Өнөөдөр сонин

Улс төр

Нүүдэлчин монголын өвөрмөц хүнс

2010-02-24 17:03

“Өнөөдөр” сонин уул уурхай, эдийн засаг, бизнесээс гадна үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Үндэсний онцлог чанарыг хадгалсан экспортод гаргаж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бид илүүтэй сурталчлахыг чухалчилж буй. Тиймээс “Брэнд” булан нээж байна.

214 грамм борц нэг кг махтай тэнцэх хэмжээний шим тэжээл агуулдаг гэдгийг Та мэдэх үү? Борц бол хэчнээн ч удаан хадгалж болох уриншуулж хатаасан мах бөгөөд олон зуун жил уламжлан ирсэн монгол үндэстний өвөрмөц хүнс. Хуучны уламлжлал алдагдах болсон энэ үед “үхрийн махыг долоо хоног хатаагаад борц шүү дээ” хэмээн эндүүрэх нь олон. Гэтэл жинхэнэ монгол борц бол үүнээс тэс өөр. Хаа холын Африкчууд одоог хүртэл махаа давслан наранд хатаагаад, нэг төрлийн борц хийж л байна. Гэсэн ч энэ бол борц биш гээд хэлэхэд нэг их буруудахгүй.

Махны 75 хувийг ус, үлдсэн 25 хувь нь эрдэс бодис, бусад шим тэжээл эзэлдэг. Тиймээс мах борцолно гэдэг нь махны найрлага дахь эрдэс бодисын хэмжээг алдуулалгүйгээр усыг ууршуулан хатааж байгаа хэрэг. Тэгэхээр Африкийн ч юм уу, Азийн бусад үндэстний “хатаасан мах”-ны хажууд монгол борц жинхэнэ “брэнд” гэж нэрлэгдэх нь гарцаагүй. Энэ талаар ШУТИСийн Хүнсний инжнер, био технологийн сургуулийн Хүнсний үйлдвэрлэл шим судлалын төвийн профессор, ШУ-ны доктор Б.Энхтуяа “Борц бол монгол үндэстний эрт үеэс хэрэглэж, боловсруулж ирсэн бүтээгдэхүүн. Яах аргагүй Монголын брэнд хүнс. Борцыг хүмүүс зүгээр нэг хатаасан махтай эндүүрэх нь байдаг. Энэ бүтээгдэхүүн нь монголчуудын цаг агаарт тохирсон хүнс бөгөөд хүйтэн, өндөрлөг газар хатаахад тохиромжтой байдаг. Махыг ингэж хүйтэнд хөлдөөж, ууршуулан хатааж хэрэглэдэг үндэстэн манайхаас өөр байхгүй. Ийм борцыг гурван жил хадгалахад чанараа алддаггүй юм” гэв.

Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг гэдгээрээ онцлог борц хэмээх бүтээгдэхүүн монгол хүний биед болон нүүдэлчин заншилтай гайхалтай сайн зохицох нь бий. Хатаасан борцны ердөө 10 хувь нь ус, үлдсэн нь эрдэс шим тэжээл байдгийг мэргэжилтнүүд хэдийнэ тогтоосон. Монгол малын мах бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Учир нь, манай мал 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллож, энэ бүх ургамлын шим тэжээлийг биедээ шингээдгийг мэргэжилтнүүд нотолж, гаднынхны атаархлыг төрүүлж байсан удаатай. Нүүдэлчин монгол айлд хөргөгч, хөлдөөгч гэж байгаагүй. Тэгэхээр махныхаа шим тэжээлийг алдуулахгүй удаан хадгалах арга олсон нь махыг борцлох байж. Борцыг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж болдог ба хөнгөн жинтэй учир холын аян замд болон сансрын нисэгчид авч явахад тохиромжтой байдаг. “Жор сурсан эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг уг бүтээгдэхүүнийг хийх аргыг эрдэмтнээс илүү хөдөөгийн малчид дэндүү сайн мэднэ. Мэдээж нутаг нутгийнхан байгалийн онцлог, уламжлалдаа тохируулан хийдэг. Борцыг голдуу үхрийн гуя, хааны махаар хийнэ.

Учир нь, хонины махны чанар удах тусмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггүй тул борц хийдэггүй. Нар их тусдаг газар өлгөвөл мах гашуурч, сүүдэрт тавибал чийг авч үнэр орох тул онцгой анхаарах хэрэгтэйг борцны “мэргэжилтнүүд” андахгүй. Сүүлийн үед монголчууд гадаадад ажиллаж, амьдрах болсонтой холбоотойгоор борц хэмээх бүтээгдэхүүн гадаад зах зээлд танигдах болсон. Манайд ч борц хийдэг үйлдвэр цөөнгүй. Гэхдээ л уг бүтээгдэхүүнийг хийхэд тохиромжтой цаг агаар, уламжлал, “технологчид” зөвхөн Монголд бий. Тэгэхээр борц гэдэг энэхүү брэнд бүтээгдэхүүнээ импортолж, дэлхийд амтлуулбал яасан юм бэ. Солонгос кимчи, америк бургер сэлтхэн “од” болоод байхад Монголын брэнд борц хол явна даа.

 

тийм шүү 2010 оны 05 сарын 15 01:11 Хариулах
бараг аманд амтагдахаар сайхан бичиж, хэрэгтэй зөв зүйл шүү дээ хөө. ядаж нэг нь ч гэсэн ингээд уул уурхай газар шорооноос хөндийрөөд жинхэнэ ашигтай амьдралтай зүйл хөндөж сэдэж байгаад туйлаас сайхан санагдаж байна. үнэндээ монгол малын мах сүү бүтээгдэхүүн бол бүгд брэнд болж чадахуйц үнэт зүйлүүд шүү дээ. даанч үүнийгээ тоохгүй буруу зүйл рүү яваад байх юм. магадгүй зориуд буруу замаар явуулж, эцэст нв мал ч үгүй газар ч үгүй болгож мэдэх суртал ухуулга үзэл санаа яваад байх юм. Танд амжилт хүсье. цаашид ийм сайхан нийтлэлүүд бичээд байгаарай. танай зарим сэтгүүлчдийн бичиж байгаа зйүл хэрэг алгаа, нохохй шиншлэх ч шиншлэхгүй юм бичих юм. харин та тийм биш байна, баярлалаа.
jagaanaa 2010 оны 03 сарын 03 17:23 Хариулах
асуудал дэвшүүлсэн сайхан нийтлэл болжээ...үгийн амьдлаг чанар, үнэр нь мэдрэгдэж байна... энэ сэтгүүлч ч хол явна даа ... амжилт хүсье.. боддог л санаа... гэхдээ уншихад сонирхолтой байлаа...
Borts Jerk hoyoriig haritsuulah hereggui 2010 оны 03 сарын 01 16:12 Хариулах
Davsalj tusgai nuhtseld utaj hataasan jerkiig sain l bol salhind sevreej narand horchiitol ni hataasan bortstoi adiltgah hereggui.Mongol geheer buh ymaa magtah geed aliagaa aldchih yum.Belcheertee gertee nuhuulaad hanadaggui huuhnuudee bas magtana.
fghfg 2010 оны 02 сарын 25 14:50 Хариулах
hgh
Bitgii bulter 2010 оны 02 сарын 24 20:02 Хариулах
Mongolchuud gantshan mah hataaj uner oruulj yalaa tsatssan ut horhoitoi ni iddeg yum bish.Davsalj hataasan mah hajuud ni uner ut horhoi baihgui.
oi 2010 оны 02 сарын 27 03:53 Хариулах
teriig chini Bid bas hiideg yum.SHUUZ gedeg yum yum.
Зочин 2010 оны 02 сарын 25 06:27 Хариулах
borts bol saihan hool. ingej olon jiliin umno boddog baij. yagaad gevel bi mongoloos garaad 10heden jil negent boljee. bortsoo ch martaj. harin ene zurag deer borts bolgohoor ulguud tavisan mahiig harsan chin ogiudas hureh shig. bortsiig sanalaa. bodogdoj baina, yu gevel, zuvhon mongolchuud mahaa ingej uner oruulj baij hataaj baij heregledeg n mongolchuud dotroo l OK yum baigaa biz, harin gadaad humuust bol ih evgui haragdahaar yum baina gej. sonin l yum.
Borts bol umhiiruulsen mah bish 2010 оны 03 сарын 12 16:25 Хариулах
1-t Ene zurag deerh mah bol borts bish. 2-t Bortsiig zuvkhun 11-12 sard hiideg bolhoor umhiiruuldeg bish harin hulduudug yum. 3-t Bortsiig hiihdee ehleed mahaa nariihan zusdeg, ene hurdan hulduuh bolon, hataahad hurdan bolgoj bgaa yum. Daraa ni nariin herchsen mahaa buren hulduunu. Tuunii daraa daavuun uutand hiij baigaliin salhind tavij hataana. Ingeed hawar dulaan bolhod mah buren hatsan baidag uchir muudaj uner orno gesen oilgolt baihgui yum shuu.
Зочин 2010 оны 02 сарын 26 15:25 Хариулах
за чи тэнэгтэх мөрөөрөө тэнэгт за. энэ чинь үнэр ордоггүй хадгалагддаг юм мал минь уламжлал гэж байдаг юм гөлөг минь тэр чиний үмхий хужаа нар л үнэр оруулж өттүүлж иддэг байгаа юм биз мал минь. монголд ирэлгүй тэр чигээрээ зайлаарай за юу.
Зочин 2010 оны 02 сарын 25 07:57 Хариулах
bas neg bodol. bi mongol hun. hotiinh ch gesen mongol l hun. mongold honi yaj gargadgiig medehiin deedeer medne, ooroo gargaj uzeegui ch gargaj baihiig zundoo l uzsen busad mongol humuusiin adil. harin dor hayaj 10 heden jiliin umno hurtel shuudee. harin nodlin jil baina uudaa minii amidardag ulsad mongoliin tuhai barimtat kino garch baihiig harlaa. tegsen chin tend neg saihan hudoonii mongol honi gargahiig haruuldag yum baina. nud haltiram yum bolson. bi helj baina
p 2010 оны 02 сарын 27 03:59 Хариулах
chi mah iddeg l bh.chi naad bgaa gazraa,mahny uildvert n orj uzsen uu?kk.Mongolchuud harin hamgiin tsever gargadag yum shuu!muu Mongoloo aldsan novshoo!
b 2010 оны 05 сарын 17 00:30 Хариулах
unen unen, aimaar baih
prev next

Манай буланд »

Ярилцлага»
Жүжигчин Ч.Ундрал: Ханьдаа анхны харцаар дурласан  ..
Чөлөөт цаг»
ТЭКТОНИК БҮЖИГЧИД ХАЛЗ ТУЛАЛДАНА..
Чөлөөт цаг»
"Victoria’s Secret”-ийн тухай таны мэдэхгүй 5 зүйл..
Чөлөөт цаг»
У.Уранчимэг Италид амардаг уламжлалтай..
Чөлөөт цаг»
Ж.Алтанцэцэгийн 37 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨР..
Нийгэм»
Б.Сарангэрэл:Би биеэ үнэлэгчдийн тансаг хэрэглээг бүтээж ч..
Чөлөөт цаг»
Том Круз УНШИЖ ЧАДДАГГҮЙ гэж үнэн үү?..
Нийгэм»
Хамгийн урт насласан сиами ихэр
Чөлөөт цаг»
Хайраа олоход тань юу саад болж байна вэ?..
Ярилцлага»
"Гурван охин хамтлаг"ийн Анхмаа:Өөрөө өөртөө эзэн бай. Хэн..
Чөлөөт цаг»
Эрчүүд эмэгтэй хүнд заавал хэлж байх ёстой үг..
Нийгэм»
10 мянган метрийн өндрөөс унаад АМЬД ҮЛДСЭН БҮСГҮЙ..
Ярилцлага»
Мэрайя Кэри:Би сээтэгнүүр байхыг хүсдэг..
Ярилцлага»
М.Саранцэцэг: Хүмүүс хаана л явна намайг “Сүнжид багш аа”..
Чөлөөт цаг»
Papparazzi Пүүжээ
Чөлөөт цаг»
Секс гэдэг авъяас чадварын сорил биш ..
Ярилцлага»
Quiza:Мөнгө бодож байгаа бол гадаад руу явахаас өөр аргагү..
Нийгэм»
Ч.Цэлмүүн:Эрлийз биш гэдгээ монгол хэлээрээ хэлсэн ч... ..
Developed by Singleton LLC