2011 оны 03 сарын 10 13:21 Хариулах
Зэндмэнэ -139 гэдэг эм нь Интерфироноос илүү үр дүнтэй гэж үнэн үү. Хэрэглэж үзсэн хүн байвал туршлагаасаа хуваалцаач. Интерфирон хэрэглээд сайн мэдрэгдэхгүй байна аа
Эмнэлгийн хамт олонд 202.131.23*** 2011 оны 03 сарын 10 11:30 Хариулах
хатанбаатар эмчдээ болон УАУЭСКТ-ийн бүх эмч ажилтнуудад баярлаж явдгаа илэрхийлэе. Та нарыгаа дэмжинэ шүү. Хотын удирдлагууд ямар шийдвэр гаргахыг тэвчээртэй хүлээе. Та нар эмнэлэгээ зүгээр нэг номхон томоотой байж байгаад авилгачдад алдаж болохгүй шүү. Та бүхнийг дэмжихэд хэзээд бэлэн. Гэр бүлийнхнээ ч дагуулаад тэмцэхэд бэлэн шүү. Амжилт хүсье
Зочин 202.131.23*** 2011 оны 03 сарын 10 11:16 Хариулах
Hatanbaatar guain ene emnelgiig ustgah sanaarhaliin ard Hotiin darga Mongbayar mon orlogch Baatarzorig nariin hubiin sonirhol bii shuu dee. Ted gadnaas elegnii emneleg oruulj ireh sanaatai bgaa gesen. Bayachuudad l zoriulsan ter emneleg ni Hatanbaatariin emnelgiig guitsehgui shuu dee. Batarzorig Mongbayar 2 obchnoor biznes hiihee bolich ee
С.Бат-Эрдэнэ 203.194.11*** 2011 оны 03 сарын 10 10:20 Хариулах
УАУЭСКТ -н хамт олонд цаашдын ажил, амьдралд нь өсөн дэвжих ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!
С.Бат-Эрдэнэ 203.194.11*** 2011 оны 03 сарын 10 10:17 Хариулах
Хатанбаатар эмчид их талархаж явдаг юм. Мөн УАУЭСКТ -н хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Та бүхнийг юу санасан есөн хүсэл тань биелэг!
Болор 182.160.29.38 2011 оны 03 сарын 10 10:13 Хариулах
Энэ эмнэлэг чинь олны танил болсон төдийгүй нэлээд нэртэй сайн эмнэлэг Монгол хүн болгон л мэднэ дээ,
ene emneleg uu 202.70.36.227 2011 оны 03 сарын 10 10:03 Хариулах
Ene zurag chin emnelegiin zurag yum uu .Ugui bailgui dee
emegtei 90.136.165.18 2011 оны 03 сарын 13 07:47 Хариулах
Yundaa gaikhsan yum .Manai mongol chini yaduu shuu dee zailuul.
Зочин 133.43.247*** 2011 оны 03 сарын 10 09:27 Хариулах
zahialgat bichleg baina, hezee baihdaa hepatitis C virus ustaj baisan yum be. DOH-g nom unshij emchildeg gedeg shig yum boloh n. bid chin hed dugeer zuund aj torood bainaa.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »