Үлгэрийн хот МАНЖУУР

2011-04-18 14:54:53

Наран мандах зүгийн уудам тал улсын хилд тулсан ч төгсгөлгүй үргэлжилнэ. Чойбалсангаас Монгол Улс, БНХАУ-ын хилийн Хавирга-Архашаатын боомт хүртэл 200 км энхэл донхол ихтэй шороон замаар туулсан цуваа тус улсын хилээр ормогц цардмал зам тосов. Хятадуудын баримталж буй бодлого нь хил орчмын хотуудаа хөгжүүлж авто замаар холбох явдал аж.

Энэ ч утгаараа Монгол Улстай хил залгаа тө дийгүй бусад боомтоосоо эх лээд томоохон суурин газраа авто замын нэгдсэн сүлжээнд холбожээ. Монгол Улсын хилийн боомтоор өглөө эртлэн гарсан цуваа үдийн хэрд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шинэ Барга баруун хошуугаар дайрсан юм. Уг хошуу нь хэдийгээр жижигхэн суурин газар ч эрчимтэй хөгжиж байна.

Хэдхэн жилийн өмнө Дорнодын наймаачид Манжуураас бараа зөөдөг байх үед уг хошууны төв нь авто зам ч үгүй шавар шавхайдаа зууралдсан, байсхийгээд автомашинууд нь суучихдаг байжээ. Гэтэл өдгөө Шинэ Барга баруун хошууны төв Алтан эмээл нь эмх цэгц сайтай, хөгжлийн хэвийн төлвөө 50-60 жилээр нь батлан хэрэгжүүлж байгаа юм байна. Тиймдээ ч хотынхоо дэд бүтэц автозамын асуудлыг хамгийн түрүүнд шийдэж, замаа барьчихаад ашиглахгүй хаалт тавьсан байх юм.

Замын дагуу байшин барилга босоод ирэхээр хаалтаа авч ашиглалтад оруулах тухайгаа тус хошууны удирдлага “Хотын хөгжлийн алсын хараа” уулзалт хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын хотуудын төлөөлөгч нарт танилцуулж байсан юм. Алтан эмээл гэдэг нь Чингис хааны мориныхоо алтан эмээлийг авч үлдээсэн газар хэмээн тус хотын баргууд буюу өвөрмонголчууд ярих юм билээ.

Дэлхийд ганц Барга музейгээ тус хотынхон Монгол Улсын төлөөлөгчдөд сонирхуулсан бөгөөд тус музейд Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа гуайн булан байв. Музейн тайлбарлагч нь түүнийг “Барга хүн, өнгөрсөн жил энд ирээд буцахад нь түүний нэрэмжит булан нээсэн” хэмээн тайлбарлаж байлаа. Төлөөлөгчдийн суусан автомашины цуваа өдөржин хур далж оройхон нар шингэхийн хэрд хэдэн толгодод ойртон ирсэн. Энэ нь алдарт Манжуурын толгод байлаа. Цэлийсэн талаар өдөржин давхисан аянчид хөгжмийн аянд гардаг хэдэн толгодын хормойд сүндэрлэх үлгэрийн орд гэмээр байшингуудын барааг харсан юм.

Гурван улсын хилийн боомт Манжуур нь зүүн аймгийнхны, тэр дундаа Дорнодынхны бараагаа худалдан авдаг, мөн ОХУ-ын зүүн өмнөд хил орчмын иргэдийг өргөн хэрэглээний бараагаар хангадаг хот аж. БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүсээр зарлан хөгжүүлж байгаа юм байна. Манжуур 730 ам.км хавтгай дөрвөлжин газар нутагтай, 300 гаруй мянган хүн амтай, хөрш зэргэлдээ улс оронтой авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон томоохон боомт нутаг.

Эндхийн зах зээлд худалдаалагдаж буй бараа нь Эрээнийхийг бодвол илүү чанартай байдаг тухай Дорнодын иргэд ярьж байсан. Тиймдээ ч бараа нь арай өндөр үнэтэй. Хэд хэдэн томоохон худалдааны төвийн үйлчлүүлэгчид нь ихэнхдээ оросууд байдаг юм билээ.

Тэндхийн хятадуудтай орос хэлээр нэвтрэлцэж ойлголцох боломжтой байсан. Манжуур хотын байшин барилга нь орос маягийн хийцтэй ихэнхдээ үлгэрийн орныг санагдуулам дүрслэлтэй. Суурьшмал болон жуулчин оросуудын анхаарлыг татах ур хийцтэй барилгын хажуугаар хөшөө дурсгал нь мөн л хойд хөршийнхөнтэй холбоотой. Тус хотын аялал жуулчлалын бүс болох хойд хэсэгт нь матрёшкагийн нэлээд том хөшөөт талбай байх юм билээ. Манжуурт жуулчлалаар очсон гадна дотнынхон бүгд энэ талбайгаар зочилдог гэсэн. Энэ талбай хүрэх замд “Москва-80” олимпийн бэлгэдэл Мишагаар хашаагаа чимэглэн барьсан байх юм билээ.

Тэнд ийнхүү орос хийцийн барилга байшин, хөшөө дурсгалын зэрэгцээ Азийн хэв маягийг харуулсан үзмэр ч дээрх талбайд бий. Тухайлбал, 12 жилийн баримал, гэр хэлбэртэй Манжуур хотын Спортын ордон. Хорих газар нь хүртэл үлгэрийн ордон гэмээр барилгатай. Тус хотын хорих газарт Дорнод аймгийн харьяат нэг гэр бүлийн хоёр хоригдож байгаа талаар Чойбалсан хотын нэгэн эрх бүхий албан тушаалтан хэлж байсан. Тэд хориотой ангийн арьс худалдахаар явж байгаад баригдсан юм байна.

Улмаар 10 гаруй жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж. Энэ тухай мэдээллийг Манжуурын өвөрмонголчууд болон Засгийн ордны Гадаад харилцаа хариуцсан хүмүүсээс нь лавлахад үгүйсгэж байсан юм. Тус хотод хэдэн жилийн өмнө хятадуудын шавар тагз олон байсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд бүгдийг нь нурааж, орон сууцны барилга барьж буй юм билээ.

Орон сууцны барилгыг барихдаа хотын ногоон байгууламжийг давхар шийдвэрлэдэг аж. Хятад хүн бүр хоёроос дээш мод тарих ёстой бөгөөд орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө хажууд нь заавал ногоон байгууламж барих ёстой байдаг юм байна.

Ингэж хотын ногоон байгууламжаа шийдэхийн зэрэгцээ мод бүрийг услах услалтын системийг анх хот байгуулахдаа л нэг мөр шийдсэн байдаг аж. Тус хотод модон материалын  үйлдвэрлэл нэлээд байдаг бө- гөөд түүхий эд болох модоо төмөр замаар ОХУ-аас, тэр дундаа Сибирээс маш олон вагоноор зөөж авчирдаг юм билээ.

Өдөртөө хэд хэдэн вагон мод тус хотын төмөр замаар орж ирж, хоосон вагонууд буцаад хойд хөршийг чиглэн явдаг аж. Манжуурыг гурван улсын хилийн худалдаа арилжааны гол бүс нутаг болгон хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүсийнхээ ажлыг Хятадын тал эхлүүлээд зарим худалдааны төвөө тус бүсдээ аль хэдийнэ байгуулжээ. Харин ОХУ-ын тал эдийн засгийн чөлөөт бүсийнхээ барилга байшингийнхаа ажлыг ч эхлүүлээгүй, манай Замын-Үүд, Алтанбулаг зэрэг чөлөөт бүс хэмээн хашаа хатгасантай ижил байлаа.

Манжуур хот манай улсын Дорнод аймаг, ОХУ-ын Владивосток, Чита, Буриадтай төр засгийн хэмжээнд болон иргэд хооронд харилцаатай, гурван улсын хамтарсан наадам, уралдаан тэмцээн, цагаан сарын баярыг хамтран өргөн тэмдэглэдэг гэнэ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын хөгжил 50-60 жилээр төлөвлөгдсөн бөгөөд дахиад нэг Манжуурын дайтай хот босгох төлөвлөгөө байгаа аж. Энэ төлөвлөгөөний дагуу зарим барилга байгууламж нь баригдаж эхэлжээ.

Тус хот энэ их бүтээн байгуулалтынхаа зэрэгцээ хил орчмын хөрш орнуудынхаа дэд бүтэц, авто замыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч байгаа бөгөөд цаашлаад Дорнод аймаг хүртэл авто зам тавих талаар судалгаа хийж буй гэдгээ Хотуудын холбооны төлөөлөгчдөд танилцуулж байв. Үлгэрийн гэмээр хот Манжууртай танилцах боломж баруун болон төвийн аймгуудын төлөөлөгчдөд тэр бүр олдохгүй.

Тиймдээ ч энэхүү боломжоор хангасан Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг болон тус хотынхонд Монголын хотуудын холбоо, гишүүн хотуудын төлөөлөгч нар нь талархаж буйгаа илэрхийлсэн. Түүгээр ч зогсохгүй зарим нь Манжуур, Алтан эмээл хотын хөгжлийн туршлагаас тус тусынхаа хотын хөгжилд авууштай санаа олон байгааг хэлж байв.

 


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
ooooo 72.161.117.15 2011 оны 08 сарын 18 13:58 Хариулах
Mongoltoi tomor zamaar holboh yamar uchir baina>
Dornodiin altan ueiin ganzagachin. 203.91.117.4 2011 оны 06 сарын 01 04:30 Хариулах
Ta nar yugaa medej olon yum demiireed bnaa.Manjuuriin shorong ulgeriin ordon gej say neg erguu mal,urvaj biee khudaldsan shulam soliorov uu. Ter baishing bi denduu sain medne.ingej soliorch balairch baidag khun gazar dor khevtej baival taarna...
Батаа 65.79.238.90 2011 оны 04 сарын 20 00:21 Хариулах
Манжийн нийслэл байсан Мүгдэн хот одоо Шенъян гэдэг хятад нэртэй байгаа.
zochin 203.91.117.4 2011 оны 04 сарын 19 10:35 Хариулах
ynen shyy abliga bhgyi bol mongol uls hugjinu odoonii erh medeltbyyd bhad mongol uls yagaad ch hugjihgyi zaluu yeiinhnee abligad alban tushaald durtai bolgoj hymyyjyylj bn ene MANAN
Зочин 183.81.169.3 2011 оны 04 сарын 19 10:16 Хариулах
Авлига байхгүй газар маш түргэн хөгждөг юм билээ. Энэ авлигачид төр удирдаж байгаа цагт манай хөгжил яст мэлхийн хурдаар тэднийг эхлээд идэж цадсаны дараа шавхаруугаар нь амьдарч урагшилна. Хятад орон авлигачдыг их бага гэлгүй буудчихдаг учир 20 жилд хөгжиж чадлаа. Хөгшчүүл хөөрхийдөө сайхан цаг үзэлгүй явсаар... хонгилын үзүүрт гэрэл гэж МАН хуурсаар...дахиад 20 жил.. санаачлагаараа болино гэж байхгүй юу.
ааа 202.131.25*** 2011 оны 04 сарын 18 20:24 Хариулах
манж улсын нийслэл мүгдэн гэж мөн үү
Зулаа 202.72.245*** 2011 оны 04 сарын 18 19:09 Хариулах
Манжуур гоё хот байна лээ...Хотоо төлөвлөөд ид бүтээн байгуулалт явагдаж байсан...Манайхан хэзээ тэгж хотоо төлөвлөж бүтээн байгуулалт хийх юм бүү мэд...
ssss 221.212.10*** 2011 оны 04 сарын 19 10:22 Хариулах
manjuuraas tsaashaa yavahaar bvvr goe hotuud sunderlej bgaa.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/

Манай буланд »