ЭНЭ ОЛОН ХУВИЙН СУРГУУЛЬ ДАМПУУРААСАЙ

2011-06-13 20:33:22

Монголд дээд боловсролын үнэ цэнэ, нэр төр хог дээр гараад удчихлаа. Гэтэл манайдаа л Харвард гэгдсэн их сургуулийн нэгэн эрхэм доктор телевизээр “Бид сургалтын чанараараа дэл хийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн” хэмээн хээвнэг тууж байдаг байгаа. Юун дэлхийн өрсөлдөөн, стандарт энэ тэр вэ? Хэт халуураад бид дэмийрч байна шүү дээ. Монголын ямар гээч их, дээд сургуулийн диплом хил хязгаар даван үнэлэгдэж ча даж байгаа билээ. МУИС, ШУТИС, ЭМШУИС гээд манай өмнөө барьдаг сур гуулиуд мөн юм байгаа биз дээ. Тэгээд Монголд эдгээр сургуулийг төгссөн дипломтой инженер, эмч, багш, сэтгүүлчид мянга мянгаараа лааз өшиглөгчдийн эгнээг жил бүр зузаатгасаар байдгийг хэрхэн ойлговол зохилтой вэ. Хилийн чанадад бүү хэл, сур гуулийнхаа босгыг арай чүү нэг дэмн үүлэн давах мэргэжилтнийг тэгээд бид мянга мянгаар нь цаашдаа “үйлд вэрлээд” л байх юм шиг байна. Үүнийгээ тэгээд “Дэлхийн стандар тад нийцсэн сургалт” хэмээн догиогоод явцгаах юм байна л даа.

Монгол Улс 2.7 сая хүн амтай. 200 шахам их, дээд сургууль коллежтой. Эдгээрт суралцагч 162.5 мянган оюутантай гэж бай гаа. 1000 хүн тутамд ногдох доктор, профессорынхоо тоогоор бол дэлхийд “наамбар уан” улс болон “жаалж” эхэлсэн. Зугаатай хэрэг шүү. Манай улс аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараараа энэ онд дэлхийн 155 улсаас 142 дугаар байрт байна уу даа жагссан харагдсан. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага л худлаа судалгаа гаргадагг үй юм бол бидний ард Африкийн Бурунди, Ботсван, Тонга мэтийн орнууд л яваа юм билээ. Бичиж буй зүйлтэйгээ хамаатай, харьцуулсан дүгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримтыг би дурдмаар байна. Их Британи 59.4 сая хүн амтай, 89 их, дээд сургуультай. Шинэ Зеланд 3.9 сая хүн амтай, долоон их, дээд сургуультай. Саудын Араб 22.5 сая хүнтэй атлаа 40 их, дээд сургуультай. Манайхтай ойролцоо хоёр сая гаруйхан хүн амтай Македон улсад гэхэд л хоёрхон их сургууль байдаг юм байна. Эндээс харахад монголчууд бид их, дээд сургуулийнхаа тоогоор дэлхийн улс орнуудыг ойрын зуундаа бараадаж ирэхээргүй хол тасархай орхисон байгаа биз.

Социализмын гэх үед 10 гаруй их, дээд сургуультай ч чанартай, чадвартай боловсон хүчнээр дутагдаж, гачигдахгүй болоод л байдаг байсан. Монгол одоо 200 шахам дээд сургуультай болчихоод дипломтой ажилгүйчүүдийг ёстой л бөөн бөөнөөр нь цутгаад байдаг болчихлоо. Монголын боловсролын бод логыг “Дипломтой, ромботой ажил гүйч үүдийг үй олноор нь нийлүүлэхэд чиг лүүлнэ” гэж тодорхойлсон юм болов уу гэж би хувьдаа ойлгох болсон. Монгол Улс 162 мянган оюутантай гэдэг бахархмаар тоо. Гэвч хэд нь ажлын байр тай болдгийг боловсролын бодлого барьдаг “боловсролтой” дарга нар мэддэг болов уу гэдэг нь аазгай хөдөлгөөд байдаг юм. Харин багш нарын тухайд бол аль эрт цайчихсан хүмүүс.

Ингэж хэлж буйг минь өршөөх биз. Яах аргагүй л “мэргэжилтэн” бэлтгэдэг багш нар тэгээд гудамж дүүргэсэн ромботой ажилгүйчүүд, сонин, телевизийн зай, цагийг битүү бөглөсөн ажлын байрны зарыг хараад ядаж л бяцхан ичдэг байх гэж найддаг юм. Яагаад гэвэл тэдний үйлдвэрлэсэн “бүтээгдэхүүн” зах зээлд огтхон ч борлогдохгүй байна шүү дээ. Эрээний деффекттэй бараанаас ч долоон дор. Урт, богино, уранхай, цоорхой хужаа оймсыг худалдаж аваад өмсөх хүн Монголд захаас аван байхад улаан диплом, ромботой атлаа албан газрын сахиулын байранд ч адлагдаж гологдсон “мангуунууд” ямар олноор бэлтгэгдэнэ вэ? Монголд 40 мянган ажилгүйчүүд бий гэдэг тоог Үндэсний статистикийн хорооноос (энэ оны гуравдугаар сарын байдлаар) гаргасан байдаг юм байна.

Манайхны дандаа багцаалдаж, гэхдээ бодит дүнг дарж мэдээлдэг араншинг бодолцвол энэ тоо худлаа л даа. Үүнээс их гэж ойлгох нь онох байх. Юутай ч 40 мянган ажилгүйчүүдийн 28 хувь нь дээд мэргэжилтэй “нөхөд” байна гээд бодохоор нэгэн бодлын “бахархал” ч юм шиг. Хэзээ ч сургууль соёл гэдгийг дамжиж үзээгүй, нэр усаа ч мутарлаж үл чадах Африкийн зарим орны ажилгүйчүүдтэй харьцуулахад хэд хэдэн их, дээд сургуулийг дүүргэсэн өндөр боловсролтой ажилгүйчүүд Улаанбаатарт пиг. Энэ нь бидний омогших нэг сэдэв мөн биз дээ. Монгол Улсад өнөөдөр мундаг боловсролтой инженер, хуульч, багш, эмч, сэтгүүлч … ямар хэрэгтэй байна вэ? Цалин пүнлүү нь ч өндөр, 1000-10000 ам.доллар гэж зарлаад байхад тэнцэх “боловсорсон хүчин” олдохгүй байна.

Ямар бодлогоор, хэн ийм “гологдол”- уудыг үйлдвэрлээд байна вэ? Шуудхан үнэнийг өгүүлбэл УИХ-ын нөгөө л “үйлтэй” 76 “мангуу” дээр учир шалтгааны эх хөвөрч очоод тулчихаад байдаг юм. Манай 76 “мангуу” мөнгө хийх нүх энэ тэр дээрээ бол үнэнхүү сийрдгийн жишгийг Монголын боловсролын бодлогоор дэнчин тавьсан бизнесээс нь харж болно. Өнөөдөр хувьдаа сургууль өмчилж, байгуулаагүй эрх мэдэлтэн цөөхөн бий. Ялангуяа өмнөх УИХ-ын гишүүд спикерээсээ эхлээд л толгой дараалан хувийн их, дээд сургууль, коллежтэй болцгоосон юмдаг. Зарим нь хоёр өрөө байрандаа хүртэл их сургууль байгуулж, хаягаа хадаж байсан гээд бод доо. Ийм хөгийн юм Монголд л байж болдог байх. Д.Лүндээжанцан (“Шихихутаг”), Д.Оюунхорол (“Отгонтэнгэр”), УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэс үрэн (“Монгол бизнес”), А.Цанжид (“Соёмбо”), С.Төмөр-Очир (“Хангай”), Д.Дорлигжав (“Билэг”) … гээд УИХ-ын гишүүн, гишүүн асан, эрх мэдэлтнүүдийн боловсролын салбарт шахалдсан бизнесийн байгууллагуудын (их, дээд сургууль нэртэй) жагсаалт Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч (“Либерти” дээд сургуулийн 25 хувийг эзэмшдэг), Р.Гончигдорж (МУИС-ийн ТУЗ), Р.Амаржаргал (ЭЗДС ТУЗ-ийн гишүүн), Ч.Сайханбилэг, С.Баярцогтын гээд үргэлжилнэ. Тэгэхээр боловсрол гэдэг их хэмжээгээр мөнгө босгож болдог салбар аж. Хамгийн гол нь боловсролоор мөнгө хөөж бизнес хийх нь улс оронд ямар урхагтайг дипломтой атлаа хэнд ч хэрэггүй шавар толгойтой “мэргэжилтнүүд” Монголоор нэг болсон нь нотлох биш үү. Хэдийгээр хог болсон энэ олон сургуулийг нэгтгэж цөөлнө гэсэн ч хэрэг дээрээ ганц нэг нь хоорондоо нэгдсэнээс бус хэлбэр тооны хувьд ямар ч өөрчлөлт гарсангүй.

Монголд боловсролын үнэ цэнийг ингэж шавартай хутгасны буруутан нь эрх мэдэлтнүүд. Боловсролын бизнес тодорхой нэрийн татваруудаас чөлөөлөгддөг гэдгийг тэд юу эс андах билээ. Сая сая төгрөгөөр нов ногоон тэгнүүдийг “үйлдвэрлэх” тусам тэдний халаас зузаарч байдаг. Монголын хүн амын тэн хагас нь Улаанбаатарт төвлөрсний учир шалтгаан нь ихэс дээдсийн боловсролын бизнестэй шууд холбогддог. Хө- дөөгийн залуус хотод ирцгээж хувийн энэ олон сургуульд хамаг байдгаа шавхан байж суралцсан болдог. Тэдний олонх төлбөрөө сургуульдаа тушаачихсан л бол дөрвөн жил зугаацаж яваад дипломоо авсан ч болно. Өөртөө ч, улсдаа ч нэмэргүй дөрөв таван жилийг харамсалтайяа үднэ. Алга дарам цаас, дөрвөн талт тэмдэгний төлөө л юм даа. Энэ бүхний төлөөсөнд хоттой хоньтой нь цуг хөдөө нутаг эзгүйрэх. Өнөөдөр малаа барж, хотоо харлуулан, өрөнд баригдсан малчид энэ олон их, дээд сургуу лийн эздээс хариуцлага нэхэх учиртай. Ямар ч үнэ цэнэгүй сургалт, хэнд ч хэрэггүй дипломны төлөөнөө байдгаа барж хүүхдээ сургах нь ухаангүй үйлдэл гэдгийг бид ойлгох ёстой болж. Үүний оронд тусгай мэргэжлийн сургуульд хүүхдүүдээ явуулж, хаана ч хэрэгцээтэй гагнуурчин, талхчин, нарийн боовчин, хүнд механизмын засварчин, жолооч болго л доо. Өнөөгийн манай их, дээд сургуулиуд үнэн хэрэгтээ ажилгүйчүүдийн армийг л бэхжүүлж чадна. Байдаг мал хуйгаа банкны барьцаанд тавьж авсан зээлээр тань Монголын их, дээд сургуулиудад суралцаж төгссөн хөвгүүн чинь хулгайч, охин чинь биеэ үнэлэгч болсон байх аваас бүү гайх.

Компани, хоршоо байгуулж буй аятай их, дээд сургуулийг үржүүлж болдоггүй юм. Өнөөдөр малчдын амьдралыг ямар ч чанаргүй сургалттай их, дээд сургуулиараа дамжуулан сорон мөлжигчид нь аанай л эрх мэдэлтнүүд. Тэд хүүхдүүдээ яагаад Монголд, тэр тусмаа өөрийнхөө хувийн сургуульд үнэ төлбөргүй сургадаггүйн учрыг тунгаагаад үз. Тэдний сургуулиудын сургалтын чанар төлбөрийн хэмжээтэй нь харьцуулахад даанч харамсалтай санагддаг. Тооноос чанар эрхэм гэдгийг бид мартах учиргүй. Зуун ямаанд жаран ухна гэдэгчлэн 2.7 сая хүнд 200 их, дээд сургууль үнэндээ ахадсан тоо. Үнэ цэнэгүй 200 сургуулийн оронд үндэсний ганц Кэмбриж, Харвард, Оксфордтой болцгооё л доо. Бид хөгжлийн их тэсрэлт хийх гэж байна. Бид асар том боломжийн гараан дээр ирлээ гэцгээж байна. Толгой хоосон харанхуй байх аваас монголчууд бид тэгээд яаж тэсрэх юм бэ? Бид ёроолгүй баялагтаа эзэн сууж, эх орноо хөгжүүлнэ л гэж бодож байгаа юм бол чанартай, мундаг боловсролтой болох ёстой. Бид өөрсдөө бүхнийг хийж сурах, бүгдэд суралцах хэрэгтэй байна.

Эс бөгөөс эх оронтой атлаа бусдын нутагт байгаа юм шиг, эзэн нь мөртлөө зарц боол нь мэт харийнхны өмнө гөлөлзсөн, арчаагүй хэвээрээ байх болно. Сонсоход хатуу ч үнэн ийм л байна. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойн том том төслүүдийг жишээлээд хар. Хүнд даацын тэрэг аятайхан жолоодчих монгол хүн ховор байна шүү дээ. Тэгээд нөгөө баахан диплом, ромбоны эзэд юу хийж чадаж байгааг нь бас эргэцүүлээд бод. Бээлий оёж (тэр нь маш муу), хуушуур бууз чимхэж, бусдын ялгадас энэ тэрийг соруулсан шиг л амь зууж, хувь хишиг хүртэнэ гээд хорвоогийн тоосыг манаргаж явцгаах нь харамсалтай агаад эмгэнэлтэй байна. Үндэстнийг сүйрэл, оюуны харанхуйд хөтөлсөн энэ олон их, дээд нэртэй мөнгө угаасан бохир заваан бизнесээ одоо зогсоох цаг болоогүй гэж үү сэтэртнүүд. Эдний халаасыг зузаатгаж, тархиа савандуулахаа монголчууд бид ч болих цаг болж. Нэгэн хамтлагийн дуунд гардагчлан сайд дарга нарын энэ олон хувийн сургууль бүгд дампуураасай, нураасай гэж туйлын ихээр хүснэм.


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
hmm 203.194.11*** 2012 оны 07 сарын 05 22:04 Хариулах
arai ch dee ih surguuliin toogiin ee
od 124.158.91.97 2012 оны 01 сарын 05 19:52 Хариулах
Үнэхээр хөндөх ёстой асуудлаа бичжээ. Кредит систем монголчуудыг дампууруулж байнаа.
202.179.*** 202.179.11.58 2012 оны 01 сарын 13 13:31 Хариулах
Оюутан нэртэй соёлгүй ухамсаргүй нөхдүүдээр дүүрчээ одоо 70000 төг авна авахаараа алж өгнөө л гэж ярих юм улам л өөгшүүлээд л байх юм
Зочин 182.160.34.41 2011 оны 12 сарын 10 10:27 Хариулах
Их дээд сургуулийн чанарыг тогтоодог Боловсролын магадлан итгэмжлэлийг жинхэнэ ёсоор нь чанартай хийхийн тулд намын харьяаллаас ангид, их чадварлаг удирдлага, ажилтнууд хэрэгтэй. Өнөөдөр энэ талаар мэргэжээгүй МАН-ын УЗ-ийн гишүүн нөхөр ажиллаж байна. Тэр хүн өөрөө энэ байдлаа ойлгож, ажлаа өгөөсэй. Нам, Яам, бүгд энэ асуудлыг сайн анхаараасай. Тэгвэл энэ олон арван муу сургууль хаагдана
Зөв 182.160.34.41 2011 оны 12 сарын 10 10:21 Хариулах
Манай их дээд сургуульд төрөөс сайн анхаармаар байна. М Ай Юу энэ тэр гээд олон сургууль "монголоор "Дээд сургууль гэсэн боловч англиар " University" гэсэн хаягтай олон жил болж байхад яам нь ч тоохгүй юм. Монголчууд биднийг доромжилдог юм уу яадаг юм бэ
Зочин 182.160.34.41 2011 оны 12 сарын 10 10:15 Хариулах
дэмжиж байна. дээд боловсролыг сайжруулах талаар олон хүчин зүйл чухал. 1. Сайн багш. Гэтэл энэ олон сургуульд сайн багш маш ховор. Аль ч сургуульд тааруухан багш нартай. Сайн багш нар ирсэн ч "цаг хүрэхгүй" гээд авдаггүй. Уул нь салбар сарбарт сайн мэргэжилтэн их байна. Гэвч их дээд сургуулиудын өөрсдийн муу багш нар нь хамаг цагаа хувааж авах тул оруулах дургүй.
Зочин 182.160.34.41 2011 оны 12 сарын 10 10:03 Хариулах
Үүнийг бичсэн хүнд баярлалаа. Үнэн, сайн бичиж. Манайд 10-20 их сургууль байхал д хангалттай. Гэтэл 200 шахам. Одоо 118 ч билүү болгосон гээд байгаа. Тэр худлаа, нэгтгэсэн гэх боловч тус тусдаа ажиллаж, хүүхдүүдийн мөнгийг авсаар л. Энд төр засаг буруутай. Томчууд бүгд нэг нэг сургуулийн тамтагтай, саалийн үнээ шиг л мөнгө саана
зочин 182.160.34.41 2011 оны 12 сарын 10 09:58 Хариулах
Санал нэг байна. АХБ-наас дээд боловсролыг сайжруулахад 20 сая долларын төсөл хэрэгжих юм бна. Энэ төслийн санхүүжилтэд бүх их, дээд сургуулийг олон улсын нэр хүндтэй Магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэж, тэнцэхгүй муу сургуулийн маанийг унших хэрэгтэй. Энэ асуудалд БСШУЯ их анхаарах нь чухал. Эс тэгвээс манайхан танил тал, нам энэ тэрээр л шийдээд байгаа шүү
зочин 182.160.30.23 2011 оны 12 сарын 09 18:53 Хариулах
Дээд боловсрол дампуурч байгаагийн гол шалтгаан Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаас их шалтгаалж байгаа. Их, дээд сургууль байгуулсан хүмүүс УИХ, МАН-ын том дарга нар тул тэдний сургуулиуд "магадлан итгэмжлэгдсэн" гэсэн нэрээр хүүхдүүдийг өөртөө татдаг тул Төрөөс Олон улсын нэр хүндтэй байгууллагаар магадлан итгэмжлэлхийлгэх хэрэгтэй
зочин 182.160.30.23 2011 оны 12 сарын 09 18:43 Хариулах
Санал нэг байна. Их дээд сургуулиудад зааж байгаа хичээл Ц.Дэмбэрэл проф-ийн хэлдгээр " хогон мэдээлэл", чадалтай эрдэмтдээр хичээл заалгахгүй, хэдэн хөгшин юмнууд хамаг цагаа булаацалдаад л, хэн юу зааж байгааг ч шалгахгүй, шалгах ч чадваргүй юу дуртайгаа заана. Дээд боловсролын магадлан итгэмжлэл гэж томчуудын тоглоом, дуртай нь авна
зочин 182.160.30.23 2011 оны 12 сарын 09 18:32 Хариулах
Манай дээд боловсрол дампуурсан нь үнэн. 2 сая гаруйхан хүнд 200 шахам сургууль гэдэг 100 ямаанд 200 ухна гэсэн үг. 118 сургуультай гэж нэг нөхөр бичиж. Энэ чинь шоу. Тэр сургуулиудийг чинь нэгтгэсэн гэх боловч үнэндээ хуучнаараа л үйл ажиллагаагаа явуулаад байгаа. Дандаа УИХ, төрийн томчуудын сургууль. Багш нар муутай шүү дээ.
deguu 202.179.20*** 2011 оны 11 сарын 27 15:04 Хариулах
tom ni sh buu med baga dund huuhdeer biznes hiij bui hubiihn surguuliudiig shalgaj haagaachee bagaas ni ballaj baina shuu mh taa....
Зочин 202.9.42.170 2011 оны 11 сарын 25 12:47 Хариулах
Та зөв сэдэв хөндсөн байна. Манай ард түмнийг өрөнд оруулж, олон айлын хотыг харлуулж байгаа зүйлийн нэг шалтгаан нь манай улсын боловсролын бүтэц бодлого байна. 11 жил онц сурсан ухаантан 11 жил унтсан тэнэг хоёулаа хамт л нөгөө дээд сургуульд явж ороод төгсөж, ажилд орох болоход унтсан тэнэг нь сонгогдох жишээтэй. яагаад тэнэг нь гэж төрийн дээр сандайлсан хүмүүст ухаантан хэрэггүй учраас тэр. Үүнээс гадна бидныг хоосруулаж байгаа бодлого байхгүй салбар нь эрүүл мэндийн салбар байна.
ЗОЧИН 124.158.11*** 2011 оны 11 сарын 25 10:45 Хариулах
энэ ч бас үнэний хувьтай бичсэн байна. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд сургуулийг удирдаж байгаа захирлууд багш нарын ёс зүйн асуудал их анхаарал татаж байгаа шүү.Нэг баримт хэлье. BAZ SCHOOL мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /Хан-Уул дүүрэг/-ийн захирал Болд гэж архаг архичин байна. Сургууль дээрээ хонон өнжин архиддаг, агсам согтуу тавьдаг, эмэгтэй багш нарыг дарамталдаг, авгай хүүхэн эргүүлэх дуртай хүн байна.
ЗОЧИН 124.158.11*** 2011 оны 11 сарын 25 10:31 Хариулах
Нийтлэлийг уншлаа.Үүнтэй холбогдуулаад хэлэхэд боловсролын байгууллагын удирдлага, багш нарын мэргэжлийн ёс зүй гэдэг өндөрт байдаг ухагдхуун уландаа гишгэгдээд байна.Баримттай жишээ хэлье. BAZ SCHOOL гэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /Хан-Уул дүүрэгт/ -ийн захирал Болд гэж архаг архичин байна. Сургууль дээрээ хонон өнжин архиддаг, эмэгтэй багш нарыгаа дарамталдаг,ажилтнуудыгаа айлган сүрдүүлдэг,агсам тавьдаг, авгай хүүхэн эргүүлдэг гээд л тэнд ард түмний хүүхдийн эрдэм сурах их өргөөг доромжлон гутааж байгааг зогсоох болжээ. Даанч дээ боловсролын систем үүнийг сурвалжлан бичээсэй
jak 202.9.47.5 2011 оны 11 сарын 17 22:29 Хариулах
neeree iim ih surguuliin hereg alga
зочин 202.131.23*** 2011 оны 08 сарын 25 13:26 Хариулах
estoi tasarhai niitlel bichjee. ene olon surguuliud dampuuraasai. olon chanarku surguul bsnaas tsuuhun chanartai surguuli bsn ni dr
Tsendee, London UK. 78.146.125*** 2011 оны 08 сарын 13 01:17 Хариулах
za ter dampuurah eseh n ch minii business bish but surgaltiinhaa chanariig saijruulah yostoi sh dee, Gadaadad ih surguuld surdag oyutnuud bol mash chanartai, undur medlegtei bolj tugsdug sh dee, ted nart hagas tsagiin ajil hiih ch bolomj gardaggyi sh dee, manai Mongold bol hahuul uguud l surguuld orno, bas hahuuldaad l shalgaltaa taviulchihna, tegeed hooson tolgoitoi ereen tsaas barisan humuus u hiij chadah ve dee, ene zarchimiig orvongoor n ustgah heregtei l gej bi bodoj baina,
Хөдөөнийхөн 202.170.80.44 2011 оны 06 сарын 22 17:32 Хариулах
тэр муу хэлээд байгаа хувийн сургульдаа орохоо больчихооч Тэгэхээр л аяндаа хаалга барина ш дээ, Хөдөөний хүүхдүүд хэдэн малаа зарж мөнгө болгоод сураад байнадоо
amerimongol@yahoo.com 65.49.68.160 2011 оны 06 сарын 20 23:11 Хариулах
http://amerimongol.netau.net amerimongol@yahoo.com USA IRGEDTEI TANILTSAH GER BUL BOLHOD ZYYCHLANA
amerimongol@yahoo.com 65.49.68.160 2011 оны 06 сарын 20 23:11 Хариулах
http://amerimongol.netau.net amerimongol@yahoo.com USA IRGEDTEI TANILTSAH GER BUL BOLHOD ZYYCHLANA
amerimongol@yahoo.com 65.49.68.160 2011 оны 06 сарын 20 23:10 Хариулах
http://amerimongol.netau.net amerimongol@yahoo.com USA IRGEDTEI TANILTSAH GER BUL BOLHOD ZYYCHLANA
gaihaltai 202.131.23*** 2011 оны 06 сарын 17 15:46 Хариулах
Oird tanai soninoos unshaagyi niitlel boljee.
ОУЭЗБДС төгсөгч 202.131.23*** 2011 оны 06 сарын 17 10:34 Хариулах
Зөв асуудал хөндсөн байна. Тэр 19-р хороололд байдаг Жасрай сайдын нэг муу сургуулийг хаагаачээ Жинхэнэ сургалт үгүй газар Одоо бүүр муудсан байна билээ.
зочин 202.179.20*** 2011 оны 06 сарын 16 17:56 Хариулах
Ангаахын дээд сургуульд энэ жил 3 сая төгрөгийн хахууль өгсөөд сүүлд өөр сургуулиас шилжиж орсон хүүхдүүд дараа ньбусдынхаа ажлыг арын хаалгаар булаана. Эмч хүнийг ингэж бэлтгэж буй нь танил талтай удирдлагатай холбоотой. Анги нь дүүрсэн байгаа гэсэн . Авилгалтай тэнцэх газар, прокурорууд ТА нар юу хийж бидний хүүхдүүдийг алуулж байна ?.
Заасан юм юу ч байхгүй Ичээчээ ичээч Очирхуягаа Химийн тэнхи Байгалийн ухааны факультет МУИС-ийн зах 180.235.17*** 2011 оны 06 сарын 16 16:26 Хариулах
МУИС-ийн Очирхуягийн Хими Технологийн хувийн сургууль дампуураасай. Хичээл орохгүй ч төлбөрөө нэхдэг.
gartsiig hai 203.194.11*** 2011 оны 06 сарын 16 16:08 Хариулах
amjilt husie buruug il gargaj asuudliig olon niited handuulah n setguulch hunii uureg bdg yum shu daichin bgarai uragshaa
z 182.160.14*** 2011 оны 06 сарын 15 19:21 Хариулах
Tend 1 har mal gej ireel bichsen DURAAK aa chamaas bysad n unen bn geed bval chi yahiin be 197 syrgyylia ta nar 1 neriin dor 5-6 syrgyyli shyrgyylaad bugd heveeree bgaa biz dee teriigee tsuuhun bolson geed ERGUUTEED bgaam yy tegvel chi uuruu MAL bolchihloo shd KKKKKKKKKKKKKK
mongol 114.31.71.164 2011 оны 06 сарын 15 14:14 Хариулах
unen shdee amjilt husii dahiad sain bicheereei.ene olon surguuliud yostoi hoshin shog shig yum bolgoj bndaa kkkkk.....................
unen 202.179.27*** 2011 оны 06 сарын 15 09:36 Хариулах
ene estoi unen arai l denduu ymarch bodlogo baixgui oid tooroldson sarmagchinguud bolctgooj bna daa ene niigemd unexeer setgel dunduur bna yaax estoigooch medexgui yum,..............
Зочин 24.13.44.137 2011 оны 06 сарын 15 03:54 Хариулах
zaaj baigaa ch yum alga curj baigaa ch yum gui dee yag curii gecen xyyxedyyd ni mungugui bnaa 76 minee
Зочин 24.13.44.137 2011 оны 06 сарын 15 03:54 Хариулах
zaaj baigaa ch yum alga curj baigaa ch yum gui dee yag curii gecen xyyxedyyd ni mungugui bnaa 76 minee
Зочин 24.13.44.137 2011 оны 06 сарын 15 03:52 Хариулах
yyniig medceer baij curguulia xaaxgui l baigaa yum daa ene curguuliin bagsh nar chi uudtui xyn barag baixgui dee deed curguul tugccun xyy maani nadaac ilyy cetgej baigaa yum algaa xairan mungu guigeegyi nom oo shaxna oxiduud ergyylj xuduunii ouytnaac idesh calgana xereg baixgui curguuluud gaigui bagsh naraa muu xelne
Зочин 24.13.44.137 2011 оны 06 сарын 15 03:52 Хариулах
yyniig medceer baij curguulia xaaxgui l baigaa yum daa ene curguuliin bagsh nar chi uudtui xyn barag baixgui dee deed curguul tugccun xyy maani nadaac ilyy cetgej baigaa yum algaa xairan mungu guigeegyi nom oo shaxna oxiduud ergyylj xuduunii ouytnaac idesh calgana xereg baixgui curguuluud gaigui bagsh naraa muu xelne
Зочин 24.13.44.137 2011 оны 06 сарын 15 03:52 Хариулах
yyniig medceer baij curguulia xaaxgui l baigaa yum daa ene curguuliin bagsh nar chi uudtui xyn barag baixgui dee deed curguul tugccun xyy maani nadaac ilyy cetgej baigaa yum algaa xairan mungu guigeegyi nom oo shaxna oxiduud ergyylj xuduunii ouytnaac idesh calgana xereg baixgui curguuluud gaigui bagsh naraa muu xelne
malaa 203.91.117.4 2011 оны 06 сарын 15 00:32 Хариулах
Xar mal min xarin chi xaana jamar cyrgyyli togccon be. Jadaj Deed cyrgyyliinxaa toog zob bicheech . Odoo manaid 200 bish 113 cyrgyyli , yynd xybiin cyrgyyli 100 xyrexee baican teneg min . Manai ylciin deed bolobcroliin cictem cham shig toogoo medexgyi malnyydaar shyymjlyylexee bolicon. Deed bolobcroliin cictemd olon ylciin ctandart nebtreed exelchixcen. Ydaxgyi bidnii xybiin cyrgyyliydiin diplomiig zobxon mongold bish usa delxiin ylcyyd xyleen zobshoorno ted zygeer cyygaagyi mash ix um xiij baigaa. Tyn ydaxgyi gegeeleg bai mal min. chi ch orobdoltei umaa. byr orobdchixloo. Tamiin togoonii ylgeree oortoo l jari za
malaa 203.91.117.4 2011 оны 06 сарын 15 00:32 Хариулах
Xar mal min xarin chi xaana jamar cyrgyyli togccon be. Jadaj Deed cyrgyyliinxaa toog zob bicheech . Odoo manaid 200 bish 113 cyrgyyli , yynd xybiin cyrgyyli 100 xyrexee baican teneg min . Manai ylciin deed bolobcroliin cictem cham shig toogoo medexgyi malnyydaar shyymjlyylexee bolicon. Deed bolobcroliin cictemd olon ylciin ctandart nebtreed exelchixcen. Ydaxgyi bidnii xybiin cyrgyyliydiin diplomiig zobxon mongold bish usa delxiin ylcyyd xyleen zobshoorno ted zygeer cyygaagyi mash ix um xiij baigaa. Tyn ydaxgyi gegeeleg bai mal min. chi ch orobdoltei umaa. byr orobdchixloo. Tamiin togoonii ylgeree oortoo l jari za
malaa 203.91.117.4 2011 оны 06 сарын 15 00:32 Хариулах
Xar mal min xarin chi xaana jamar cyrgyyli togccon be. Jadaj Deed cyrgyyliinxaa toog zob bicheech . Odoo manaid 200 bish 113 cyrgyyli , yynd xybiin cyrgyyli 100 xyrexee baican teneg min . Manai ylciin deed bolobcroliin cictem cham shig toogoo medexgyi malnyydaar shyymjlyylexee bolicon. Deed bolobcroliin cictemd olon ylciin ctandart nebtreed exelchixcen. Ydaxgyi bidnii xybiin cyrgyyliydiin diplomiig zobxon mongold bish usa delxiin ylcyyd xyleen zobshoorno ted zygeer cyygaagyi mash ix um xiij baigaa. Tyn ydaxgyi gegeeleg bai mal min. chi ch orobdoltei umaa. byr orobdchixloo. Tamiin togoonii ylgeree oortoo l jari za
cakaa 124.158.79*** 2011 оны 06 сарын 14 23:44 Хариулах
ёстой зөв олон чанаргүй сургууль хэрээггүй
Зочин 66.218.47.209 2011 оны 06 сарын 14 21:22 Хариулах
Surgaltiin materiallag baaz hereggui hel huuliediin zasag nyagtlangiin surguuliud Mongoloor duuren bolchihson murtuu gants ch injener,tehnikiin huviin surguuli baihgui shuu.
Зочин 66.218.47.209 2011 оны 06 сарын 14 21:19 Хариулах
Davaadorjoo turuus mungu oyutnuudiin tulberees gadna zardal nereer iheer nemj uguud baihad Oyunhorol,Lundee nariin surguuli yaj dampuurah yum be? Deer ni ail buriin neg oyutnii zardliig tur daana geed zaachihaar tsergees dood zah ni 4 jil zugtah gesen humuus zugeer baihaar diplomiin gol uvertelchihie geed dairaldsandaa orohgui yah yum.
z 182.160.19*** 2011 оны 06 сарын 14 19:42 Хариулах
Солиотой оо яааг унэнийг бичжээ. 76 МААНАГ+ТЭНЭГҮҮД уншаасай
zochin 202.179.15.1 2011 оны 06 сарын 14 18:19 Хариулах
Manjuud manai barag buh erchuudiig lam bolgoj oorsdiin medeld 200 jil barij baisan. Odoo ali ulsyn bodlogo heregjij baigaa yum bol doo. Herev ene oyuutan zaluuchuud ajil hiivel ih yum buteene dee. Daanch hariin bodlogo tolgoitoi uls torchdiin bolovsrolyg suraad tun zavgui.
Баатар 202.131.23*** 2011 оны 06 сарын 14 17:17 Хариулах
Даваадорж оо, чи Монголын цөөхөн сэтгүүлчийн нэг .Сайхан нийтлэл олон бичээрэй
Зочин 202.126.92.6 2011 оны 06 сарын 14 12:16 Хариулах
Бүх төрлийн цонх хаалганд ялаа шумуулын тор хийнэ. Мөн жуулчны баазын монгол гэрт ялаа шумуулын иж бүрэн тор хийнэ./тооно, хаалга, хаяа/ 9517-4824
Зочин 66.218.47.209 2011 оны 06 сарын 14 11:37 Хариулах
Erelt baival niiluulelt baidag ni zah zeeliin huuli.Gehdee bolovsroliin zah zeeld Tur bodlogooroo damjin shiidverleh nulee uzuulseer irsen.Ene ni yamar ch uls oron, biznesiinhen uurt heregtei salbart suraltsaj bui oyutnuudad hungelelt demjleg uzuuldeg ni naad zahiin jishee gej bolno.Mongol Turees odoo huuli,ediin zasag,helnii bolon ayalal juulchlal gesen salbaruudad surch bui oyutnuudad medeelel,tehnik tehnologi,injeneriin salbart surch bui oyutnuudtai adil tuslamj tetgeleg ugdeg baij taarahgui.Ene ni uneheer Davaadorjiin bichseneer uls turchdiin golduu erheldeg luivriin shinjtei biznes.Huulichdiin orond huuli baidaggui ni manai bolovsroliin tuvshin.
зочин 182.160.39*** 2011 оны 06 сарын 14 11:15 Хариулах
дээд боловсролтой ч багаар ажиллах чадваргүй үг даах чадваргүй мэдлэгээ ажилдаа хэрэгжүүлж чаддаггүй дипломын голнууд зөндөө байх юм хэд хэдэн дээд боловсролын дипломтонгууд ажилд авсан чинь ёстой гарч гүйгээд тамхи татаад утсаар яриад будаж гүйгээд ажил хийдэг хүн нэг алга бүгдийг хөөж гаргаад 40 хүрч яваа соц нийгмийн одоо бидний ярьдгаар хөгширсөн гэх 3 эмэтэйг ажилд авч одоо л ажил урагшилж байна даа цаг баримтлана үнэнгээсээ ажлыг хийнэ харин ч залуучуудаас илүү багаар ажиллах чадвар маш өндөр биеэ сайхан зөв авч явдаг нас тогтсон намбалаг сайхан хүмүүс ажлыг минь авч явж байгаа шүү
багш 182.160.39*** 2011 оны 06 сарын 14 11:06 Хариулах
энэ боловсролын тогтолцоо нэг л биш. одоо сургуулийн сурагчид нь юм сурч мэдэх хүсэл тэмүүллээсэ илүү гоёж гоодох эр эргүүлэх эрт нялхаараа бэлгийн харьцаанд орох багш шаардлага тавьбал эцэг эх нь ирж томроно хүний эрх эрх чөлөө гэж омгорхоно хатуухан үг хэлвэл биднийг хя\ргчих гээд ажлаас авч хаячих гээд дандаа дээрээ нэг нэг танилуудтай ёстой инээд хүрмээр бидний үед ах захаа хүндэлдэг багшаа хүндэлдэг бид шаардлагыг зоригтой тавьж хүүхдийг хүмүүжүүлдэг байлаа одоо хэдхэн төгрөгний цалинтай багш нар хэдэн халтар төгрөгөөрөө гэр бүл үр хүүхдээ тэжээнэ өөрөө өмсөх гэтэл үр хүүхэд нь хоосон хоночих гээд байдаг тэгээд сурагчдаасаа дор хувцаслах нь энүүхэнд үүнээсээ болж сурагчдадаа үл хүндлэгдэх эцэг эхчүүд навсайсан гэж хэлэх нь бас энүүхэнд болжээ манай нэг асар мэдлэгтэй багш одоо хичээлийг оронцоглож үнэнээр яваад ч хэрэг алга өмссөн зүүсэн царай зүс залуу хөгшнөөр дүгнэдэг болсон юм байна гэж цалиндаа тааруулж үнэхээр орчин үеийн гоё гоё залуус яаж ажиллаж байна яг тэдэн шиг ажиллах
Зочин 98.14.125.233 2011 оны 06 сарын 14 10:21 Хариулах
МУБИС гэж нэг баларсан газар бна. Дандаа зөнөсөн өвгөцүүл, эмгэдүүд. Захирал нь аймхай хулчгар гэж яанав тэд нараасаа айгаад л ямарч шийдвэр гаргаж чадахгүй. орлогч захирал нар нэг ч үг өгүүлбэр орос байтугай англиар хэлж чаддаггүй гээд бод. Архидаад л бна. Одоо бүр А зэрэглэлийн газар байдаг байрыг нь зараад ард талд нэг шувууны байшин барьж байна, 4 тэрмбумыг Жадамбаа идэж байгаа юм байхаа. эзэн гэж байвал үүнийг үтэр түргэнзайлуулаач
ёстой зөв 203.91.112.94 2011 оны 06 сарын 14 10:15 Хариулах
ёстой нэг загатнасан газрыг майжна гэдэг шиг сайхан нийтлэл бичжээ хараал идсэн новшийн их дээд сургуулиуд ийм олон байж яанаа хүний хөрөнгө мөнгө цаг хугацаа амь амьдарлаар нь тоглохоо зогсоовол яасан юм бэ ер нь
багш 182.160.31*** 2011 оны 06 сарын 14 09:13 Хариулах
нээрээ манай байгууллагад л гэхэд 3 өгүүлбэрийн 2-ыг нь буруу алдаатай бичдэг дээд сургууль төгссөн багш байдаг гэвэл яах вэ?.
Зочин 203.91.112.94 2011 оны 06 сарын 14 10:20 Хариулах
манайд ч гэсэн нэгэн хувийн дээд сургуулийг төгссөн программист байдаг. 10 үгний 8 нь алдаатай. Бүр нэрээ хүртэл буруу биччихсэн тууж явдаг гажиг байдаг
Зочин 133.43.247*** 2011 оны 06 сарын 14 09:12 Хариулах
Anagaah, HAA, MUIS,SHUTIS, Bagshiin ih surguulias busdiig haah heregtei. Sanhuu, tsereg batlan hamgaalahiinhniig negniih n hariyand oruulchihna biz. 200 deed surguuli gedeg arai dendlee, 4 jil aav eejiigee zovoochihood yu ch suralgui togsoj baigaa humuus enehugatsaand mashin barij baisan bol heden huniig bayajuulsan mongonoos hed dahin ihiig nugalaad olchih baisan. manai ulsad ajillah huch heregtei bolohoos huuramch ulaan diplomtonguud hereggui. zov bichdeg deer bolovsrolton hovor bolood baina. ajil golood zugeer office-d suuj heden say-g avah geed baidag deeguur zangaa tatah heregtei.
555 75.205.154.27 2011 оны 06 сарын 14 08:15 Хариулах
Muuch muuhaich bolovsroltoi bna gedeg khamgaas chuhal gevch ene olon surguuliin khereg ogt bhgvi gej sanadag odoo ene bolovsroliin salbart oorchlolt khiih kheregtei ! Yaj gevel ikh deer surguuliin bvkh khicheeliig angli deer surgaltiin khotolboriig ni oorloj bagsh ajilchdiig ni sain shalguuraar shvvgeed ogohoor ter olon doktoruud tentsej bval ta vneheer delhiin jishigt khvrsen bna gej oilgoh kheregtei vnendee niigem yalzarsan bgaa biz ! Odoo ikh tseverlegee kheregtei .Tsetserleg baga dund surguuli deer mash sain anhaarch bagiin bagshiin zaah arga khvvhded vneheer medleg ogch chaddag bagshiin tsaling odoogiin ene ikh deed surguuliin bagsh nart olgodog tsaling olgood ireheer ayndaa bolovsrol maani bvvr dooroosoo tsetseglej ulmaar chanart oorchlolt oroh uchraas tor zasag ,bolovsroliin yam surgaltiin sistemee darui oorchloj olon bish toroljson surgaltiig chanartai ondor shalguuraar oorchlomoor bna. Vvnd Angli kheliig bvkh surguulid khicheeliig angliar yavuulmaar bna. 1,2 jildee medeej kha
zochin 188.22.92.205 2011 оны 06 сарын 14 04:32 Хариулах
Davaadorjoo chamd amjilt husie. Chi uneheer zov yum bichjee. Chinii niitleliig bainga unshdag shuu.Chi shuu
Zochin 86.21.147.105 2011 оны 06 сарын 13 23:25 Хариулах
Bilig Dorligjaviin surguuliin zahiral n gehed avgai n bicheech hun suuj baina
zochin 86.21.147.105 2011 оны 06 сарын 13 23:23 Хариулах
Ulsiin surguulias busad buh ih deed surguuliig dampuuruuleh heregtei. Oyutan bolh zaluuchuud ulsiin surguulias busad huviin surguulid surahgyi baih l hangalttai sh dee
unshigch 86.21.147.105 2011 оны 06 сарын 13 23:17 Хариулах
setguulcii, masn chuhal sedveer bichsend n bayar hurgii. Oyutan bolj baigaa nereer hanag tsag hugatsaagaa aldahaas gadna, etseg ehee yaduuguugiin tuild hurgej baigaa zaluuchuud ih yum bodoh heregtei. ee. Ug n nariin mergejil ezemshsen hun gadaadad irenguutee ondor tsalintai ajild shuud orj boldog. j-bel. gagnuurchin,tsahilgaanchin, slesasar, barilgachin, budagchin, talhchin geh met. Ter baitugai hund huchir ajil hiigeed surchihsan baihag naidvartai. Uliin surguulias busad huviin buh ih deed surguuliig mash yaraltaigaar tatan buulgah heregtei. Manaid baigaa ulsiin hedhen ih deed surguuli baihad l hangalttai. Nen yalanguya
bb 180.23.84.218 2011 оны 06 сарын 13 23:07 Хариулах
baihgui baisnaas baisan deeree huu. Tertei tergui demii tenej baihaar jaahan gesen nom uzeg. Surguuli surahiig medehgui olon hun baihad muu gesen ywj l baig iluudeh bish.
baatar london 90.211.194*** 2011 оны 06 сарын 13 23:07 Хариулах
yag l uneniig bichjee ter temtsdeg garuud talbai deer suuj baikhaar hubiin surguuliig shataa deed mergejiliin hudaldagch tseverlegch bas deed bolovsroltoi ikh hurliin gishuud gantshan mongold bii sh uu xa xa
Профессор 113.108.11*** 2011 оны 06 сарын 13 23:07 Хариулах
Энэ үнэхээр үнэн юм бичжээ. Би МУИС-д багшилдаг. Манай улсын боловсролын хийрхэл дэндсэн. Өнөөдөр МУИС-ын оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь дээд боловсролтой болохуйц хэмжээний мэдлэг чадвартай залуус байгаа. Нэг удаа 130 гаруй оюутанд хичээл ороход А үнэлгээ авах оюутан 2, В үнэлгээ авах оюутан 6, С үнэлгээ авах 20 орчим, D үнэлгээ авах бас 20 орчим байдаг. Бусад нь бол зүгээр л оюутан нэр зүүсэн хоосон толгойнууд. Манай улсад уг нь өнөөдөр ажил хийх, бүтээн байгуулах залуус хэрэгтэй болохоос ширээний ард хичээл хийх нэрээр биеэ оторлогсод хэрэггүй баймаар. Гэтэл энэ олон их дээд сургуулийн сул дорой байдлаас улс нийгмийн доройтол бий болж байгааг яагаад ухамсарлахгүй байна вэ? Төр нь дампуурсан улс л ийм байдаг байх. Манай 2.7 сая хүнд ганцхан төрийн ИХ СУРГУУЛЬ хангалттай. Бусад нь хувийнх байна биз. Төрийн нэртэй ИХ СУРГУУЛиудын нэрс нь хүртэл ичмээр. ЭМШУИС. ШУТИС. ХУИС. ХААИС, УБИС гэх мэт нээх том том нэрс. Энэ бүгд МУИС нэр доор нэг л сургууль байхад яг юу болохгүй байна вэ? Учир
zochin 202.179.15*** 2011 оны 06 сарын 13 22:54 Хариулах
Yaagaad gants huviinh gej ulsynh ni bas hamt dampuuraasai. Ulsynh ni yuugaar iluu yum be? Adilhan chanargui sh dee
Эхний хэсгийг хөрвүүлэв. 113.108.11*** 2011 оны 06 сарын 13 22:41 Хариулах
Монголд дээд боловсролын үнэ цэнэ, нэр төр хог дээр гараад удчихлаа. Гэтэл манайдаа л Харвард гэгдсэн их сургуулийн нэгэн эрхэм доктор телевизээр “Бид сургалтын чанараараа дэл хийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн” хэмээн хээвнэг тууж байдаг байгаа. Юун дэлхийн өрсөлдөөн, стандарт энэ тэр вэ? Хэт халуураад бид дэмийрч байна шүү дээ. Монголын ямар гээч их, дээд сургуулийн диплом хил хязгаар даван үнэлэгдэж ча даж байгаа билээ. МУИС, ШУТИС, ЭМШУИС гээд манай өмнөө барьдаг сур гуулиуд мөн юм байгаа биз дээ. Тэгээд Монголд эдгээр сургуулийг төгссөн дипломтой инженер, эмч, багш, сэтгүүлчид мянга мянгаараа лааз өшиглөгчдийн эгнээг жил бүр зузаатгасаар байдгийг хэрхэн ойлговол зохилтой вэ. Хилийн чанадад бүү хэл, сур гуулийнхаа босгыг арай чүү нэг дэмн үүлэн давах мэргэжилтнийг тэгээд бид мянга мянгаар нь цаашдаа “үйлд вэрлээд” л байх юм шиг байна. Үүнийгээ тэгээд “Дэлхийн стандар тад нийцсэн сургалт” хэмээн догиогоод явцгаах юм байна л даа
zochin 82.150.166.32 2011 оны 06 сарын 13 22:28 Хариулах
gadaadad irj baigaa zaluuchuud tiim ch deed iim ch ded surguuli tugssun geed irj ajliin bool bolj ajillaj baigaa sh dee !!!!!!! yamar ch chanargui deed surguuli tugsuhuur argagui sh dee !!!ichij amdraachee zaluuchuudaa!!! tiim hogiin surguuli tugch baihaar saihan mergilel ezemsheed ajil hodolmor hiivel naaduulaas chin sn amdarch ba sh deee!!!
yostoi zov asuudal 220.255.2.121 2011 оны 06 сарын 13 22:10 Хариулах
Neeree ene olon huviin ih deed surguuliudig tsegtesleh tsag bolsoon , yostoi dampuuruulah heregtei
bayrlalaa 202.131.23*** 2011 оны 06 сарын 13 21:49 Хариулах
Davaadorj oo chi yag yneniig bichjee BI ene asuudlaar zarga hiij bgaa hyn .Ih,deed surguuli nertei businesiin gazruudiig tsegtsleh tsag bolson
Зочин 202.131.23*** 2011 оны 08 сарын 01 17:46 Хариулах
Даваадорж өнөөдрөөс гарсан юм уу энэ сонин дампуурах гээд байна уу
Unshigch 202.131.23*** 2011 оны 06 сарын 13 21:46 Хариулах
Saak material bichjee.Manai bolovsroliin baigaa bdl yag mun duu

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарлагсан тул Та сэтгэгдэлээ бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэрээ эсвэл и-мэйл хаягаа оруулна уу.

Таны cэтгэгдэл:

/Та 800 хүртлэх тэмдэгтэд багтаан сэтгэгдэлээ оруулна уу/